Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
Хэргийн индекс | 108/2022/0077/Э |
Дугаар | 2022/ШЦТ/112 |
Огноо | 2022-05-12 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 17 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,
Урьд Улаанбаатар хүрээний цэргийн тусгай шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 19-25-ны өдрийн 45 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил, 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жил, 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 241 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 7 жил хорих ял шийтгэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар захирамжаар биеэр эдлээгүй үлдсэн 2 жил, 1 сар, 12 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 3 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг журамлан 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 7 жил хорих ялаас тэнсэн суллагдсан 3 жил, 1 сар, 13 хоногийн ялын зарим болох 2 жилийн ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жил хорих ял шийтгэж, 2002 оны 03 дугаар сарын 20-ны хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,
Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 1 сар хорих ял шийтгэсэн,
Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 219 дугаар захирамжаар “хуулийн тэгшитгэлд хамрагдаж” 1 жил, 11 сар, 15 хоног хорих ялаас хорих ялаас чөлөөлөгдсөн,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр 3 жил 9 сар 22 хоног хорих болсон,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай захирамжаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сар, 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16-17 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.*******ы авч явсан цүнхтэй эд зүйл болох “түрийвч, Төрийн банкны карт, Хаан банкны тэтгэврийн дансны карт, автобусны зорчигчийн карт, Монос бонус карт, бэлнээр 30.000 төгрөг, 460.000 төгрөг, 2 ширхэг том пиво, 2 ширхэг бэлэн гоймон, 1 сав сүү, 1 хайрцаг тамхи, Монгол даатгал гэсэн логотой байрны 2 ширхэг түлхүүр” зэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх явцдаа түүний толгой цээжин хэсэгт хэд хэдэн удаа цохин халдаж, улмаар түүний эрүүл мэндэд “баруун нэгдүгээр шүдний булгарал, баруун 10 дугаар хавирганы цууралт, дээд урууланд язрал, дагзны хуйх, нүүр, баруун ташаанд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед манай гэрт ирж “хоёулаа шил тушаая” гээд хашаанд байсан архины шилнүүдийг тушааж 3000 төгрөг болсон. Мөнгө нэмэрлэж хүнтэй архи уухаар төв орсон. дэлгүүрийн ойролцоо нэг өндөр залуутай уулзсан. , Б.******* хоёр дэлгүүр орсон. Би гадна зогсож байсан. Гарч ирээд цэцэрлэгийн ард очъё гэсэн. Тэнд очоод хамт архиа хувааж уусан. Энэ залуу түрүүлж явсан. Явахдаа цүнхээ савахад цүнхэнд нь архи байгаа юм шиг дуу гарсан. Тухайн үед би архи байна гэж бодсон. Залууг явахаар нь би араас нь дагасан. Булан эргэх үед би араас нь хоёр удаа дагз руу нь цохиход урагшаа унасан. Унахад нь би цүнхийг нь авч зугтсан. Тэгээд гэртээ очиж үзэхэд цүнхэнд пиво байсан. Гэрт ирсэн. 100.000 төгрөг өгөхөд аваагүй. Пиво уух уу гэхэд би пиво уудаггүй гэхээр нь би гарч нэг шил архи авчирсан. тай хувааж уугаад гэр рүүгээ харьсан. Цүнхэнд байсан мөнгөөр би өөртөө хувцас, гэртээ нүүрс, архи, ойр зуурын юм авч дууссан.” гэв.
Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би сар болгон ээжийнхээ тэтгэврийг авч өгдөг. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ээжээс банкны карт авч Хаан банкнаас 460.000 төгрөг авсан. төвөөс цүнхэнд байсан зүйлсийг авсан. Дэлгүүр гартал энэ хоёр 3000, 4000 төгрөг барьсан ирсэн. “Энэ мөнгө дээр мөнгө нэмээд хамт архи авч ууя” гэсэн. дэлгүүрээс архи, ундаа авч уусан. Тухайн үед нэлээн ярьж хөөрч байгаад би явсан. Би нэлээн согтсон байсан. Алхаа гишгээ сулхан байсан байх. Араас ирээд цохисон. Намайг урагшаа савж унасан гэлээ. Тийм бол биш. Миний дагз руу цохиж дараа нь урдаас ам руу цохиж, шүд булгарч шүдний портез унасан. Угсруулж хоёр удаа цохисон. Би газар унасан. Тэр хооронд цүнх шүүрч авч явсан. Би араас нь гүйсэн ч олж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүд надад учирсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-10/, хохирогч Б.*******ы мэдүүлэг /хх 15-16/, иргэний нэхэмжлэгч Ц.гийн мэдүүлэг /хх 29/, гэрч В.гийн мэдүүлэг /хх 20/, гэр Г.ын мэдүүлэг /хх 22/, шинжээчийн 280 дугаартай дүгнэлт /хх 32-33/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоо /хх 38-40/, хохирогчийн шинээр гаргасан эмчилгээний баримтууд,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хавтас хэргээс гэрэл зургийн үзүүлэлт /хх 10/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 12/, хохирогч Б.*******ы мэдүүлэг /хх 15-16/, Д.*******ы шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл /хх-35/, хохирол авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцаа хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хохирогч шүүх хуралдаанд оролцож эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой эмнэлгийн баримтуудыг шинжлэн судалсан. Шүүгдэгч Д.*******гаас хохирогчийн эмчилгээний зардалд 273.465 төгрөг гаргуулж, хохирогч Б.*******д олгох нь зүйтэй байна.
...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд шүүгдэгч бусдад учруулсан хохирол төлбөрийг төлсөн байна. Эсрэгээрээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Д.******* өмнө дөрвөн удаагийн ял шийтгэлтэй, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв, тууштай мэдүүлж байсан зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шатанд Д.*******гийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Д.******* бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны үед гарсан зардалгүйг дурдах нь зүйтэй байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч Д.*******гаас хохирол төлбөрт 273.465 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгох нь зүйтэй байна.
... Иймд шүүгдэгчийн хохирогчоос уучлалт гуйсан, хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Д.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16-17 цагийн орчимд хохирогч Б.*******ы цүнхэнд байгаа архийг авч уух зорилгоор ар дагз хэсэг рүү цохиж баруун нэгдүгээр шүдний булгарал, баруун 10 дугаар хавирганы цууралт, дээд урууланд язрал, дагзны хуйх, нүүр, баруун ташаанд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулан “түрийвч, Төрийн банкны карт, Хаан банкны тэтгэврийн дансны карт, автобусны зорчигчийн карт, Монос бонус карт, бэлнээр 30.000 төгрөг, 460.000 төгрөг, 2 ширхэг том пиво, 2 ширхэг бэлэн гоймон, 1 сав сүү, 1 хайрцаг тамхи, Монгол даатгал гэсэн логотой байрны 2 ширхэг түлхүүр” зэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.*******гийн өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цагийн үед би найз Г.ын хамт нутаг дэвсгэрт байдаг түүхий эд авах цэг дээр /нэрийг нь санахгүй байна/ хэдэн архины шил тушааж 3000 төгрөгтэй болчхоод төвийн тэнд явж байгаад өөдөөс ирж явсан. Нэлээн халамцуу дуу байдалтай залуу байхаар нь түүнийг дуудсан /хохирогч Б.*******/. Тэгээд нөгөө залуу бид хоёр дээр хүрээд ирэхээр нь манай найз Г. түүнд “хөгшөөн бид хоёрт байгаа нь 3000 төгрөг байна. Чи бид хоёрт туслаад нөгөө энэ дээр мөнгө нэмээд ганц шил юм аваад өгчхөөч” гэж гуйсан. Тэгтэл нөгөө залуу зөвшөөрөхөөр нь бид хоёр түүнтэй цуг хүнсний дэлгүүр лүү орсон. Тухайн дэлгүүр лүү Г. тэр хоёр орсон. Би гадаа нь зогсоод хүлээж байсан. Ингээд удаагүй тэр хоёр дэлгүүрээс гарч ирээд 1 шил архи барьчихсан гарч ирсэн. Тэгээд бид гурав тэр архиа хувааж уух гээд хүнсний дэлгүүрээс доошоо жаахан уруудаж яваад нэг гудамжны тэнд очоод нөгөө архиа задлаад гурвуулаа хувааж уусан. Тэгсэн гэнэт л Г. бид хоёртой хамт архи ууж байснаа нөгөө залуу “би одоо харилаа, явлаа” гээд шууд цаашаагаа алхаад яваад өгсөн. Тэгэх үед тэр залуу гартаа нэг цүнх барьчихсан байсан. Цүнх нь дотор нь архи байгаа бололтой архины шил хоорондоо хавирах чимээ гарах шиг болохоор нь цүнх нь дэх архийг нь авчих санаатай тэр залуугийн араас дагаад явсан. Тэгээд нөгөө залууг гудамжны үзүүр хальт өнгөрөв үү үгүй юу би тэр залуугийн үүрч явсан цүнхийг араас нь шууд татаад шүүрсэн. Тэгтэл тэр залуу цүнхээ шүүрүүлэхдээ хойшоогоо газар саваад унасан. Тэгээд би тэр чигээрээ зугтаад явсаар байгаад тоот гэр лүүгээ харьсан юм. Тухайн үед манай гэрт хэн нэгэн байгаагүй би л ганцаараа байсан. Гэртээ ороод цүнхийг нь онгойлгож үзэхэд дотор нь нэг арьсан түрийвч нь дотор 460.000 төгрөг бэлнээр, банкны картууд, автобусны карт, 1 савтай сүү, 2.5 литрийн том савтай пиво 2 ширхэг, 1 хайрцаг тамхи зэрэг л байх шиг байсан. Би тухайн үедээ цүнхийн нэг бүрчлэн нарийн сайн шалгаагүй. Түрийвчийн нь дотор нь байсан 460.000 төгрөгтэй нь цуг 2 том савтай пиво, 1 хайрцаг тамхи, 1 хайрцаг сүү зэргийг аваад шууд гал руугаа хийж шатаагаад хаячихсан юм. Ингээд байж байтал ардаас манай найз Г. орж ирээд “чи чинь намайг хаяад явчхав аа” гээд асуухаар нь би түүнд юу болсон талаар хэлэлгүйгээр 100.000 төгрөг өгөөд “чи энэ мөнгийг авах уу” гэхэд үгүй гэж хэлээд татгалзсан. Тэгээд бид хоёр тэр 2 том савтай пивыг нь хувааж уусан юм...460.000 төгрөгийг нь би тухайн үедээ хоол унд, нүүрс түлээ аваад хэрэглээд дуусгачихсан. 2 том савтай пивыг тэр өдрөө уугаад дуусгасан. Сүүг нь ч бас уугаад дуусгасан. Сүүг нь ч бас уучихсан. 1 хайрцаг тамхийг нь татаж дуусгасан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 52-53 дугаар тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******ы өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 15 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-ээс ээж Цэндийн гийн тэтгэврийн мөнгө болох 460.000 төгрөгийг аваад цааш явж төв орж 2 ширхэг Нийслэл пиво, 2 ширхэг бэлэн гоймон, 1 сав сүү аваад цүнхэндээ хийгээд гарсан. Тэгээд төвийн хойно тамхи татаад зогсож байхад огт танихгүй 2 хүн ирээд 4.000 төгрөг байна чи дээр нь мөнгө нэмээд нэг шил архи авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би цүнхнээсээ түрийвчээ гаргаж ирэхэд тамхи бас авчих гэж хэлсэн. Тэгээд би хаанаас авах вэ гэхэд дэлгүүрт зардаг юмаа гэж хэлээд би нэг өндөр залуутай нь дэлгүүр лүү ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи 1 ширхгийг, Pepsi нэртэй ундаа 1 ширхгийг, улаан WEST тамхи 2 хайрцгийг аваад гарсан. Авсан 2 тамхиныхаа нэгийг цүнхэндээ хийгээд нэгийг нь халаасандаа хийсэн. Тамхи цүнхэнд хийх зуур өндөр залуу нь миний цүнхэнд байсан 2 нийслэл пиво, 460.000 төгрөг цүнхэнд ил байгааг харчихсан. Тэгээд хаана архиа уухуу гэж асуухад камергүй газар очъё гээд цэцэрлэгийн ард талын хашааны цементэн дээр архиа аягалаад ууцгаасан. Тэгээд бид 3 хоорондоо жаахан хууч хөөрцгөөсөн. Тэр 2 залуугийн арай хөгшин залуугаас та юу хийдэг вэ гэж асуухад зураач бас сийлбэр хийдэг гэж хариулсан. Өндөр зөлуу нь тэр хөгшнийг наадах чинь урьд нь шоронд орж байсан гэж хэлэхээр нь би айгаад явахаар шийдээд, явлаа гэхэд байж бай архиа ууж дуусаад хамт явъя гэсэн. Тэгээд тэр 2 үлдсэн архийг аяганд их хэмжээгээр хийгээд байхаар нь за баяртай дүү нь явлаа гэж хэлээд тэндээс явсан. Тэгээд дэлгүүрийн явган хүний замаар алхаж явахад хөөе байж бай гээд араас нөгөө 2 залуу дуудаад байсан. Тэгэхээр нь би тоохгүй цаашаа явж байтал ард ирчихсэн миний дагз руу хүчтэй цохитол эргээд харахад миний эрүү нүүр лүү хэд хэдэн удаа цохиход би дээшээ хараад унасан. Тэр хооронд миний цүнхийг шүүрч аваад явсан. Би араас нь яваад барьж авч чадаагүй. Тэр хоёр залууг тэр хавиар нэлээд хайсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ ирээд ээж, ах, эгч гуравтаа би дээрэмдүүлчихлээ яаралтай цагдаа дууд гэж хэлсэн...Цүнхэнд түрийвч, төрийн банкны карт, ээжийн Хаан банкны тэтгэврийн дансны карт, автобусны зорчигчийн карт, Монос бонус карт, Номин бонус карт, түрийвчинд байсан 30.000 төгрөг, ээжийн тэтгэврийн 460.000 төгрөг, 2 ширхэг том пиво, 2 ширхэг бэлэн гоймон, 1 сав сүү, 1 хайрцаг тамхи, монгол даатгал гэсэн логотой байрны 2 ширхэг түлхүүр байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр В.гийн өгсөн: “...Тэр өдөр амралтын өдөр байсан болохоор хүн цөөтэй байсан. Тэр өдөр согтуу хүн орж ирээгүй, хэрүүл маргаан хийсэн хүн орж ирээгүй. Тэгсэн 15 цагаас 16 цагийн орчимд хар нүдний шилтэй, өндөр залуу орж ирээд наймаа хийгээд мөнгөө өгөөд гарсан. Тэр хүнтэй наймаа хийж байхад сайн уу эгчээ гээд надтай мэндэлсэн. Тэгэхээр нь би сайн сайн уу, наад нүүр амаа яачихсан юм, харшил өгөө юу гэж хэлээд толинд өөрийгөө харчхаад, надтай юм ярьж байгаад гараад явсан. Тэгсэн орой 18 цагийн үед цагдаа ирээд танай дэлгүүрээс юм авсан хүн бусдад зодуулсан байна, та ямар хүмүүс орж ирсэн талаар санаж байна уу гэж асуугаад, камер шүүж үзээд камерын чинь бичлэг сайн харагдахгүй байна гэж хэлээд явсан. Тэрний дараа манай хорооны цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчтай хамт 1 орж ирсэн. Тэгсэн араас нь өдөр зодуулсан гэх хүний ар гэрээс явна гээд 2 хүн орж ирээд, өдөр танай дэлгүүрээс юм авч байхад таньтай юм яриад байсан залуу манай дүүгийн юмыг аваад явсан гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр зодуулсан гэх хүнийг очиж харъя, ямар хүн байна гээд хорооныхоо цагдаатай хамт явсан. Тэгээд гэрт нь очоод уулзахад өдөр манай дэлгүүрээс юм авсан нүдний шилтэй, өндөр залуу байсан. Тэгсэн тэр зодуулсан гэх хүн “та сайн таниад нүүр ам чинь яасан юм” гээд асуугаад байсан хүн намайг ийм болгосон гэж хэлсэн. Тэгээд би тэр үед санахгүй байсан харин маргааш нь бодоод байсан чинь тай тэгж ярьж байснаа санаад хорооны цагдаад утсаар хэлэхэд хорооны цагдаа ирсэн. Хорооныхоо цагдаад гийн гэрийн хаяг, ээжийнх нь талаар хэлж өгсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ын өгсөн: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ******* ахтай таараад шил авдаг цэгт архины шил тушааж 3000 төгрөг авсан. Тэгээд бид хоёр Налайх дүүргийн 7 дугаар хороонд байдаг дэлгүүрээс жижиг архи авч уухаар явж байтал төвийн хойд талд нэг залуу бие засах гээд зогсож байхаар нь “хөөе наана чинь бие засаж болохгүй” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу бие засчхаад бид хоёр дээр хүрч ирэхээр нь бид хоёрт 3000 төгрөг байна, чи нэмээд нэг шил архи авчих гэж хэлээд би тэр залуутай дэлгүүрт орсон. Би дэлгүүрийн худалдагч эгчийг таньдаг юм. Намайг эгчтэй юм яриад байж байхад нөгөө залуу нэг шил архи аваад бид хоёр хамт гарч ******* ах бид 3 цэцэрлэгийн хойд талын гудамжинд архиа уусан. Тэгээд архиа ууж дуусаад нөгөө залуу явлаа гээд явсан. Тэр залуугийн араас ******* ах дагаад явсан. Би хөлөө хугалчхаад гипесээ аваад удаагүй байсан болохоор араас нь зөөлөн алхаад явж байтал ******* ах нөгөө залууг араас нь татаж унагаагаад цүнхийг нь аваад зугтсан. Би юу болов гэж бодоод ******* ахын гэрт нь очиход ******* ах нөгөө залуугийн цүнхнээс хоёр ширхэг пиво бас 400.000 төгрөг байна гэж гаргаж ирээд надад 100.000 төгрөг өгөхөөр нь би аваагүй. Тэгсэн ******* ах буцаж гараад нэг шил архи авч ирээд тэрийг нь хувааж уучхаад би гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22 дугаар тал/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр Ц.гийн өгсөн: “...Уг өдөр би хүү Б.*******д өөрийнхөө тэтгэвэрийнхээ картыг өгч тэтгэвэрийнхээ мөнгийг авахуулахаар явуулсан юм. Би нас дээр гараад хамаагүй гадуур гарч чадахгүй болсон учир хүүдээ картаа өгч явуулсан. Тэгтэл манай хүү орой нь /цагийг нь санахгүй байна/ манайд гаднаас бусдад зодуулсан бололтой амнаас нь цус гарчихсан хувцас хунар нь шороо тоостой, гэрээс авч гарсан цүнх нь байхгүй орж ирсэн. Ингээд хүүгээсээ юу болсон талаар асуухад төвөөс гарч яваад замдаа үл таних 2 хүнтэй тааралдаж тэр хоёрыг гуйгаад байхаар нь “” хүнсний дэлгүүрээс 1 шил архи авч өгөөд буцаад харьлаа гээд тэр хоёроос салаад явж байтал нөгөө хоёр залуугийн арай настайвтар нь араас нь хүрч ирээд цохиж унагаагаад цүнхийг нь булааж аваад зугтаачихсан гэсэн. Ингээд манай хүү цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...Би өөрийнхөө тэтгэвэрийн мөнгө болох 460.000 төгрөгийг төлүүлж авмаар байна. Уг мөнгө нь миний тэтгэврийн мөнгө байгаа юм. Манай хүүгийн бусдад дээрэмдүүлсэн цүнхэн дотор нь байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29 дүгээр тал/
6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээч эмч С.ы №08 шэ/208 дугаар: “Б.*******ы биед баруун доод 1 дүгээр шүдний булгарал, баруун 10-р хавирганы цууралт, дээд урууланд язрал, дагзны хуйх, нүүр, баруун ташаанд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.11.52-т хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-ийн 33 дугаар тал/
7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 8-10 дугаар тал/
8. “Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнэлгээний НД-21-97 дугаартай: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 96.340 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт,
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 58 дугаар тал/
10. Шүүгдэгч Д.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 59-121 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Д.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл, дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүч хэрэглэн довтлох, гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно. Хохирогчийн бие махбодод халдсан үйлдлийн улмаас хохирол бодитойтойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь “...түлхэх, боох, өшиглөх, цохих ...” зэргээр хохирогчийн амь биед аюултай нөхцөл байдал бий болгох зэргээр ойлгоно.
Тиймээс шүүгдэгч Д.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Харин улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.*******г дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа Б.*******ы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь объектив, субъектив шинжийн нийлбэрийг ойлгоно гэж заасан байдаг бөгөөд хэрэв хуульд заасан эдгээр объектив, субъектив шинжийн аль нэг нь тогтоогдохгүй бол тухайн этгээдийг тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагад татаж болохгүй.
Учир нь шүүгдэгч Д.******* нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ тухайн гэмт хэргийн объектив шинж болох нийгэмд аюултай үйлдэл хийж, субъектив шинж болох дээрэмдэх /цүнхтэй эд зүйлсийг/ сэдэлтэй байсан болохоос хөнгөн хохирол учруулах санаа зорилго агуулаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан тухайн гэмт хэргийн “санаатай” гэх субъектив шинжийг хангахгүй байна. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолж чадаагүй байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ц.д 460.000 төгрөгийн хохирол учирсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан.
Мөн хохирогч Б.*******ы бие махбодод хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал, дээрэмдүүлсэн эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардалд нэхэмжилсэн 273.465 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгч 5 минутын завсарлага авч шүүгдэгч нь хохирогчид 275.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Б.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр шүүхэд гаргасныхаа дараа шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, байгаа газар нь тодорхойгүй, холбогдох боломжгүй оргон зайлсан тул түүний энэхүү хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.”, мөн хуулийн 32.4 дүгээр зүйлд Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэрийн 2 дахь хэсгийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж хуульд тус тус заасан байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч. нь...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичсэнийг цаашид анхаарах нь зүйтэй.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон 7 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******гийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, 273.465 төгрөгийг төлсөн учир энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ