Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Ц.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 97 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, эрэгтэй, 29 настай, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ***** дүүргийн ***** дугаар хороо **** тоотод оршин суух хаягтай,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн эдэлж дууссан.

******* овогт *******ын ******* /РД:*******/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 04-өөс 05-ны шилжих шөнө ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг // бааранд хохирогч Ц.*******той тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Ц.*******ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед зүүн дээд 2-р шүдний хугарал, дээд урууланд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тухайн шөнө би архи уугаад нэлээн согтсон байсан. Ц.*******ыг цохисон нь үнэн” гэв.

Хохирогч Ц.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 05-д шилжих шөнө манай хоёр найз эхнэрүүдээ баярлуулахаар **** нэртэй бааранд орсон. Манай эхнэр нялх хүүхэдтэй учраас ирж чадаагүй. Манай хоёр найзын эхнэр бид тав суусан. Нэг  найзын эхнэр явж, бид дөрөв үлдсэн. Тэнд миний таньдаг дүү нар таарч, бид нарыг дайлсан. Намайг нойл орчхоод ирэхэд М.******* сандал дээр суусан байсан. Эхлээд баарны дуу чимээнд тоогоогүй таньдаг хүн ирсэн юм болов уу гэж бодсон. Архи хундагалах явцад үл ойлголцол маягийн асуудал үүссэн. Би босоод явчих гэж ширүүн хэлсэн байж магадгүй. Тэрнээс болж маргалдаж, цохиулсан. Би цохиулсны дараа хэсэг хугацаанд яг юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд баарны камер шүүж байсан. Тухайн үед баарны залуучууд намайг эмнэлэгт очиж оёдол тавиул гэсэн. Би гайгүй байх гэж бодоод тоолгүй явсан. Маргааш эхнэр намайг оёдол тавиулахгүй бол болохгүй гээд эмнэлэгт оёдол тавиулсан. Дараа нь цагдаа дээр очиж, хошуучид мэдүүлэг өгсөн. Оёдлоо авхуулчхаад 7 хоногийн дараа шүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Үүдэн 2 дугаар шүд буйлан дотроо хугарсан байсан. Тэгээд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж, гэмтлийн зэрэг тогтоолгож, дахин цагдаад өргөдөл, гомдол гаргасан... 450.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ дуусаагүй учраас цаашид хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Ц.*******ын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /хх 01/, мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх 05-08/, гэрч Ц.ын мэдүүлэг /хх-10/, гэрч Ц.ий мэдүүлэг /хх 15/, шинжээч эмчийн 165 дугаартай дүгнэлт /хх 21-22/, эрүүл мэндийн яаралтай тусламжийн хуудас /хх 23-24/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч Ц.*******ын хохирол төлбөр авсан тул гомдолгүй гэсэн тайлбар, М.*******ийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа /хх 63/, Налайх, Багахангай дүүргийн Шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс лавлагаа хүссэн тухай албан тоот /хх 64/, өмнөх шийтгэх тогтоолын гүйцэтгэх хуудас /хх 65/, М.*******ийн дансны хуулга /хх 46-52/, М.*******ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Ц.******* баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч М.******* хохирол төлбөрт 1.450.000 төгрөг төлсөн байна. Дээрх мөнгөнөөс хохирогч 450.000 төгрөг зарцуулж, 1.000.000 төгрөг байгаа гэж мэдүүлдэг ч зарцуулсан баримт нь байдаггүй. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн цаашид гаргах эмчилгээний зардлаас 1.450.000 төгрөгийг хасаж, үлдэх төлбөрийг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан ч хор уршиг арилаагүй байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд одоогоос 6 сарын өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Шүүгдэгчийн хохирол төлсөн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч М.*******эд 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Шүүгдэгч М.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хуучин хуулиар шүүгдэгчийн өмнө гэмт хэрэгт холбогдсоныг хүндрүүлж үзэх байсан бол одоогийн үйлчилж байгаа хуулиар хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Би шүүхийн шатнаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. М.*******ийн ар гэрийнхэнтэй уулзаад гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн гэдгийг ойлгосон. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс 1-3 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд М.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 04-өөс 05-ны шилжих шөнө 02 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг // бааранд хохирогч Ц.*******ын “ширээн дээр очин архи нэхэж өгсөнгүй” гэх  шалтгаанаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас биед зүүн дээд 2-р шүдний хугарал, дээд урууланд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.*******ийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед найз , нарын хамт бааранд орсноо санаад түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Шөнө ээжийндээ очоод унтчихсан байна лээ. Өглөө сэрэхэд зодоон хийсэн бололтой зүүн хацар жаахан хөндүүр болсон байсан. Тэгээд , нараас юу болсон талаар асуухад намайг бааранд үлдээгээд явсан юу болсныг мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд би найз , , нарын хамт Налайхын нэртэй бааранд орж зүүн гар талын хамгийн цаад булангийн ширээнд сууж архи захиалж ууцгаасан. Шөнийн 02 цаг жаахан өнгөрч байх үед манай ширээнд нэг залуу миний хажууд ирээд суугаад байсан. Би архи хундагалаж байхад нөгөө залуу нэг хийчих гээд нэхэхээр нь хийж өгөөгүй. Тэгээд бид нар найзуудаараа явж байна, би ширээ андуурсан уу одоо явчих гэхэд босож зогссон. Би бостол тэр залуу намайг дээд уруул хавьд нэг удаа гараараа хүчтэй цохичхоод гараад зугтчихсан, баарны голд олон хүн бүжиглэж  байхад  гараад  зугтаад  алга  болчихсон. Тэр  залууд цохиулснаас болж миний уруулнаас цус гарч язарсан. Налайхын эмнэлэг дээр ирж дээд  уруулдаа 3 оёдол хийлгэсэн. Тухайн үедээ цагдаад дуудлага өгөөгүй өнгөрсөн юм. Мөн зүүн дээд үүдэн 2 дугаар шүд хөдөлгөөн орсон байсан ба түүнээс хойш эовиурлаад яваад байхаар нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод шүдний хувийн эмнэлэгт үзүүлж шүдний рентген зураг авахуулахад уг шүд маань буйл дотроо хугарсан байна гэсэн. Ингээд цагдаад хандах болсон....” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5-6 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ын өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө байсан эсэхийг санахгүй байна. 2022 оны 03 дугаар сарын эхээр нэг шөнө болсон асуудал юм. Баар руу орох хаалганы дотор зүүн булан хавьд том өсгөгч байрладаг юм. Нэг шөнө дундын үед өсгөгчний хажууд 2 залуу барилцаад авсан байхаар нь би очиж салгахад манай хорооны ******* гэдэг запуу байсан ба би *******ийг нь баарнаас гаргаж явуулсан. Нөгөө залууг нь ******* гэдэг болохыг сүүлд мэдсэн бөгөөд тухайн үед *******ын зүүн дээд уруулнаас цус гарсан байсан. Дараа нь ******* надтай уулзахдаа баруун хойд булангийн ширээн дээр найзуудтайгаа сууж байхад тэр залуу ирж суугаад байхаар нь явчих гэхэд явахдаа уруул руу цохисон гэж ярихад надаас таних уу гэхээр нь танинаа манай Өвөршандад байдаг Ука гэдэг залуу байна гэж хэлсэн. Ширээнийхээ хавьд байхдаа цохиулаад араас нь ирж өсгөгчний хажууд муудсан байх...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ий өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 23 цаг өнгөрч байхад манай найз , *******, манай эхнэр нар нэртэй бааранд орж баруун хойд захын ширээний орчимд сууж нэг шил архи, ундаа захиалж ууцгаасан. Нэлээд сууцгааж шөнө 02 цагийн орчимд нэг танихгүй залуу ирээд *******ын цаана суугаад байхаар нь би таньдаг хүн нь юм байх гэж бодсон. Ширээний 3 талд тойрог хэлбэрийн буйдан сандлын би голд нь сууж зүүн гар талд *******, цаана нь нөгөө залуу сууж миний баруун гар талд , манай эхнэр сууж байсан. Яг тэр үед манай эхнэр түр гараад явчихсан байсан ба нэг харахад нөгөө залуу босчихсон *******ыг нүүрэнд нь цохиход ******* буйдан сандал даваад ард руу нь унагаасан. Бид очиж Энхболдыг босгоход уруулаас нь цус гарсан байдалтай тэгтэл цохисон залуу зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчимд найз , түүний эхнэр , ******* нартай нэртэй бааранд орж хүн ихтэй байсан тул ажилчдынхаа суудаг гэх баруун хойд захын ширээнд сууж архи, ундаа захиалж сууцгаасан. Шөнө нэлээд сууцгааж байхад нэг өндөр залуу 02 цагийн орчимд *******ын цаана суугаад байхаар нь би таньдаг хүн нь юм байх гэж бодоод анзаараагүй. Тэгээд би нэг харахад сандлан буйдангаас ******* нөгөө залуу 2 босчихсон, өндөр залуу *******ыг цохиж ******* сандлан буйдан даваад унахаар нь бид босож тойрч очоод *******ыг татаж босгоход цохисон залуу зугтаад явчихсан. *******ын дээд уруул нь язарч уруулаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

 

6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.ы №08 шэ/165 дугаар: “ Ц.*******ын биед зүүн дээд 2-р шүдний хугарал, дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 22 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 39 дүгээр тал/

9. Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 40-71 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.******* нь хохирогч Ц.*******ын нүүрэн тус газар нь цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/165  дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч М.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч 450.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэсэн боловч шүүгдэгч 1.450.000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Ц.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

     Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Ц.*******од төлснийг дурдсугай.

5. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

   8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ