Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 100 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******д *******чаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан.

******* овгийн *******гийн ******* нь /РД:***/,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.*******г байнга буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоот байрлах гэртээ хэрүүл маргаан үүсгэж эхнэр Б.*******гийн хацар руу нь алгадаж зодсон,

  1. оны 12 дугаар сарын 29-ний өдөр инд байх баривчлах байрны гадна “яасан удаж ирдэг юм вэ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт буюу уруул орчимд нь 1 удаа цохиж зодсон,
  2. оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод байрлах гэртээ “чи намайг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унагаан хөлөөрөө нүүр рүү 1 удаа дэвсэх зэргээр зодсон,

2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тоотод байрлах гэртээ “хаагуур янхандаж байгаад ирж байгаа муу банзал вэ” хэмээн нүүрэн тус газар руу нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найзуудтайгаа архи ууж байгаад муудалцаад алгадсан. 2021 оны 12 дугаар сард 7 хоногийн баривчлах шийтгэл авсан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч ирсэн. Эрүүлжүүлэх байрны гадаа удаж ирсэн гээд маргалдсан зүйл болсон. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хоёулаа таньдаг хүмүүстэйгээ архи ууж байгаад би согтсон үедээ эхнэрээ зодсон байсан.” гэв.

Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бид хоёр найз нөхөдтэйгөө хамт ууж, идэж байгаад яваад өгснийх нь дараа намайг алгадсан. Чи арай л уугаад байгаа юм биш үү гэж байсан. Хамт олонтойгоо уухгүй байж байгаад уусан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхээр ороод 29-ний өглөө тэндээс суллагдсан. 7 хоногийн мөнгө төлдөг юм билээ. Орой нь мөнгө хайхад мөнгө олдохгүй, цалин буугаагүй байсан.  Тэгээд сандраад ээжээс нь ярьж мөнгө төгрөг аваад би унаагүй байж байгаад өдөр нь автобусаар явж очсон. Чи ямар их уддаг юм бэ гэхээр нь би чамайг гаргах албатай юм уу, юуны төлөө ингэж яваад байгаа юм бэ, ажил төрөл ч байхгүй гэж хэлээд автал чи намайг энд нь ингээд хаях байсан юм уу гээд гарынхаа араар далайх шиг болсон. Би хойно явж байсан тул гарынхаа араар уруул руу цохих шиг болсон. Хавдаж ноцтой гэмтэл учруулаагүй. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би ажил дээрээ хээр гал тогоонд дайрлагад дайруулаад 2, 3 хоног өөрийн ухаан мэдрэлгүй байж байгаад ухаан орсон. Тэгээд шар хадны эмнэлгээр явахад онош нь тогтоогдохгүй байна гээд эмнэлгээс буцаагаад байсан. Сүүлдээ манай ээж, хадам ээж, аавын ах дүү нар оос ирээд лам бөөгөөр үзүүлэхэд энэ хүнийг дайрлага дайрсан байна, яаралтай арга хэмжээ ав гэж хэлсэн. Тэгээд манай нагац ах, төрсөн дүү хоёр төвд лам авчирч ирээд золиг гаргаад ном уншиж тэнхэрч авсан. Би өөрийн гэсэн ямар ч ухаан байхгүй байсан. Тэгээд хөл дээрээ босоод 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай хамт олон эмэгтэйчүүдээ хүлээж авна гэж байсан. Тэгээд хамт олонтойгоо би идэж уусан. Оройтоод бид нар нэгнийдээ шөнөжин суусан. Сууж байгаад би орой 07 цагийн үед гэртээ ороход хаагуур явж янхандаж байгаад ирэв гэхээр нь би хамт олонтой ажилд орсон хүн гээд хэрэлдсэн. Хэрэлдэхэд над руу гутал аваад шидтэл хамраас цус гарсан. Манай том хүүхэд *******ийн хүүхэд биш. Одоо яг 13 настай өсвөр насан дээрээ байгаа тул аавынхаа үгийг үл тоогоод байдаг. Танай хүүхэд чинь гэхэд нь би өмөөрдөг. Би эцэг нь юм чинь үг хэлэх эрхтэй биз дээ гэдэг. Нөгөөдөх нь өсвөр насны хүүхэд тул үгийг нь үл тоодог. Тэгээд эрүүлдээ хэлж чадаагүй зүйлээ согтохоороо хэлдэг бөгөөд чи хүүхдийнхээ өмнөөс дандаа ингэдэг гэж хэлдэг. Би 7 хоногийн 5 өдөр нь ажилтай байдаг. Манай бага өдөр, оройдоо хүргүүлдэг. Шалгалт ихтэй тул орой 7, 8 цаг хүргэдэг. ******* 24, 72 цагийн ажилтай байдаг. 24 цаг нь ажил дээрээ хонож 72 цаг нь өглөө 10 цаг гээд буудаг. Тэгээд гэртээ очоод хүүхдээ хүргэж өгч авдаг, хоол хийж өгдөг ажилтай. Архинаас гаргах эмчилгээг тэр явдлаас хойш бид хоёр судалсан.  Би таньдаг эгчээсээ 14 хоног уугаад 7 хоног завсарладаг дотроо 15 ширхэгтэй эмийг авсан. Тэрийг авч өөрт нь эцэг, эх, ах дүүтэй нь ярьж байгаад уулгуулсан. Тэрийг ууснаас хойш зан авир нь өөрчлөгдөж, архи огт уухаа больсон. Би нэг удаа пиво уугаад ортол чамаас пиво үнэртээд дотор муухай оргиод толгой эргээд байна цаашаа бай гэж байсан. Бид хоёр амьдралынхаа талаар хоёр хүүхдээ байлгаж байгаад нэлээд удаан ярилцсан. Ярилцсаны эцэст хоёулаа амьдралынхаа төлөө явъя хоёр хүүхдийнхээ төлөө зүтгэе гээд ярилцсан. 2 сараас хойш ******* эмийг ууж эхэлснээс хойш огт ууж амсаагүй. Би саяхан хамт олонтойгоо хальт пиво уугаад гэртээ ортол чамаас архи үнэртээд байна цаашаа бай гэж байсан. гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.*******гийн мэдүүлэг  /хх 10/, гэрч ын мэдүүлэг /хх 24/, гэрч Х.гийн мэдүүлэг /хх 28-29/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх 35-36/, шинжээчийн 144 дугаартай дүгнэлт /хх 34-36/, яллагдагчаар өгсөн Ц.*******ийн мэдүүлэг /хх 50/, шүүхийн шийтгэвэр /хх 60-61/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх 62/, нөхцөл байдлын үнэлгээ /хх 63-71/, яаралтай тусламжийн хуудас /хх 73/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: хохирогч Б.*******гийн мэдүүлэг  /хх 10/, шинжээчийн 144 дугаартай дүгнэлт /хх 38/, ял шалгах хуудас /хх 53/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх 62/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 76-77/ ажлын газрын тодорхойлолт /хх 79, 94/, цалингийн тодорхойлолт /хх 95/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүйг дурдуулах саналтай байна...шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Учир нь урьд 6 сарын өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргаж баривчлах шийтгэл авч байсан. Тэр үед хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй талаар хэлж ярьж байсан. Үүнээс хойш удаа дараа буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.*******гийн биед халдсан байдаг. Иймд түүнийг хийсэн хэрэгтээ гэмшээгүй, засраагүй, ухамсарлаагүй байна гэж үзээд түүний хийсэн үйлдлийг нь цээрлүүлэх зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа бөгөөд түүнийг шийтгэх тогтоол уншиж сонсгомогц цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардал тодорхойлогдоогүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.

... Эхний дүгнэлт дээрээ би 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйлийг харгалзан үзээд хоёр дахь ялын шүүмж дээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй, харин түүнд зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулах боломжтой байна. Хугацааны хувьд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хязгаарлалтын бүсийг Нийслэлийн 9 дүүргээс хэтрүүлэхгүйгээр хязгаарлах үндэслэлтэй байна. Учир нь эрүүгийн хариуцлага нийгэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдсон нөхцөл байдал нь хохирогч архинаас болж гэмт хэрэг гарсан, эмчилгээ хийлгэж байгаа, бууриа сэлгэсэн. Цаашид хашаа газар авч сайхан амьдрахыг хичээж байгаа гэсэн зүйл ярьсан байдаг. Иймд нийгэмшүүлэх нь зүйтэй байна. Хувийн байдлын хувьд өр зээлийн асуудал,  шүүгдэгчийн ажлын байдал зэргийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. ******* хохирогчид хандаж хэлэхэд энэ гэмт хэрэгт хохирогч архи дарс хэрэглэснээс болж хэрэг гарсан зүйл ажиглагддаг. Нөхрийгөө архинаас гаргаж байгаа гэж байна. Өөрөө архины хэрэглээгээ хязгаарлах нь зүйтэй байна. Том охин дагавар гэдэг үг хохирогчийн амнаас гарах ёсгүй. Ингэх юм бол хүүхэд эцгийн хоорондын харилцаа улам бүр хөндийрнө.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан материалаар тогтоогдохгүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Б.*******, шүүгдэгч Ц.******* нарын хэлж, ярьж байгаа мэдүүлэг, хүсэж байгаа хүсэлт зэргийг нь шүүх харгалзан үзнэ үү. Алдаа оноотой асуудал байна. Энэ асуудлаа гэр бүлийн дотроо шийдээд хоёр талаасаа архинаас гарч архины эмчилгээнд явж байгаа бөгөөд үр дүн харагдаад байгаа. Гэр бүлийн оршин тогтнол, санхүүгийн байдал, өр зээлтэй, бага насны хүүхдүүдтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах санкцтай. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Хянан харгалзах хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар түүнд тодорхой үүрэг буюу согтууруулах мансууруулах бодис хэрэглэхийг 1 жилийн хугацаанд хязгаарлах үүргийг хүлээлгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

... Хэрэв шүүхээс түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх боломж байхгүй гэж үзэх юм бол зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвэрлэх боломжтой. Хугацааны хувьд 6 сарын хугацаанд хязгаарлаж, хязгаарлалтыг Нийслэлийн 9 дүүргээс гарахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс аль ч ял шийтгэлийг хэрэглэсэн байсан үүрэг хариуцлагатай байлгах үүднээс Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлаж өгнө үү... гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 21-22 цагийн орчим тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч эхнэр Б.*******г “унтахгүй чамд ямар хамаатай юм” гэх шалтгаанаар биед нь халдан түүний зүүн шанааны хэсэгт нь 1 удаа алгадсан,         

  2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр инд байх баривчлах байрны гадна “яасан удаж ирдэг юм вэ” гэх шалтгаанаар гараараа уруул орчимд нь 1 удаа цохисон,

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод байрлах гэртээ “чи намайг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар үснээс нь зулгааж газар унагаан хөлөөрөө нүүр лүү нь 1 удаа цохиж зодсон,

2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тоотод байрлах гэртээ “хаагуур янхандаж байгаад ирж байгаа муу банзал вэ” хэмээн нүүрэн тус газар руу нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.*******ийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед манай эхнэр Б.******* Налайх дүүрэг 5 дугаар хороо тоот гэртээ гаднаас согтуу ороод ирэхээр нь тухайн үед уурласан уур нь даа түүний нүүр лүү нь гараараа нэг удаа цохичихсон асуудал болсон юм. Тухайн үед манай эхнэрийн нагац ах нь манай гэрт орж ирж болсон асуудлын талаар мэдэж цагдаад дуудлага өгсөн...Тухайн үед би ерөөсөө архи уугаагүй эрүүл байсан. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тоот гэртээ би Б.******* согтуудаа хэрүүл маргаан хийж байгаад түүний хацар луу гараараа 1 удаа алгадаж байсан. Тухайн үед яг юунаас болж Б.*******тай хэрүүл маргаан хийснээ санахгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тоот гэртээ Б.******* болон танилуудтай цуг хамтдаа архи ууцгаасан. Ингээд архи ууж байгаад нэг мэдсэн би согтоод тасарчихсан байсан өглөө нь сэрээд Б.*******гаас юу болсон талаар асуухад намайг өөрт нь агсан тавьж цохисон гээд байсан. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр инд байх Баривчлах төвөөс манай эхнэр Б.******* ирж авсан. Гэхдээ түүнийг цохиж зодсон асуудал ерөөсөө гараагүй. Би түүнийг тухайн өдөр цохиж зодоогүй...Ер нь бол бид хоёр архины асуудлаас болж хоорондоо хэрүүл маргаан хийгээд байдаг юм. Бусдаар бол бид хоёр хоёулаа л амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 50 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би ажлынхаа газрын эмэгтэйчүүдтэйгээ цуг орой караоке орохоор болж Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баян-Налайх нэртэй бааранд орсон юм. Тэр шөнөдөө байгууллагынхаа эмэгтэйчүүдтэйгээ цуг шөнөжин ууж, идэж яваад өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед тоот гэртээ иртэл, гэрт манай нөхөр Ц.******* намайг урьд шөнө гэртээ ирж хоносонгүй гэж уурлаж “хаагуур янхандаж байгаад ирж байгаа муу банзал вэ?” гээд над руу дайрч миний хамар луу гараараа 1 удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гараад эхэлсэн. Тэгээд цусаа тогтоож цэвэрлэчхээд байж байтал 09 цагийн үед манай нагац ах гэрт орж ирээд миний хамрыг харчхаад “хамар чинь яагаад хавдчихсан юм бэ?” гэхээр нь түүнд “сая өглөө орж ирсэн Ц.******* надад уурлаад хамар луу цохьчихлоо” гэж хэлсэн чинь гэрээс гараад цагдаа дуудчихсан байсан юм. Тухайн үед манай нөхөр Ц.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би тухайн үед шөнөжин архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэчхээд өглөө нь дөнгөж гэртээ орж ирсэн байсан учир уусан архи маань гүйцэт гараагүй дунд зэргийн л согтолттой байсан...Сүүлд гэх юм бол 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тоот гэртээ байхдаа Ц.******* намамг бусадтай хардаж хэрүүл маргаан хийж байх үедээ миний хацар луу алгадаж байсан. Тухайн үед цагдаа дуудаж уг асуудлаар шүүхээр орж 7 хоног баривчлагдаж байсан. Дараагаар нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр инд байх баривчлах төвөөс суллагдах өдөр нь очиж авах гээд очтол Ц.******* надад “яасан удаж ирдэг юм бэ?” гэж уурлаад гараараа миний уруул хэсэг рүү 1 удаа цохиж байсан. Энэ  тухай цагдаа сэргийлхэд ерөөсөө мэдэгдэж байгаагүй. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тоот гэртээ Ц.******* бид хоёр танилуудтайгаа хамт архи уусан юм. Орой нь яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, гэрт ирсэн хүмүүс яваад зөвхөн Ц.******* бид хоёр л хоёулахнаа байж байхад гэнэт над руу агсарч “чи намайг хэл амаар доромжиллоо” гэж хэлээд үснээс минь зулгааж газар унагаан хөлөөрөө нүүр лүү маань 1 удаа дэвсэж зодож байсан. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ц.*******т нүүр лүүгээ нэг удаа дэвсүүлснээс болж миний зүүн талын хацар бага зэрэг хавдчихсан байсан. Өөрөөр ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...Ц.******* сардаа 2 удаа л архи уучихдаг. Архи уухаараа нэлээн агсам болчихдог. Тэгээд над руу л янзан бүрээр хэрүүл маргаан хийж агсам тавьдаг юм. Тэр болгоныг нь би тоочиж хэлж мэдэхгүй байна. Ер нь бол бид хоёрын дунд жижиг сажиг хэрүүл маргаан зөндөө л гардаг...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 09-10 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.ын өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ 09 цаг өнгөрөөж очоод нэг хашаанд амьдардаг хүргэн *******ийн гэрт ороход манай дүү *******г нөхөр нь зодсон бололтой ******* орон дээрээ суусан хамар нь хавдсан байхаар нь би *******т чи арай ч дээ эхнэр чинь бие нь өвдөөд дөнгөж хөл дээр нь босгоод байхад ингээд байхдаа яадаг юм гэхэд тоож байгаа ч шинж алга зуухныхаа урд тамхиа татсан байдалтай байсан. Тэгээд би гэрээс нь гараад 102 руу залгаж Налайхын цагдаад дуудлага өгсөн. Энэ хоёр цэргийн ангид ажилладаг юм. Урьд өдөр нь Цэргийн анги нь эмэгтэйчүүдээ хүлээж аваад ******* үүрээр ирсэн гэсэн. Тэгтэл хэрүүл хийгээд зодсон бололтой. Ер нь ******* эхнэрээ найз нөхөдтэй нь уулзуулах, хамт олонтой нь явуулах дургүй байдаг...******* нь хааяа эхнэрээ хардаад зодож цохиод байдаг бололтой, яг намайг харж байхад зодож цохиж байгаагүй. Миний хажууд хэрэлдэж маргалдаж байсан удаатай. 2021 оны сүүлээр эхнэрээ зодсон хэрэгтэй ******* 7 хоногийн баривчилгаанд явсан байсан... гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дүгээр тал/

4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Х.гийн өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр ажлаасаа буугаад 9 билүү 10 цагийн үед тоот гэртээ ирсэн. Тэгэхээр нь би нөхрийгөө Ц.*******ийнх руу ороодхооч гээд оруулсан юм. Тэгтэл удаагүй манай нөхөр гэрт буцаж орж ирээд надад Ц.*******, Б.*******г зодчихсон байна. Цаадхын чинь  нүүр ам нь хөх няц болчхож гээд утсаараа цагдаа руу  дуудлага өгсөн юм... гэх мэдүүлэг,

/хх-ийн 28 дугаар тал/

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр С.гийн өгсөн: ...2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өглөө эрт 8 цагт давтлага нь даа яваад өдөр ирэхэд ээжийн хамар жаахан хавдсан харагдсан. Тэгтэл ах танай ээжийг аав чинь зодоод аавыг чинь цагдаа аваад явсан гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг,

/хх-ийн 52 дугаар тал/

 

6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/144 дугаар: “Б.*******гийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт,

/хх-ийн 38 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 35-36, 73 дугаар тал/

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 53 дугаар тал/

9. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 62 дугаар тал/

 

10. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 63-71 дүгээр тал/

 

11. Шүүгдэгч Ц.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 54-61, 74-95 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******гийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь хохирогч Б.*******г зодсон  болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/144 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Ц.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна

 Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч ...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Иймд Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэм буруутайд тооцож түүнд 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ц.******* нь энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******т 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 7-4 тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 7 /долоо/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Ц.*******ийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

    6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ