Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/672

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч О.Эрхэмбаяр /томилолтоор/,      

Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.От холбогдох 220 800 0000 533 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19***** оршин суух, урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 573 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон Б овогт Тын О /регистрийн дугаар: *****/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын CU дэлгүүрийн үүдэнд хохирогч Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Т.О нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын CU дэлгүүрийн үүдэнд хохирогч Б.Бийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :              

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...иргэн Б.Б үл таних хүмүүст зодуулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- хохирогч Б.Бий...2022 оны 02 дугаар сарын 17-ны шөнө 05 цагийн үед М*****нарын хамт найзындаа очих гээд замдаа Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын дор байрлах CU-д юм идэх гээд байж байтал үүдэнд нь үл таних 3 залуу 1 эмэгтэй пиво ууж байсан. Бид нарыг хараад гарах гэж байснаа нэг намхан бор залуугийн нэг нь...”та нар юу хараад байгаа юм”...хүрээд ир, намайг таних уу...гээд намайг 180 см өндөр, хар өнгийн куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу нь над дээр хүрч ирээд миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон...Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12-13 дахь тал/,

- гэрч А.Ганбаярын...Бид 4 гарсан чинь үүдэнд үл таних 4 залуу байхаар нь би та нар юу хараад байгаа юм, намайг мэдэх үү, таних уу гээд орилсон чинь нэг өндөр залуу нь ирээд юу гэнээ, махын Болороо гээд манай ахыг мэдэх үү гээд миний өөдөөс дайраад намайг цохихоор нь зөрүүлээд би цохисон. Тэгтэл миний араас О тухайн залуугийн нүүр рүү цохиод авсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- гэрч Р.Мягмардоржийн...Бид нарыг Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын CU рүү юм идэх гээд ортол үүдэнд нь үл таних 3 залуу, 1 эмэгтэй хүн зогсож байгаад нэг нь та 4 юу хараад байгаа юм, намайг мэдэх үү гэхэд нь манай найз Б очоод мэдэхгүй юм байна, зүгээр салаад явъя гэж хэлсэн чинь тухайн хэрүүл маргаан хийгээд байсан намхан залуу нь бид нарыг дүрчихье гээд байсан. Би нэг найзыг нь дуудаж ирээд “чи найзуудаа аваад явчих, би найзуудаа аваад явъя” гэхэд тэгье гээд найзуудаа салгаж байгаад хүрч ирээд шууд намайг цохиод авсан. Б хүрч ирээд манай найз хагалгаанд ороод удаагүй байгаа, битгий хүр гээд миний урдуур орсон ба Бийг хар өнгийн куртик өмссөн 180 см орчим өндөртэй хар өнгийн тоорцгон малгайтай залуу нь хацар хэсэг рүү нь шууд цохьсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,  

- гэрч Ц.н...Тухайн үед...М алуу нь нүүр хэсэг рүү нь цохиод автал Б урдуур нь ороод манай найзыг битгий цохь, хагалгаанд орсон гэж хэлсэн. Бийг хар өнгийн куртик өмссөн 180 см орчим өндөртэй, хар өнгийн малгайтай маск зүүсэн залуу хацар хэсэг рүү нь цохьсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,  

- шинжээчийн дүгнэлт :... Б.Бий биед баруун хацар, яс, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун хацар цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл :...Б.Б нь “ 3 дугаартай зурагт байгаа хүн мөн байна, тухайн хэрэг болсон өдөр ноосон малгайтай байсан, 180 орчим см өндөртэй, шардуу царайтай залуу байсан гэж Т.Оын зургийг заах тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав.../хавтаст хэргийн 123-126 дахь тал/,

- шүүгдэгч Т.Оын...2022 оны 02 дугаар 16-ны өдөр найзууд болох Ганбаяр, Мөнх-Эрдэнэ нарын хамт Мөнх-Эрдэнийн байрны орцонд гурвуулаа 2.5  литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг хувааж уучхаад 02 цаг болж байсан байх, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын CU-д ирээд үлдсэн пивоноос уучхаад Ганбаяр орох, гарах хаалганы шилэн хаалганы дотор зогсож үлдсэн. ****бид хоёр гадаа тамхилаад зогсож байтал найз ** 4 залуутай маргалдаад зогсож байхаар нь юу болоод байгаа юм гээд***бид 2 яваад ортол***нэг өндөр залуу цохиж байгаа харагдсан, тэгэхээр нь би согтсондоо, уур хүрээд тухайн өндөр залуугийн нүүрэн тус газар 1-2 удаа хүчтэй цохисон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-140, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, мөн шүүх хуралдаанд шүүгдэгчид эрх, үүргийг нь танилцуулж, тайлбарласан болно.  

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.  

Тус хэрэгт үйлдэгдэх шалтгаан нь шүүгдэгч болон хохирогчийн хооронд үүссэн зүй бус, таарамжгүй харилцаатай холбоотой байх ба тус хэрэгт хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон бусад этгээд хамтран оролцсон гэж үзэх эргэлзээгүй баримт тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

3. Хохирол, хор уршиг :       

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн, хохирлын 330.000 төгрөгийн баримт цугларсан /хх-8-9, 82-86/ байх ба шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 832.500 төгрөг төлсөн байх /шүүх хуралдааны тэмдэглэл/ тул шүүгдэгчийг уг тогтоолоор хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.  

Харин хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт     

 

Шүүгдэгч Т.О 2019 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-121, 144-149/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.     

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 100-117, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

Прокуророос тус гэмт хэргийн улмаас хохирогчид үзүүлсэн гэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийт 3.235.741 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч тухайн эмнэлгээс үзүүлж буй бүх төрлийн тусламж, үйлчилгээний зардлуудыг бүхэлд нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан гэж үзэх үндэслэл, баримт байхгүйгээс гадна эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн даатгуулагчийн ямар төрлийн өвчний эмчилгээ, оношилгоог хэрхэн яаж санхүүжүүлдэг талаарх хууль тогтоомжийн тусгайлсан зохицуулалттай холбоотой баримтат мэдээлэл, үндэслэл, журмыг эргэлзээгүй байдлаар баримтжуулаагүй байх тул тус шүүх хуралдаанаас шийдвэрлэх боломжгүй, харин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.              

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.               

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.              

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэ