Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2018/00096/и |
Дугаар | 115 |
Огноо | 2018-03-09 |
Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 115
2018 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2018/00115 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууц, ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй хүү Н.Н*******гийн асран хамгаалагчаар тогтоолгох, Н.Н*******г 2004 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч З.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч З.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зэвгээ овгийн Нямдорж нь Гончиг овогтой Нансалмаатай 1992 онд гэр бүл болж 1993 оны 05 сард охин Наранцэцэг, 2002 оны 07 сарын 15-нд хүү Н******* нар төрсөн. Эхнэр Т.Нансалмаа 2003 оны 09 сарын 30-нд өвчний улмаас нас барсан. 2004 оны 05 сард З.Нямдоржтой гэр бүл болж түүний охин Н.Наранцэцэг 7 настай, хүү Н.Н******* 1 нас 2 сартай эхээсээ өнчирч үлдсэн хүүхдүүд бүгд миний асрамжинд ирсэн. Мөн бидний дундаас 2008 оны 05 сард охин Н.Номинжин төрсөн. Миний бие нь 2004 оноос өнчирч үлдсэн охин Наранцэцэг, Хүү Н******* нарыг өөрийн хүүхдүүдийн хамтаар өсгөн хүмүүжүүлж эрүүл саруул амьдарч байна. Охин Наранцэцэг нь 2016 онд хуримаа хийж тусдаа гарсан. Н.Н******* дунд сургуулийн 10-р ангид суралцаж байгаа. Хүү Н*******г 2 настайгаас нь асарч, өсгөж хүмүүжүүлсэнийг хоёр талын ах, дүү, аав, нутгийн ард түмэн мэдэж байгаа. Иймд З.******* намайг хүү Н.Н*******гийн асран хамгаалагчаар тогтоолгох, Н.Н*******г 2004 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч З.*******ын хүү Н.Н*******гийн асран хамгаалагчаар тогтоолгох, Н.Н*******г 2004 онд үрчилсэнийг нөхөж улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч З.******* нь хүү Н.Н*******гийн асран хамгаалагч мөн бөгөөд хүү Н.Н*******г 2004 онд үрчилсэн болох нь
- Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дугаар албан бичиг,
- Ховд аймгийн Буянт өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг,
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/000489 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-Хүсэлт гаргагч З.*******, З.Нямдорж нарын 0077052 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
-Хүсэлт гаргагчид ерөнхийлөгчийн 2011 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар зарилгаар алдарт эхийн 2 дугаар одон олгосон үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05/000492 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 212 дугаар албан бичиг,
-Хүсэлт гаргагчийн хүү Н.Н******* болон өөрийн гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зургууд,
- Хүү Н.Н*******гийн “...Манай ээжийг З.*******, аавыг Нямдорж гэдэг. Би бараг төрсөн цагаасаа хойш ээж З.*******ын асрамжид, хамтдаа амьдарч байна...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагч З.*******ыг 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Н*******гийн асран хамгаалагч мөн болохыг тогтоож, хүү Н.Н*******г 2004 онд үрчилснийг улсын бүртгэлд нөхөж бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* нь 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Н*******гийн асран хамгаалагч мөн болохыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч З.******* нь 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Н.Н*******г 2004 онд үрчилснийг улсын бүртгэлд нөхөж бүртгэхийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар З.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ