Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00121

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00121

                        Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байгаад 1976 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 0229 дүгээр ангид цэргийн алба хаасан. 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан. 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан.

Одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй хохироход хүрээд байна.

Иймд Д.******* намайг 1974 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1974 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь1974 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

-Хүсэлт гаргагч Д.*******ын 1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Хүсэлт гаргагч Д.*******ын 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн 0774161 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар албан бичгээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн цалингийн цэс, 70 дугаар дансны хуулбарын хамт,

- Хүсэлт гаргагчид 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлөөс олгосон диплом, 1982 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн талархал, 1988 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн диплом, 1996 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн баярын бичиг,

-Гэрч Д.*******ын ....Би 1958 онд төрсөн. 1967 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1971 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар 1971 оноос эхлэн эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригад малчнаар ажиллаж байсан. Д.******* нь 1974 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Д.******* нь 1974 оны 05 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Ямар ч байсан Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Хөдөлмөр нэгдэл 1992 оны үед тарсан санагдаж байна. Бид хамдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байсан хүний хувьд Д.*******ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна..... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Д.ын ...Би 1960 онд төрсөн. 1979 оноос 1982 оны хооронд хугацаат цэргийн ала хаасан. 1982 оноос эхлээд Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Д.******* нь 1974 онд сургуулиас гараад эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* сумын 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргээс халагдаж ирсэн. Тэр цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн *******ыг 1974 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл, 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ