Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2018/00086/и |
Дугаар | 153/ШШ2018/00122 |
Огноо | 2018-03-14 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2018/00122
2018 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 153/ШШ2018/00122 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун- даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ы *******ы хүсэлттэй Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.******* нь 20 оноос 2010 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн тоотод оршин сууж байсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй. 2010 оны 05 дугаар сард хулгайн хэргээр баригдаж, шүүхээс 7 жилийн ял аваад Улаанбаатар хотод хоригдож байсан. Гэвч одоо энэ хүний хаана байгаа оршин суугаа газар нь тодорхой бус олдохгүй байгаа тул миний нөхөр Х.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.******* нь хариуцагч Х.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Э.******* хариуцагч Х.******* нар нь 20 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын -ны өдөр охин С., 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин С. нар төрсөн бөгөөд хүсэлт гаргагч Э.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагч Х.*******ыг эрэн сурвалжлуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч овогтой ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн үгээр гудамжны тоотод харъяалагддаг бөгөөд одоо тус хаягандаа оршин суухгүй байгаа нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2018 оны дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд оны дугаар сарын -ны өдөр төрсөн, ПВ8519 дугаарын регистртэй, овогт гийн *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн гийн газарт даалгах нь зүйтэй байна.
овогт гийн ******* нь 2010 онд гэмт хэрэг үйлдэж, 7 жилийн хорих ялаар шийтүүлж байсан бөгөөд одоогоор хорих ангиас суллагдаад т хотод байж болзошгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг тэмдэглэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч нь 2018 оны дугаар сарын 12-ны өдрийн 153/ШЗ2018/099 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 700 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн, ПВ8519 дугаарын регистртэй, овогт гийн *******ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ПВ8519 дугаарын регистртэй, овогт гийн *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн гийн газарт даалгасугай.
3. овогт гийн ******* нь 2010 онд гэмт хэрэг үйлдэж, 7 жилийн хорих ялаар шийтүүлж байсан бөгөөд одоогоор хорих ангиас суллагдаад т хотод байж болзошгүй болохыг дурсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Э.******* нь 2018 оны дугаар сарын 12-ны өдрийн 153/ШЗ2018/099 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 700 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн гийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ