Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2018/00122

 

    2018 оны 03 сарын 14 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00122

                    Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн жаргалант сумын Бичигт багийн 9-14 тоотод оршин суух, ПИ82112908 дугаарын регистртэй, Жамбараа овогт Эрдэнэчулууны Цэцэгсайханы хүсэлттэй Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Цэцэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Э.Цэцэгсайхан нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Сүхбаатар нь 2007 оноос 2010 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9-15 тоотод оршин сууж байсан. Тодорхой эрхэлсэн ажилгүй. 2010 оны 05 дугаар сард хулгайн хэргээр баригдаж, шүүхээс 7 жилийн ял аваад Улаанбаатар хотод хоригдож байсан. Гэвч одоо энэ хүний хаана байгаа оршин суугаа газар нь тодорхой бус олдохгүй байгаа тул миний нөхөр Х.Сүхбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Э.Цэцэгсайхан нь хариуцагч Х.Сүхбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагч Э.Цэцэгсайхан хариуцагч Х.Сүхбаатар нар нь 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин С.Энхзаяа, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин С.Цэцгээ нар төрсөн бөгөөд хүсэлт гаргагч Э.Цэцэгсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хариуцагч Х.Сүхбаатарыг эрэн сурвалжлуулахаар шаардах эрхтэй байна.

            Хариуцагч Хулганаа овогтой Сүхбаатар нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 9 дүгээр гудамжны 15б тоотод харъяалагддаг бөгөөд одоо тус хаягандаа оршин суухгүй байгаа нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, ПВ85020719 дугаарын регистртэй, Боржигон овогт Хулганаагийн Сүхбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Боржигон овогт Хулганаагийн Сүхбаатар нь 2010 онд гэмт хэрэг үйлдэж, 7 жилийн хорих ялаар шийтүүлж байсан бөгөөд одоогоор хорих ангиас суллагдаад Эрдэнэт хотод байж болзошгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг тэмдэглэх нь зүйтэй.

            Хүсэлт гаргагч нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШЗ2018/00299 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, ПВ85020719 дугаарын регистртэй, Боржигон овогт Хулганаагийн Сүхбаатарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ПВ85020719 дугаарын регистртэй, Боржигон овогт Хулганаагийн Сүхбаатарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Боржигон овогт Хулганаагийн Сүхбаатар нь 2010 онд гэмт хэрэг үйлдэж, 7 жилийн хорих ялаар шийтүүлж байсан бөгөөд одоогоор хорих ангиас суллагдаад Эрдэнэт хотод байж болзошгүй болохыг дурсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Э.Цэцэгсайхан нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШЗ2018/00299 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            5.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ