Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2018/00140

 

 

     2018 оны 03 сарын 22 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00140

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Нарийн гол багт оршин суух, ПВ59102413 дугаарын регистртэй, Донгог овогт Хэнзээгийн Дамдины хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Дамдин, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргалнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Дамдин нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо тус суманд мал маллан амьдарч байна. Миний нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн архивт хадгалагдаж байгаад нэгдэл тарах үед үрэгдэж алга болсон олдохгүй байна. Миний бие ажиллаж байсан үеийн баримтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архиваас гаргуулан авсан тул надад байгаа баримтуудыг үндэслэн намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Дамдин нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Дамдин нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 140 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Үйлдвэр бригад, 1 дүгээр бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

-Хүсэлт гаргагч Х.Дамдины 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн баярын бичиг,

-Хүсэлт гаргагчийн 1987 он, 1991 онуудад Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг,

-Гэрч О.Санжаагийн.... Би 1956 онд төрсөн. 1967 онд Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд элсэн орж 1970 онд төгссөн. 1971 оноос 1972 оны хооронд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 8 жилийн дунд сургуульд суралцаад сургуулиас гарсан. 1975 онд хугацаат цэргийн албанд татагдаж, 1978 онд цэргээс халагдаж ирсэн. 1979 оноос Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилчин, барилгачин, зуны улиралд туувар туух зэрэг ажлуудыг 1987 оныг хүртэл ажиллаж байсан. 1987 оноос нэгдэл тарах хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэл 1990 онд тарсан. Х.Дамдин нь 1981 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туувар туух, мал маллах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Х.Дамдины аавыг нь Хэнзээ гэдэг хүн байсан. 1968 онд нас барсан. Өөрийнх нь төрсөн ээж нь их эрт нас барсан. Х.Дамдин нь хойд эх Худвантай хамт амьдардаг байсан. Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд Х.Дамдингаас өөр ийм нэртэй хүн ажиллаж байгаагүй. Бид хамтдаа нэг сум үйлдвэрт олон жил ажиллаж байгаа хүний хувьд Х.Дамдингийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Г.Батаагийн ... Би 1946 онд төрсөн. 1954 онд Ховд аймгийн Буянт сумын бага сургуульд элсэн орж 1958 онд төгссөн. 1958 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 8 жилийн дунд сургуульд орж 1962 онд 8 дугаар ангиа төгссөн. 1966 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд цэргийн албанд татагдаж 1969 онд цэргээс халагдсан. 1969 оны намар Төв аймгийн Ар хустын техникумыг трактор, комбайнчнаар төгссөн. 1978 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд трактор, комбайнчнаар, 1982 оноос 1987 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Таван хайрхан бригадын даргаар, 1987 оноос 1989 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд хянан шалгах хорооны даргаар, 1989 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд авто хөдөө аж ахуйн механикаар ажиллаж байсан. Х.Дамдин нь бага залуу наснаасаа эхлээд эцэг эхийн хамт ажиллаж байсан. 1981, 1982 оны үед байхаа оныг нь сайн санахгүй байна ямар ч байсан цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд туслах ажилчин, ногоочин, тариачин, туувар туух, мал маллах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Бид хамтдаа нэг сум үйлдвэрт олон жил ажиллаж байгаа хүний хувьд Х.Дамдингийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Дамдины ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШЗ2018/00297 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Донгог овогт Хэнзээгийн Дамдинг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн үйлдвэр бригадад нормчноор, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШЗ2018/00297 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ