Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/154

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Мд холбогдох эрүүгийн 2138000000623 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн Даваа” гэх газраас 16-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр ойн сан бүхий 1 мужлалын газраас 6 мЗ хэрэглээний босоо модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2138000000623 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Могойн Даваа” гэх газрын ойгоос 6 мЗ шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, байгаль экологид 1.821.474 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М өгсөн: “...Гоожин 1 дэх өдөр бүтнэ гэж байсан юм.  Мөрөн сумын хүнд гоожин өгөхгүй гэхээр нь Түнэл сумын Э гэж хүнийг нэр дээрээ гоожин аваад өгөөч гэж гуйсан юм. Тэгээд гоожин бүтээгүй. гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн нутаг Могойн даваа гэх газарт албаны 40-60 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирж үзлэгийг хийж эхлэв. Могойн даваа гэх газар нь уулын өндөрлөг хэсэгт ойн сан бүхий мод бэлтгэлт явагдсан замын тээврийн мөртэй байв. Могойн даваа гэх газрын цэгийг GPS-р цэг авахад N: 49 454 523, E: 100 44 07 95 цэгийг зааж байв. Нийт 1-39 ширхэг модны хожуул бүрийг хэмжиж дугаарлав. Ойн сан бүхий газарт хуурай нарийн шинэс төрлийн мод ихтэй газар байв. Уг газар 2 см-ийн зузаантай мөртөй байв. Хөрөөдсөн мөр бүхэн шинээр бэлтгэсэн мөр байв. Бэлтгэсэн мод бүрийн хожуул бүрийг хэргийн холбогдогч М зааж өгч гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 тал/,

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн: “...Б.Дын тээвэрлэж явсан гэх модонд үзлэг хийхэд Бонго Жи маркын хөх өнгийн 35-37 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 37 ширхэг, 2 метрээс 3 метр дундаж урттай, модны диаметр 10 см дундаж диаметртай хуурай мод байв. Уг модны чанар байдлыг тогтоолгохоор Түнэл сумын Ойн анги болох Түнэл Эг ойн ангиар гаргуулахаар тогтов. Уг модыг Түнэл сумын Засаг даргын тамгын газарт хашаанд хураав...” тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Мы эзэмшлийн 29-73 ХӨН улсын дугаартай Пронтер маркын тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан гэх модны урт нь 2 метрээс 3 метрийн урттай, дундаж модны диаметр 15 см диаметртай 57 ширхэг хуурай мод байв. Уг модны чанар байдлыг тогтоолгохоор шинжээч томилж Түнэл сумын ойн анги болох Түнэл Эг ойн ангиар хийлгэхээр тогтов. Уг модны Түнэл сумын Засаг даргын тамгын газрын журмын хашаанд хураав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 тал/,

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 15 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 16 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17-18 тал/,

Эд мөрийн баримт /эд зүйл, баримт бичиг хураан авах тухай /хх-ийн 19 тал/,

Прокурорын эд мөрийн баримтыг хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 20 тал/,

Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг цагаан улаан өнгийн /чиглүүлэгч төмөр, цейфтэй/ моторт хөрөөг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Дийн өгсөн: ”... тухайн бэлтгэж тээвэрлэсэн мод Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын журмын хашаанд хураагдсан байгаа. ...экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Гэрч Б.Дын өгсөн: “...2021 оны 11 сарын 15-ны өдөр манайд ирээд гоожин бүтэх болчихлоо хүн амьтантай ярьчихлаа гэсэн. Тэгэхээр нь би 2021 оны 11 сарын 16-ны өдөр Түнэл сумын “Могойн даваа” гэх газарт нэг залууг миний машинд грүшигээр авч яваа гэсэн. Би тэр танихгүй залууг суулгаад явсан. Араас М ирсэн. Гоожин нэг дэх өдөр бүтэх боллоо мод бэлтгэж ачаад Түнэл рүү яв гэсэн. Бид нар ойгоос унанги мод болон Мы унагааж бэлтгэсэн модыг ачаад явж байхад цагдаа зогсоож шалгасан. ...гоожин, эрхийн бичиг байгаа гэхээр нь тээвэрлэж өгөх гэж очсон. ...М өөрөө хөрөөгөө барьж байсан. Өөр хүн унагасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 39 тал/,

Гэрч Д.Пийн өгсөн: “...М намайг зах дээр төмс авах гээд явж байсан чинь та надтай хамт мод түлээнд явалцаад өгөөч өдрийн хөлс 30,000 төгрөг гэж хэлсэн. Гарал үүсэл эрхийн бичгийн тухайд бол Түнэл сумаас очоод модны эрхийн бичиг баараггүй авна гээд байхаар нь би хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Гэрч Д.Б-Эий өгсөн: “...Энэ оны 11 дүгээр сарын дундуур миний танил найз М манайд ирсэн. Тэгэхдээ намайг Түнэл сумаас өвөлжөөний хашааны мод ачилцаад өгөөч гэж гуйсан. Гоожин авсныг асуухад гоожин бол асуудалгүй, Түнэл сумаас авчихна гэж хэлсэн. Тэгээд өдрийн 30,000 төгрөгөөр ажиллахаар тохиролцоод Түнэл сум руу М, П бид гурав явсан. Замаасаа нэг танихгүй хүнийг машинтай нь авч явсан...модонд очоод удаагүй байхад араас М ирсэн. М цахилгаан хөрөөгөөр нарийн хуурай мод тайрч унагааж, тайрсныг П бид хоёр цагаалсан. Тэгээд бэлтгэсэн модоо хоёр машиндаа ачиж аваад даваа руу уруудаж ирээд явж байхад цагдаа, байгаль хамгаалагч нар шалгаж бичиг баримтгүй мод бэлтгэсэн гээд машиныг журамласан. Мыг модны гоожингоо бичүүлээд авчихсан гэж бодож байсан чинь аваагүй байсныг цагдаа шалгах үед л мэдсэн...10 гаруй мод лав унагаасан байх. Нарийн тоолж бол үзээгүй. Зарим модыг унанги модноос бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Гэрч С.Б-Эий өгсөн: “...С.Э манай өрөөнд орж ирээд хэрэглээний модны эрхийн бичиг олгож байгаа юм уу гэж асуухаар нь энэ оны хэрэглээний модны лимит дууссан тул олгохгүй гэж хэлээд гаргасан юм. Өөр хүн орж ирээгүй. ..Могойн гол нөхөрлөлийн иргэдээс 2021 оны 11 сарын 16-ны өдөр 18 цагийн үед “Могойн даваа”-аас 2 портер машин ирж шургааг бэлтгэж ачиж байна гэх мэдээлэл надад өгөхөөр нь “Улаан булан”-ийн аманд зогсоож шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан. ...М гэх хүн манай өрөөнд орж ирээгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн: “1. Иргэн Б.Мы бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх  модонд хэмжилт хийхэд 8 м3 хэрэглээний хуурай мод байсан.

2. Иргэн Б.Мы бэлтгэж тээвэрлэсэн гэх модонд модны экологи-эдийн засгийн үнэлгээг хийж хохирлын хэмжээг тооцохдоо: /ойн нөөцийн төлбөр 1-р муж, /модны хэмжээ м3/, хуурай бөөрөнхий мод, итгэлцүүр 1.8, модны хэмжээ 6, экологи эдийн засгийн үнэлэгээ 1.821.474 төгрөг, унанги мод, итгэлцүүл 1.8, модны хэмжээ 2, экологи эдийн засгийн үнэлгээ 607158 төгрөг, нийт 2.428.632 төгрөг,

Бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход Түнэл сумын ойн санд 2.428.632 төгрөгийн хохирол учруулсан болохыг хүснэгтээр харуулав. Уг мод нь хэрэглээний мод мөн. Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойн даваа” гэх газар хэсэглэл 159, 12 ялгаралтай, 2021 оны ойн зохион байгуулалтын номноос үзэхэд 1 мужлалд хамаарсан байна. ..Мод бэлтгэсэн газар нутаг нь тусгай хамгаалалтанд байдаггүй” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 54-56 тал/,

       Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай: “...Яллагдагч Б.М ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: Экологи-эдийн засгийн үнэлгээ 1821474 /хуурай бөөрөнхий/ ..Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 5464422 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов” гэх дүгнэлт /хх-ийн 63 тал/,

 “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ921/2467 дугаартай: “үнэлэгдэж буй хэрэглээний хуурай модны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын байдлаар 400.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ921/2466 дугаартай: “2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэлгээг 160.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 73-75 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1000950 дугаартай: “Б.Мы эзэмшлийн Пронтер загварын 29-73 ХӨН улсын  4 дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 2.800.000 төгрөгөөр тодорхойлов” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 80-81 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1000949 дугаартай: “Б.Дын эзэмшлийн Kia bongo загваын 35-37 ХӨА улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 2.300.000 төгрөгөөр тодорхойлов” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-87 тал/,

Шүүгдэгч Б.Мы эзэмшлийн “Киа Бонго Пронтер” загварын 2973 ХӨН улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар /хх-ийн 105 тал/,

Г.ББын эзэмшлийн “Киа Бонго” загварын 3537 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 107 тал/,

Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Сумын төв ороод Эийн хамтаар захиргаа орж байгаль хамгаалагч Б-Ээтэй уулзахад хэрэглээний модны гоожин олгохгүй, Мөрөн сумын иргэнд бүр олгохгүй, ганцхан нэг дэх өдөр л Түнэл сумын иргэнд олгож байгаа гэсэн. Гоожин авахаар очсон урд өдөр нь сум хуралдаад Мөрөн сум руу хэрэглээний мод гаргахгүй гэсэн шийдвэр гарсан байсан. Тэгээд гоожин бүтэхгүй болохоор нь үдээс хойш араас нь Түнэл сумын 2 дугаар багийн нутаг “Могойн даваа” гэх газарт очсон. Модонд очиход нөгөө хэд намайг хүлээгээд байж байхаар нь гоожин бүтэхээр болсон гэж хэлээд модоо бэлтгэсэн. Би цахилгаан хөрөөгөөр 19 ширхэг босоо хуурай мод огтолж 3 метрийн урттай тайрсан. Унанги модноос хүртэл тайрсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Д, гэрч Б.Д, Д.П, Д.Б-Ээ, С.Б-Ээ нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаартай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ921/2467 дугаартай гэх хэрэглээний хуурай модны хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1000950 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №1000949 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэглээний 6 куб метр шинэс мод, шүүгдэгч Б.Мы эзэмшлийн “Киа Бонго Пронтер” загварын 2973 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд битүүмжилсэн хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, прокурорын тогтоол, Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1 ширхэг цагаан улаан өнгийн /чиглүүлэгч төмөр, цейфтэй/ моторт хөрөөг түр хураан авсан тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч Б.Мы гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.М нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэн тээвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Мы эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстойг мэдсээр байж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мы гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 1.821.474 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 54 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Түнэл-Эг” сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дугаартай байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 5.464.422 төгрөгийн /хх-ийн 63 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна. Дээрх хохирол төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Маас 5.464.422 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Мыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн дугаар 102, 104-106, 132-133 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, мал, амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллого зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 21-04 тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, өрх толгойлсон ганц бие эцэг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Мы үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Шүүгдэгч Б.Мы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа бонго Пронтер загварын 29-73 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, Б.Мы эзэмшилд байгаа Киа бонго Пронтер загварын 29-73 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-37 ХӨВ улсын дугаартай Киа бонго загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Г.ББын өмчлөл, эзэмшилд байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Дын өгсөн “...Уг тээврийн хэрэгслийг сарын өмнө худалдаж авсан юм. Өөрийн нэр дээрээ шилжүүлж аваагүй байгаа...”гэх мэдүүлэг /хх-ийн 32, 39 тал/, гэрч т.Даваанямын өгсөн “...ББаас бонго маркийн 35-37 ХӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн машиныг 800.000 төгрөгөөр л худалдаж авсан. Тэр үед машины үнэ хямдхан байсан юм. Тэр машиныг худалдаж авсан машинаа засаж сайжруулаад буцаагаад л зарсан. Хэнд зарснаа бол одоо мэдэхгүй байна. Олон машин зарсан болохоор хэлж мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/ гэрч Д.Тогтохын өгсөн “...2019 онд шиг санагдаж байна Хэдэн сарыг нь санахгүй байна. Киа бонги 35-37 ХӨВ улсын дугаартай цэнхэр өнгөтэй машиныг 1.200.000 төгрөгөөр худалдсан...Э гэдэг хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг машиныг худалдаж авахад бол гэрээ хийгээгүй. Эээс өөр хүний нэр дээр гэрчилгээ нь бичигдсэн байсан. Эээс өмнө олон хүн дамжигдаж зарагдсан юм шиг байсан. Би тэр гэрчилгээн дээр бичигдсэн байсан хүний олж гэрчилгээг шилжүүлж авахаар хөөцөлдсөн боловч олж чадаагүй юм...”гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 107/ зэрэг баримтаар иргэн  Б.Дын өмчлөл, эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдож байна.

 Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 35-37 ХӨВ улсын дугаартай Киа бонго  загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч Б.Дд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.300.000 төгрөгийг болон Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 6 куб метр хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий цагаан улаан өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х овогт Бын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Мыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Мд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Маас байгаль экологит учруулсан хохирол 5.464.422 /таван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Киа бонго Пронтер загварын 29-73 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохыг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа бонго загварын 35-37 ХӨВ улсын дугаартай тээврийн  хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч Б.Дд үлдээж, шүүгдэгчээс Киа бонго загварын 35-37 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.300.000 төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон  6 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2138000000623 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цагаан улаан өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН