Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2018/00143

 

 

     2018 оны 03 сарын 23 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00143

                      ******* аймаг

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би            

Нэхэмжлэгч: ******* аймгийн Жаргалант сумын ******* ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн Жаргалант суманд байрлах, “******* ” ХХК-д холбогдох 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00112/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 01 сард “******* " ХХК-ны захирал Х.*******а нь БНХАУ-ын Эрээн хотоос Норд бенз шаланз маркийн авто машин оруулж ирж байна, нүүрс тээвэрийн үйлчилгээ үзүүлнэ Хөшөөтөөс БНХАУ-ын Ярант боомт руу нүүрс тээвэрлэнэ гэхээр нь би итгээд 2017 оны 01 сарын 12-нд ХААН банкны “******* ” ХХК-ны дугаарын данс руу бэлнээр 15 000 000 төгрөг хийсэн. Удаа дараа “******* " ХХК-ны захирал Х.*******а нь 15 000 000 төгрөгөө нэхэхэд хүлээж бай, удахгүй өгнө гэсээр 1 жил боллоо. Би Солонгос улсад ажиллаад ирсэн бэлэн мөнгөө өгөөд алдсандаа гомдолтой байна. /Би бүтэн 1 жил 1 сарын хугацаанд “******* ” ХХК-ны Х.*******атай удаа дараа уулзсан эвлэрэх хүсэл зориггүй байгаа тул эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг авахгүй/. Иймд “******* ” ХХК-аас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Х.*******а нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г. *******гийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2017 оны 01 дүгээр сард “******* ” ХХК-ны захирал X. *******а би БНХАУ-ын Эрээн хотоос Норд бенз шалаанз маркийн авто машин оруулж ирэх боломжтой тул нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлэхээр Хөшөөтөөс БНХАУ-ын Ярант боомт руу нүүрс тээвэрлэхээр болсон боловч надаас шалтгаалахгүйгээр хугацааны хувьд хойшлогдсон. Одоо миний хувьд дээрх асуудлаар хөөцөлдөөд Улаанбаатар хотод ажиллаж байна. Нэхэмжлэгч Г. ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 12-нд Хаан банкны “******* ” ХХК-ны дугаарын дансруу бэлнээр 15000000 төгрөг хийсэн нь үнэн. Нэгэнт хугацаандаа гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч “******* ” ХХК-д холбогдуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Х.*******а нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.*******гийн ийн банкны тоот дансанд 2087 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232950 төгрөгийн тал хувь болох 116475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “******* аянчин” ХХК-иас тал хувь болох 116475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг хариуцагч ******* ХХК нь төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн ийн банкны тоот дансанд 2087 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийн тал хувь болох 116,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч “******* ” ХХК-иас тал хувь болох 116,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ