Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 139

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* ******* ******* гол багт оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* ******* ******* гол багт байрлах, Ховд аймгийн ******* ******* ******* газарт холбогдох,

Ховд аймгийн ******* ******* *******  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 153/2018/00046/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Я, гэрч Г.М нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Миний бие Б.******* нь Ховд аймгийн ******* ******* ******* газарт няраваар 2011 оны 7 сарын 6-ны өдөр ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажилдаа хариуцлагатай хандаж, хөрөнгө мөнгөний дутагдал гаргаж байгаагүй.

2017 оны 02 сарын эхээр Аймгийн ******* захирамжаар бүтэц, орон тоо өөрчлөгдөж, няравын ажлын байрыг цомхотгож байгаа. Чиний орон тоо цомхотгогдож байгаа тул ажлаа хийлгүй түр хүлээж бай гэсэн. Ингээд ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр өгөлгүй ажилч хүлээж авалгүй хүлээлгээд байсан....Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өнөөдрийг хүртэл гардаж аваагүй бөгөөд тушаал шийдвэрээ авъя гэдэг асуудлаар хандтал надад 2017 оны 12 сарын 20-ны үеэр 3 сарын тэтгэмж гээд 1,200,000 төгрөг өгсөн. Намайг ажил үүргээ гүйцэтгээгүй байсан үед буюу 2017 оны 02 сард бага хүү Б.Мөнх-Од нь 2 нас 4 сартай байсан. Гэтэл миний ажлын байрыг цомхотгосон гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 11 сард Ховд аймгийн ******* ******* ******* газарт няравын орон тоо дээр М.Цолмон гэдэг хүнийг авч ажиллуулж байгаа юм байна.

....Ховд аймгийн ******* ******* засаг тамгын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушалыг хүчингүй болгож, Ховд аймгийн ******* ******* засаг тамгын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан....Би Ховд аймгийн ******* ******* *******  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин буюу 5.226.975 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнг багасгаж 2 сая төгрөгөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин буюу 5.226.975 төгрөгийг багасгаж 2 сая төгрөг дээр эвлэрч, Б.******* нь нэхэмжлэлийн бусад шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* газарт холбогдуулан Ховд аймгийн ******* ******* *******  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,226,975 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулав.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч Г.Я нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******д олгохоор, нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн ******* ******* *******  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,226,975 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* газраас 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* газарт холбогдох Ховд аймгийн ******* ******* *******  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5,226,975 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухайиргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Г.Я нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******д олгохоор, нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн ******* ******* *******  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* газраас 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн тал хувь болох 23,475 /хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн ******* ******* ******* газар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                С.ОЮУНЖАРГАЛ