| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 133/2017/00482/И |
| Дугаар | 153/ШШ2018/00145 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 153/ШШ2018/00145
| 2018 оны 03 сарын 26 өдөр | Дугаар *******3/ШШ2018/00145 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороолол, ******* дугаар хороо, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт *******гийн ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: й аймгийн сумын багийн дүгээр байрны отод оршин суух, овогт гийн //,
Хариуцагч: й аймгийн сумын багийн хорооллын 4 дүгээр гудамжны ны а б тоотод оршин суух, овогт ын // нарт холбогдох
Үндсэн зээл 23,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 34,500,00 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 7,850,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 19,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Ж., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагч Л.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч О.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ж.*******гээс Л. нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж авсан байдаг. 2016 оны 05 сарын 25-ны өдөр үндсэн мөнгөнөөс 2,000,000 төгрөг, хүүнд нь 5,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг өгөөд үндсэн мөнгө 23,000,000 төгрөг үлдсэн. Тэгээд Л. рүү утастаад үлдэгдэл мөнгөө өг. Хугацаа хэтрээд байна гэсэн чинь миний боломж гарахгүй байна. Өгнө. Би О. гэдэг хүнд өгчихсөн байгаа. Тэр хүн Улаанбаатар хотод байгаа. Тэр хүн таниас гэрээ хийгээд, үргэлжлүүлээд авна. Та уулзаач гэж хэлсэн байдаг. Тэгээд манай дүү Л.*******тэй О. ажил дээр нь ирж уулзаад 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 12,650,000 төгрөг, 2016 оны 08 сарын 08-ны өдөр 12,075,000 төгрөг өгнө гэж гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу шууд хоёр хувааж төлөөгүй. Эхний сарын хүү гэж 2016 оны 7 сарын 8-ны өдөр Л.*******гийн дансанд 1,200,000 төгрөг О.аас орсон. Хоёрдох сарын хүү 1,*******0,000 төгрөг 2016 оны 08 сарын 10-ны өдөр орсон. Нийт 2,350,000 төгрөгийн хүүг О.аас гэж орсон. Тэгэхдээ би зээлсэн мөнгөнийхөө хүүг өглөө. Үндсэн мөнгийг нь дараа өгье гээд хийсэн байдаг. Үндсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөөгүй. Одоо утсаар ярих гэхээр утсаа авахгүй, зугтаагаад уулзалдахгүй байсан учраас шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дараа буюу 2017 оны 12 сарын 04-ний өдөр үндсэн мөнгөнөөс *******,*******0,000 төгрөгийг дансанд нь хийсэн. Ж.*******, О. хоёрын хооронд байгуулсан гэрээний 3-д зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу алданги тооцохоор нилээн их мөнгө гарч байгаа ба алданги нь үндсэн мөнгөний 50 хувиас хэтэрч болохгүй гэж хуульд заасны дагуу алданги 11,500,000 төгрөг, үндсэн мөнгө 7,850,000 төгрөг, нийт 19,350,000 төгрөгийг...О.аас гаргуулж өгнө үү...Л.тэй тооцоо дууссан...гэв.
Хариуцагч Л.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:гийн нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр Ж.*******гээс мөнгө зээлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр хүний хооронд 2 хоногийн хугацаатай 25,000,000 төгрөгийг зээлье гэсэн хэлцэл хийгдсэн байдаг. Ингэж авчихаад уг мөнгөө өгч чадалгүй явж байгаад 2016 оны 07 сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016 оны 08 сарын 10-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөг, 2017 оны 12 сарын 04-ний өдөр *******,*******0,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгөө өгч дуусгасан. Л., Ж.******* хоёрын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй. Энэ нь хавтаст хэргээс нотлогдож байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хүү алданги нэхэмжлэх эрхгүй. Тийм учраас 19,350,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн оролцогч нар тайлбараа үнэн зөв гаргаж өгөх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа тайлбарууд нь зөрдөг. О.тай гэрээ хийсэн гэж 23,000,000 төгрөгийн гэрээг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Энэ гэрээ нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр хийгдсэн байдаг. Гэтэл 2016 оны 05 сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөгийг Л. төлчихсөн байдаг ба 17,500,000 төгрөг үлдэж байгаа. Гэтэл 23,000,000 төгрөг гэж зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ гэрээний үндсэн дээр Л.ээс мөнгө нэхэж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Л., Ж.******* нарын хооронд бичгийн гэрээ хийгдээгүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. 7,500,000 төгрөгийг төлчихсөн байхад түүнийг хасалгүйгээр 23,000,000 төгрөгийн гэрээг О.тай хийчихээд, үндэслэлгүй мөнгөн дээр тулгуурлаж хийсэн гэрээгээрээ хүү, алданги тооцож мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн төлсөн мөнгийг хүү төлсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл эдгээр мөнгийг төлөх тухайн үед хүү, алданги тооцох үндэслэл байгаагүй. Хэдийгээр аман гэрээ, хэлцэл хийсэн хэдий ч хуульд зааснаар нэхэмжлэх эрхгүй. 2 хоногийн хугацаатай зээлийн гэрээ хийчихээд, О.тай хийсэн гэрээг үндэслэж Л.ээс мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн байдлаар Л.ийн хувьд 25,000,000 төгрөгийг төлж барагдуулсан....гэв.
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч О.ын тухайд 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.ээс 23,000,000 төгрөгийг зээлж авсан ба Ж.*******гээс мөнгө зээлээгүй. Ж.******* гэдэг хүнийг огт танихгүй гэж хэлсэн. 2016 оны 06 сард О.ыг Улаанбаатар хотод явж байхад нь Л. наана чинь миний мөнгө зээлсэн хүн байгаа. Уулзчихаад ир гэсний дагуу Ж.*******тэй уулзахад чи Л.ээс мөнгө зээлсэн байна. Чамтай зээлийн гэрээ байгуулна гээд зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 05 сарын 12-ны өдөр Л.ээс мөнгө зээлж авсан болохоос биш 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.*******гээс мөнгө зээлж аваагүй. Уг зээлийн гэрээг 2016 оны 06 сарын 08-ны өдөр байгуулсан байдаг. 2016 оны 06 сарын 08-ны өдрөөс 08 сарын 09-ний өдрийн хооронд Ж.*******гээс О.ын данс руу нэг ч төгрөг орж ирээгүй. Үүнээс харахад 2016 оны 06 сарын 08-ны өдөр Ж.*******гээс мөнгө зээлээгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 2016 оны 5 сарын 12-ны өдөр Л.тэй зээлсэн гэх мөнгийг тэдний хооронд хийгдсэн зээлийг халхавчлах зорилгоор уг гэрээг хийсэн байна гэж үзэж байна. 2016 оны 06 сарын 08-ны өдөр О., Ж.******* нарыг зээлийн гэрээ байгуулахаас өмнө Л. Ж.*******д 7,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээл 25,000,000 төгрөгөөс 7,500,000 төгрөгийг хасахаар 17,500,000 төгрөг үлдсэн байхад О.тай 23,000,000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээ хийсэн нь үндэслэлгүй юм. Тийм учраас О.ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Л., Ж.******* хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээний харилцаанд О. хамаагүй. О. нь энэ хэрэгт хариуцагч биш юм....гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь Л., О. нарт холбогдуулан үндсэн зээл 23,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 34,500,00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээл 7,850,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг, нийт 19,350,000 /арван есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаарнэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Л.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ ....2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж.*******гээс 25 сая төгрөгийг зээлж авсан, ямар нэгэн бичгийн хэлбэртэй гэрээ хэлцэл хийгдээгүй, уг мөнгийг бүрэн төлж барагдуулсан.... гэж, хариуцагч О., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа нар ....2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны дансаар Ж.*******гээс О.ад мөнгө шилжүүлээгүй, Л.ээс 23 сая төгрөг зээлж авсан, Ж.*******тэй байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, хариуцагч биш.... гэж тус тус маргав.
2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Ж.******* нь Төрийн банкны дансаар 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг хариуцагч Л.т шилжүүлсэн бөгөөд мөн өдрөө Л. нь хариуцагч О.ад 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийг өгч, уг зээлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ж.*******, О. нар нь Зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Ж.*******, О.Оюунсувьд нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Ж.******* нь 23,000,000 төгрөгийг О.ад 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /ХХ-ийн 65 дугаар тал/
2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны дансаар Ж.*******гээс Л.т 25 сая төгрөгийг шилжүүлж, мөн өдрөөс Л. нь 23 сая төгрөгийг О.ад өгсөн болох нь хариуцагч талын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар Ж.*******гээс О.ад 23 сая төгрөгийг шилжүүлсэн гэж үзлээ.
Талуудын хооронд хийгдсэн хэлцлийн нөхцлийг өөрчлөх, амаар хийсэн тохиролцоог бичгийн хэлбэрт шилжүүлэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул Ж.*******, О.Оюунсувьд нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байна.
Хариуцагч О. нь Ж.*******д 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,200,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,*******0,000 төгрөг, нийт 2,350,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Төрийн банкны Орлогын мэдүүлэг, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбаруудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 61, 63 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр *******,*******0,000 төгрөгийг Ж.*******д төлсөн болох нь Төрийн банкны Орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /ХХ-ийн 33 дугаар тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн *******,*******0,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.
Ж.*******, хариуцагч О. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу 23,000,000 төгрөгийн зээлийн хүүг мөнгөн дүнгээр тооцвол сарын 1,*******0,000 төгрөгийг зээлийн хүүд төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч О.ын Ж.*******д 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 1,200,000 төгрөгөөс зээлийн хүү болох 1,*******0,000 төгрөгийг хасч, илүү төлсөн 50,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй байна.
Алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож үзвэл төлөх ёстой төлбөрийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, төлөгдөөгүй үндсэн зээл 7,800,000 төгрөгийн 50 хувь болох 3,900,000 төгрөгийг үндсэн зээлийн хамт, нийт 11,700,000 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,650,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Л. нь О.ын гуйлтаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ж.*******гээс 25 сая төгрөгийг дансаараа шилжүүлэн авч, мөн өдрөө 23 сая төгрөгийг О.ад өгч, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 7,500,000 төгрөгийг Ж.*******д Төрийн банкиар шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /ХХ-ийн 32, 62 дугаар тал/
Хариуцагч О., Ж.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь ....Л., Ж.******* нарын хооронд тооцоо дууссан....19,350,000 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулна гэх тайлбар зэрэгт үндэслэн Л.т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.аас үндсэн зээл 7,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, 7,650,000 /долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг, хариуцагч Л.т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамж 202,*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.аас үндсэн зээл 7,800,000 төгрөг, алданги 3,900,000 төгрөг, нийт 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, 7,650,000 /долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн шаардлагыг, хариуцагч Л.т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас улсын тэмдэгтийн хураамж 202,*******0 /хоёр зуун хоёр мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар й аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *******3/ШЗ2017/01699 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагч Л., О. нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ буюу 34,500,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ