Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2018/00150

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00150

                Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт байрлах, ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 153/2018//и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн төлөөлөгч Т.Амангельд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн сахиулаар 2016 оны 10 сарын 20-ны өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/09 тоот тушаалын дагуу төрийн үйлчилгээний ажилтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл 2017 оны 01 сарын 12-ны өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/03 тоот тушаал гарч хүүхдийн цэцэрлэгийн харуулаар томилж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240,000 төгрөгөөр цалинжуулахаар болсон. Цэцэрлэгийн эрхлэгчийн Б/03 тоот тушаалаар намайг сахиулын ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд сахиулаар анх ажилд орохдоо байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу одоог хүргэл сахиулын ажлыг хийлгэлгүй харуулаар ажиллуулж байгаа юм. Цэцэрлэгийн бүтэц орон тоонд харуул гэсэн орон тоо байхгүй бөгөөд эрхлэгчээр ажиллаж байсан Т. нь өөрийн эгчийн хүү болох И.ийг мөн харуулаар авч ажиллуулж сахиулын цалинг хоёр хуваан өгч, батлагдсан орон тоог хэтрүүлэн ажиллаж байгаа ба Засгийн газраас төрийн албан хаагчдад олгосон 300,000 төгрөгийг ч 2 хуваан олгосон юм. ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй, сахиулын ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаагүй атлаа хөдөлмөрийн гэрээнд т*******гасан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй өөр ажил хийлгэж, цалин хөлсийг бүрэн олгохгүй байгаа үйлдэл нь хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн хууль б******* үйлдэл гэж үзэж байна....Сахиулын ажилд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү....2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цалингийн зөрүү 3,518,616 төгрөг нэхэмжилж байна....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Амангельд шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:Миний бие нэхэмжлэгчийг тухайн үед сахиулын үндсэн орон тоон дээр ажилд томилсон. Жилийн дараа дараагийн эрхлэгч сахиулын нэг орон тоог хоёр хувааж цалингийн доод хэмжээгээр цалинжуулсан байдаг. Тухайн тушаалыг би гаргаагүй боловч хариуцагчийн хувьд шүүх хуралдаанд оролцож байгаа учраас эвлэрлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээд байгаа цалингийн зөрүүг гаргаж өгөхөд бэрхшээлтэй байдаг. Яагаад гэхээр илүү цалингийн сан гэж байдаггүй....Манай цэцэрлэгт сахиул гэсэн ганц орон тоо байгаа.... Яамнаас манай байгууллагад 16 орон тоог баталж өгсөн.Харуул гэсэн орон тоог эрх бүхий байгууллагаас нэмээгүй....Нэг орон тоон дээр хоёр хүн авч ажиллуулах орон тоо байхгүй. Ямар учиртай томилолт болсныг мэдэхгүй....Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна....гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргаагүй бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Б.******* нь ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт сахиулаар ажиллаж байгаад ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт харуулаар томилогдон ажиллаж байгаа болох нь ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаал, ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай тушаалуудын эх хувь, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов. /ХХ-ийн 4-5, 38, 39 дүгээр тал/

******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1 дэх хэсгийг үндэслэн Б.*******ийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс харуулаар томилж, сарын 240,000 төгрөгөөр тооцохыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байна.

Хариуцагч нь Б.*******ийн ажиллаж байсан албан тушаалыг ажилтантай тохиролцолгүй, цалин хөлсийг нь бууруулан, нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоонд шинээр ажилтан авч, байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй шинэ орон тоог бий болгон нэхэмжлэгчийг ажиллуулсан нь буруу бөгөөд зохигчийн хооронд шилжүүлэн ажиллуулах тухай зөвшилцсөн, тохирсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор 3,518,616 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан *******аж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд ажилтаны дундаж цалин хөлсийг сүүлийн 3 сараар тооцох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн 2016 оны 11, 12 дугаар сард ажилласан хугацаанд авсан цалин, хөлсийг нийт ажилласан хоногт хуваан нэг өдрийн цалин хөлсийг тооцоход цалингийн зөрүүтэй тэнцэх олговор 5,527,243 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 3,518,616 /гурван сая таван зуун арван найман мянга зургаан зуун арван зургаа/төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас цалингийн зөрүүтэй тэнцэх олговорыг гаргуулах нь зүйтэй байна

Иймд Б.*******ийг ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор 3,518,616 /гурван сая таван зуун арван найман мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг хариуцагч******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгээс гаргуулж, өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү болон б*******ад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт даалгахаар шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн б******* үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгээс т******* гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор3,518,616 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 71,248 төгрөг, нийт 141,448 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан боловч зохигчийн эвлэрэл нь б*******дын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг батлахгүйгээр хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дугаартай тушаалын хуулбар /ХХ-ийн 2 дугаар тал/, ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хуулбар /ХХ-ийн 3 дугаар тал/, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 4/428 тоот албан бичгийн хуулбар нь/ХХ-ийн 8 дугаар тал/, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/149 тоот тушаалын хуулбар, баримт /ХХ-ийн 10, 11 дүгээр тал/ нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй байх тул шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* овогт *******ийн *******ийг ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгээс цалингийн зөрүүтэй тэнцэх олговор 3,518,616 /гурван сая таван зуун арван найман мянга зургаан зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү болон б*******ад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгээс улсын тэмдэгтийнхураамж нийт 141,448 /нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ