Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2018/00070/и |
Дугаар | 153/ШШ2018/00151 |
Огноо | 2018-03-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2018/00151
2018 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2018/00151 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 153/2018/00070/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч С.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1977 онд сургуулиа төгсөөд хөдөө гарч малчнаар ажилласан. Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд 1977 оноос 1979 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1979 онд цэргийн албанд татагдаад 1982 онд цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1993 он хүртэл малчнаар ажилласан. Тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан үеийн баримт дутуу болоод шүүхэд хандсан. Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1977 оны 06 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 15-ны өдрийг дуустал, 1982 оны 08 сарын 15-ны өдрөөс 1993 оны 02 сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 138 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадын 1978, 1983-1985, 1987-1991 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон хүсэлт гаргагчийн Хөдөө аж ауйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Х.*******ийн ....С.******* нь....1979 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад мал маллаж байгаад цэрэгт явсан. 1982 онд цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ 1992 он хүртэл тасралтгүй мал малласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хүсэлт гаргагч С.******* нь 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 200 тоот тушаалаар цэргийн албанаас халагдсан тухай хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 11993 оны 3 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нь 1991 оны 12 сард Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаартай лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 25, 27 дугаар хуудсанд авагдсан иргэн Х.*******, Б.******* нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1982 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад 1977 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ