Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
Хэргийн индекс | 153/2018/00084/и |
Дугаар | 153/ШШ2018/00153 |
Огноо | 2018-03-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2018/00153
2018 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2018/00153 | сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн сумын ******* багийн *******гаар гудамжны *******тод оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн сумын багт байрлах, Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгт холбогдох
Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, бага бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр153/2018/00084/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч О., хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгт бага бүлгийн туслах багшийн ажилд томилогдон хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, удидлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хариуцсан ажлаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу чанартай гүйцэтгэн ажиллаж байсан.
Миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр арга зүйч, эрхлэгч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн ёс зүйн хорооны хуралд намайг ор гэж дуудсан. Намайг хуралд ороход багш нар тал бүрээс дайрч Чи багш ийг дугаар нууцалсан утаснаас ярьж дарамтлан нөхөртэй нь хэрэлдүүлсэн байна. Чамайг тушаал бууруулж жижүүр болгоно гэсэн шийдвэр гаргалаа гэсэн. Би ёс зүйн зөрчил гаргаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэцэрлэгийн эрхлэгч О. нь тушаал бууруулсан шийдвэр гаргалаа гээд бичгээр гаргаж өгөөгүй. Эрхлэгч О. нь ямар нэгэн шийдвэр гаргалгүй намайг ажил үүргээ гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаа хийх боломж олгохгүй байсан тул миний бие 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эрхлэгчтэй биечлэн уулзахаар ажил дээр нь очиход өөрт нь байгаагүй тул цэцэрлэгийн нягтлан бодогч О.Оюунцэцэгээс намайг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэсэн утгатай тушаалыг авсан.
Миний бие өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй намайг ажиллаж байсан бага бүлгийн туслах багшийн ажлаас өөрчилж тушаал бууруулан жижүүр болгон гэсэн эрхлэгчийн амаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тушаал бууруулж жижүүрийн ажилд томилох гэж байгаа бол тушаалаа албан ёсоор бичгээр гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Иймд Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож намайг тус цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан....Бид эвлэрсэн. Эвлэрлийн гэрээнд хариуцагч Ховд аймгийн сумын -р цэцэрлэг нь нэхэмжлэгч Н.*******г 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн сумын -р цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн ажиллуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нөхөн төлж дэвтэрт бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин 2,085,000 төгрөг нэхэмжилснээс 687294 төгрөгийг 2018 оны 12 сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.*******д нөхөн төлөх, нэхэмжлэгч Н.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,085,000 төгрөг нэхэмжилснээс 1,397,706 төгрөгөөс татгалзаж зохигчид хэн аль нь нэгнээ хүндэтгэж ажлын байрны ёс зүйг сахиж хамт олны дунд нэгэндээ хүндэтгэлтэй хандаж харилцан ойлголцож цаашид хамтран ажиллах талаар харилцан тохиролцлоо гэв.
Хариуцагчийн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төсвийн байгууллагад цэцэрлэгийн эрхлэгчээр 20 гаруй жил ажиллаж байна. Ажилчинтайгаа ингэж шүүхэд хандаж үзээгүй анх удаа үзэж байна. Нэхэмжлэгч Н.******* нь ажилд ороод нэг жил болж байгаа. Би Н.*******д уурлаагүй албан тушаалаа бууруулаад ямар нэгэн байдлаар ажлаа хий гэж хэлсэн. Цаашдаа ажиллахдаа хамт олонтойгоо эв зүйтэй ажиллах байх гэж найдаж байна. Таван нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан....Нэхэмжлэгч Н.*******г 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн сумын -р цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн ажиллуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нөхөн төлж дэвтэрт бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин 2,085,000 төгрөг нэхэмжилснээс 687,294 төгрөгийг 2018 оны 12 сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.*******д нөхөн төлөхийг зөвшөөрч, эвлэрчийн гэрээ байгуулсан....Н.*******гийн ажлын байранд шинээр хүн авч ажилуулаагүй, байгууллагынхаа жижүүрийг хавсаруулан ажиллуулж байгаа. Орон тоо нь хэвээрээ байгаа....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгт холбогдуулан Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, бага бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгэхийг даалгах тухайнэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,085,000 төгрөг гаргуулах гэж тодруулав.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч О. нь нэхэмжлэгч Н.*******г 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн ажиллуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин 687,294 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.*******д нөхөн төлөхөөр, нэхэмжлэгч Н.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,085,000 төгрөг нэхэмжилснээс 1,397,706 төгрөг гаргуулахаас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Хариуцагчийн төлөөлөгч О. нь шүүх хуралдаанд ....Н.*******гийн ажлын байранд шинээр хүн авч ажилуулаагүй, байгууллагынхаа жижүүрийг хавсаруулан ажиллуулж байгаа. Орон тоо нь хэвээрээ байгаа.... гэж тайлбарласан тул зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгээс 687,294 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,046 төгрөгийн тал хувь болох 10,523 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч О. нь нэхэмжлэгч Н.*******г 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгийн бага бүлгийн туслах багшийн ажилд эгүүлэн ажиллуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийх, ажилгүй байсан хугацааны цалин 687,294 /зургаан зуун наян долоон мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.*******д нөхөн төлөхөөр, нэхэмжлэгч Н.******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,085,000 төгрөг нэхэмжилснээс 1,397,706 төгрөг гаргуулахаас татгалзаж зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэгээс 687,294 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21,046 төгрөгийн тал хувь болох 10,523 /арван мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ховд аймгийн сумын дүгээр цэцэрлэг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ