Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2018/00154

 

 

      2018 оны 03 сарын 30 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00154

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* гэх газар оршин суух, ******* дугаарын регистртэй, *******д овогт *******гийн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1985 он, 1986 он, 1987 он, 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа ч архивын лавлагаа байхгүй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архивт шилжиж ирээгүй байгаа тул Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь 1981 оны 10 дугаар сар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.******* нь 1981 оны 10 дугаар сар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь

-Хүсэлт гаргагч Л.*******ийн 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 167 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын , бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

- Хүсэлт гаргагчийн 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр авахуулсан гэрэл зураг,

-Гэрч Н.ын ....Би онд төрсөн. 1975 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1983 онд төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн. Уг бригадад 1992 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан. Л.******* бид нар хамтдаа 1983 оноос 1992 оныг хүртэл хамтдаа Ховд аймгийн ******* сумын ******* бригадад саальчнаар ажиллаж байсан. Л.*******ийн аавыг нь *******, ээжийг нь р гэдэг байсан. Аав ээж нь Ховд аймгийн ******* сумын ******* бригадад насаараа малчин хийсэн хүмүүс байсан. Л.******* нь сүүний төлөвлөгөөг хугацаанаас нь өмнө давуулан биелүүлдэг. Шагнал урамшуулал их авдаг, тэргүүний саальчдын нэг байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Л.*******ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Л.гийн ... Би онд төрсөн. Сургуульд сураагүй. Аавтайгаа хамтдаа гэртээ амьдардаг байсан. 1983 онд 16 нас хүрээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлсэн. Уг нэгдэлд 1992 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан. Л.******* нь 1981 оноос 1992 оныг хүртэл хамтдаа Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Л.*******ийн аавыг нь *******, ээжийг нь р гэдэг байсан. *******г гуай тэмээ малладаг байсан. Бид хамтдаа нэг сум үйлдвэрт олон жил ажиллаж байгаа хүний хувьд Л.*******ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан *******д овогт *******гийн *******ийг 1981 оны 10 дугаар сар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ