| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00114/и |
| Дугаар | 153/ШШ2018/00155 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2018/00155
| 2018 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2018/00155 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт ******* *******ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малын эмчээр 1987 оны 8 сарын 1-ний өдрөөс 1989 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус бригадын даргаар ажиллаж байсан. Миний ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүй байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ******* сумын Социализм нэгдлийн 70 дугаар данснаас олдоогүй тул намайг 1987 оны 8 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малын эмчээр, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус бригадын даргаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.******* нь 1987 оны 8 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малын эмчээр, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын даргаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.******* нь 1987 оны 8 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малын эмчээр, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын даргаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 1983 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн 517430 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод эмчийн сургалт гэсэн тайлбар бүхий гэрэл зураг,
-Хүсэлт гаргагчийг 2009 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэл ******* аймагт болсон эмнэлэгийн эм зүй, эмийн сангийн үйлчилгээ сэдэвт сургалт гэсэн тайлбар бүхий гэрэл зураг,
- Хүсэлт гаргагчийн 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хөдөө аж ахуйн хүнсний тэргүүний ажилтан тэмдэгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Хүсэлт гаргагчийн 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 171 дугаар Ерөнхийлөгчийн зарилгаар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаар Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн хүндэт медалийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн малын бага эмчийн мэргжил олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралтын хамт
-Гэрч Д.ын ....Би онд төрсөн. 1954 онд Ховд аймгийн Жаргалант сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1958 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар 1958 оноос Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1969 онд цэргийн албанд татагдаж, 1973 онд цэргээс халагдсан. Улмаар 1974 оноос Ховд аймгийн Эрдээнбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар 1978 оныг хүртэл ажиллаж байсан. 1978 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдэлд няраваар, 1982 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад малчнаар ажиллаж байсан. М.******* нь 1989 оноос Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад малын эмч, бригадын цэгийн эмч, бригадын дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Бригадын цэгийн эмч гэдэг нь нэгдлийн үед тамир тэнхээ муудсан малыг цуглуулж бөөнд нь нэг газар малладаг байсан. Тэр малыг эмчилдэг, арчилж, тордох ажлыг хийж гүйцэтгэдэг хүнийг багийн цэгийн эмч гэдэг байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд М.*******ы ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч С.н ...Би онд төрсөн. 1969 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын зоо техникчийн ангид элсэн орж 1980 онд төгссөн. 1980 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хар бригадад зоо техинкч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. М.******* нь 1987 оны 08 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад эмчилгээ, тэжээлийн цэгийн эмчээр, 1989 оны 10 дугаар сараас 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадад бригадын даргаар ажиллаж байсан. Тухайн үед би тоо бүртгэгч хийж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ******* овогт ******* *******ыг 1987 оны 8 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малын эмчээр, 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн Хотгор хаг бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар М.*******ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ