Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2018/00156

 

 

     2018 оны 03 сарын 30 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00156

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар - дугаар нээлттэй хаалттай хорих ангийн хүсэлттэй хариуцагч Н.*******гийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 691 дугаартай шүүхийн шийдвэрээр ******* овогт *******ийн *******г /*******/-ээс 5940000 төгрөг гаргуулж, Ховд аймгийн *******т сумын *******т багийн ******* айлын орон сууцны тоотод оршин суух, Тайчууд овогт Энхтайваны од олгохоор шийдвэрлэсэн.

Хариуцагч Н.*******г нь оны 05 дугаар сараас хойш гүйцэтгэх хуудсанд заагдсан болон иргэний бүртгэлийн хаягандаа амьдрахгүй байна.

Улаанбаатар хотод амьдарч байгаа хэдий ч хаягаа санаатайгаар нуун дарагдуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байх тул төлбөр авагч Э.ын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.*******г нь оны 05 дугаар сараас хойш гүйцэтгэх хуудсанд заагдсан болон иргэний бүртгэлийн хаягандаа амьдрахгүй байна. Иймд төлбөр авагч Э.ын хүсэлтийн дагуу хариуцагч Н.*******гийг эрэн сурважлиж өгнө үү гэв.

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар - дугаар нээлттэй хаалттай хорих анги нь хариуцагч /төлбөр төлөгч/ ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Иргэний эрх зүйн харилцаанд төлбөр төлөгч ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******г нь Ховд аймгийн *******т сумын багийн тоотод оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, 2015 оноос хойш энэ хаягандаа амьдрахгүй байгаа, хаана байгаа нь мэдэгдэхгүй өргөдөл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хаягаа өөрчлөн олдохгүй байгаа тухай хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн *******т сумын багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 207 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймд Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтийг хангаж, Иргэний эрх зүйн харилцаанд төлбөр төлөгч ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******г нь Улаанбаатар хотод оршин сууж байж болзошгүй болохыг дурьдав.

Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******гийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******г нь Улаанбаатар хотод оршин сууж байж болзошгүй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч Ховд аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар - дугаар нээлттэй хаалттай хорих анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

5.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ