| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00126/и |
| Дугаар | 153/ШШ2018/00157 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2018/00157
| 2018 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2018/00157 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ж.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хоньчноор ажилласан. 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй хохироход хүрээд байна. Иймд Ж.******* намайг 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1981 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар, 1991 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар, 1991 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ж.******* нь 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар, 1991 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
-Хүсэлт гаргагчийн 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Хүсэлт гаргагчийн 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 401 тоот албан бичиг,
-Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/536 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлсийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр лавлагаа,
-Хүсэлт гаргагчийн 1991 онд зусланд малд явахын өмнө гэх тайлбар бүхий гэрэл зураг,
-Хүсэлт гаргагчийн 1976 онд Ховд аймгийн ******* сумын ******* багийн малчид гэх тайлбар бүхий гэрэл зураг,
-Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/131 дугаар албан бичгээр ирүүлсэн Ж.*******ы 1991, 1995, 1996, 1997, 1998, 1999, 2000 оны мал тооллогын карт
-Гэрч Х.*******ийн ....Би 1976 оны 07 дугаар сараас эхлээд Ховд аймгийн ******* сумын ******* багт малын бага эмч, 1978 оны 10 дугаар сараас Ховд аймгийн ******* сумын бригадын дарга, 1989 оны 08 дугаар сараас 1991 оныг хүртэл Ховд аймгийн мал эмнэлэгийн газарт орлогч даргаар, 1991 оноос 1999 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Мал эмнэлэгийн тасгийн даргаар ажиллаж байсан. 1999 онд Ховд аймгийн ******* сумын Мал эмнэлэг нь хувьчлагдаад Улсын үйлдвэрийн газар нэртэй болоод Хишиг сүрэг ХХК болж, би тэр компанийн захирлаар 2004 оныг хүртэл ажилласан. 2004 оноос эхлэн 2013 оныг хүртэл Ховд аймгийн мал эмнэлгийн газрын даргаар тус тус ажиллаж байгаад өндөр насны тэтгэврт гарсан. 2013 оноос өнөөдрийг хүртэл мал эмнэлэгийн Хишиг сүрэг компанийн захирлаар ажиллаж байна. Ж.******* нь намайг 1976 онд Ховд аймгийн ******* сумын vбригадад малын бага эмчээр томилогдож очиход тус бригадад малчин байсан. Ж.******* нь 1978 онд цэргийн албанд татагдаж, 1981 онд цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирсэн цагаасаа хойш буюу 1981 оноос 2010 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн ******* суманд ******* хөгжил нэгдэл гэж байсан. Ж.*******ы аавыг нь нгийн *******гэ, ээжийнх нь нэрийг санахгүй байна. Ж.*******ы эцэг эх нь тус нэгдэлд насаараа мал маллаж байсан хүмүүс байгаа юм. Би тухайн үедээ мал эмнэлгийн тасгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд малчдаа сайн мэднэ... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Б.Оюунчимэгийн ...Би 1956 онд төрсөн. 1976 онд Хөдөө аж ахуйн техникум төгсөөд Ховд аймгийн ******* сумын бригадын цэгийн эмчээр 1980 оныг хүртэл ажиллаж байгаад 1980 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын мал эмнэлэгийн эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1982 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын мөрөн бригадын цэгийн эмчээр, 1990 оноос өнөөдрийг хүртэл Хишиг сүрэг ХХК-д малын эмчээр ажиллаж байна. Ж.******* нь намайг 1976 онд Ховд аймгийн ******* сумын бригадад малын эмчээр томилогдож очиход ******* бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ыг 1976 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* хөгжил нэгдэлд малчнаар, 1991 оны 05 дугаар сараас 2000 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ж.*******ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ