Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2018/00158

 

 

     2018 оны 03 сарын 30 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00158

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан. Миний бие 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэрт тамга дарагдаагүй тул нотариатаар гэрчлэхгүй байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данснаас 1988, 1989, 1990 онуудад дутаж байна. Иймд Б.******* намайг Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 389 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,

-Гэрч Д.*******ийн ....Би 1970 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. 1986 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар 1990 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Улмаар 1990 онд цэргийн албанд татагдаж, цэргээс халагдаж ирсэн цагаасаа хойш Ховд аймгийн ******* сумын ******* багтаа малчнаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б.******* нь 1985 онд цэргээс халагдаж ирсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байна. Ховд аймгийн ******* суманд тухайн үедээ Шинэ зам нэгдэл гэж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Б.*******ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч П.*******ийн ...Би 1990 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус сум, багт малчнаар ажиллаж байна. Б.******* нь намайг 1990 онд Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж эхлэхэд тус сум, багт ажиллаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байна. Би Б.******* гэдэг хүнийг 1990 оноос хойш Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд мал маллаж байгаа талаар сайн мэднэ. Түүнээс өмнөх зүйлийг бол мэдэхгүй.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ыг 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ