Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00162

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00162

                Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 153/2018/00105/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Р.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1974 онд долдугаар анги төгссөн. Тэгээд 1977 онд цэргийн албанд татагдсан. 1980 онд цэргийн албанаас халагдсан. 1981 оноос 1982 он хүртэл бригадын шуудан зөөгчөөр ажиллаж байгаад 1983 оноос хойш Ховд амгийн ******* сумын ******* бригадад үхэрчнээр ажилласан. Тэтгэврээ тогтоолгох гэж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд 1974 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл, 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдэлд үхэрчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг төрөхөд эцэг, эх маань ******* гэдэг нэр өгсөн. Гэтэл сургуульд ороод нэрээ янз бүрээр бичүүлсээр байгаад иргэний үнэмлэх авахдаа ******* гэдэг нэрээр авсан гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Р.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Р.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн ******* бригадад 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үхэрчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Р.******* нь Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн ******* бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн ******* бригадын 1982, 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 1981 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч Ч.ийн ....Би 1971 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд илгээлтээр хөдөө гарч....Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан....Р.******* нь намайг илгээлтээр хөдөө гарсны дараа 2-3 жилийн дараа илгээлтээр гарч малчин болж байсан. Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд тус нэгдэлдээ тасралтгүй малчнаар ажилласан....Р.******* үхэр маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Ю.Цэвээнжавын ....Би сургуульд сураагүй. Би 1969 оноос эхлэн эцэг Юнрэн, эх Бадам нарын хамт Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1976 онд нөхөр той гэр бүл болсон. Тэр цагаас нэгдэл тартал нөхрийн хамт нэгдэлдээ малчин байсан.... Р.******* нь Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан нь үнэн. Яг хэзээ ажиллаж эхэлсэн он сарыг би мэдэхгүй.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хүсэлт гаргагч Р.******* нь Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн ******* бригадад 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Намайг төрөхөд эцэг, эх маань ******* гэдэг нэр өгсөн. Гэтэл сургуульд ороод нэрээ янз бүрээр бичүүлсээр байгаад иргэний үнэмлэх авахдаа ******* гэдэг нэрээр авсан.... гэх мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/ дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэрт болон 1981 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Зоригт гэж бичигдсэн нь хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлэв.

Хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан болно.

Хавтаст хэргийн 4, 6 дугаар хуудсанд авагдсан иргэн С., Ч. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн С., Ч. нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувь нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******гийн Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн ******* бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын амьдрал нэгдлийн ******* бригадад 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин/-аар ажиллаж байсанталаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    С.ОЮУНЖАРГАЛ