| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00141/и |
| Дугаар | 153/ШШ2018/00159 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 153/ШШ2018/00159
| 2018 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2018/00159 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.*******э нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие бага наснаасаа эхлэн Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилласан бөгөөд одоог хүртэл малчнаар ажиллаж байна. Би 1978 онд 8-р анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. Тэгээд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1982 оны 06 дугаар сард цэрэгт татагдаад 1985 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажилласан. Нэгдэл тарсны дараа мөн сумандаа өнөөдрийг хүртэл мал маллаж байна. ,
Одоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар малчин эрэгтэй ******* нас хүрсэн бол тэтгэвэрт гарч болохоор заасан тул миний нас энэ хуульд заасан хугацаанд хүрсэн. Иймд би малчнаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн юм. Би ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1991 оны 07 дугаар сараас 2000 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулсан боловч намайг энэ хугацаанд малчнаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.
Манай ******* сумын архив шатсан тул тус сумын иргэдийн мал тооллогын баримтууд байхгүй байгаа. Малчин бид нарт малчны үнэмлэх өгсөн, надад байгаа. Намайг насаараа ******* суманд мал маллаж байсныг, одоо ч хүртэл мал маллаж байгааг манай сумын иргэд бүгд мэдэх бөгөөд миний шүүхэд гаргаж өгсөн баримтууд намайг малчнаар ажиллаж байсныг хангалттай нотлож байгаа тул би гэрч асуулгах шаардлагагүй гэж үзлээ. Хэрэв гэрч асуулгах шаардлагатай гэж үзвэл гэрч асуулгаж болно. Намайг 1978 оноос эхлэн эцэг эхийн хамт мал маллаж байсныг төр засаг үнэлж намайг баярын бичиг, 5 жилийн гавшгайчаар тасралтгүй шагнаж байсан бөгөөд сүүлийн жилд буюу 1993 онд Тэргүүний залуу малчин алтан медалиар, 1994 онд Аймгийн аварга малчнаар, 1996 онд аймгийн аварга малчнаа бататгасан гэж мөнгөн азарган цутгамал, мөнгөн шагналаар, 2004 онд Сумын сайн малчнаар, 2005 онд Сумын сайн малчнаар, 2016 онд Аймгийн манлай малчнаар, 2011 онд ХХАА-н тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнагдаж байсан. Иймд намайг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хоньчноор, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор, 1993 оноос 2000 оныг дуустал ******* сумын ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.*******э нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор, 1993 оноос 2000 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.*******э нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор, 1993 оноос 2000 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
-Хүсэлт гаргагчийн 1996 оны 02 дугаар сард Ховд аймгийн Засаг даргаас олгосон “Мянгат малчин” Диплом,
- 1994 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын Засаг даргаас олгосон тэргүүний малчин Б.*******эд олгосон сайшаалын үнэмлэх,
- 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Ховд аймгийн ******* сумын ******* бригадын малчин Б.*******эд олгосон диплом,
- 1989 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Б.*******эд мал онд оруулах, төл бойжуулах талаар зарласан болзол биелүүлсэнд талархаж олгосон Баярын бичиг,
-2003 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргаас Б.*******эд олгосон талархал,
- 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Б.*******эд олгосон “Сайн малчин”-ы диплом,
- 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Засаг даргаас Б.*******эд “Сайн малчин” цол олгосон диплом,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 425 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс,
- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-хүсэлт гаргагчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 2005 оны сайн малчны үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Б.*******ын ....Би 1978 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сээр бригадад бригадын тоо бүртгэгч, хэсгийн ахлагч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. Б.*******э нь 1962 онд төрсөн. 1978 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1982 оны 06 дугаар сард цэргийн албанд татагдсан. 1985 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1991 оны 07 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Ч.гийн ...Би 1959 онд төрсөн. 1974 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж эхэлсэн. Б.*******э нь 1962 онд төрсөн. 1978 оноос 1991 оны 07 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ын *******ийг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд хоньчноор, 1993 оноос 2000 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ