Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00163

 

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

    Дугаар 153/ШШ2018/00163

                  Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00110/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Т.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн ******* суманд 16 наснаасаа эхлээд одоог хүртэл байнга мал маллаж байна. Ховд аймгийн ******* сумын *******нэгдлийн ******* бригадад ажиллаж байсан. Би 1979 оноос 1982 оны хооронд цэргийн алба хаасан. Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулсантай холбоотой өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох хэрэгтэй болсон. Би Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар, Ховд аймгийн ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Т.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Т.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар, Ховд аймгийн ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч Т.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар, Ховд аймгийн ББХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 185 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадын 1978, 1979, 1983-1991, 1993 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч П.ийн ....Т.******* нь 1982 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан....Би 1990 он гараад л нэгдлээсээ гараад аймгийн төв рүү шилжсэн болохоор 1990 оноос хойшхи үйл явдлыг сайн мэдэхгүй.... гэх мэдүүлэг, гэрч Л.рын ....Т.******* нь намайг 1975 онд илгээлтээр хөдөө гарахад эцэг *******гийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 1 дүгээр бригадад мал маллаж байсан юм. 1979 онд цэрэгт яву 1982 онд халагдаж ирсэн. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл нэгдлийн малыг тасралтгүй малласан хүн.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 18, 20-31, 41-44 дүгээр тал/

Харин хүсэлт гаргагч Т.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Хүсэлт гаргагч Т.******* нь сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, сайдын 1982 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай ын төв архивын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000002677 дугаартай лавлагаагаар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993 оны 3 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэл нь 1992 оны 2 сард ББХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 5, 15-16, 45 дугаар тал/

Хавтаст хэргийн 6, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн П., Ц. нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудсанд авагдсан хүсэлт гаргагчийн 1998-2000 оны мал тооллогын маягт /А данс/ нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, 2018 оны 02 дугаар сарын 23 гэсэн бичвэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачнаар, Ховд аймгийн ББХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1976 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ББХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянгахоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ОЮУНЖАРГАЛ