| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00111/и |
| Дугаар | 153/ШШ2018/00164 |
| Огноо | 2018-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2018/00164
| 2018 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00164 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* гол багт оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 153/2018/00111/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Ч.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би ******* онд төрсөн. 8 настай сургуульд ороод 4 анги төгсөөд сургуулиас гарсан. 16 настайгаасаа буюу 1975 оноос эхэлж малчнаар ажиллаж эхэлсэн. 1978 онд цэргийн албанд татагдаад 1980 онд цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаад мал маллаж байгаад 1983 онд гэр бүлтэй болсон. 2015 онд эхнэр нас бараад хэдэн хүүхдийн хамт амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэврээ тогтоолгох гэж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан....Нэгдлийн суурин дээр ******* гэдэг компани байгуулагдсан. Би уг компанид 1992 оны 02 сараас 1994 оныг дуустал тэмээчнээр ажилласан. Иймд би Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус үхэрчин, тэмээчин, малчнаар, Ховд аймгийн ******* ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тэмээчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийнхээ шаардлагыг өөрчилж байна....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус үхэрчин, тэмээчин, малчнаар, Ховд аймгийн ******* ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тэмээчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин, тэмээчин/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадын 1976, 1978, 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,1986 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр олгосон Баярын бичиг, 1978 оны 2 дугаар сарын 01-ний өдөр олгосон Баярын бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Түүнчлэн хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин, тэмээчин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Харин хүсэлт гаргагч Ч.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /үхэрчин, тэмээчин/-аар, Ховд аймгийн ******* ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тэмээчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ч.******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/137 дугаар тушаалаар 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/109 дүгээр тушаалаар 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цэргээс халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай лавлагааны хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Хүсэлт гаргагч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Би ******* онд төрсөн. 8 настай сургуульд ороод 4 анги төгсөөд сургуулиас гарсан.... гэж тайлбарласан бөгөөд гэрч Д.ын ....Ч.******* нь 1975 онд Ховд аймгийн ******* сумын 8-н жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад малчнаар ажиллаж эхэлсэн.... гэж, гэрч С.ын ....Ч.******* нь ******* онд төрсөн. 1975 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд илгээлтээр Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад малчнаар ажиллаж эхэлсэн.... гэж тус тус мэдүүлсэн ба гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараас зөрсөн тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлээгүй.
Мөн хавтаст хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан 1989 оны сумын аварга гэх бичвэртэй баримт нь хаанаас хэнд олгогдсон болох нь тодорхойгүй, 8-21 дүгээр хуудсанд авагдсан 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр нь байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажаагүй, 22, 24 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д., С. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 23, 25 дугаар хуудсанд авагдсан иргэн Д., С. нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, 26-27 дугаар хуудсанд авагдсан 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хэрэгт ач холбогдолгүй, Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадын 1975,1977, 1981, 1982 онуудын 70 дугаар дансны хуулбарт *******, Хужнаа гэх нэр бичигдсэн байх бөгөөд хүсэлт гаргагчийн нэр бичигдээгүй, уг баримтад бичигдсэн цалин хөлс нь хоёр хүний цалин хөлстэй тохирч байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******гийн Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин, тэмээчин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин /үхэрчин, тэмээчин/-аар, Ховд аймгийн ******* ХК-д 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд тэмээчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* амьдрал нэгдлийн ******* гол бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчин /үхэрчин, тэмээчин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ