Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00165

 


 

2018 оны 04 сарын 04 өдөр

   Дугаар 153/ШШ2018/00165

                Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /*******/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 153/2018/00132/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч М.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би ******* онд төрсөн. 3-р анги төгсөөд сургуулиас гараад 13 настайгаасаа эхэлж эцгийнхээ хамт мал малласан. 1980 онд цэргийн албанд татагдаад, 1983 онд цэргийн албанаас халагдсан. Түүнээс хойш мөн малчнаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болоод тэтгэврээ тогтоолгох гэж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан....Би сард нэг удаа хэвлэл тараагаад 180 төгрөгийн цалин авдаг байсан. Мөн би эцэгтэйгээ хамт хонь хариулдаг байсан учраас манай эцэг хоньчноор, би хэвлэлийн түгээгчээр цалингаа авдаг байсан. Уг нь би хоньчноор, хэвлэлийн түгээгчээр давхар ажилладаг байсан. Иймд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд улаач, хэвлэлийн түгээгч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийнхээ шаардлагыг өөрчилж байна гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч М.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд улаач, хэвлэлийн түгээгч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч М.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд улаач, хэвлэлийн түгээгч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 421 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадын 1978-1980, 1985-1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Г.ийн ....М.******* нь хар багаасаа эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1980 оны 6 сард цэрэгт явж 1983 оны 6 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригад / *******эрэг баг/ -д малчнаар нэгдэл тартал ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Ч.ийн ....Намайг 1978 оны 1978 оны 6 дугаар сард илгээлтээр нэгдэлд малчнаар ажиллаж эхлэхэд М.******* нь цэргийн албан явсан. 1981 оны 6 сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1985 оноос хойш гурван жилийн хугацаанд улаач, хэвлэл тараагч зэрэг ажлуудыг хийж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 16-23, 46-49 дүгээр тал/

Түүнчлэн хүсэлт гаргагч М.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Харин хүсэлт гаргагч М.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 01 сараас 10 сар, 1991 оны 01 сараас 6 сар, 10 сар, 1992 оны 01 сараас 6 сар, 1993-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /ХХ-ийн 5-6 дугаар тал/

Хүсэлт гаргагч М.******* нь НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 516 дугаар тушаалаар 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02/4031 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 01 сараас 10 сар, 1991 оны 01 сараас 6 сар, 10 сар, 1992 оны 01 сараас 6 сар, 1993-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 4-6 дугаар тал/

Хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудсанд авагдсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаартай албан бичиг, Баруун монгол интернейшнл ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11/24 дугаартай албан бичгүүд нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 9-11, 33-44 дүгээр хуудсанд авагдсан Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувь нь байгууллагын тамга давхарлагдаж дарагдсан, ажилд орсон огноо засвартай буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэргийн 12, 14 дүгээр хуудсанд авагдсан иргэн Ч., Ц.ү нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 13, 15 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч., Ц.ү нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ын *******ын Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хоньчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд улаач, хэвлэлийн түгээгч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хүсэлт гаргагч М.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн 4 дүгээр бригадад 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор, 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд санитарчаар тус тус ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНЖАРГАЛ