| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00115/и |
| Дугаар | 153/ШШ2018/00166 |
| Огноо | 2018-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2018/00166
| 2018 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00166 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 153/2018/00115/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, хүсэлт гаргагч Ц.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би 1968 онд Ховд аймгийн ******* сумын бага сургуульд элсэн орж 4-р анги төгссөн. Сургуулиас гараад нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1977 онд цэрэгт татагдаж 1980 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ байнга үржлийн мал маллаж байсан. Сум, аймгийн аврага малчин болж байсан. Тэтгэвэрт орох гэтэл ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Би Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчин /хоньчин/-аар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадын 1975-1977, 1983-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 339 дугаартай дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 202 дугаартай дипломын хуулбар, 1989 оны 10 сарын 10-ны өдөр олгосон Дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин хүсэлт гаргагч Ц.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин /хоньчин/-аар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба ДЦХЭГ-ын даргын 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаар тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан, НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргээс халагдсан тухай Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02/5544 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Хавтаст хэргийн 5-9 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.*******р, Д. нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 30-33, 51-52 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь цалин хөлс олгосон хүний тэмдэг дарсан эсэх нь хуулбар хувиас мэдэгдэхгүй буюу уг баримтыг үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 24-26 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадын 1991-1993 онуудын 70 дугаар дансны хуулбарууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******ын Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчин /хоньчин/-аар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин /хоньчин/-аар ажиллаж байсанталаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ