| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2018/00144/и |
| Дугаар | 153/ШШ2018/00167 |
| Огноо | 2018-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 153/ШШ2018/00167
| 2018 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2018/00167 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /*******/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 153/2018/00144/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний эцэг Ө.******* нь 1958 оны 07 сарын 20-ны өдөр төрсөн. Энэ жил тэтгэвэрт гарах нас болсон ч хөдөлмөрийн дэвтрийн зарим бичилт нь дутуу байгаа учраас тэтгэвэр тогтоолгох эрх нь хаагдаж байгаа. Ийм учраас шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Миний эцэг Ө.******* нь 1967 оноос 1974 оны хоород Ховд аймгийн ******* сумын сургуульд суралцаж 7-р анги төгссөн. 1974 оны 06 сарын 18-ны өдрөөс нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба 1976 оны 07 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Цэргийн албыг Зэвсэгт хүчний 135 дугаар анги буюу Зүүнбаянд цэргийн алба хаагаад 1979 оны 06 сарын 06-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1979 оны 08 сарын 01-ний өдрөөс тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Тус нэгдэлдээ 1991 он хүртэл ажиллаад нэгдэл тарж ХК болоход 1992 оноос 1993 он хүртэл мөн малчнаар ажилласан. Миний эцэг нь ажиллаж байхдаа нэр хүндтэй, ажилсаг, хөдөлмөрч, ажил амжилтаараа хошуучлан манлайлж ирсэн....Миний эцэг Ө.*******ийг Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Нутгийн хүмүүс нь миний эцгийг гэж дууддаг. Миний эцэг сургуульд сурч байхад нь бас гэж дууддаг байсан. Цэргийн албанд татагдах хүртэл хугацаанд ******* гэдэг нэрээ мэддэггүй байсан гэж ярьдаг. Одоо бол нутгийнхан нь гэдэг нэрээр нь мэддэг. Шагнал авсан үед нь ******* гэдэг нэртэй юм уу гэж асуудаг....гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ө.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ө.*******ийн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Хүсэлт гаргагч Ө.******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 383 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадын 1974-1976, 1979-1992 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, хүсэлт гаргагчийн 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний ийн дэвтэр /1970 он/-ийн эх хувь, 1981 онд нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний ийн дэвтэр /1980 он/-ийн эх хувь, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний ийн дэвтэр /1990 он/-ийн эх хувь, диплом, баярын бичиг, гэрчилгээ, хүндэт жуух бичиг, үнэмлэх зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 19-36, 38-49 дүгээр тал/
Харин хүсэлт гаргагч Ө.******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд хуралдаан гаргасан тайлбартаа ....Нутгийн хүмүүс нь миний эцгийг гэж дууддаг.... гэх мэдүүлэг, гэрч Л.гийн ....Ө.*******ийг гэж дууддаг юм. Би тоо бүртгэгч хийж байсан болохоор сайн мэдэж байна. ******* ээжийнхээ аав *******гээр овоглодог юм. 1974 онд ээж нь нас барсан юм. Ээжийг нь гэдэг байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Г.гийн ....Ө.*******ийг гэж дууддаг юм. Жинхэнэ нэр нь ******* байгаа юм.... гэх мэдүүлэг зэргийг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 383 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадын 1974-1975, 1979 онуудын 70 дугаар дансанд гэж бичигдсэн баримтуудыг хүсэлт гаргагчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэллээ.
Хүсэлт гаргагч Ө.******* нь 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн н/143 дугаартай тушаалаар цэргээс халагдсан тухай бичилттэй хүсэлт гаргагчийн дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1993-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаар түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ховд аймгийн ******* сумын нэгдэл нь 1991 оны 12 сард ХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 77 дугаартай лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Хавтаст хэргийн 52, 54 дүгээр хуудсанд авагдсан иргэн Л., Г. нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан иргэн Г.гийн иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ийн Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, Ховд аймгийн ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад 1974 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ