Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2018/00168

 

 

2018 оны 04 сарын 04 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00168

                Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин *******, ******* ******* овогт *******ийн ******* /*******/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 153/2018/00120/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, хүсэлт гаргагч С.******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 4 дүгээр ангиа төгсөөд өдий хүртэл мал маллаж байгаа бөгөөд цэрэгт 3 жил явж ирсэн. Мал маллаж байхдаа Хувьсгалт намын эвлэлийн 18 дугаар хуралд төлөөлөгчөөр оролцсон. Мөн тэргүүний залуу алтан медаль, 60, 90 жилийн ойн медаль, баярын бичиг, намын ахмад зүтгэлтэн зэргийг авч байсан. Би 3 жил цэргийн алба хааснаас өөр газар явж ажиллаж байгаагүй. Сум, багийн ажилд идэвхтэй оролцдог байсан. Улсын Их хурлаас малчдын ажилласан жилийг наашлуулсан тул ажилласан жилээ тогтоолгох гээд шүүхэд хандсан. Би бүх насаараа мал маллаж байна. Намайг Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1980 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч С.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1980 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадын 1975, 1983, 1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, 1981 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр олгосон хүсэлт гаргагчийн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.ийн ....С.******* бид хоёр 1980 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн юм. Цэргээс халагдаж ирээд С.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад 1991 он хүртэл малчин байсан....С.******* хонь маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Д.ын ....С.******* нь 1975 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсныг би нэг нутаг усны хүний хувьд гэрчилж байгаа юм....С.******* нь хонь маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 4-9, 10-13, 36-39 дүгээр тал/

Түүнчлэн хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1980 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

Харин хүсэлт гаргагч С.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1991-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /ХХ-ийн 17 дугаар тал/

Хүсэлт гаргагч С.******* нь 1977 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Батлан хамгаалах яамны сайдын 1980 оны 06 дугаар сарын 00-ны өдрийн н/162 дугаартай тушаалаар цэргээс халагдсан тухай бичилттэй хүсэлт гаргагчийн 354898 дугаартай Цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /ХХ-ийн 14-15 дугаар тал/

Хавтаст хэргийн 18-22 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан фото зураг нь хэзээ авхуулсан болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудсанд авагдсан иргэн С., С.Батжаргал нарын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь хэрэгт хамааралгүй, хавтаст хэргийн 25, 27 дугаар хуудсанд авагдсан иргэн С., С.Батжаргал нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ийн *******гийн Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хүсэлт гаргагч С.******* нь Ховд аймгийн ******* сумын Социализм нэгдлийн ******* бригадад 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1980 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус хоньчноор ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ