| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/0229/И |
| Дугаар | 155/ШШ2018/00564 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2018/00564
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сумын - дүгээр багт оршин суух Б овогт Ж-гийн М-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын - дүгээр багийн - тоотод оршин суух Ж овогт Б-ын Д-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие охин Д.У-г 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрүүлсэн, одоо 2 настай болж байгаа. Би охиныхоо аав болох Б.Дтай 2013 онд танилцаад үерхэж найзалж, албан ёсоор хурим найр хийгээгүй хоёр талынхаа аав ээжийнд амьдарч байсан. Тэгээд бидний дундаас охин Д-ын У-г 2016 онд төрүүлсэн. Д нь 2017 оны 7 дугаар сараас эхлэн өөр найз охинтой болоод надаас салсан, одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Цаашид бид нэг гэр болж амьдрах ямар ч боломжгүй болсон тул охин Д.У-гийн төрсөн эцэг нь Б.Д мөн болохыг тогтоолгож, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэмж тогтоож, гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ:...Миний бие Ж.Мтэй 2013 онд танилцан үерхэж байгаад охин Д.У-г 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрүүлсэн билээ. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч бид охиноо хамтдаа өсгөж байгаад Ж.М “хот руу явж ажил хийнэ” гээд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны үед хотруу явахаар нь би охиноо харж хандаж өсгөж байхад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ж.М ирээд охиныг маань аваад явсны дараа эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Энэ нэхэмжпэлдээ намайг 2017 оны 7 дугаар сард өөр найз охинтой болсон мэтээр худлаа гүтгэж бичсэн бөгөөд одоо надад ямар нэгэн найз охин байхгүй, харин Ж.М өөрөө л сална гээд л хэрүүл хийдэг, манай талаас хадгаа өгөх гээд Баянзүрх сум руу явах гэсэн чинь “ийм цөөхөн хүн ирэх ёсгүй, олуулаа ир” гээд болиулсан.
Мөн гэр бариад тусдаа гарах гэтэл “би хуучны гэрт орохгүй хашаа байшинд амьдарна. Ингэж амьдрахгүй “гээд сална л гэдэг байсан. Намайг болон манайхны төрөл саданг хэл амаар доромжилж хэрүүл хийдэг байсан .
Одоо ч тийм энэ бүхнийг тэвчээд охиноо бодоод хамтдаа амьдрах гээд хичээж л байсан. Энэ хүн өөрөө л ийм байдлыг хүссэн бөгөөд миний охин мөн тул би эцэг тогтоолгох шаардлагагүй харин хүүхдийн тэтгэлгийг хамгийн бага хэмжээгээр төлөх хүсэлтэй байна..
Учир нь би өөрөө ажилгүй эд хөрөнгөгүй өвөөтэйгээ амьдардаг. Мөн охинтой минь уулзуулж байхыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна....Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Д-д холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ж.М, Б.Д нар нь 2013 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин Д.У- төрсөн болох нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №6710000041 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Б.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа охин Д.У-гийн төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, Д.У- нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д.У-г эх Ж.М-гийн асрамжид үлдээж, эцэг Б.Д-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Мөн хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Д-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ж.М нарт тус тус даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Д.У-д Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Д төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Д.У-д сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон