Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Хэргийн индекс | 155/2017/00022/и |
Дугаар | 00022 |
Огноо | 2017-12-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1975 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 14-20 тоотод оршин суух, РМ75081909 дугаар регистртэй, Нохойтон овогт Дарьжавын Даваажавын
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 15-13 тоотод оршин суух, РГ72042811 дугаар регистртэй, Хиргис овогт Пүрэвдоржийн Хүрэлбаатарт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хашаа байшингийн үнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2017/01075/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Д.Даваажав, хариуцагч П.Хүрэлбаатар нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Хүрэлбаатар, бид хоёр 2006 онд гэр бүл болж, хүү Х.Баасанжав 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Хамтын амьдралын явцад бидний зан байдал таарч тохирохгүй, П.Хүрэлбаатар нь олсон мөнгөө амьдралдаа зарцуулдаггүй, би группын мөнгөөрөө амьдралаа залгуулдаг байсан бөгөөд хүү бид хоёрыг зодож, гадаа хүртэл хонож байсан тул аргагүйн эрхэнд 2013 онд би эгчийндээ очсон. Миний хүүг надад өгөхгүй байсан тул 2 жилийн дараа хүүгээ очиж авахад тураалд оруулсан байсан. Одоо би айлын мал харж цалин авдаг, хүүгээ сургуульд суралцуулж байгаа. П.Хүрэлбаатар эхнэртэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүү Х.Баасанжавыг өөрийн асрамжид авна. Би шүүхэд П.Хүрэлбаатарын амьдарч байгаа хашаа байшинг заруулж, үүнээс 4.000.000 төгрөг гаргуулан хүүдээ олгохоор нэхэмжлэл гаргасан боловч одоо 4.000.000 төгрөг нэхэмжлэхээ болиод, харин Х.Баасанжавт эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэв.
Хариуцагч П.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Даваажавтай 2006 онд танилцаж гэрлэлтээ батлуулан хамт амьдарсан. Хамтын амьдралын явцад хүү Х.Баасанжав нь 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Бид таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдрах болсон. Би өөр хүнтэй гэр бүл болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Д.Даваажав хашаа байшингийн үнээс 4.000.000 төгрөг авахгүй, хүү Х.Баасанжавыг өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна гэсэн тул түүнийг зөвшөөрч байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Даваажав нь хариуцагч П.Хүрэлбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хашаа байшингийн үнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хашаа, байшингийн үнээс 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг авахгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.Даваажав, П.Хүрэлбаатар нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй 2013 оноос хойш буюу удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хариуцагчийн гэр бүлдээ хүндэтгэлтэй ханддаггүй байдал, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2006 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Монгол улсын иргэн РД: рг72042811, Нөхрийн овог: Хиргис, эцэг /эх/-ийн нэр: Пүрэвдорж, нэр: Хүрэлбаатар, Монгол улсын иргэн РД: рм75081909, Эхнэрийн овог: Нохойтон, эцэг /эх/-ийн нэр: Дарьжав, нэр: Даваажав нарын 2006/08/11-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 436-рт 2006/09/28-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа байгаа гэх бичилттэй 115/001618 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Х.Баасанжав төрж, төрсний бүртгэлд 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлсэн болох нь №0267361-189 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн элбэрэлт өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт,зохигчийн тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Баасанжавыг эх Д.Даваажавынасрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг П.Хүрэлбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болно.
Иймд Д.Даваажав, П.Хүрэлбаатар нарын гэрлэлтийг цуцалж, хүү Х.Баасанжавыг эх Д.Даваажавын асрамжид үлдээн, хариуцагч П.Хүрэлбаатараас хүү Х.Баасанжавт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Х.Баасанжав 8 нас 10 сархүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүү Х.Баасанжавт сар бүр эцэг П.Хүрэлбаатартөлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Х.Баасанжавт сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваажавт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Нохойтон овогт Дарьжавын Даваажав, Хиргис овогт Пүрэвдоржийн Хүрэлбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 3 дугаар сарын 26-ны ны өдөр төрсөн хүү Х.Баасанжавыг төрсөн эх Д.Даваажавын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 3 дугаар сарын 26-ны ны өдөр төрсөн хүү Х.Баасанжавыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг П.Хүрэлбаатараас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг П.Хүрэлбаатар, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Даваажав нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамж 99.734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даваажавт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүххуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүххуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА