Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 153/2018/00076/И |
Дугаар | 153/ШШ2018/00170 |
Огноо | 2018-04-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 153/ШШ2018/00170
2018 оны 04 сарын 05 өдөр Дугаар 153/ШШ2018/00170 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын *******э багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.*******, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 1963 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн. 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан хот дахь Техник мэргэжлийн сургуулийг операторчин мэргэжлээр төгсөж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн Цемент шохойны үйлдвэрт 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл комбинатын бутлуурын цехэд операторчноор, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байх хугацаандаа бие давхар болж 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 29-нийг хүртэл хүүхэд асрах 9 сарын тэтгэмжтэй чөлөө авч, улмаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь Ховд аймгийн ******* сумын *******э багт 1991 оны 09 дүгээр сараас тогтвор суурьшилтай амьдарч нөхрийн хамтаар одоог хүртэл мал маллан амьдарсаар байна байсан.
Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн комбинатад операторчноор, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарыг дуустал Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуульд үйлчлэгчээр, 1991 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******э багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.******* нь 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн комбинатад операторчноор, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарыг дуустал Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуульд үйлчлэгчээр, 1991 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******э багт малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Хөтөлийн Цемент шохой ХК-ний 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/827 дугаартай албан бичиг,
-Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 793 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
-Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай “Ажилд томилох цалинжуулах тухай” тушаалын хуулбар, түүний хавсралт,
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуулийн захирлын 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/3 дугаартай “Бохирын усны үйлчлэгч ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуулийн захирлын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар,
-Хөтөл цемент шохой ХК-наас ирүүлсэн О.*******ийн 1983-1987 оны цалингийн тодорхойлолт,
-Хөтөлийн ЕББДС-аас ирүүлсэн О.*******ийн цалингийн тодорхойлолт,
-О.*******ийн 032344 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-О.*******ийн 0774210 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-О.*******ийн Мэргэжилтэн ажилчдыг ажилд хуваарилсан томилолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Гэрч Ц.*******ын “би 1984 онд Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ сумын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажилд орсон. Намайг анх ажилд ороход О.******* тус үйлдвэрт операторчноор ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байгаад О.******* 1987 онд ажлаасаа гарсан. Би 1990 он хүртэл тус үйлдвэрт ажиллаж байгаад Ховд аймгийн ******* суманд ирсэн” гэх мэдүүлэг,
-О.ийн “манай гэр бүлийн хүн болох Ц.******* нь 1984 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажилд орсон. Тэгэхэд О.******* тус үйлдвэрт ажиллаж байсан. 1988 оноос Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын сургуульд надтай хамт үйлчлэгчээр ажиллаж байгаад 1990 онд хүүхэд төрүүлсэн. Тэрээр 1991 онд Ховд аймагт ирсэн” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч О.******* нь 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн комбинатад операторчноор, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарыг дуустал Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин О.******* нь 1991 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******э багт малчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт авагдсан Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуулийн захирлын 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/3 дугаартай “Бохирын усны үйлчлэгч ажилчин авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуулийн захирлын 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй боловч эдгээр материалууд нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 256 дугаартай албан бичгээр ирсэн тул дээрх тушаалуудыг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ийн 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент шохойн комбинатад операторчноор, 1988 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарыг дуустал Дархан хотын 10 жилийн 13-р дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Хүсэлт гаргагч О.******* нь 1991 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын *******э багт малчнаар ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА