Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2018/00171

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр             Дугаар 153/ШШ2018/00171                Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* багт эцэг, эхийн хамт 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үхэрчнээр ажиллаж байгаад 1984 онд гэр бүл болж, мөн багтаа 1993 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал тасралтгүй мал маллаж байсан ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* нь 1978 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1993 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан. Түүний аав нь ахмад дайчин хүн байсан. Дайнд явахад нь Н.******* ээжийнхээ хамт аавынхаа нэр дээр мал авч нэгдлийн мал маллаж байсан. Н.******* нь 1980 оны 06 дугаар сард цэрэгт яваад 1983 оны 07 дугаар сард халагдаж ирсэн. Цэргээс халагдаад нэгдэлдээ ирж ажилласан. ******* нэгдэл 1993 онд тараад ******* ХХК болсон. Н.******* нь нэгдлийн суурь дээр байгуулагдсан ******* ХХК-д мөн үхэрчнээр ажиллаж байсан. Иймд Н.*******ийг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд үхэрчнээр, 1993 онд Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд үхэрчнээр, 1993 онд Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 сарын 24-ны өдрийн 93 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын 1978 оны мал тооллогын бүртгэлд Ч.*******ы мал тоолуулсан талаарх лавлагаа, 1979-1980 оны Н.Пүрэвдоржийн мал тоолуулсан талаарх лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын 1991-1992 онуудын 70-р дансны хуулбарууд,

-Н.*******ийн ажиллаж байхдаа шагнагдсан гэх 1983 оны Сайшаалын үнэмлэх, 1985 оны Баярын бичиг, Талархал, 1984 оны Диплом, 1988 оны Баярын бичиг,

-Гэрч Д.гийн “би Н.*******ийг 1978 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад сувай үхэрчнээр анх ажилд орж байхаас нь эхлэн 1981 онд цэрэгт яваад 1983 онд цэргээс ирж мөн нэгдэлдээ 1993 оныг дуустал үхэрчнээр ажиллаж байсныг мэднэ. 1992 онд Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэл тарсан ба ******* компани болсон. ******* компанид Н.******* мөн үхэрчнээр ажиллаж байсан. Би 1971 оноос Ховд аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад анх ажилд ороод зоо техникч, хэсгийн ахлагч, бригадын дарга зэрэг ажлыг 1981 он хүртэл хийсэн. 1981-1985 оны хооронд ******* сумын ******* нэгдлийн н бригадад бригадын дарга, зоо техникч хийсэн. 1985-1994 он хүртэл Банкны салбарын эрхлэгч, тооцооны төвийн эрхлэгчээр ажилласан. Бид нар Ховд аймгийн ******* суманд хамт амьдарч, ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн цалинг миний ажиллаж байсан банкаар дамжуулж авдаг байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.гийн “Н.******* нь 1978 онд Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* нэгдэлд илгээлтээр мал маллаж байгаад 1994 онд нэгдэл тарах хүртэл үхэрчнээр ажилласан. Би мөн нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Н.******* нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч Н.******* нь 1993 онд Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д үхэрчнээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул дээрх хугацааны ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт хүсэлт гаргагч Н.******* нь 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн гэх хөдөлмөрийн дэвтрийг хавсаргасан байх бөгөөд тус дэвтэрт бичигдсэн “Н.*******” гэх нэр засвартай, энэхүү дэвтэр нь хүсэлт гаргагч Н.*******ийн хөдөлмөрийн дэвтэр мөн эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы *******ийн 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын ******* нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Хүсэлт гаргагч Н.******* нь 1993 онд Ховд аймгийн ******* сумын ******* ХХК-д үхэрчнээр ажиллаж байсан талаарх баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА