| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0379/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/369 |
| Огноо | 2022-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,
шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Ч-ийн У холбогдох эрүүгийн 2210009460608 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ....... оны ..........дүгээр сарын .........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ........ настай, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “........-д сантехникийн инженер ажилтай, ам бүл ........ хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо .......... дугаар байрны .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Ч-ийн У /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо ******* дугаар байрны ******* тоот гэртээ эхнэр, хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түлхэж унагаан, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож “уруулд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, баруун өвдөг, зүүн бугалга, тохойд цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв
Эрүүгийн 2210009460608 дугаартай хэргээс:
Хохирогч *******лтанзулын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 5443 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Гэр бүлийн хүчирхийллийн аюулгүйн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 4-5 дахь тал/
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өдөр 20 цаг 43 минутад н.Жавхлангаас ирүүлсэн “Хойд аав согтуу ирж надад гар хүрээд байна” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 40 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/, “Nabsan Набсан” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо ******* дугаар байрны ******* тоот гэртээ эхнэр, хохирогч ******* гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түлхэж унагаан, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед “уруулд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, баруун өвдөг, зүүн бугалга, тохойд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:
Хохирогч *******лтанзулын мөрдөн байцаалтад өгсөн: “..нөхөр ******* нь “миний дагавар хүү Жавхаагаар гэрийн ажил хийлгэхгүй байж охиноороо гэр орны ажил хийлгэдэг биз дээ” гээд хэрүүл маргаан хийсэн. Намайг жижиг өрөөнд байхад ******* босч ирээд үсдэж аваад хана мөргүүлээд хойшоо унагаахад “чи яаж байгаа юм бэ” гэхэд шүд эвгүй болчихсон. Тэгтэл гар хөл рүү өшиглөсөн. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би ******* тай 2010 оноос хойш хамт амьдарч байгаа. Бид хоёр гэрлэлтээ 2-3 жилийн өмнө батлуулсан. ******* нь урьд өмнө цохиж зоддог байсан. Би эмнэлгийн байгууллагад хандаагүй, нүд ам бага зэрэг хөхрөх асуудал байдаг байсан. Цагдаагийн байгууллагад хандаж хуулийн арга хэмжээ авдаг байсан. Миний биед үүдэн шүдний тал нь эмтэрч хугарсан, тохой, хөл хөхөрсөн, энэ гэмтлийг ******* учруулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1966 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. *******лтанзулын биед уруулд зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, баруун өвдөг, зүүн бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Гэр бүлийн хүчирхийллийн аюулгүйн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 4-5 дахь тал/
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн өдөр 20 цаг 43 минутад н.Жавхлангаас ирүүлсэн “Хойд аав согтуу ирж надад гар хүрээд байна” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/
Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* , хохирогч *******лтанзул нар нь 2009 оноос хамт амьдарч байгаа, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн гэр бүлийн харилцаатай байна.
Шүүгдэгч ******* нь эхнэр *******лтанзултай “өөрийн хүү Жавхаагаар гэрийн ажил хийлгэсэнгүй, миний хүүхдүүдийг загналаа” гэхчилэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж, улмаар хохирогчийн биед халдан зодож биед нь “2 гарын шуунд цус хуралт, зүүн ташаа орчимд зөөлөн эдийн няцрал “бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирол төлбөрийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******лтанзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч *******лтанзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хавтаст хэргийн 11 дэх тал/ мэдүүлжээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/-аар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц овогт Ч-ийн У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР