| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2017/03816/и |
| Дугаар | 786 |
| Огноо | 2018-04-06 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 786
| 2018 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 181/ШШ2018/00786 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, Чингүнжавын гудамж, Төрийн өмчийн 2-р байранд оршин байгаа, “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ /рд:5648319/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаагийн гудамж, 112 тоот хаягт оршин суух, Хар ямаат овогт Зумбын С /рд:OT49031665/-д холбогдох,
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 сарын 12-ны өдрийн А/595 тоот шийдвэрийн дагуу 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 598,020 м.кв газрыг модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг.
2016 оноос тус газарт БНСУ-ын хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах буцалтгүй хөрөнгө оруулалтаар эзэмшлийн газартаа бүтээн байгуулалт хийх гэсэн боловч зөвшөөрөлгүй буусан 17 иргэн хашаа хатган амьдарч “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь хууль ёсоор газраа эзэмшиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Дээрх хууль бусаар буусан айлуудад удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан боловч үл тоон өнөөг хүртэл тус төвийн эзэмшлийн газарт оршин суусаар байна.
Улмаар 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газрын алба болон холбогдох төрийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргаж газар чөлөөлөх шаардах хуудсыг 2017 оны 05 сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч мөн л үл тоон холбогдох төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй.
Иймд “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-т Нийслэлийн Засаг даргын А/95 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах 000434708 тоот эзэмшлийн газарт хууль бусаар оршин сууж буй иргэн З.Сын эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн би шударга бус шүүхээр иргэн, байгууллагын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлүүлэх хүсэлгүй байна.
Эх орон газар шороогоо Солонгосын компанид худалдсан Ойн судалгаа, хөгжлийн төв хэмээх байгууллага болон түүний талд үйлчилж байгаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахыг зорилгоо болгож байгаа төр, шүүх хоёр хэзээ ямагт иргэний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь хариуцагч З.Сд холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч З.Сын хариу тайлбар болгон шүүхэд гаргасан “эсэргүүцэл” гэх бичигт нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Сүхбаатар дүүргийн шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхгүй гэх агуулгатай зүйлийг тусгажээ.
Уг асуудлыг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнөөс “Хариуцагч З.Сын тухайн шүүхийн бүх шүүгчдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхисугай” гэсэн тогтоол гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нийслэлийн Газрын албанаас 2013 оны 06 сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 18645318670559 дугаарт бүртгэлтэй, 598,200 м.кв талбай бүхий газрыг “Судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл”-ийн зориулалтаар “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-т эзэмшүүлэхээр шийдвэрлэн 000434708 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулжээ.
Иймд “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ нь дээр дурдсан газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу өөрийн эзэмшиж буй газрыг чөлөөлөхийг З.Саас шаардах эрхтэй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг ... гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аливаа иргэн, хуулийн этгээд нь зөвхөн хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших эрхтэй болох нь ойлгогдож байна.
Хариуцагч З.Сын хариу тайлбарт дурьдагдсан “Эх орон газар шороогоо Солонгосын компанид худалдсан” үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч З.С нь эрх бүхий байгууллагаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр амьдарч буй газраа эзэмшиж байгаа болох нь нотлогдохгүй байна.
Хариуцагч нь хариу тайлбартаа “Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахыг зорилгоо болгож байгаа төр, шүүх хоёр хэзээ ямагт иргэний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй” хэмээн дурьдсан байдаг.
Зохих газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй буюу гэрчилгээгүйгээр бусдын эзэмшлийн газар дээр буусан иргэний үйлдлийг шүүх зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын хууль ёсоор эзэмшиж буй газрыг хариуцагч З.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны ирцтэй холбоотой асуудлыг тусад нь захирамжаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: