Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/370

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,      

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц  овогт О-ийн Х холбогдох эрүүгийн 2210000000522 дугаартай хэргийг *******22 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны ..... дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, “Монголын криминологийн холбоо” төрийн бус байгууллагад судлаач ажилтай, ам бүл ................нарын хамтаар Багануур дүүрэг ........дугаар хороо ........ дугаар байрны ......... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо ........... тоотод амьдарч байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Ц  овогт О-ийн Х   /РД:............................./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь “Ай фоне 13 про макс” загварын 2 ширхэг гар утсыг худалдаалахаар зар байршуулсан хохирогч *******-тэй холбогдож Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр “*******” хотхоны гадна талд *******22 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд уулзаж гар утаснуудыг 7.300.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, улмаар ******* данс руу 7.300.000 төгрөгийг шилжүүлсэн хуурамч баримт үзүүлэн 2 ширхэг гар утсыг нь авч, 7.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000522 дугаартай хэргээс:

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-******* дахь тал/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34-36 дахь тал/

Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9, 10-11 дэх тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 01 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт гаргасан гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 3 дах тал/

Шүүгдэгч *******  гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь  “гар утас зарна” гэсэн интернетэд байршуулсан зарын дагуу хохирогч *******-тэй холбогдож, *******22 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагийн орчимд Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, “*******” хотхонд уулзаж, хохирогч ******* “Ай фоне 13 про макс” загварын 2 ширхэг гар утсыг нийт 7.300.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, улмаар ******* данс руу 7.300.000 төгрөгийг шилжүүлсэн хуурамч баримт үзүүлэн гар утаснуудыг нь авч явсан ба хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 7.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:   

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...*******22 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 09 цагийн орчимд миний 9072777 дугаар руу 72106341 дугаарын утаснаас залгаад “зарын дагуу ярьж байна. Гар утас худалдаж авах гэсэн юм” гэхээр нь” одоо 2 ширхэг Ай фоне 13 про макс алтан шаргал өнгөтэй нь байна” гэж хэлтэл “яг одоо очоод авъя” гэсэн. Тэгээд 11 цагийн орчимд ирээд миний хоёр утсыг үзэж байгаад “за данс руу чинь мөнгө шилжүүлье” гээд “шилжүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод дансаа шалгаад гараад иртэл тэр хүн байхгүй байсан. Миний данс руу мөнгө ороогүй байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Хайрцаг савтайгаа байсан 2 ширхэг цоо шинэ Ай фоне 13 про макс маркийн гар утас байсан. Би одоо өөрийн утсыг 7,600,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-******* дахь тал/   

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...*******22 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай найз ******* “уулзаж хоол идэх үү” гэхээр нь “тэгье” гэж хэлээд Блю Мон дотор байрлах Солонгос хоолны газарт хамт хоол идээд байж байтал “чамд нэг юм авсан. Тэгэхдээ 3 дахь өдөр өгнө” гэж хэлсэн. Тэгээд байж байтал цүнхэн дотор “Айфоне 13 про макс” маркийн гар утас байхаар нь “энийг авсан юм уу” гэж асуухад “тийм, май” гэж хэлээд надад өгсөн. “Би цуглуулж байсан мөнгөөрөө худалдаж аваад чамд өгч байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн *******22 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-22/032 дугаартай үнэлгээний тайлангаар “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг нэг бүрийг 3,800,000 төгрөгөөр үнэлж 2 ширхэг гар утас нь 7,600,000 төгрөг болохыг тогтоосон /хавтаст хэргийн 34-36 дахь тал/

 

Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл “...*******  гаас Ай фоне 13 про макс голд 1 ширхэг...” /хавтаст хэргийн 8-9 дэх тал/

 

Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл “…******* Ай фоне 13 про макс голд 1 ширхэг…” /хавтаст хэргийн 10-11 дэх тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл “…Ай фоне 13 про макс голд 256 гб багтаамжтай 2 ширхэг гар утсыг хохирогч *******илгүүнд…” /хавтаст хэргийн 12 дахь тал/  

 

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт *******22 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 11 цаг 11 минутад хохирогч *******-ээс ирүүлсэн “Ай фоне 13 про макс голд 256 гб багтаамжтай 2 ширхэг гар утас фейсбүүкээр холбогдсон залуу гэрийн гадаа ирээд мөнгөө шилжүүлсэн гээд худлаа хэлээд залилаад аваад алга болчихлоо” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******-ээс Ай фоне 13 про макс голд 256 гб багтаамжтай 2 ширхэг гар утаснуудыг 7.300.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож улмаар ******* данс руу 7.300.000 төгрөгийг шилжүүлсэн гэж хуурамч баримт үзүүлж ” түүнд мөнгийг бүрэн өгсөн мэтээр төөрөгдөлд оруулан, хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилгоор “гар утас худалдан авч байгаа” нэрийдлээр мөнгийг өгөхгүй хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шунахайн сэдэлттэй байна. Энэ гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх ба шүүгдэгч *******  гийн залилах гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 7.600.000 төгрөгийн хохирол учирчээ.

          Иймд шүүгдэгч *******  г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор *******22 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 139 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.

          Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 53-р хуудас/

Шүүгдэгч *******  г “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдэж шийдвэрлэв.  

 

3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 7.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан ба эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл “...*******  гаас Ай фоне 13 про макс голд 1 ширхэг...” /хавтаст хэргийн 8-9 дэх тал/, эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл “...******* Ай фоне 13 про макс голд 1 ширхэг...” /хавтаст хэргийн 10-11 дэх тал/-ээр гар утаснуудыг хохирогчид буцаан өгсөн байна.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь “Ай фоне 13 про макс” загварын 2 ширхэг гар утсыг биет байдлаар хохирогч ******* хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ц  овогт О-ийн Х  г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь “Ай фоне 13 про макс” загварын 2 ширхэг гар утсыг биет байдлаар хохирогч ******* хүлээлгэн өгсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.   

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.   

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

  

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР