Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/634

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

 

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч: Ц.***, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /1019/,

шүүгдэгч: Б.***, түүний өмгөөлөгч Г.***жаргал /0491/,

шүүгдэгч: Н.***, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /1464/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 Б.***, Н.***, Ц.*** нарт холбогдох эрүүгийн 2002 000000 0177 дугаар 18 хавтаст хэргийг А.*** нарт холбогдох 201201051319 дугаар хэргээс 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тусгаарлаж, хянан хэлэлцэв. /18 хавтас хэрэг/

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

 

Монгол Улсын иргэн,

2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 279 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оноож, 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан,

 

Шүүгдэгч Б.*** нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр

 

Ч.***тэй бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж өгнө” гэж хуурч, иргэн М.***агаас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

шүүгдэгч А.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн Д.***ээс 20 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн С.***гаас 210 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн А.***оос 10 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, Ш.***, Ц.*** нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.***аас 33 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***, Б.*** нараар зуучлуулж, иргэн Г.***, Н.*** нараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, иргэн М.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.***агаас 16 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.***ээс 60 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн А.***оос 40 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***, Т.*** нараар зуучлуулан, иргэн Ц.***оос 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.***, А.*** нараар зуучлуулж, иргэн Ё.***оос 60 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авна” гэж хуурч, Ч.***гээр зуучлуулж, иргэн Д.******аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн Д.***өөс 29 000 000 төгрөгийг залилсан,

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.***, Ч.*** нараар зуучлуулж, иргэн Б.***өөс 36 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.***, Д.****** нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөгийг,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөгийг иргэн Б.***аас авч, нийт 55 500 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Ц.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.******аар зуучлуулж, иргэн Б.***аас 79 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан, 

 

А.***тай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.***ээр зуучлуулж, У.***ээс 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, иргэн Н.***өөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөг,

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, С.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.***аар зуучлуулж, иргэн С.***аас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.***аас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Ц.***тэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.***оор зуучлуулж, А.***аас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

 Ц.***тэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***оор зуучлуулж, иргэн Э.***аас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***, Ж.*** нараар зуучлуулж, иргэн Д.***аас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Ц.***тэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.***, Д.*** нараар зуучлуулж, иргэн И.***аас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Шүүгдэгч Ц.*** нь удаа дараа үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж,

шүүгдэгч М.***тай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.***гаар зуучлуулж, иргэн Л.***тод “барилга барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймагт Дулааны цахилгаан станц"-н далангийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.***аас 65 000 000 төгрөгийг Р.***, Б.*** нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн Д.***ээс 20 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***, Б.*** нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн С.***гаас 210 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***, А.*** нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.******аар зуучлуулж, иргэн Б.***аас 79 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.***оор зуучлуулж, А.***аас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Б.***тэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***оор зуучлуулж, иргэн Э.***аас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

А.***тай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.***гаас 3 удаагийн үйлдлээр буюу нийт 60 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч залилсан,

 

А.***тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.***аас 4 500 000 төгрөгийг залилсан,

 

 Б.***тэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.***, Д.*** нараар зуучлуулж, иргэн И.***аас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

ганцаараа

2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь алтай аймгийн Алтай суманд баригдах сургуулийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, М.***аар зуучлуулж, "Тулга констракшн" ХХК-ийн ня-бо Б.***ээс 54 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэрэлтүүлэг тавих ажил олж өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн С.***гөөс 34 000 000 төгрөгийг залилсан,

 

“Барилга угсралт, нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн А.***гаар зуучлуулан зээлийн гэрээ байгуулуулан, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ш.***гаас 8 000 000 төгрөгийг,

 

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.***таас 8 000 000 төгрөгийг,

 

2015 оны 5 дугаар сарын 20-ноос 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.***аас 16 000 000 төгрөг,

 

мөн А.***гаас өөрөөс нь 7 750 000 төгрөг, нийт 39 750 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын буулгалтын ажил авч өгнө” гэж хуурч 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн,

 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч 20 000 000 төгрөгийг иргэн Ц.***аас авч, нийт 27 500 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.***аас 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, 40 000 000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, иргэн Ү.***ээс 30 000 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.***, Ц.*** нараар зуучлуулан, “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.***гээс дансаар шилжүүлүүлэн, 6 000 000 төгрөгийг,

 

мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.***аас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр өгсөн 3 500 000 төгрөгийг тус тус залилсан, 

 

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ү.***аас 2 000 000 төгрөгийг залилсан,

 

Шүүгдэгч Н.*** нь

шүүгдэгч А.*** З.*** нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.***аас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.***гийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаасаа гарган авч залилсан,

 

ганцаараа

2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн Н.***ээс 2 200 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн А.***ээс 500 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.***гаас “банкны зээлд зуучилж, зээлийн материал бүрдүүлж өгнө” гэж 800 000 төгрөг залилсан,

 

2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.***ээс “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 600 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.***ээс “автомашины зээлд зуучилна” гэж хуурч, 300 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.***аас “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 1 500 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.***аас 3 200 00 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

 

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас 50 сая төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.***оос 1 400 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “авто машины лизингийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ц.***ээс 600 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.***оос 200 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд “зээл гаргаж өгнө” гэж хуурч, С.***гаас 2 удаагийн үйлдлээр нийт 550 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо болон 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас дансаар шилжүүлүүлэн авч, залилсан,

 

2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нураг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Д.***гээс 400 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.*** мэдүүлэхдээ:

Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өнөөдөр гаргаж өгч буй 3 ширхэг нотлох баримтын талаар тайлбар хэлэхэд “Хэмп” ХХК-ний 30 сая төгрөгийг Т.*** нь олон зуучлагчтай гэж 15 000 000 төгрөгийг, *** нь намын хандив гэж 15 000 000 төгрөгийг өөрийн биеэр ирж авсан. *** нь 15 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Хэмп ХХК-ны 15 000 000 сая төгрөгийн төлбөр над дээр гарсан байдаг. Мөн “РСТ” ХХК нь 210 000 000 төгрөгөөр орсон бөгөөд би 86 000 000 төгрөгийг “РСТ” ХХК-д төлсөн. Надад зуучлалын хөлс өгөөгүй. Би 86 000 000 сая төгрөгийг ***т өгөөд, *** надад оронд нь ажил өгнө гэж хэлсэн. *** 86 000 000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн баримт надад байгаа. 1 000 000 төгрөгийн баримт нь “РСТ” ХХК-ийн нэг сарын хүүг суутгаж өгсөн бөгөөд нийт 86 000 000 төгрөгийг “РСТ” ХХК-д би төлсөн. “РСТ” ХХК нь анх өргөдөл өгсөн юм. *** над руу залгаад энэ компанийн мөнгийг та төлчих. Тэгэхгүй бол дараагийн ажилд саад болох гээд байна гэхээр нь би төлсөн. Гэтэл одоо *** төлсөн ***ог. *** би танд төлнө, байж бай гэсээр байгаад өнөөдөр хүрлээ. *** гэх хүн 85 000 00 төгрөгөө авсан. 85 000 000 төгрөг дотор 60 000 000 төгрөг орсон. Хэргийн зүйлчлэл, яллах дүгнэлтэд дурдсан хохирол төлбөрийн тооцоог хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь энэ хэргийг шийдэхэд над дээр 100 гаран сая төгрөгийн хохирол гарсан. Над дээр гарсан тооцооны мөнгийг *** авч ашигласан. *** тухайн үед миний мөнгийг өгсөн бол буцаагаад төлчихсөн байх байсан. Үүнийг *** төлөх ёстой. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.*** мэдүүлэхдээ:

Би прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргах зүйлгүй. 60 000 000 төгрөг нь 85 000 000 төгрөгт орсон. *** гэх хүн цагдаагийн газар гомдол гаргасан гэхээр нь уулзаад 2 өрөө байрыг нэр дээр чинь шилжүүлээд өгье гэхэд үгүй, бэлэн мөнгө авна гэхээр *** 60 000 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. *** энэ мөнгийг хаанаас яаж шилжүүлсэн талаар мэдэхгүй. *** гэх хүнээс нийт 210 000 000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 85 000 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 70 000 000 төгрөгийг төлнө. Хэргийн зүйлчлэл, яллах дүгнэлтэд дурдсан хохирол төлбөрийн тооцоог хүлээн зөвшөөрч байна. ***ийн ярьж байгаа 86 000 000 төгрөг өөр зориулалттай мөнгө юм. Надаар төлүүлэх гээд байгаа хохирол нь бүгд “РСТ” ХХК-иас хойшоо зүйл. Бодит байдалтай нийцэхгүй байна. ***ийг 60 000 000 төгрөгийг шилжүүлээд өгөөч гэхэд шилжүүлж байсан. 25 000 000 төгрөг нь ***ийн нөхөр Буяндэлгэрээс зээлж байсан мөнгө. Буяндэлгэрт 86 000 000 төгрөгийг төлнө. 60 000 000 төгрөгийг ***ийн нөхөр Буяндэлгэр нь өгсөн гэж хэлсэн. ***ын хохиролд  бид тохиролцоод, машин өгч төлсөн. Хохирогч ***т Налайх дүүрэгт байрлах газар өгсөн. Газар шилжүүлсэн болохоор бэлэн төлсөн гэж нотариатаар орсон. *** найз маань ***т бэлнээр 10 000 000 төгрөг шилжүүлсэн. *** нь корона вирус туссан гээд нотариатаар орж чадаагүй. 85 000 000 төгрөгийг Буяндэлгэр миний мөнгө гэж тайлбарлаж байсан. Тийм учраас гэмт хэргийн замаар олсон мөнгө гэж бодохгүй байна. Би “Төрд туслая” санд төслийн удирдагчаар ажиллаж байсан. Хохирол төлбөрөө ажлын хөлсөөрөө нөхөн төлж, хохиролгүй болгоно. Би насанд хүрээгүй 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг хүн.  Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Миний хувийн байдлыг харгалзаж хөнгөн ял оногдуулж, хорих ялыг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.*** мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол, төлбөрөө төлж барагдуулна. Хэргийг зүйлчлэл, яллах дүгнэлтэд дурдсан хохирол төлбөрийн тооцоог хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

Надад барилга нураалтын ажил авч өгнө гэхэд нь ***тай гэрээ хийж 30 сая төгрөг өгсөн. Тэр ажил бүтээгүй учраас би өгсөн мөнгөө нэхэмжилж ***ээс Б.***тэй хамт очиж 10 сая төгрөг авсан. Дараа нь *** 5 сая төгрөг надад шилжүүлж өгсөн. Өмнөх шүүхийн шийдвэрээр ***аас 1 500 000 гаргуулж авах шийдвэр гарсан. Одоо үлдэгдэл  4 сая төгрөгийг Б.***ээс нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-У.*** мэдүүлэхдээ:

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *** гэх эмэгтэй “барилга нураалтын ажил олж өгнө” гэж урьдчилгаа 30 сая төгрөг надаас авсан. Өнөөдрийг хүртэл надад нэг ч  төгрөгийн хохирол төлөөгүй. *** ярихдаа би 3 сая төгрөг л авсан бусдыг нь ***т өгсөн гэж ярьсан. *** мэдүүлэгтээ энэ талаар дурдаж ярьсангүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр ***аас надад 12 сая төлүүлэх шийдвэр гарсан. Одоо үлдэгдэл 9 сая төгрөгийг Б.***ээс нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

Миний найз Пагма намайг Б.***тэй танилцуулсан. Пагма надад хэлэхдээ ***тэй хамтарч ажиллаад хүмүүст олон ажил олж өгсөн. Би хүмүүст ажил олж өгөөд 20 гаруй сая төгрөг авсан байгаа. Энэ хүмүүсийн хийж байгаа ажлууд найдвартай, баталгаатай эргэлзэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би Б.***тэй хэд хэдэн удаа уулзаад ажлын тендерийн бичиг баримтыг авч танилцаад өөрийн таньдаг 2 хүнийг Б.***тэй танилцуулсан. Тэр 2 хүн надад итгээд мөнгө зээлүүлсэн. Удалгүй манай ажил бүтэлгүйтсэнийг би мэдээд Б.***тэй ярихад ***, ***, ***, Пагма нар над дээр ирж уулзаад танд өөр ажил олж өгье гэхэд нь мөнгөө авъя гэж хэлсэн. Надад эхлээд 60 сая төгрөг, дараа нь 20 сая төгрөг, *** 55 сая төгрөг өгсөн байгаа. *** 40 сая төгрөг өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа. Одоо 70 сая төгрөгийн үлдэгдэл байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-И.*** мэдүүлэхдээ:

2014 онд ***, *** гэх 2 хүн барилга нураалтын ажил олж өгнө гээд 10 сая төгрөг зээлийн гэрээ байгуулаад надаас авсан. Урьд болсон шүүх хуралдаанаар *** 2 сая төгрөг, ***оос 500 000 төгрөгийн хохирол гаргуулах шийдвэр гарсан. Үлдэгдэл 7 500 000 төгрөгийг Ц.***ээс нэхэмжилж байна гэв.

 

1. Шүүгдэгч Н.***, А.*** З.*** нар бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.***аас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.***гийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулж, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч, хуурч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.*** мэдүүлэхдээ:

“...би хувиараа иргэдэд банкны баталгаа гаргаж дансанд нь урьдчилгаа төлбөр байршуулан ажилладаг. Т.***тэй ярьсан эмэгтэй *** ирэхэд нь уулзаад, би “худалдах, худалдан авах гэрээ чинь хаана байна” гэхэд тэр “Урт цагааны Хас банкнаас зээл авах гэж байгаа юм аа, 150 000 000 төгрөгөөр орон сууц худалдаж авах гэж байгаа, дансанд урьдчилгаа төлбөр 45 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “та хаана юу хийдэг хүн бэ” гэхэд “*** замд байдаг Панарама диско хоол, 10 дугаар хороололд Х диско баарыг түрээсэлж ажиллуулдаг” гэсэн. Би ***тай 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг 5 хоногийн хугацаатай байгуулж, данснаас зарлагын гүйлгээ хийх итгэмжлэлийг ажлынхаа хажуу талын нотариатчаар хийлгэж аваад ажил ихтэй байсан учраас 45 сая төгрөгийг Т.***д өгч явуулсан бөгөөд холбогдох бүх бичиг баримтыг Т.*** авч, тухайн хүний дансанд нь хамтран эзэмшигчээр бүртгүүлдэг. 45 сая төгрөгийг дансандаа байршуулахдаа *** “Хамтран эзэмшигчээр орвол зээл бүтэхээ больчихно” гэдэг шалтгаанаар дансаа хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй байсан. Уг мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Н.*** данснаасаа 45 сая төгрөгийг зарлагадаж авахдаа хуурамч иргэний үнэмлэхээ ашигласан байсан. Миний тооцоогоор 8-10 сая төгрөг барагдуулж авах ёстой гэж бодож байна. Албан ёсны баримт байхгүй болохоор яг хэлж мэдэхгүй байна. Миний энэ үйлдэлд ***, *** гэх хүмүүс ямар оролцоотой оролцсон талаар мэдэх зүйл байхгүй. *** гэдэг хүн л хуурамч бичиг баримтаар мөнгө авсан байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 29-31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.*** мэдүүлэхдээ:

 “...Н.***, О.*** ах хоорондоо зээлийн гэрээг гэрчлүүлж, Хас банкны Ард салбар дээр ***гийн хадгаламжийн 500737765 тоот дансанд бэлнээр 45 сая төгрөгийн орлогын гүйлгээг би өөрийн биеэр хийсэн. *** данснаасаа 45 сая төгрөг авчихна гэж үнэндээ бодоогүй, хардаагүй. Яагаад гэхээр түүний бүх бичиг баримт болох хуурамч байж болохоор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, Хас банкны хадгаламжийн дэвтэр, зээлийн гэрээ, данснаас зарлага хийлгэх итгэмжлэл, орлого хийсэн баримт зэрэг нь надад байсан юм. Би “Зар мэдээ” сонинд банкны баталгаа найдвартай гаргаж өгнө гэсэн утгатай зар тавьсан байсан учир *** над руу залгаж танилцсан. Тэгээд ирж уулзахдаа Сайхнаа, ***, *** гурав ирж уулзаад бүгд объект худалдаж авах тухай баталгаа үзүүлээд банкнаас зээл гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу Хас банкинд 45 сая төгрөг байршуулаад урьдчилгаа хүү болох 2 250 000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 залуутай ирж өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 32-34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.*** мэдүүлэхдээ:

 “...Бүх шаардлагатай материалуудыг З.*** бүрдүүлж өгсөн, А.Сайханаа байнга хамт явсан, хамгийн сүүлд Н.*** байсан, урьдчилгаа яаж өгнө гэдгээ хэлээгүй. З.*** дансандаа байршуулсан байсан Н.***гийн хувьд судалгаанд явахад машинд нь сууж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 41-43 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлтэд:

 “...Шинжилгээнд ирүүлсэн ЦР 74122460 регистрийн дугаартай Нэргүй овогтой ***гийн нэр дээрх УБ0201388 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дээрх иргэний үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна. Уг иргэний үнэмлэх гэх зүйлийн будагч бодисонд хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн шинж тэмдэг илэрч байхаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэхэд байдаг нууцлалын элементүүд илрэхгүй байна” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас)

 

Н.***гийн Хас банкны 5000737765 дугаар дансны хуулга (хэргийн 1 дүгээр хавтас, 31 дүгээр хуудас)

 

2. Ц.***, М.*** нар бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.***гаар зуучлуулж, хохирогч Л.***тод “барилгын барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.***т мэдүүлэхдээ:

 “...2013 оны 8 дугаар сарын эхээр *** гэдэг эмэгтэй над руу залгаад ***хүү ах надад өөрийн чинь гар утсыг өгсөн. Та барилгын ажил сонирхож байгаа юм уу, та Хан-Уул дүүргийн өвлийн цогцолбор барих ажлын тендерийн ажил сонирхож байгаа юм уу гэж асуухаар нь сонирхож байгаагаа хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 09-ний өдөр над руу *** гэдэг эмэгтэй залгаад 16 цагаас өмнө 25 сая төгрөг бэлэн аваад 5 дугаар сургуулийн тэнд хүрээд ир гэхээр нь юу болох гэж байгаа талаар нь асуухад оочер дугаарт оруулж тендер шалгаруулж өгдөг тул 16 цагаас өмнө мөнгөө өгөөд оочерт орж чадахгүй бол тендерт шалгарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нээрээ л тийм л юм байх гэж бодоод эхнэр ***д хэлж ярилцаад эхнэрийн ах Цэцэнхүүгээс бэлнээр 25 сая төгрөг зээлж аваад тэр өдрөө ***тай уулзаж мөнгөө өгсөн. *** өөрийгөө УИХ-ын Тамгын газарт ажилладаг гэж хэлж байхаар нь тэр бүгдэд итгэсэн. Тэгээд мөнгөө өгөхдөө мөнгө авсан, өгснөө баталгаажуулах гэж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр *** над руу залгаад Баянгол дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын тендер байна та авах юм уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Намайг дахиад 25 сая төгрөг авчир гэж хэлэхээр нь надад тийм их хэмжээний мөнгө олдохгүй, арай багасгах арга байхгүй юм уу гэж асуухад би цаашаа хүмүүсээсээ асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэгээд удаагүй эргэж залгаад та ядаж 12 500 000 төгрөг олж өг гэхээр нь тэр өдрөө ***тай уулзаж бэлнээр 12 500 000 төгрөг өгч, нөгөө нотариатын газраараа орж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд ***гийн зааж өгсөн 2 тендерийн Хан-Уул дүүргийн тендерт зээлийн барьцаа хөрөнгө нь 2 тэрбум төгрөг байсан учраас барьцаа хөрөнгө хүрэхгүй шалтгаанаар оролцож чадаагүй ба тэрний оронд Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний тендерт орсон. Тэгээд оролцсон тендерүүддээ шалгарч чадаагүй. ***хүү нь манай ажлын газрын Мэндээгийн танил нь гээд тухайн үед ажил олох зорилгоор танилцаж байсан ба ***хүү нь надад ***г танилцуулж байсан. *** надад 2 сая төгрөг өгсөн. ***гаас 37 500 000 төгрөгөө бүгдийг нь авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 193-194 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.*** мэдүүлэхдээ:

 “...2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр гэрт ирээд “Батхүүгийн танил УИХ-ын Тамгын газарт ажилладаг *** гэдэг эмэгтэй надтай ярьсан. Орой 16 цагаас өмнө яаралтай 25 сая төгрөг аваад ир гэж манай барилгын компанид худалдан авах ажиллагааны газраас шалгаруулж байгаа тендерийн очерт оруулж ажил авч өгье гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь нөхөр бид хоёрт бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийн хамаатны ах Цэцэнхүүгээр утсаар залгаад учраа хэлэхэд 25.000 ам.доллар байна гэхээр нь тэр мөнгийг нь тэр чигээр нь аваад төгрөгт шилжүүлэхэд 35.000.000 төгрөг болохоор нь 10.000.000-ыг хадгалчихаад бэлэн 25.000.000 төгрөгийг нь *** гэдэг эмэгтэйд аваачиж өгсөн. Хан-Уул дүүргийн спорт цогцолборын барилгын ажилд оролцох гэхэд тухайн тендерийн ажил нь 96 сая төгрөгийн  баталгаатай гэхээр нь нөхөр бид хоёр мөнгө хайгаад олдохгүй байсан болохоор ***гаас мөнгөө буцааж авах гэсэн чинь *** нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдах нэг цэгийн үйлчилгээний барилгад оролцуулахаар болоод бүх материалаа бэлдэж өгсөн ба мөн энэ тендерийн  сонгон шалгаруулалтын хариу гарахаас өмнө *** манай нөхөр рүү залгаад Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын сонгон шалгаруулалтад оролцох уу гэхээр нь зөвшөөрсөн ба 12.500.000 төгрөг нэмээд өгчих гэж хэлэхээр нь тэр мөнгийг нь өгөхөд удаагүй Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас над руу залгаад ирж тендерийн сонгон шалгаруулалтын хариугаа ав гэхээр нь очиж уулзахад “танай байгууллагын үнийн санал их байна” гэж хэлээд сонгон шалгаруулалтад тэнцсэнгүй гэж хэлсэн.., Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт уулзахад манай тендерт шалгараагүй бичгийг Балжинням гэдэг хүн авчихсан байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 201-202 дугаар хуудас)

 

3. Н.*** 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн Н.***ээс 2 200 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.*** мэдүүлэхдээ:

“...2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг өгөөд 25-ны өдөр 2 100 000 төгрөгийг нэмж өгөөд Баянзүрх дүүргийн Номин худалдааны төвийн хажууд байдаг нотариатаар ороод 2 200 000 төгрөгийн зээлийн гэрээг *** гэдэг хүнтэй байгуулсан. Хас банкинд ажилладаг зээлийн төвийн захирал Алимаа болон Алтай гэх эмэгтэйтэй хамтарч ажилладаг гэж мэдүүлж байсан болохоор зээл нь удаашраад байхаар нь Хас банкинд Алимаа гэх зээлийн төвийн захирал болон эдийн засагч байдаг эсэхийг асууж үзэхэд огт тийм хүн ажилладаггүй гэж мэдүүлсэн. Цагдаад хандсаны дараа 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр *** 1 200 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг 28-нд өгнө гэж хэлээд дахин алга болсон.

“...Би ***гаас хохирлын мөнгө болох 2 200 000 төгрөгийг хүлээж авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 212-214, 227 дугаар хуудас)

 

Н.***, Н.*** нарын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 224 дүгээр хуудас)

 

4. Н.*** 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн А.***ээс 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.***э мэдүүлэхдээ:

 “..Би сониноос “машины лизинг гаргаж өгнө” гэсэн зарын дагуу 99781488 дугаар руу ярихад нэг эмэгтэй өөрийгөө *** гэж танилцуулсан. Тэгээд намайг “хүрээд ир” гэхээр нь би 2014 оны 7 дугаар сарын 05, 06-ны үеэр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, цагдаагийн хэлтсээс урагшаа нэг айлд очиж *** гэж эмэгтэйтэй уулзсан. *** Хаан банкнаас лизинг авч өгнө гээд намайг урьдчилгаа 500 000 төгрөг өгчих гэхээр нь би тэр өдрөө бэлнээр 500 000 төгрөг өгсөн. Тэгээд өгсөн авсан бичиг хийе гэсэн чинь эгч нь найдвартай, иргэний үнэмлэх авчих найдвартай гэсэн, тэгээд надад өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн. Банкинд өгөх материалаа бүрдүүлээд ***д өгсөн, тэгэхэд *** надад наадмаас өмнө амжуулаад бүтээчихнэ гэсэн. Ингээд наадам өнгөрөөд 7, 8 хоног болоод *** руу ярихаар утсаа авахгүй, банкин дээр байна, завтай болохоороо ярья, банкны хүмүүстэй уулзаж байна, материалыг чинь бүрдүүлээд өгчихсөн гэх зэргээр дандаа мессеж бичээд байсан. 500 000 төгрөгөө эргүүлж авсан болохоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 236-237 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.*** мэдүүлэхдээ:

 “...*** надаас энэ юун кафе юм бэ гэхээр нь манай таньдаг дүүгийн кафе байгаа юм гэж хэлсэн. 2013 оны 9 дүгээр сард *** над руу залгаад та нөгөө Жое кафеныхаа эзнийг гуйгаад кафегаа түрээсэлдэг гэсэн гэрээ хийгээд өгөөч ээ, тэр хүнд чинь 300 000 төгрөг өгье гэхээр нь би Заяагаас дахин дахин гуйж байж зөвшөөрүүлсэн юм. Би Хас банкинд ажилладаггүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 196, 225 дугаар хуудасны ар)

 

5. Н.*** 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.***гаас “банкны зээлд зуучилж, зээлийн материал бүрдүүлж өгнө” гэж 800 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.*** мэдүүлэхдээ:

 “..2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Номин хапермаркет дэлгүүрийн үүдэнд *** та ямар зээл хөөцөлдөх гэж байгаа юм бэ гэж асуусан, би хашаа байшингийн зээл хөөцөлдөх гэж байгаагаа хэлсэн. Бид хоёр тэндээ нотариат орж гэрээ байгуулсан. Зээлд зуучилж өгөх болон зээлийн материал бүрдүүлж өгнө гэсэн гэрээ хийж ажлын хөлс болох 500 000 төгрөгийг нотариатаас гарч ирээд ***д бэлнээр гар дээр нь өгсөн. *** “танай нөхөр дээр зээлийн материал бүрдүүлэхгүй бол материал чинь дутуу юм байна, эрэгтэй хүнд граж ажиллуулдаг гэж материал бүрдүүлбэл зээл хурдан гардаг юм, надад нэг гражийн материал байгаа, гэхдээ бас ханштай, ханш нь 300 000 төгрөг болно” гэсэн. Тэгэхээр нь би “одоохондоо мөнгө алга байна, материалаа авсныхаа дараагаар мөнгийг чинь өгье” гэж хэлсэн, тэгээд салсан. Үүнээс хойш утсаар мессеж бичээд “мөнгөө өгье, гражийн материалыг чинь авмаар байна” гэж бичсэн. Тэгэхэд “маргааш өгнө” гэж хариу бичсэн. Маргааш нь *** утсаар яриад “мөнгөө өг, материалаа бүрдүүлмээр байна” гэсэн. Тэгэхээр нь би дансаа өгчих гээд Хаан банкны ***гийн нэр дээрх данс руу 300 000 төгрөгийг оруулсан. Нийт 800 000 төгрөгийн хохирол учраад байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 82-83 дугаар хуудас)

 

6. Н.*** 2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.***ээс “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 600 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.*** мэдүүлэхдээ:

 “2014 оны 8 дугаар сарын эхээр *** гэгч нь орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө гэж хэлээд надаас 800 000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь миний мөнгө хүрэхгүй байсан учраас би 600 000 төгрөг өгсөн. Тэгээд мөнгө өгсний маргаашаас нь эхлээд утсаа авахгүй болчихсон. Тэгэхээр нь би хулхидуулчихлаа шүү гээд мессеж явуулахад нэгхэн хонож байж юун сүртэй авгай вэ гээд намайг доромжлоод байсан. ***тай “Зар мэдээ” сонинд өгсөн зарын дагуу танилцсан бөгөөд орон сууцны зээл, машины зээлд зуучилж өгнө гэсэн зар тавьсан байсан. Одоо болтол хохирол төлбөрөө барагдуулж аваагүй. 600 000 төгрөгийн зээлийг Хас банкны харилцагчийн картын зээлээр авсан бөгөөд сар бүр 12 000 төгрөгийн хүү төлдөг болохоор 192 000 төгрөгийн хүү төлчихөөд байна. Хохирол төлбөрийг хурдан барагдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 114 дүгээр хуудас)

 

Н.***, Д.*** нарын хооронд 2014.08.15-нд байгуулсан “Харилцан тохиролцсон” гэрээ. (хэргийн 2 дугаар хавтас, 73 дугаар хуудас)

 

7. Н.*** 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.***ээс “Автомашины зээлд зуучилна” гэж хуурч, 300 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.*** мэдүүлэхдээ:

 “..2014 оны 8 дугаар сарын 03-нд би нөхөр Б.Хишигтогтох бид хоёр машин авах гээд Зар сонин дээрээс зар харахад автомашины зээлд зуучилна гэсэн байхаар нь 88784883 гэсэн дугаар луу залгахад эмэгтэй хүн авсан. Би автомашин зээлээр авах талаар асууж нөгөө хүүхэнтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын Хаан банкин дээр уулзахаар болж Хаан банкны гадаа уулзаад 3 өндрийн хойд талын цайны газарт орж суугаад банкинд үзүүлэх гэж байсан материалаа *** гэх хүүхэнд үзүүлэхэд энэ материал чинь болсон юм байна гэсэн. *** за одоо 700 000 төгрөг өгчих энэ миний ажлын хөлс гэхээр нь би одоо мөнгө алга өдөр авчраад өгнө гэхэд за тэгвэл та авчраад өгөөрэй гэсэн. Тэгээд би ***д маргааш нь дансаар 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь утсаар ярихад авахгүй, авахаараа би Гачууртад явна таны асуудлыг банкинд өгсөн, нэг дэх өдөр мөнгө чинь гарна, ажил чинь бүтсэн гэж хэлсэн. Төрийн банкны гадна 3 өдөр ***г хүлээгээд ирээгүй. Тэгээд 300 000 төгрөгөө залилуулснаа мэдсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 88-89 дүгээр хуудас)

   

8. Н.*** 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.***аас “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 1 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.*** мэдүүлэхдээ:

 “...2014 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны 0.8 хувийн хүүтэй зээлд хамрагдах асуудлыг судалж, Шуурхай зар сонин дээр байх 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна 88784883 гэсэн зарын дагуу *** гэх эмэгтэй хүнтэй уулзаад материалаа бүрдүүлээд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны урд талын буудал дээр байдаг нотариатын газарт орж 1.5 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. ***д мөнгө зээлүүлээгүй, 0.8 хувийн зээлд хамруулж өгснийх нь төлөө шагнал болгож өгсөн. Намайг байрны зээлд огт хамруулаагүй, миний бичиг баримтыг сүүлд нь буцааж өгсөн. Одоо болтол надаас авсан 1.5 сая төгрөгийг буцааж өгөөгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 154-155 дугаар хуудас)

 

Н.***, Ч.***ы эхнэр Э.Ургамал нарын хооронд 2014.10.21-нд байгуулсан “Зээлийн гэрээ”. (хэргийн 2 дугаар хавтас, 156 дугаар хуудас)

 

9. Н.*** нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.***аас 3 200 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-П.*** мэдүүлэхдээ:

 “...2014 оны 8 дугаар сараас эхлэн орон сууцны 0.8 хувийн хүүтэй зээлд хамрагдах асуудлыг судалж, “Зар сонин” дээр байх 0.8 хувийн орон сууцны зээлд хамруулна 88784883 гэсэн зарын дагуу *** гэх эмэгтэй хүнтэй уулзаад холбоотой байж зээлд хамрагдах материалаа бүрдүүлээд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ ***тай байгуулж 3 200 000 төгрөгийг манай эхнэр Цэрэннямын данснаас ***д шилжүүлж өгсөн. Уг мөнгийг зээл гаргуулж өгөхөд нь шан харамж болгон өгсөн юм. Банкнаас 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахад зээлийн шаардлагыг хангаж чадахгүй байсан болохоор тэр бүгдийг *** аргална гээд надаас 3.2 сая төгрөгийг авсан юм. Гэтэл зээл ч бүтээгүй, надаас авсан 3.2 сая төгрөгөө ч буцааж өгөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Би иргэний хэргийн шүүхэд хандсан боловч *** одоо болтол төлж барагдуулаагүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Надад зээл авч өгөх талаар ямар ч ажил хийгээгүй, миний бүрдүүлж өгсөн баримтуудыг өөртөө хадгалж байгаад л буцааж өгсөн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 160-161 дүгээр хуудас)

 

 П.***аас Н.***д 3 200 000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 2 дугаар хавтас, 165 дугаар хуудас)

 

10. Н.*** 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас 50 сая төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.***оос 1 400 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

 “…Өөрийн гэсэн хашаа байшинтай болох санаатай байсан юм. Надад байсан мөнгө хүрэхгүй, линзингээр авах санаатай байсан. Шуурхай зар сонины зар харж байгаад “машин болон хашаа байшингийн лизингийн зээл гаргана” гэсэн зарын дагуу зар дээр байсан 99781488, 88784883 дугаар луу 2014 оны 10 дугаар сарын 20-ны үед залгаж ярихад *** гэгч эмэгтэй надаас ямар зээл гаргуулах талаар асуусан. *** бичиг баримтаа, хашаа байшингийнхаа гэрчилгээний хуулбарыг аваад ир, 50 саяын зээл гаргаж өгнө, гаргасан зээлийн 5 хувийг авна, урьдчилгаа 1 400 000 төгрөг хэрэгтэй, 1 сая төгрөгийг нь зээл гаргаж өгөх банкны хүндээ, 400 000 төгрөгийг нь үйл ажиллагааны зардалд зарцуулна гэсэн. “Шударга ноёд” гэдэг байгууллагаас 12 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад ***гийн гэрт очсон. Очихдоо найз Б.Итгэлийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 32-1724 тоот хашаа байшингийн гэрчилгээний хуулбарыг 1 400 000 төгрөгийн хамт авч очсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хажуу талын нотариатаар 2014 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж батлуулсан. Тэрнээс хойш эхэндээ бол Хаан, Хас банкнаас зээл гаргана, таван бүсийн захирлын эгч *** гэдэг хүн байгаа, найдвартай, би 6 жил ингэж зээл гаргаж байгаа гэж хэлж байснаа сүүлдээ *** руу утсаар ярих болгонд согтуу, гэрт нь очих болгонд согтуу, нөхөр нь бас манайд битгий мөнгө нэхэж ирээд бай гэж дарамтлаад байдаг байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 183 дугаар хуудас)

 

С.***, Н.*** нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 2 дугаар хавтас, 65 дугаар хуудас)

 

11. Н.*** 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто машины лизингийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ц.***ээс 600 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.*** мэдүүлэхдээ:

 “...2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Шуурхай зар” сонины машины лизингийн зээлд зуучилна гэсэн зарын дагуу уг зар дээр байсан 88784883 дугаар луу залгаж *** эгчтэй холбогдож зээл гаргуулах гэсэн юм гэж ярихад болно, гэрт ирээд уулз гэсэн. Машины үнэлгээнээс хамаарч зээл гаргаж өгөх үнээ тохирдог гэхэд нь нөхөр бид хоёр 9 сая төгрөгийн машин авна гэтэл *** эгч 600 000 төгрөг болно гэсэн..., нөхөр бид өөрсдөөс шалтгаалах бусад бичиг баримтыг бүрдүүлээд явж байтал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өглөөгүүр *** эгч над руу залгаад бичиг баримтаа бүрдүүлсэн үү, өнөөдөр бүрдүүлж дуусгаад оройтсон ч хамаагүй бичиг баримтаа төлбөр болох 600 000 төгрөгийн хамт авчирч өг, маргааш өглөө эрт *** гэдэг бичиг баримтаа ашиглуулсан хүнд мөнгийг нь өгөөд цаашаа бас банк руу явж хүн амьтанд мөнгө өгч, уулзах хэрэгтэй байна гээд яаруулаад байхаар нь нөхөр бид хоёр бичиг баримтаа бүрдүүлээд Приус-11 маркийн машин авахаар сонгоод 5 хоногийн дотор авна гээд барьцаа болгож машины ченжид 100 000 төгрөг үлдээгээд орой 21 цагийн үед *** эгчийн гэр лүү нь очиж бичиг баримтаа болон 600 000 төгрөгөө өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр 5 хоногийн дараа *** эгчийн гэрт иртэл *** эгчид мөнгөө залилуулсан гэх эхнэр, нөхөр хоёртой таарсан. *** Капитрон банкнаас 2 хоногийн дотор, Хаан банкнаас 5 хоногийн дотор зээл гаргаж чадна гэж ярьдаг байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 218 дугаар хуудас)

 

Мөнгө хүлээлцсэн баримтын хуулбар 1 хуудас байх ба уг баримтад “2014.12.11-ны өдөр иргэн ***аас зээл гаргах үйл ажиллагааны 600 000 төгрөг хүлээн авлаа. Хүлээн авсан ***, хүлээлгэн өгсөн ***” гэж гараар бичээд нэр бүхий хүмүүс гарын үсгээ зурцгаасан байна” гэсэн тэмдэглэл. (хэргийн 2 дугаар хавтас, 81-82 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- С.*** мэдүүлэхдээ:

“*** нь эхнэр бид хоёрыг граж болон ил зогсоол ажиллуулдаг түүнээсээ өдөр тутам орлого олдог мэтээр бичиг баримтыг бүрдүүлнэ гэж байсан. Тэгээд анх уулзахад *** гэдэг хүний газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, авто зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ, ***гоос авто зогсоол түрээслэн ажиллуулж байгаа гэсэн хуурамч гэрээ зэргийг харуулж, эдгээр бичиг баримтаар орлого олдог гэж тодорхойлно гэж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 219 дүгээр хуудас)

 

12. Б.***, А.*** нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, хохирогч У.***ээс 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-У.*** мэдүүлэхдээ:

 “..2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн *** гэдэг хүн хуучин барилга нураах ажил байна гэж 30 сая төгрөгийг надаас авсан. Уг мөнгийг урьдчилгаа мөнгө гэж хэлж авсан бөгөөд их л өндөр үнэтэй ажил хийлгэх санал тавьсан бөгөөд ажлаа авсан тохиолдолд тухайн ажлын 10 хувь гэж тохирсон, 30 сая төгрөг нь бол зүгээр л ажил олж өгөх урьдчилгаа мөнгө байсан юм. *** нь манай эхнэр ***тэй 2014 оны 11 дүгээр сарын эхээр эмнэлэгт хамт хэвтэж байгаад танилцсан хүн байгаа юм. Би “ЭЧМ” ХХК-ийн нэр дээр баримт бүрдүүлэн өгсөн боловч ажлыг авч өгөөгүй бөгөөд одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн чинь *** нь надаас авсан 30 сая төгрөгөө ***, *** нарт өгсөн гэж хэлсэн байсан. *** нь өөрөө 3 сая төгрөгийг нь авсан гэж хэлсэн байсан. ***тай уулзахад төлбөрийг чинь төлж барагдуулна гэж хэлээд миний хүүгийн нэг газар байгаа юмаа. Тухайн газрыг ***ийн нэр дээр шилжүүлчихсэн байгаа. Энэ газрыг зарж борлуулаад *** та хоёрын хохирол төлбөрийг барагдуулах болно. Тухайн газрыг хужаа нарт 250 сая төгрөгөөр зарах гэж байгаа, борлуулчихвал надад тодорхой хэмжээний мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Одоо тухайн газар нь хохирогч ***ийн нэр дээр байгаа гэдгийг хэлмээр байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 112 дугаар хуудас)

 

13. Б.***, А.*** нар бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, хохирогч Н.***өөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөг авч, нийт 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.*** мэдүүлэхдээ:

 “Дархан-Уул аймагт байдаг манай найз Мөнхбатын бэр эгч *** гэдэг хүн Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах ажил байна, эхний урьдчилгаа 30 сая төгрөг өгвөл тендер зарлахгүйгээр шууд гэрээгээр хийх боломжтой тийм ажил байна, энэ ажлыг сонирхож байвал компанийн бичиг баримтаа эхлээд авч ирж үзүүл, болж байвал цаад хүндээ үзүүлнэ гэсэн. Тэгээд бичиг баримт бүрдүүлж явуулсан чинь маргааш өдөр нь *** өөрөө над руу залгаад танай компани тэнцэж байна. Энэ ажлыг сонирхож байвал яаралтай 30 сая төгрөг 2 өдрийн дотор бүрдүүлээд Улаанбаатар хотод хүрээд ир гэсэн. Тэгээд би өөрийн найз Энхбатаас 30 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 40 сая төгрөг болгож өгнө гэж хэлж зээлээд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өөр Их дэлгүүрийн тэнд кафед сууж байгаад эхний 30 сая төгрөгөө өгсөн. Тэгээд би өөрөө ***ээс нэг компани 2 ажил авч болох уу гэтэл болно, чи өөрөө мөнгөө өгч чадвал гэхээр нь дахиад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Хаан банкнаас өөрийнхөө данснаас 30 сая төгрөг аваад мөн ***т өгсөн. *** гэдэг хүн 99130153 дугаараас залгаад ажил оноос өмнө 12 дугаар сарын 20 гэхэд гарна, жаахан хүлээж бай, хурлын шийдвэр гарах ёстой, тэр нь хойшлогдоод байна, танай компани бол найдвартай яг орчихсон, манай дүү энэ ажлыг зохицуулж дотор нь ажиллаж байгаа гэсэн. Одоог хүртэл янз бүрийн шалтаг тоочоод байгаа. Тэгээд ***ийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаагаа хэлэхээр нь очоод байцаагчаас асуухаар өргөдлөө өгөхийг зөвлөсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 16-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.*** мэдүүлэхдээ:

 “..Н.*** нийт 60 сая төгрөгийг хоёр хувааж, гэрээ хийгээд өгсөн. Би 6 сая төгрөгийг зуучлалын хөлсөнд ***ээс авсан гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 243 дугаар хуудас)

 

14. Б.***, А.*** нар бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.***ээс 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.*** мэдүүлэхдээ:

“2014 оны 8 дугаар сарын дундуур дүүргийн үйлдвэр үйлчилгээний мэргэжилтэн *** над руу утсаар яриад хуучин сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна та энэ тендерийн ажилд оролцохгүй юу, хэрвээ оролцохоор бол энэ хүний утсаар яриарай гээд *** гэдэг хүний 96671434 дугаар гэхээр нь би залгасан чинь би 2-р төрөхийн хашаанд байна гэхээр нь би дүү ***ы хамт очоод уулзсан юм. Тэгэхэд *** ийм сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна, ямар ч тендер сонгон шалгаруулалт байхгүйгээр дараагийн нэгдэх өдөр гэхэд ажил эхлэхээр байна. Нэг ажлын өртөг нь 30 сая төгрөг юм байна, 2 ажлыг авбал 60 сая төгрөг болно, өнөөдөр 17 цагийн дотор мөнгийг нь өгөх юм бол нэг дэх өдөр гэхэд хариу өгнө гэж хэлсэн. Тэгээд би.., 50 дугаар дэлгүүрийн хажуу талын нотариатын газарт 60 сая төгрөгийг хуурай дүү болох ***ы хамт ***д тоолж өгөөд, авсан гэх зээлийн гэрээ хийлгээд гарсан. Тэгээд утсаар яриад хүлээгээд байдаг утсаар ярихаар *** хэлэхдээ ***, *** гэж 2 эмэгтэйтэй ярь, таны мөнгийг тийш нь өгсөн байгаа, өнөөдөр маргаашгүй ажил эхлэх гээд байна, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх гээд байна, амралт эхлээд төрийн ажил удаашраад байгаа учир биднээс шалтгаалаагүй гээд 45 хоног хүлээсэн юм, тэгээд сүүлдээ арга барагдаад залилан мэхлээд байгаа юм байна гэж мэдсэн юм гэжээ.  (хэргийн 3 дугаар хавтас, 81-82 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.*** мэдүүлэхдээ:

 “... *** гуайтай хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд тэр ажлаа *** гэдэг эмэгтэйтэй уулзаад 50 дугаар дэлгүүрийн хажуугийн нотариатын газарт очоод 60 сая төгрөгийг *** гуай өөрөө гаргаад бэлнээр ***д өгөөд зээлийн гэрээг ***тай би хийсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 86 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Т.*** мэдүүлэхдээ:

 “...Хохирогч Ц.*** нь мөн адил найзаасаа сонсоод ирлээ гээд надтай уулзаад *** эгч рүү утсаар ярьж асуугаад 2 барилга нураалтын ажлын тендер авахаар болоод надад 60 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би *** эгчид аваачиж өгөхдөө ***тай хамт байсан. Ингээд *** эгч зуучлалын хөлс гээд 6 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн. Би авсан 6 сая төгрөгөө хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. Би 6 сая төгрөгөө ***д эргүүлж өгөөгүй байгаа гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 3 дугаар хуудас)

 

15. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.***аас 30 000 000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.*** мэдүүлэхдээ:

 “2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Амарчимэгийн найз болох *** /96671434/ гэх эмэгтэй гар утсаар яриад барилгын нураалтын ажил хийх компани байна уу, барилгын нураалтын ажил хийлгэх ажлууд гарч байна, хэрэв компани байвал материалаа бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө аваад ирвэл болох гээд байна гэсэн. ***, ***, миний бие *** нар нь хамтдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 68 дугаар байрны нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг болон материалуудаа өгч авалцсан. Машин дотроо 30 сая төгрөг ***д тоолж өгөөд, *** нь цааш явж *** захиралтай уулзаж барилгын нураалтын ажлын талаар гэрээ байгуулж материал болон мөнгийг нь авлаа гээд яваад өгсөн. Надаас авсан мөнгө болон материалуудыг *** тус өдрийн орой *** /88060325/ гэх хүнд өгсөн гэж байсан. Тэгээд би *** гэх хүнтэй холбогдож асуухад ажил чинь гарч байгаа түр хүлээж бай гэсэн хариу хэлж удаадаг гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 84-85 дугаар хуудас)

 

16. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, хохирогч С.***аас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

 “Дулмаагийн Бат*** гэгчтэй манай найз *** уулзсан юм. Уулзах болсон шалтгаан нь Бат***той хамтарч Даваасүрэн нь барилгын ажил хийдэг байсан бөгөөд Даваасүрэндээ Бат*** нь би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийг барих ажлыг авсан гэсэн. Даваасүрэн нь болохоор манай найз Эрдэнэтолийн найз нь байгаа юм. Тэгээд Даваасүрэн нь бид хоёрыг ажил хамтарч хийе гэсэн санал тавьсны дагуу бид хоёр хамтарч ажил хийхээр Бат***ын зуучилж ажилд авч өгсөн гэх ***тай уулзалдахад *** нь барилга нураалтын ажил байна, маш яаралтай энэ ажил нь гарах гээд байгаа учраас өнөөдөр 17 цагаас өмнө мөнгө өгвөл ажлыг нь бүтээж өгнө гэж хэлсэн. Тэгээд эхнийхээ ажлыг зарим нэг хүмүүс нь авчихсан байсан учраас итгээд шууд тухайн өдөртөө 30 сая төгрөгийг ***д аваачиж өгсөн. Бат***той уулзаад та Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийг барих ажлыг авсан гэсэн яасан бэ гэхэд би өөрөө бас залилуулчихсан хүн байгаа юм гэсэн. Даваасүрэн, *** бид гурав 21 сая 500 мянган төгрөгийг буцааж авсан үлдэгдэл 8 сая 500 мянган төгрөгийг аваагүй. 1 сая 500 мянган төгрөгийг *** нь над руу дансаар авсан, 10 сая төгрөгийг бэлнээр *** гэдэг эмэгтэйгээс авсан, 5 сая төгрөгийг бэлнээр *** гэх эмэгтэйгээс авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 115 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.*** мэдүүлэхдээ:

 “...***.., бид хоёрын танил Нямдаваа гэх залуутай очиж уулзаад барилга нураалтын ажил авах гэж байна гэж хэлээд 30 сая төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Их дэлгүүрийн урд талын Хаан буузан дээр 2014 оны 8 сарын 22-ны өдөр *** Бат*** хоёртой уулзсан. ***гаас ажил хэзээ гарах бэ гэсэн чинь 7 хоногийн дараа гарна, 300 саяас 800 саяын хооронд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ажил гаргаж байгаа гэсэн. *** өөрөө тэр худалдан авах ажиллагааны газар таньдаг хүн байгаа, мөнгө тэр хүнд өгөөд ажил гарна гэсэн. *** ***д 30 сая төгрөгөө өгөөд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ хийгээд “Ану” холдинг нэртэй барилгын компанийн материалыг хамт өгсөн. Тэгээд ажил нь удаашраад ***гаас асуухаар нэг даргын гарын үсэг дутуу байна, удахгүй гэж хэлээд байсан. Сүүлдээ *** энэ хүн гаргаж өгнө гэсэн гэж хэлээд *** гэдэг хүний утас өгөөд асуухаар удахгүй найдвартай л гээд байсан. *** бид хоёр ***гаас мөнгөө нэхээд цагдаад өгснөөс хойш ***, *** нараас нийт 21 .500.000 төгрөгийг 4 хувааж авсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 167-168 дугаар хуудас)

 

17. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, хохирогч А.***оос 40 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.*** мэдүүлэхдээ:

 “..2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байсан санагдаж байна манай найз *** барилга нураалтын ажил байна гээд тэр хүмүүстэй нь уулзъя гээд *** гэдэг эмэгтэй нь утсаар ярихад 40 сая төгрөг аваад хүрээд ир барилга нураалтын ажил байна гэсэн. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 11-р хороололд уулзахаар болоод 40 сая төгрөгийг аваачиж өгсөн. Тэр үед ***тай *** гэдэг эмэгтэй нь ирчихээд явж байсан. Тэгээд цахилгаан түгээх төвийн ойролцоо нэг нотариатаар орж 40 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийгээд мөнгөө бэлнээр нь өгсөн юм.  Түүнээс хойш худлаа ярьж явсаар байгаад өдийг хүрч байна.

“...2015 оны цагаан сарын өмнөхөн хүү гэж 5 сая төгрөгийг надад өгсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас 177, 1 дүгээр хавтас 103 дүгээр хуудас)

 

18. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, хохирогч Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.*** мэдүүлэхдээ:

 “..Манай төрсөн ах ***ийн эхнэр Энхтуяа 2014 оны 7 сарын сүүлээр над руу утсаар яриад уулзахад “сургууль цэцэрлэгийн угсралтын тендерийн ажил гаргаж өгдөг найдвартай хүнтэй би танилцсан, энэ хүнээс ажил авна гэвэл урьдчилгаа өгөөд авч болох юм байна” гэж хэлсэн. Би өөрийнхөө танил ах Мөнхсайханы тусгай зөвшөөрөлтэй барилгын компани дээр материал бүрдүүлсэн. Ингээд Энхтуяатай утсаар яриад цаад хүмүүстэй чинь уулзъя гэсэн чинь Энхтуяа, *** гэх хүнтэй уулзуулсан. Тэгээд *** өөрийнхөө ажлын талаар хэлээгүй би ч асуугаагүй, Энхтуяад итгээд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны сургууль цэцэрлэгийн барилга барих угсралтын ажлын тендер авах зорилгоор 30 сая төгрөгийг 2014 оны 8 сарын 03 билүү 04-ний өдөр ***н  өгсөн данс руу шилжүүлээд нотариат ороод 30 сая төгрөгийн 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 45 хоногийн дараа ажил гарна гэж *** хэлсэн. *** миний цаад талын хүн найдвартай гээд байсан бөгөөд том хүн болохоор гадуур хүмүүстэй уулзаж болохгүй гэж хэлээд байсан. Тэгээд би 45 хоног болоод ажил гарахгүй болохоор нь мөнгөө ***гаас нэхэхээр цаашаа хүмүүст өгсөн гэж хэлээд байсан. Тэгээд мөнгөө ***гаас нэхээд явж байхад *** гэх авгай гарч ирээд уулзахад миний захиалсан ажил гарахаа больсон, нураалтын ажил гарна түүнийг ав гэх зэргээр хугацаа хожиж байсан. Би ***ээс мөнгөө нэхсээр байгаад 9 500 000 төгрөгийг дансаар авсан. Дараа нь ***гаас 1 сая төгрөг дансаар авсан. *** гэх авгай бас мөнгө авсан гээд нэхсээр байгаад нийт 2 сая төгрөг авсан. Ингээд нийт 12 500 000 төгрөг авчихаад байгаа одоо үлдэгдэл 17 500 000 төгрөгийг авах дутуу байгаа гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 179-180 дугаар хуудас)

 

19. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, хохирогч Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.*** мэдүүлэхдээ:

 “...2014 оны 9 дүгээр сарын 10-ны үед ажил хэргийн шугамаар танилцсан Чулуунбаатар нь надад манай нэг хамаатны дүү байдаг юм. Тэр барилгын нураалт гаргаж өгдөг юм, одоо тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм байна. Харин мөнгөний хүүд нь нураалтын ажил авч өгнө, чи ***тай уулз гэсэн. Тэгээд би ***тай уулзаад 30 сая төгрөгөөр яах гэж байгааг нь асуухад урьдчилгаа болгож тодорхой хэмжээний мөнгө суулгасан байх ёстой танайд 700 сая төгрөгийн нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг цаад эзэнтэй нь уулзуул гэж хэлэхэд мөнгө өгөхөөс нэг өдрийн өмнө худалдан авах ажиллагааны газарт ажилладаг *** гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд 9 дүгээр сарын 30-ны өдөр төв Хаан банк дээр очоод ***н данс руу 30 сая төгрөг хийгээд нотариат орж зээлийн гэрээ хийх гэтэл миний бичиг баримт байхгүй байсан учир манай менежер Эрдэнэнямын бичиг баримтаар зээлийн гэрээ хийчихсэн юм. Тэгээд тэрнээс хойш *** нь удахгүй бүтнэ, удахгүй бүтнэ гэсээр байгаад сүүлдээ 2-3 сарын дараа *** нь *** гэдэг эмэгтэйтэй уулзуулсан. Тэгэхэд *** нь таны 30 сая төгрөгийг би ***т өгсөн гэсэн. ***тэй нь уулзахад би ***аар дамжуулаад 27 сая төгрөгийг “Шаргын зам” компанид өгүүлсэн, надад хамаагүй гэж хэлсэн. Сүүлд *** надад 2 сая төгрөг буцааж өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 119 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-А.*** мэдүүлэхдээ:

 “..Хохирогч *** нь өөрөө цаанаасаа “Цомбон тоосго” компанийн материалыг зуучлаад надад материал болон 30 сая төгрөгийг өгөөд зээлийн гэрээ надтай хийсэн. *** эгч надад өгсөн 30 сая төгрөгөөс мөнгө аваагүй. Тэгээд би *** эгчид компанийн материал, 30 сая төгрөгийг өгсөн. Дараа нь *** эгчээс 3 сая төгрөгийг авсан. Энэ авсан мөнгөө төлөөгүй байгаа. Би авсан 3 сая төгрөгөө ахуйн хэрэглээнд хэрэглэсэн гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, 208-209 дүгээр хуудас)

 

20. Б.***, А.*** нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***, Т.*** нараар зуучлуулан хохирогч Ц.***оос 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.*** мэдүүлэхдээ:

 “..Би 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим манай дүү ***хүү утсаар яриад манай ажлын нэг ах барилгын нураалтын тендерийн ажил ярьж байна, энэ ажлыг авах уу, энэ ажлыг гаргаж өгч байгаа хүмүүсийн нөхөр хүүхдүүд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын тендерийн хороонд ажилладаг хүмүүс байна та маргааш уулзаадхаач гэж хэлэхээр нь би ***, *** хоёртой маргааш нь уулзсан юм. Тэгтэл *** чиний ажил бэлэн байгаа, би хүнтэй яриадахъя гэж хэлээд *** гэдэг хүнтэй ярьсан юм. Утсаар ярьсан чинь *** нөгөө ажлыг чинь хүн авчихсан одоо 300 сая төгрөгийн ажил байна чи энэ ажлын баталгаанд 30 сая төгрөг авчих, тэгээд надад 30 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгөө бүрдүүлээд үдээс хойш өгье гэж хэлээд 16 цагт ***, *** хоёртой дахиж уулзаад зээлийн гэрээ байгуулсан юм. Ингээд *** гэх хүнийг иртэл хүлээтэл 2 цаг гарангийн дараа *** гэх 50 гаран настай эгч ирэхээр нь уулзтал ажлыг чинь энэ 7 хоногт бүтээгээд гаргаад өгнө гэж хэлээд мөнгө аваад үлдсэн. Ингээд мөнгө өгснөөс хойш *** руу байнга утсаар ярьж уулзаж байсан боловч ажил бүтэхгүй байсан. Би ***гаас 1 200 000 төгрөгийг авсан. Тэрнээс өөр мөнгө аваагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 202-203, 1 дүгээр хавтас, 120-121 дүгээр хуудас)

 

21. Б.***, А.*** нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, хохирогч Д.***өөс 29 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.*** мэдүүлэхдээ:

 “...Ууган*** гэх залуутай танилцахад манай эгчийн найз *** гэдэг хүүхэн барилга нураалтын ажил байна, найдвартай гээд байна гэсэн. Тэгээд Ууган*** бид хоёр *** гэх эмэгтэйтэй уулзсан чинь манай эгч барилгын яаманд ажилладаг юм, барилга нураалтын ажил хийх хэрэгтэй байна, манай эгч найдвартай, 2-3 компани хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би хэсэг тоогоогүй байж байтал Ууган*** над руу залгаад *** эгч ярьж байна, нураалтын ажил эхнээсээ гарч эхэлж байна, найдвартай компани олоодох гэсэн та орох юм уу гэж асуусан. Ууган*** бид хоёр ***тай уулзсан чинь өө найдвартай би ч гэсэн нэг ажил авчихсан, мөнгөө өгчихсөн байгаа та нар яаралтай 30 сая төгрөг өгөөд нэг ажил гялс аваадах, дахиад дараа нь зөндөө ажил гарна гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийн тоглоомын талбайн барилга зэрэг тендерийн материал үзүүлээд байсан. Тэгэхээр нь би та ерөөсөө тэр яаманд байгаа хүнтэйгээ уулзуулаадах гэсэн чинь за тэгье гээд Урт цагааны хажууд *** гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд урт цагааны урд нэг нотариат дээр очоод *** Ууган***, бид гурав сууж байгаад би 29 сая төгрөг тоолоод ***т хүлээлгэж өгсөн. *** өөрөө тоолж аваад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд *** нь мөнгийг чинь би нөгөө хүндээ өгчихлөө нураалтын ажил чинь Баянгол дүүрэгт юм уу, нэхмэлийн шар хоёрын аль нэгэн дээр гарахаар болсон шүү гэж хэлж байсан. *** нь цаад хүн, цаад хүн гэж яриад байгаа хүн нь *** гэдэг эмэгтэй байсан. *** нь ***д 27 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. ***, *** бид нарын асуудалд Д.Энхтөр гэдэг хүн байхгүй. Миний нэрийг андуураад бичсэн байх гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 111 дүгээр хуудас)

 

Д.***өөс 2014.10.23-ны өдөр 29 000 000 төгрөгийг Б.***т сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 10 дугаар хавтас, 210 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ууган*** мэдүүлэхдээ:

 “*** яриад “санхүүжилт нь орсон, хамгийн бага нь 380 сая төгрөгийн  тендер байна, ажил авна гэвэл урьдчилгаа 10 хувиа суулгах шаардлагатай” гэж хэлэхээр нь *** ах бид хоёрын мөнгө хүрэхгүй байна 30 сая төгрөг л байна гэж хэлсэн чинь *** “болно наадахаа өгчих, үлдэгдлийг нь тендерээ авахаар болгоё, найдвартай” гээд байхаар нь *** ах бид хоёр ярилцаж байгаад миний компани тусгай зөвшөөрлөөр ажлаа хийхээр төлөвлөөд *** ах 30 сая төгрөг бэлдээд 1 сая төгрөгийг нь ойр зуурын материал бүрдүүлэхэд зарцуулаад 29 сая төгрөгөө 2014 оны 10 сарын 23-ны өдөр Урт цагааны урд талын нотариат дээр *** *** гэх авгайтай ирээд *** өөрөө мөнгөө тоолоод ***т өгөөд би хажууд нь байсан. *** *** нартай хэд хэдэн удаа уулзаж байсан. *** нь өөрийгөө барилга хот тохижилтын яаманд ажиллаж байсан, *** эгч чинь энд том албан тушаал хашиж байгаад гарсан гэж ярьсан. *** нь өөрийгөө эгч нь яаманд ажиллаж байсан хаа ч гэсэн танил тал байна, наад ажлыг чинь танай дээр аваад өгье 10 хувийг нь урьдчилж авна, тэгж байж танай компанийн нэр зоогдоно гэх зэргээр ярьж байсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 213 дугаар хуудас)

 

22. Б.***, А.*** нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.***аар зуучлуулж, хохирогч С.***аас 30 000 000 төгрөг хохирогч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

 “... “Хемп” констракшны захирал Хос***, гүйцэтгэх захирал *** миний бие ***, ***, Бат***, Энхжаргал гэх 4 хүнд 30 сая төгрөгийг өгсөн. Тухайн үед барилгын нураалтын ажил авч өгнө, урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй бөгөөд манай компанийн тендерийн материалыг аваад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг хүнд өгөөд тэр хүн нь барилгын нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэр ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг байсан хүн нь *** болж таарсан. Тэр үедээ нэр болон утасныхаа дугаарыг нууцалдаг байсан. Бид нар ***ээс юу болж байна гэж удаа дараа шаардахад тэр хүн нь *** болж таарсан. Тухайн үед *** нь надаас авсан 30 сая төгрөгийг цаад хүндээ өгсөн. Гэтэл *** нь цаад хүнд нь 25 сая төгрөгийг өгсөн. ***, Бат***, Энхжаргал бид дөрөв 5 сая төгрөгийг хувааж авсан гэх боловч Бат***, Энхжаргал 2 нь бид нар чиний мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 113 дугаар хуудас)

 

“Хэмп констракшн” ХХК-ны захирал Б.Хос***, иргэн Б.*** нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 3 дугаар хавтас, 217 дугаар хуудас)

 

23.  Ц.***, Б.***, А.*** нар бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, хохирогч С.***гаас 210 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.***  мэдүүлэхдээ:

 “..*** надад барилга угсралтын ажил байгаа чи авч хийхгүй юм уу гэж надад удаа дараа санал тавьж байхад нь ач холбогдол өгөхгүй яг баталгаатай юм уу, бүтэх үү гэж асуухад 100 хувь баталгаатай, ажлыг нь авч өгч чадна гэхэд нь би тухайн үед нээх их тоогоогүй юм. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 120 сая төгрөг бэлнээр аваад Баянгол дүүргийн нутагт байрлах ТБД андуудын замын хойд талд байрлах автобусны буудлын зүүн талын Мир мебель нэртэй дэлгүүрийн үүдэнд гадаа гудамжинд зогсож байгаад ***т банкны хар өнгийн гялгар ууттай нь өгөөд ***, *** болон миний өөрийнхөө цахим үнэмлэхийг замын урд талд байрлах каноны газар луу авч яваад нэг бичгийн цаасан дээр 2 хувь хуулбарлан авчрахаар нь би нөгөө хуулбар дээр барилгын гүйцэтгэлд урьдчилгаа 120 сая төгрөг өглөө гэж бичээд хүлээлгэн өгсөн. 2014 оны 5 сарын 30-ны өдөр *** руу утасдаад барилгын ажил юу болсон талаар асуухад *** надад нөгөө хүмүүс надад хариу хэлнэ гэсэн гэж хэлчхээд үргэлжлүүлээд яриандаа чи мөнгөө нэмээд дахиад 90 сая төгрөг өгчих нөгөө яриад байсан Төв аймгийн Хөгжимт драмын театрын ажлыг давхар аваад өгөх боломж байна, тиймээс урьдчилгаа 90 сая төгрөг өгөөрэй, номын сангийн ажил одоо бараг болж байгаа шүү гэж шавдуулаад байхаар нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед байх, анхны мөнгө өгсөн газар болох БГД-ийн ТБД Андуудын зүүн талд ***, *** 2 ирэхэд нь мөнгөө өгсөн. 210 000 000 төгрөг өгөөд 80 000 000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 130 000 000 төгрөг авах ёстой гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 3-7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад сэжигтэн-Л.*** мэдүүлэхдээ:

 “...оюутны ангийн найз Б.*** нь 2014 оны 3 дугаар сарын эхээр Төв номын сангийн 2 дугаар байрыг угсрах 12 тэрбумын ажил байна, барилгын угсралтын ажил олж өгөх юм бол шагналтай юм байна, би нэг хүнтэй танилцлаа надад энэ ажлын талаар хэллээ гэсэн..., *** ***ийн ярьсан ажлын тендерийг авъя гэж шийдээд нэг өдөр бид гурав очоод уг ажлыг авахад урьдчилгаа 1 хувийг өгөх шаардлагатай гэж хэлээд *** 120 сая төгрөгийг данснаасаа бэлэн гаргаж аваад бид гурав гараад мөнгөө тоолж *** бид хоёрт өгөөд хүлээлгэн өгсөн авсан гэсэн бичиг үйлдээд *** үлдээд *** бид хоёр 11-р хорооллын миний дэлгүүрийн үүдэнд ***тай уулзаад  120 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөөд баримт үйлдээд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд бид хоёр ажлаа хүлээгээд ***аас асуухад удахгүй бүтнэ гэж хэлээд бид нар тендерийн материалаа бэлдээд цахимаар худалдан авах ажиллагааны газар луу явуулсан. Тэгээд бид нар ***ыг ажлаа яасан бэ гээд шахаад эхэлсэн чинь удахгүй гэж хэлээд *** “Төв аймгийн хөгжимт драмын театрын 9 тэрбумын ажил байна” гэсэн чинь *** энэ ажлыг бас авъя гэж хэлээд 1 хувь буюу 90 сая төгрөгийг 10-р хороололд байхад *** Хаан банкнаас очоод 90 сая төгрөг бэлнээр аваад *** бид хоёрт өгөөд энэ мөнгийг нь *** ирээд бэлнээр хүлээж аваад баримт үйлдээд гарын үсэг зураад явсан. Ингээд сүүлдээ ажил бүтэхээ байгаад 2014 оны 8 сард ***ыг авсан мөнгөө эргүүлж өг гэж хэлсэн чинь мөнгийг чинь буцааж өгнөө, оронд нь өөр ажил авах уу гэсэн. Тэгээд *** цагдаад хандаад өргөдөл өгөх үед *** миний ярьсан ажлыг гаргаж өгөх гэж байгаа хүн энэ гэж хэлээд ***ийг зааж өгсөн гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, 190 дүгээр хуудас)

 

24. Б.***, А.*** нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.***, А.*** нараар зуучлуулж, хохирогч Ё.***оос 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ё.*** мэдүүлэхдээ:

“Ворлд глобал” ХХК-ийн захирлаар *** ажилладаг гэдгийг нь мэднэ..., *** хэлэхдээ Нийслэлээс гарч байгаа барилгын ажлыг авч өгнө ажил бүтээж өгнө, өнөө маргаашгүй ажил гарах гээд байна, ажлын урьдчилгаа болгож 60 сая төгрөг хэрэгтэй байна, тэгвэл хурдан ажил чинь бүтэх болно гэж хэлсэн..., Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр надаас бэлнээр мөнгөө гаргуулан аваад явсан.., Цагдаа дээр ирснээс хойш нэг удаа 10 сая төгрөг өгсөн. 50 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 79 дүгээр хуудас)

 

25. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг урьдчилж өгнө” гэж хуурч, Т.***гаар зуучлуулж, хохирогч Ш.***, Ц.*** нараас 59 350 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.*** мэдүүлэхдээ:

 “2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ***, ***, *** гэх хүмүүстэй уулзсан юм. Тэгсэн *** нь танай компани тусгай зөвшөөрөл техник бүгд байгаа юу гэхээр нь бүгд байгаа гэсэн чинь танай компани бололцоотой байгаа юм байна, эхний ээлжид мөнгөө яаралтай өгвөл барилга хот байгуулалтын яаманд оруулж өгөөд ажлыг чинь аваад өгье, эхнээсээ ажлууд гарсан байгаа гэхээр нь би та хаана ажилладаг бэ гэсэн чинь Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байгаа, чөлөө авсан байгаа гэсэн. Тэгээд 2 нураалтын ажил нийлээд 600 орчим сая төгрөг болсон ба тэрний 10 хувь нь 59 350 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 29 500 000 төгрөгийг би, үлдсэн 29 500 000 төгрөгийг *** гаргасан юм. Ингээд барилгачдын талбайн өнцөг дээр байдаг нотариат ороод зээлийн гэрээ хийж батлуулаад мөнгөө шууд тэр дороо бэлнээр ***т өгсөн. Хажууд нь ***, *** хоёр байсан. Энэ мөнгөнөөс 5 сая төгрөг л *** бид хоёрт өгсөн. 29 500 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 111-113 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.*** мэдүүлэхдээ:

 “...би мөнгө өгөхөөсөө өмнө ***г дуудаж хол очоод чи энэ хүмүүсийг сайн танина биз дээ гэсэн чинь сайн танина гээд байхаар нь би эргэж очоод энэ мөнгийг шууд одоо ингээд өгчих юм уу гэсэн чинь *** нь тэгвэл шууд зээлийн гэрээ хийе баталгаатай учраас зээлийн гэрээнд ***, *** бид гурав зээлдэгч тал болоод оръё гэж хэлэхээр нь өө тэгвэл бүр сайн гээд нотариат ороод зээлийн гэрээ хийгээд мөнгөө ***т өгсөн. 29 375 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 116 дугаар хуудас)

 

Ш.***, Ц.***, Б.***, Т.***, А.*** нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 59 350 000 төгрөгийн зээлийн гэрээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 95 дугаар хуудас)

 

26. Б.***, А.***, Ц.*** нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.******аар зуучлуулж, хохирогч Б.***аас 79 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.*** мэдүүлэхдээ:

 “...2014 оны 6 дугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн гэх ажилтай Д.****** гэдэг залуутай танилцсан. ****** нь манай компанид барилгын тендер олж өгнө гэж надтай ярьсан. Амласан учраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зүүн 4 замын Хаан банкны салбараас 15 сая төгрөгийг ******ын данс руу орлого гэдэг утгаар шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цайз захын Хаан банкны салбараас 64 сая төгрөгийг ******ын данс руу шилжүүлсэн.., Өөрийнхөө Стандарт Инженеринг ХХК-ийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, НД-ын гэрчилгээ, инженер техникийн ажилчдын жагсаалт, тодорхойлолтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгсөн. Хохирлоо бүрэн түргэн шуурхай барагдуулж авмаар байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 130 дугаар хуудас)

 

 Мөрдөн байцаалтад хохирогч-Б.****** мэдүүлэхдээ:

 “...***тэй уулзаад миний захиалсан ажил юу болсон бэ гэсэн надад *** замын хуучин нураах барилгуудын тамга гарын үсэггүй жагсаалт үзүүлээд энэ жагсаалт дотор багцалсан байгаа. Нэг багцанд 3  компани орж байгаа дундаас нь нэг ажлыг авах боломжгүй заавал багцаараа гарна. Танайх хөрөнгө техник сайтай 2-3 компани олоод ирээ, хамтраад нураалтын ажил ав гэж хэлсэн. Би хүмүүс асууя гээд өмнө ажил хэргийн шугамаар танилцсан *** гэх залуутай утсаар яриад энэ ажлын талаар хэлсэн чинь хугацаа нь богино юм бол оръё гэсэн. *** тухайн үедээ 16.0 сая төгрөгийн өртэй байсан бөгөөд над руу 79.0 төгрөг олоод шилжүүлье хоёр ажил олоод өг, үлдсэн мөнгийг нь би зээлье гэсэн. Тэр үедээ ***аас өрөө авъя гэж яриагүй. *** рүү яриад барилгын ажил хэд болох вэ гэхэд 52.0 сая болно гэхээр нь 52.0 сая төгрөгийг ***ийн данс руу шилжүүлээд “Стандарт инженеринг” компанийн материалыг ***т аваачиж өгөх гэсэн чинь хөдөө явж байна гэж хэлээд 11-р хорооллын Цоглог нэртэй дэлгүүр дээр аваачаад тавьчих гэхээр нь би тэр дэлгүүр нь аваачиж өгсөн гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 134 дүгээр хуудас)

 

27. Б.***, Б.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***ээр зуучлуулж, хохирогч М.***аас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.*** мэдүүлэхдээ:

“2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр *** гэх хүн намайг 30 сая төгрөг зээлүүлчихвэл барилгын ажил гарч байгаа, тэр ажлаас би чамд нэг ажил олж өгье гэж хэлсэн. Тэр мөнгийг сарын хугацаатай зээлнэ, зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй зээлнэ гэж хэлсэн. Барилга нураалтын ажил нь шийдэгдчихсэн улсаас мөнгө санхүү нь батлагдчихсан хамгийн цаад талын хугацаа нь сарын дараа барилга нураалтын ажил нь эхэлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд итгээд 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. ***тэй Болороо гэх хүүхэн намайг уулзуулсан юм.., *** нь болохоор *** гээд барилгын ажил олж өгдөг, дээгүүр танил тал ихтэй эгч байдаг юм. Тэр эгч маань л ажил олж өгнө гэж намайг танилцуулсан. Уулзахад нас тогтчихсон эмэгтэй байсан бөгөөд *** нь жижиг хар өнгийн машин уначихсан эмэгтэй байсан. 30 сая төгрөгөөс *** нь 9 000 000 төгрөгийг авсан гэж хэлдэг. *** тодорхой хувь авсан гэснээс өөр ямар нэгэн юм хэлээгүй.

Надад учирсан 30 000 000 төгрөгийн хохирлоос А.*** 9 000 000 төгрөгт бодож Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн наад талд 0.7 га газар өгсөн. Одоо А.***тай хохирлын талаар дахин ярих зүйл байхгүй. Д.***, Б.***, Б.*** нараас 21 000 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 144-145 хуудас)

 

 М.***, Б.*** нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 30 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлүүлсэн зээлийн гэрээ (хэргийн 4 дүгээр хавтас, 142 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.*** мэдүүлэхдээ:

 “...*** өөрийгөө яаманд ажиллаж байгаад гарсан одоо тэтгэвэрт байдаг гэсэн. Манай танил найдвартай хүн байгаа гэсэн. *** ч гэсэн ***ийн цаад хүнийг мэдэхгүй гэж байсан. Ингээд би барилга нураалтын ажил, барилга угсралтын ажил авах хүнийг олж өгөөд зуучлалын хөлс авъя гэж бодоод эхний компани болох “Хуримт констракшн” компанийн захирал М.***тай утсаар яриад “барилга нураалтын ажил байна сонирхвол ирж уулзаарай гаргаж өгөх хүнтэй нь уулзуулж өгье” гэсэн. Ингээд М.***тай ***тэй хамт гурвуулаа хэд хэдэн удаа уулзаад М.*** ***тэй гэрээ хийгээд барилга нураалтын ажил авах урьдчилгаа мөнгө гээд 30 сая төгрөгийг авсан.., надад зуучлалын хөлс гэж 3 сая төгрөг бэлнээр өгсөн. Би авсан 3 сая төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэсэн..,  М.***ы хувьд би 3 сая төгрөгийг хариуцаж төлөхөөр байгаа. Энэ мөнгөө удахгүй өгч барагдуулна гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 243 дугаар хуудас)

 

28. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.***, Ч.*** нараар зуучлуулж, иргэн Б.***өөс 36 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.*** мэдүүлэхдээ:

 “2014 оны 8 сард *** болон түүний нөхөр Жижгээ нар нь надад “Сүхбаатар дүүргийн сургууль цэцэрлэгийн буулгалтын ажил авч өгнө” гэж хэлээд 36 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг ажлын өрөөнд байхдаа бэлнээр авсан юм..., Надаас мөнгө авчхаад өнөө маргаашгүй ажил олж өгнө удахгүй бүтнэ гээд явсаар байгаад 2015 он гаргасан. Тэгээд би ажил олдохгүй бол мөнгөө буцааж авна гэж хэлэхэд *** гэх хүнд мөнгө өгсөн, тэр хүн удахгүй олж өгнө гэж хэлсэн. Тэгсэн боловч надад ажил олж өгөөгүй мөнгө олж өгөөгүй өдийг хүрсэн юм..., надад 36 000 000 төгрөгийн хохирол учирсан. Би нийт 36 сая төгрөгийг Ц.***д өгөөд үүнээсээ зээлсэн мөнгөний хүү нэхэгдээд байсан учраас над руу ойролцоогоор 2 сая гаран төгрөг өгсөн байдаг. Өөр миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 108 хуудас, 15 дугаар хавтас, 249 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.*** мэдүүлэхдээ:

 “...Хохирогч Б.***ийг миний танилаар дамжиж орж ирээд Ц.*** гэх авгай зуучлаад 35 сая төгрөг бэлнээр авчраад өөрт нь барилгын тусгай зөвшөөрөл байхгүй байсан учраас *** эгч өөрөө “Лендо трейд” нэртэй компанийг 10 саяар худалдаж аваад захирал нь болоод 25 сая төгрөгийг ***гаас зээлийн гэрээ хийж аваад ***т бүгдийг нь өгсөн. Гэтэл *** нь надаас 20 сая төгрөг авсан гээд гүрийгээд байхаар нь би 5 сая төгрөгийг *** эгчид өгсөн. ***т 25 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн баримт хэрэгт байдаг гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.*** мэдүүлэхдээ:

 “...Ч.***гийн ажил дээр очоод уулзахад өөрийгөө “би компанийн захирал ажилтай, барилга нураалтын ажил гаргаж өгдөг хүн байна, урьдчилгаа мөнгөө өгвөл нураалтын ажил гаргадаг. Та хэрвээ ажил сонирхвол хэлээрэй, 7 хоногийн хугацаанд ажил гаргадаг, зуучлалын хөлс өгнө” гэсэн. Ингээд би ойр хавийнхаа хүнд хэлээд дүүгийн найз Б.*** гэх хүн автомашин засдаг ажил хийж байсан. Тэгээд би Б.***т “барилга нураалтын тендерийн ажил гаргаж өгдөг *** гэх хүнтэй уулзлаа, нэг барилга нураалтын ажил авахад урьдчилгаа 36 сая төгрөг өгөх юм байна” гэсэн. Тэгээд Б.*** ажил авахаар болоод 36 сая төгрөгийг надтай хамтран ажиллах гэрээ байгуулаад бэлнээр 36 сая төгрөг өгсөн. Тэгээд би авсан 36 сая төгрөгийн 35 сая төгрөгийг ***д бэлнээр хүлээлгэж өгөөд зээлийн гэрээ байгуулсан. Би 1 сая төгрөгийг нь өөртөө зуучлалын хөлсөнд авсан, мөнгөө эргүүлээд өгчихсөн гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 242 дугаар хуудас)

 

29. Б.***, А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, хохирогч Д.***гаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.*** мэдүүлэхдээ:

 “..2015 оны 7, 8, 9 дүгээр саруудад би ***аас 2 480 000 төгрөгийг гаргуулан авсан юм. Мөн 2015 оны 11 дүгээр сард ***ээс 200 000 төгрөгийг гаргуулан авч, 27 220 000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Манай нутгийн танил эгч Галя гэдэг хүн надад *** гэдэг барилгын нураалтын ажил авч өгдөг хүн байна гээд утасны дугаарыг нь өгсөн юм. Тэгээд би тэр утсаар ярьж байгаад ***тэй холбогдсон юм. Тэгэхэд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ажлаа авчихсан байна гэж надад итгэл төрүүлж ярьсан бөгөөд ажил авахын өмнө зарцуулах зардалд 30 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээ гээд нас тогтсон хуурай эгчийг дагуулан очоод ***тэй уулзалдахад Сэлэнгээ эгч ***ийг нас тогтсон хүн байна, мөнгийг нь өгөөд ажлаа бүтээлгэ гэж хэлсэн. Тэгээд би зөвхөн ***т 30 сая төгрөг өгсөн. Би “Дашренчин” ХХК-ийн нэрээр уг мөнгийг өгсөн юм. Заавал компанитай байх ёстой гэж шаардсан учраас танил Бямбаренчинтэй холбогдсон юм. *** нь надаас авсан 30 000 000 төгрөгөөс 18 000 000 төгрөгийг нь ***д өгсөн гэж хэлсэн. *** ч гэсэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. *** нь ***тай уулзахаар би чамаас 4 500 000 төгрөг авсан биз дээ гэж хэлдэг. *** нь юу ч дуугарч чадахгүй байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 117 дугаар хуудас)

 

30. Б.***, Б.*** нар бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.***, Д.*** нараар зуучлуулж, иргэн И.***аас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-И.*** мэдүүлэхдээ:

 “...2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр.., таксинд явж байгаад *** гэх эмэгтэйтэй танилцаж.., өөрийгөө хуучин эмнэлгийн нураалт буулгалтын ажлыг олж өгч чадна гэж яриад нураах эмнэлгүүдийн жагсаалтыг харуулсан. Урьдчилгаа 10 сая төгрөг олоод ирвэл 1 сарын дотор буулгалтын ажил олж өгнө гэхээр нь би утасных нь дугаарыг тэмдэглэж аваад салсан. Тэгтэл маргааш нь *** залгаад мөнгө чинь бэлэн болсон уу гэж асуухаар нь маргааш бэлэн болчихно гэж би хэлсэн. Тэгээд би 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хадгаламжаас 5 сая төгрөг, мөн дүү Эрдэнэбулганаас 5 сая төгрөг зээлж аваад нийт 10 сая төгрөгийг бэлэн болгочихоод ***тай уулзахад *** гэх эмэгтэйг дагуулж ирсэн бөгөөд *** нь өөрийгөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан байна гэж танилцуулсан. Тэгээд би тэр дор нь хуучин Сүхбаатар дүүргийн байрны урд талын нотариатад ороод Худалдаа хөгжлийн банкнаас 10 сая төгрөг аваад банкны гадаа бэлнээр өгсөн. Мөнгөө буцааж авъя, гэрээний хугацаа дуусчихлаа шүү дээ гэхэд төсөв мөнгө нь одоо шийдэгдэх гэж байна одоохон гэж худал хэлсээр байгаад өдийг хүргэсэн гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, 135 дугаар хуудас)

 

И.***, Д.*** болон Н.*** нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 5 дугаар хавтас, 140 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.*** мэдүүлэхдээ:

 “...Хохирогч И.*** таксинд явж байгаад ***тай танилцаад тэгээд ***тэй уулзуулаад 1 барилга нураалтын ажил авахаар болоод 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд *** бид хоёртой зээлийн гэрээ хийсэн. Бид хоёр авсан 10 сая төгрөгөө Б.***т гэрт нь оруулж өгөөд зуучлалын хөлс гэж надад 1 сая төгрөг өгсөн, ***д 2 сая төгрөг өгсөн. Би зуучлалын хөлсөнд авсан 1 сая төгрөгийнхөө 500 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-нд И.***ын Хаан банкны 5063027637 гэсэн данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 500 000 төгрөгийг би хариуцаж төлнө гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 249 дүгээр хуудас)

 

31. Ц.***, А.*** нар бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангийн ажил авч өгнө” гэж хуурч, хохирогч Ж.***аас 65 000 000 төгрөгийг Р.***, Б.*** нарын дансаар авч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.*** мэдүүлэхдээ:

 2014 оны 3 сард Эрдэнэт хотод оршин суудаг миний танил Манарбек гэдэг залуу надтай уулзаад “Дарханы дулааны цахилгаан станцын үнсний сангийн тендер байна, түүнд та орох уу” гэхээр нь би тэгье, би материалаа бүрдүүлж өгье гэж хэлсэн. Тэгтэл Манарбек нь өөрийн төрсөн дүү *** гэх залуутай Улаанбаатар хотод очиж уулз гээд утасных нь дугаарыг өгсөн. Энэ дагуу би ***тэй хотод ирээд утсаар ярьж уулзахад Сайханаа гэх эмэгтэйг дагуулж ирж надтай танилцуулсан. Тэр үед Сайханаа нь ганц “Дарханы станцын үнсний сангийн ажил гэлтгүй тендерийн ажил их байна, та өөрөө алийг нь авах юм” гэж ярьж байсан. Ингээд би зөвшөөрч 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ***ийн дансаар 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл *** нь авах тендерийн ажлын 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эхлээд өгөх ёстой гэж утсаар ярихаар нь 2014 оны 3 сардаа 10 сая төгрөгөөр нэг удаа ***ийн данс руу, дараа нь 20 сая төгрөгийг ***ийн данс руу шилжүүлж, 20 сая төгрөгийг Сайханаагийн хэлснээр *** гэх хүний данс руу шилжүүлсэн. 2015 оны 9 сард *** нь надад 5 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би 60 сая төгрөгөө Сайхнаа, *** гэх хүмүүсээс буцаан авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 194 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.*** мэдүүлэхдээ:

“...А.***д 3 удаа нийт 40 сая төгрөг өгсөн бөгөөд Ж.***ын шилжүүлсэн мөнгөнөөс 5 сая төгрөг миний дансанд үлдсэн байсныг би буцаан Ж.***д өгсөн. ***ийн утасны дугаар болох 88084141 дугаар луу залгаж, уулзъя гэж Андууд орчимд *** бид хоёр уулзсан. Тэр үед *** нь “би мэдэж байгаа би Ж.*** ахтай ярьж байгаа” гэж хэлэхээр нь итгээд салаад явсан гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, 170-171 дүгээр хуудас)

 

32. Ц.*** 2015 оны 4 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэрэлтүүлэг тавих ажил олж өгнө” гэж хуурч, А.***гаар зуучлуулж, иргэн С.***гөөс 34 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

 “...Би., Хөгжил хүмүүс цахилгаан эрчим хүч, угсралт, тоног төхөөрөмжийн худалдааны үйл ажиллагаа явуулдаг компанитай юм.., 2015 оны 4 сард *** нь  манай ажил дээр *** гэж хүн ирээд ингэж ярьсан гээд нөхөр бид хоёрын дэргэд тэр ***тай яриад маргааш нь уулзаж ярилцахаар болсон. Тэгээд маргааш нь ***тай Гранд плаза төвийн 8-р давхарт Улаанбаатар барилга угсралт компанийн оффис дээр уулзахад ***.., Бэлхийн уулзвар Дамбадаржаагийн уулзвар хүртэл автозамын засварын 5 багц ажил байгаа, түүний 5 дахь багц болох гэрэлтүүлгийн ажил нь байгаа юм. Та нар бараг оройтсон, хурдхан өнөөдөр мөнгөө өгөхгүй бол багтааж оруулж өгч болох юм гээд бидний хажууд нэг хүнтэй утсаар яриад нөгөө хүмүүс чинь мөнгөө аваад ирсэн байна гэх мэтээр ярьж байгаад нөхөр бид хоёр тэр хүнд итгэж тэр өдөртөө мөнгө өгөх болоод ***тай зээлийн гэрээг ТБД Андууд төвийн зүүн талд байрлах нотариат орж баталгаажуулан 26 сая төгрөг өгсөн. 2015 оны 5 сар гэхэд ажлаа хийж эхлээд наадмын өмнө дуусах ёстой гэж яриад байхаар нь уг зээлийн гэрээгээ 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийсэн юм. Энэ хооронд *** над руу залгаад танай материалыг авсан *** гэж хүн төсвийн мөнгө хэрэгтэй байна гэнэ 2 сая төгрөг маш хурдан шилжүүл гэхэд нь би дургүйцсэн. Тэгтэл *** надад зээлүүлж байна гээд бодчих гэж нэхэж байгаад 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Түүнийгээ би нэхэж байгаад 5 хоногийн дараа буцаагаад авсан. Мөн түүний дараахан *** надад та нар зүгээр хүлээж байх хооронд нураалтын ажил хийх үү, гайгүй 7 хоногийн дотор хийчихдэг юм гээд 8 сая төгрөг бас хурдан өгчих гэж нэхсээр байгаад нотариат орж бэлнээр 8 сая төгрөг өгсөн. *** руу залгаад би нураалтын ажил авахгүй мөнгөө буцаагаад авъя гэж олон хоног нэхсээр байгаад 7 сая төгрөгийг нь буцааж авсан. Түүнээс хойш гэрэлтүүлгийн шууд гэрээний ажил нь худлаа болоод байхаар нь би ***гаас мөнгө авъя гэж нэхсээр байгаад 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10 сая төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 17 сая төгрөгийг өгөхгүй мөнгөө авъя гэхээр ***т манай мөнгийг өгсөн, *** Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын зөвлөх гэж *** хэлсэн гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 218 дугаар хуудас),

 

С.***гөөс А.***д 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 26 000 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 17 дугаар хавтас, 239 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Анх*** мэдүүлэхдээ:

 “...сонгож шигшсэн 30 компани дунд “Хөгжил хүмүүс” гэсэн компани бол байгаагүй. 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд уг ажлын үнэлгээний хороо хуралдаж, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр аль хэдийн 5 компанийн нэрийг тодруулаад шийдвэр нь гарсан. Шийдвэр гараад 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн уг 5 компани ажлаа эхлүүлж байсан. Тийм болохоор 2015 оны 6 сар гаргаад материал аваагүй гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, 192-193 дугаар хуудас)

 

33. Ц.*** 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь алтай аймгийн Алтай суманд баригдах сургуулийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, М.***аар зуучлуулж, "Тулга констракшн" ХХК-ийн ня-бо Б.***ээс 54 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.*** мэдүүлэхдээ:

 “..захирал Г.Доржмягмарын өгсөн үүргийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр М.***тай Монголын Залуучуудын холбооны гадна уулзсан. *** нь Говь-Алтай аймгийн суманд сургуулийн барилга угсралтын тендерийн ажил олж өгнө гэж хэлээд 54 сая төгрөгийг бэлнээр авч баталгаа болгож надтай зээлийн гэрээ байгуулсан. Сүүлдээ М.*** бүтээж чадахгүй байна, өөр ажил авах уу гэж хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрсэн. Би ***аас өөр хүнтэй уулзаж байгаагүй. *** надад ярихдаа би цааш нь өөр *** гэдэг хүнд өгсөн, би өөрийн хувийг авсан. Би өөр ажил олж өгье эсвэл мөнгийг чинь өгнө л гээд байдаг. Гэхдээ би *** гэх хүнтэй уулзаж ярьж байгаагүй гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 237 дугаар хуудас)

 

Б.***, М.*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 5 дугаар хавтас, 234 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.*** мэдүүлэхдээ:

Тухайн үед манай багын найз Ц.*** надтай уулзахад “Говь-Алтай аймгийн Алтай суманд 640 хүүхдийн сургууль барих ажил байна, шууд концессын гэрээгээр барина, чамд барилгын ажил хийх компани байна уу, энэ ажил бүтчихвэл зуучлалын хөлс гэж хувь өгнө” гэхээр нь би ээжийн дүүгийн хүүхдэд хэлчихсэн байсан. Тэгээд "Тулга констракшн" ХХК-ийн ня-бо Б.*** гэх хүн нээх удалгүй над руу утсаар яриад сургуулийн барилгын ажил асуугаад сонирхъё гэхээр нь би ирээд, уулзаад ярилцъя гэж хэлсэн. Ингээд уг компанийн захиралтай уулзаад 640 хүүхдийн сургуулийн ажил гаргаж өгөх хүн байгаа юмаа, би зуучилж, сонирхож байвал уулзуулж өгч болно урьдчилгаа 54 сая төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд дараа нь *** гэх хүнийг дараа нь явуулаад 54 сая төгрөгийг бэлнээр надад өгөөд ***ээс 54 сая төгрөг зээлж авлаа гэсэн зээлийн гэрээ хийсэн. Ингээд би 54 сая төгрөгөө бэлнээр аваад ***ийг дуудаад, *** ажил дээр ирээд 54 сая төгрөг авсан. Би энэ ажлыг гарсны дараа шагнал надад өгнө гэж *** хэлж байсан, тухайн үедээ зуучлалын хөлсөнд мөнгө аваагүй. *** өөрөө ч гэсэн надаас 54 сая төгрөгөө бэлнээр авсан гэдгээ хэлдэг.., Надад өөр зуучилж өгсөн компани байхгүй. Би Төр-Энхийг 54 сая төгрөгийг бэлнээр аваад ирэхээр нь *** рүү утсаар яриад “нөгөө хүн чинь мөнгөө аваад ирэх гэж байна, чи ирээд хүлээгээд авчих уу” гэсэн чинь *** “би хол явж байна, чи зээлийн гэрээ хийгээд мөнгийг нь 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авчих, би очоод авъя” гэсэн. Тэгээд л би багын найзынхаа хэлсэн үгэнд итгээд өөрөө зээлийн гэрээ хийгээд авсан. Дараа нь ***т өгсөн гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 21 дүгээр хуудас)

 

34. Ц.***, Б.*** нар бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***оор зуучлуулж иргэн Э.***аас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.*** мэдүүлэхдээ:

 “2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай найз Баттулга *** гэх хүнтэй хамт над дээр ирээд барилга нураалтын ажил байна. Удахгүй гэрээнд орж, нурааж 120 сая төгрөг авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн наадахыг чинь гаргаж өгөх юм гэхэд *** гэдэг хүн ирсэн ба уулзахад мөнгөө өгчих юм бол өнөө маргаашгүй 120 сая төгрөгийн нураалтын ажил байна гэж хэлсэн. Гэхдээ намайг 10 хувийг нь буюу 12 сая төгрөг өгчих гэсэн. Надад байсан нь 10 сая төгрөг байсан учраас би байгаа мөнгөө 4 дүгээр сарын 23-ны өдөр Сэлбэ плазагийн нотариат дээр батлуулан өгсөн. Тэгээд би нэгэнт мөнгөө өгчихсөн болохоор 1 сая төгрөгийн бичиг баримт бүрдүүлээд “Тахьдаг овоо” ХХК-ний нэр дээр тендерт орсон. *** гэх хүнтэй ярихад удахгүй ажил чинь гарна гэх мэтээр худлаа яриад байсан гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 13-14 дүгээр хуудас)

 

 Э.***, Д.*** нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ. (хэргийн 6 дугаар хавтас, 15 дугаар хуудас)

 

35. Ц.***, Б.*** нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.***оор зуучлуулж, А.***аас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.*** мэдүүлэхдээ:

“...Би 2015 оны 3 дугаар сарын 23-ны үед манай нутгийн залуу Бямбажав ажил дээр ирээд ойр зуурын зүйл яриад сууж байхдаа “*** гэх манай нутгийн эгч байна, барилга нураалтын янз бүрийн ажил байна гэнэ, жагсаалт нь гарсан байна, хүмүүст бас авч өгч байсан байна. Чи сонирхохгүй юм уу” гэж яриан дундуураа хэлэхээр нь би сонирхоод.., ***оос ярьсан ажил чинь байгаа юу гэсэн чинь *** эгч “би ах дүү нартаа ажил авч өгсөн, өмнө нь нурааж байсан, одоо ч гэсэн жагсаалтад орсон байгаа, би өөрөө ажилгүй, миний найз *** гэх эгч хуучин Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан танил тал ихтэй хүн байгаа, одоо эмнэлэг цэцэрлэгийн барилгын нураалтын ажил байна, тэндээс *** эгч ажил гаргаж өгч чадна” гэж өөртөө их итгэлтэй ярьсан. Урьдчилгаа 10 сая төгрөг өгчих асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би *** авгайд итгээд урьдчилгаа мөнгөө бэлнээр өгөөд баталгаа болгож зээлийн гэрээ хийе гэсэн чинь *** маргааш хөдөө явах ажилтай, ***той зээлийн гэрээ хийчих асуудалгүй гэсэн, *** ч зөвшөөрсөн. Тэгээд *** бид хоёр нотариат ороод зээлийн гэрээ хийгээд 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд 7 хоногийн дараа ажил гарна гэж хэлж байсан. Гэвч гэрээг 1 сараар хийсэн. Ингээд хугацаа болоод ажил гарахаа болиод ***оос мөнгөө нэхэж эхлэхэд байнга олон янзын шалтгаан хэлээд утсаа авахгүй зугтаагаад эхэлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл мөнгөө олж авч чадаагүй явж байна. *** сүүлд хэлэхдээ 10 сая төгрөгийг ***т өгсөн гэдэг, ***ээс утсаар мөнгөө нэхэхээр би мөнгө аваагүй, *** авсан гэдэг. 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. *** *** нарт залилуулсандаа гомдолтой байна гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас 176-177 дугаар хуудас)

 

А.***аас Д.***т 10 сая төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 15 дугаар хавтас, 175 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.*** мэдүүлэхдээ:

 “...2015 оны өвөл 2 сард цагаан сараар ах Үнэнбатынд тааралдахад *** эгч надад “манай найз барилгын яаманд ажилладаг, ганц удаа туслая гэсэн. Барилга нураалтын ажлууд гарч байна, тэр хүнтэй уулзъя” гэсэн. Би болон манайхан сонирхоод тэр хүнтэй уулзъя гэхэд *** гэх хөгшин авгайтай хуучин Сүхбаатар дүүргийн урд уулзаад ***ын ярьсан ажлын талаар асуухад *** өөрийгөө 23 настайдаа яаманд орж ажилласан, одоо яаманд ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэр үедээ вокзалын урд талын хуучин байрнуудыг нураах ажил байгаа гээд очиж үзээд нураах зардлаа гарга гэж хэлсэн гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 21 дүгээр хуудас)

 

36. Ц.*** “барилга угсралт, нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн А.***гаар зуучлуулж, зээлийн гэрээ байгуулуулан,

2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ш.***гаас 8 000 000 төгрөгийг,

 

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.***таас 8 000 000 төгрөгийг,

2015 оны 5 дугаар сарын 20-ноос 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.***аас 16 000 000 төгрөгийг,

мөн өөрөөс нь 7 750 000 төгрөгийг, нийт 39 750 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.*** мэдүүлэхдээ:

 “...*** надад.., Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан ажлуудаас компаниудад зуучилж, зуучлалаас олсон мөнгөөрөө намаа санхүүжүүлэх ажил байна. Энэ дээр ажил авч хийх сонирхолтой компаниудыг олооч ээ гэсэн. Тэгээд би “Хөгжил хүмүүс” ХХК-иас зуслангийн гэрэлтүүлгийн ажилд 26 сая төгрөгийг өөрийн нэр дээр зээлийн гэрээ хийж бэлнээр мөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр авсан. Энэ мөнгөнөөс урьд нь *** “УББУ” ХХК-иас 15 сая төгрөг авсан байсныг төлүүлсэн, тэгээд 11 сая төгрөгийг нь ***ийн хувийн төрийн банкны данс руу шилжсэн. Дараа нь “Өгөөмөр уул” ХХК-иас 8 сая төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би зээлийн гэрээ хийж мөнгийг бэлнээр авч ***ийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь “Эл Би Би Эм” ХХК-нд буулгалтын ажил олж өгнө гэж тохирч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би 8 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж мөнгийг ***ийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь “Төв цогт Өлзийт” ХХК-нд би буулгалтын ажил олж өгнө гэж тохирч 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 8 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад ***ийн Төрийн банкны 102400304792 тоот данс руу шилжүүлсэн. 2015 оны 8 сард *** “Хөгжил хүмүүс” ХХК-ийн 26 сая төгрөгөөс 9 сая төгрөгийг нь би өөрөө авч компанид нь бэлнээр буцааж өгсөн. Одоо өнөөдрийн байдлаар *** 49 сая төгрөгийг компаниудад нь эргүүлж өгөхгүй худлаа яриад яваад байгаа юм гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 130-131 дүгээр хуудас)

 

Хохирогч А.***гийн гэрчээр өгсөн “...2013 оны 3 сарын эхээр *** намайг ***тэй уулзуулаад танилцуулахад өөрийгөө “өмгөөлөгч хийдэг, Эв нэгдэл хөгжлийн нам байгуулж байгаа” гээд үе тэнгийн залуустайгаа хамтарч нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжилж, засах залруулах талаар ярилцсан. Тэр үед *** намаа байгуулаагүй санаа л явж байсан. Тэр үед би хуучин эхнэрээсээ салаад шүүхийн шатанд явж байсан болохоор надад өмгөөлөгч хэрэгтэй болоод Ц.***ийг аваад оролцуулаад намайг өмгөөлөөд гэр бүлийн салалтыг хуулийн дагуу шийдсэн. Тэгээд ***тэй тодорхой хэмжээнд холбоотой байж байгаад 2014 оны 3 сард уулзахад “намаа байгуулах гээд дээд шүүхэд материалаа өгсөн” гэж хэлээд өөрийнхөө намд удирдах зөвлөлийн гишүүнээр элсүүлсэн. Ингээд намын удирдах зөвлөлийн 7 гишүүнтэй хурал хийгээд *** “цаашид санхүүжилтээ хаанаас бий болгох, улс төрийн байр сууриа бэхжүүлэх” талаар ярилцаад намын санхүүжилтийг яаж бий болгох талаар яриагүй. Тэр үед *** “өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавиад мөнгийг нь намын санхүүжилт хийсэн” гэж ярьсан. Ингээд *** намын хурлын дараа надтай тусдаа уулзаад “надад барилга угсралт, нураалт, автозамын гэрэлтүүлгийн ажил, автозам барих ажлуудын тендерийг нь гаргаж өгөх боломж байна, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч Баттулгын хуулийн зөвлөх гэж хүн байгаа, мөн Боловсролын яаманд дэд сайд Тулга байна, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Одгий гэх зэрэг таньдаг хүмүүс байна, энэ хүмүүсээр тендер авах боломж байна, ингээд тендерийн ажил гаргаад өгвөл дараа нь авах ашиг их байна, тэр мөнгөөр намаа санхүүжүүлж явъя, надад ийм бололцоо байна” гэж хэлээд ерөнхийдөө намайг дээрх ажлуудын сонирхоод тендерт орох компаниуд олж ир гэсэн санаа хэлсэн. Ингээд ***ийн хэлсэн зүйлд итгэсэн. Би өөрөө нарны эрчим хүч суурилуулагч мэргэжилтэй. Барилгын дээвэр дээр нарны тусгалыг хүлээн авах ажил дээр төсөл боловсруулаад явж байсан. Ингээд би ойр орчмын ажилд ***ийн ярьсан ажлуудыг гаргаж хүн байна, нураалтын ажил авна гэвэл найдвартай гаргаад өгнө гэж байна, нэг ажил авахын тулд 8 сая төгрөгийг компанийхаа материалтай өгөх юм байна гэж ярьсан.., С.***гийн мөнгийг *** өгөхгүй удаад *** алга болоод хайж явж байхдаа аргаа бараад Баянголын цагдаагийн 2-р хэлтэст 56 750 000 төгрөгийг ***ээс нэхэмжилж гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүссэн. С.***гийн гомдолд ч гэсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний нэхэмжилсэн 56 750 000 төгрөгт С.***гийн 17 сая төгрөг багтаж байгаа, үлдсэн 39 750 000 төгрөгт миний өөрийн өгсөн 7 750 000 төгрөг байдаг. Би ч гэсэн нэг барилга нураалтын ажил аваад хэдэн төгрөг олох санаатай өгсөн. Харин 32 сая төгрөгийг миний танил Д.***, ***т, *** нар нийлээд 4 барилга нураалтын ажил авна гээд зээлийн гэрээг надтай байгуулаад мөнгөө бэлнээр өгсөн. Би авсан бэлэн мөнгөө өөрийнхөө данснаас ***ийн төрийн банкны данс руу шилжүүлсэн. Энэ ажлаас зуучлалын хөлс аваагүй. Ингээд *** эдгээр мөнгөнүүдийг надаас авсан гэж хэлдэг. Баримтаар бүгд тогтоогдоод хэрэгт хавсаргасан байгаа. Одоо *** надаас энэ мөнгөнүүдийг авсан талаараа зөвшөөрдөг гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 26-27 дугаар хуудас)

 

 А.***ы 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ш.***гаас, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.***таас 8 000 000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болон 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус Т.***аас 8 000 000 төгрөгийг буюу нийт 16 000 000 зээлсэн талаарх зээлийн гэрээнүүд. (хэргийн 6 дугаар хавтас, 136-137 дугаар хуудас)

 

37. Ц.*** 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын буулгалтын ажил авч өгнө” гэж хуурч 7 500 000 төгрөгийг дансаар,

2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 20 000 000 төгрөгийг иргэн Ц.***аас авч, нийт 27 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.*** мэдүүлэхдээ:

 “...*** нь Их засаг их сургуульд захиргааны эрх зүйн багшаар ажиллаж байх үед нь би оюутан байсан. *** нь анх надад барилгын буулгалтын ажил олж өгнө гэж хэлээд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 7 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгийг ***ийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр замын ажил авч өгнө гэж хэлж 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан бэлнээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Хаан банкин дотор өгсөн. *** надаас нийт 27 00 000 төгрөг авсан. Үүнээс 500 000 төгрөгийг нь буцаагаад 2015 оны 7 дугаар сарын 09-нд өгсөн. 27 сая төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 133 дугаар хуудас)

 

 Ц.***аас Ц.***т 27 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухайн банкны “Мөнгөн шилжүүлгийн баримт, зарлагын мэдүүлэг” зэрэг баримтууд. (хэргийн 6 дугаар хавтас, 135 дугаар хуудас)

 

38. Ц.***, Б.***, А.*** нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, иргэн Д.***ээс 20 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.***э мэдүүлэхдээ:

 “...2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Л.Пагма эгч над руу яриад барилга угсралтын ажил байна, гэрээ байгуулаад ажиллахад урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг хэрэгтэй байна, чи хийх үү гэхээр нь сонирхъё, хоёулаа уулзъя гэж хэлээд 100 айлд байдаг нэг пабад уулзсан. Пагма эгч Оюунаа гэх найзынхаа хамтаар байж байсан. Тэгээд би ямар ажил багаа юм гэхэд Л.Пагма эгч цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд байна, манай найз Оюунаа худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж надад танилцуулж байсан. Оюунаа эгч надад сангийн яамнаас гаргадаг тухайн онд хийж гүйцэтгэх барилгын ажлын жагсаалтуудыг үзүүлэхээр нь би маргааш хариугаа хэлье гэж хэлээд салсан. Маргааш нь.., Ачлал дэлгүүрийн урд очиход *** гэх эгч байсан бөгөөд миний машинд орж ирээд надад өөрийгөө худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж танилцуулж байсан ба *** энэ нөгөө цэцэрлэгийн ажил сонирхож байгаа залуу чинь мөн үү гэхэд Пагма эгч тийм ээ миний хуурай дүү байгаа юм гэж намайг танилцуулсан. Тэгээд би тэр гуравт 20 сая төгрөг өгсөн бөгөөд 10 саяыг *** эгч авсан. Пагма, Оюунаа нар мөн 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж авлаа гээд хоёулаа гарын үсгээ зурж надад өгсөн, гэрээ байгуулаагүй. Пагма надаас авсан 5 сая төгрөгөө өгсөн, үлдэгдэл 15 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 156-160 дугаар хуудас)

 

39. А.***, Б.*** нар бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.***аар зуучлуулж, хохирогч А.***оос 10 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.*** мэдүүлэхдээ:

Би хувиараа барилгын угсралт, зураг төслийн чимэглэлийн компанитай юм. Тэгтэл манай компанийн урд байрладаг компанид ажилладаг Пагма гэдэг эмэгтэй 2014 оны 6 дугаар сарын эхээр манай оффис болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдинг 308 тоот өрөөнд өөрийн найз *** гэх эмэгтэйг дагуулж ирээд манай найз танил тал ихтэй, барилгын ажил зуучилж олж өгнө, урьдчилгаа 10 сая төгрөг өг гээд 10 гаруй хоног ирж очин уулзаж ярилцаж явсан. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тэр хоёр манай ажил дээр ирээд би мөнгөө бэлдчихсэн байсан учир ажлынхаа 308 тоот өрөөнд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн, одоог хүртэл ажил бүтээж өгсөн зүйлгүй гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 29 дүгээр хуудас)

 

 40. А.***, Ц.*** нар бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, хохирогч М.***гаас 3 удаагийн үйлдлээр 60 000 000 төгрөг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.*** мэдүүлэхдээ:

 “..Толгойтын уулзвараас Орбитын эцэс хүртэлх 3.5 км замын гүйцэтгэх ажлыг олж өгнө, хамтарч ажиллана гэж *** гэдэг хүн надтай тохиролцсон. Ажлын урьдчилгаа 60 000 000 төгрөгийг 3 удаа тасалж, ***д өгсөн.  2015 оны 8 дугаар сарын 26-нд 5 сая төгрөгийг Ард кино театрын урд талд, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 35 сая төгрөгийг хорооллын эцэст солонгос зоогийн газарт бэлнээр, 2015 оны 9 дүгээр сарын 07-нд 20 сая төгрөгийг Модны 2 замын хажуу талын зогсоол дээр автомашин дотроо бэлнээр тус тус 3 удаа тасалж ***д өгсөн. *** надад хэлэхдээ би тендер шалгаруулах хүмүүсийг таньдаг, авто замын алийг нь ч олж өгч чадна гэж хэлсэн. Нэг намын дарга хүн байгаа л гэж хэлсэн. Өгсөн мөнгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 53 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.*** мэдүүлэхдээ:

 “..Гэрээнд би гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурж явуулсан. *** гэдэг хүнд би 35 сая төгрөгийг бэлнээр хорооллын эцсийн замын урд байдаг солонгос хоолны газарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Гэрээг Төв аймагт байдаг “Төв Азза” ТӨХК-ийн байранд бичиж компаниас ерөнхий инженер ***баатар, эдийн засагч Хүрэлцэцэг, ерөнхий санхүү *** бид гурав зурж захирал *** авч явсан. (хэргийн 7 дугаар хавтас, 56 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.*** мэдүүлэхдээ:

 “...Энэ үед Рэнцэндоржийн найз *** *** гэх хүмүүс гарч ирээд танилцсан. *** өөрийгөө прокурор хийж байгаад өмгөөлөгч болсон гэсэн, *** болохоор залуучуудын холбоонд хэлтсийн дарга хийдэг гэж байсан. Энэ үеэс ***ийг таньдаг болсон. Тухайн үедээ мөн одоо ч гэсэн ***тэй тодорхой найз нөхдийн харьцаа байхгүй. 2015 оны 3 сард *** над руу 88014141 гэсэн дугаараар яриад тендерт орох материал байна, энэ бичиг баримтыг цэгцлээд өгөөч, чи мэддэг биз дээ, хөлсийг нь өгье гээд надтай ирж уулзаад нэг компанийн материалаа барьж ирээд би бэлдэж өгөөд цэгцлээд хавтаслаад ажлын хөлс гээд надад 300 000 төгрөг өгсөн. Тендерийн материал цэгцэлж янзлахад амархан байдаг. Интернэт сайт дээр материалыг хэрхэн цуглуулах, бүрдүүлэх нь байж байдаг. Харин *** өөрөө яаж бүрдүүлэх талаар юу ч мэдэхгүй байсан. Тэгээд би *** надаас автозамын хяналтын төсвийн материал олоод өгвөл сайн байна гэхээр нь би тэрийг нь 2015 оны 3 сард олоод өгсөн. Миний ойлгосноор *** надаас авсан материалыг өөр олон компанид үзүүлж өөрөө тендерийг нь гаргаж чадна гэж худлаа яриад мөнгө авсан юм шиг байгаа юм. Тэгээд *** өөрөө шалгагдаад эхлэхээрээ намайг ажил гаргаж өгдөг мэтээр хүмүүст ярьж намайг дарамталсан. *** өөрөө надаас материал авсны хөлс гэж *** надад 20 сая төгрөг бэлнээр өгсөн, гэхдээ надад мөнгө авсан өгсөн гэсэн баримт байхгүй. Миний хувьд ***ийн өгсөн мөнгийг аваагүй гэж нуух шаардлага байхгүй, өөрөө л надад материал олж өгсөн гээд өгсөн. Тухайн материал бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын сайтаас 250 000 төгрөг тушаагаад татаад аваад хэвлэхэд ойролцоогоор 1 сая гаран төгрөг ***ог, үүнийг *** өөрөө мэдэхгүй байсан. Одоо надад ***т өгөх мөнгө байхгүй гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, хуудас 250 дугаар хуудас, 17 дугаар хавтас 1-2 дугаар хуудас)

 

41. А.***, Б.*** нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ хийлгэн иргэн С.***аас 20 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

 “..БГД-ийн 6 дугаар төвийн барилгын нураалтын ажлын тендер явагдаж байгаа, тэр тендерт манай компани оролцох гээд дэнчингийн мөнгө 20 сая төгрөгийг өгөх болсон юм. Тэгтэл манай “Батжих хан” ХХК-ийн захирал *** тэр 20 сая төгрөгийг намайг *** гэдэг хүнд өгчихөөд ир гэсэн. Би тэр хүнтэй нь холбогдоод 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо өгөөд нотаритаар  баталгаажуулж авсан. Тэгтэл Б.*** нь би тэр мөнгийг чинь огт аваагүй, ажлыг чинь бүтээх гээд цаашаа ***, ***, *** гэх хүмүүст өгсөн гэж тайлбарладаг. 20 сая төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, хуудас 124)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.*** мэдүүлэхдээ:

 “..*** гэх эгчтэй 2013 онд анх танилцаж байсан, одоо ч гэсэн энэ хүнтэй хуурай эгч дүүсийн холбоотой. Тухайн үед 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр *** эгч утсаар яриад гэрт хүрээд ир гэхээр нь яваад очиход *** эгч хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд *** эгчийнд хоол идчихээд миний машинаар 100 айл ороод ирье гэхээр нь би хамт яваад 100 айлын Хаан банкны тэнд очоод нэг хүүхэн, нэг залуу гарч ирээд миний машинд суугаад хажуугийн нотариат үүдэнд очсон. Тэгээд *** эгч надаас иргэний үнэмлэх чинь байгаа биз дээ энэ хүний ажлыг бүтээж өгч байгаа юмаа, эгчийнх нь үнэмлэх байхгүй, чи ороод гэрээ хийгээд мөнгө аваад эгч дээрээ аваад ир гэж хэлсэн. Би тэгээд юун мөнгө төгрөг бэ, дараа гай болох юм биш үү гэсэн чинь *** асуудалгүй юун сүртэй юм гээд байсан. Тэгээд нотариат ороод *** гэх хүнтэй 20 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд тэр хүн өөрөө гарч ирээд мөнгөө миний машинд ***д өгсөн. *** эгч тэр хүмүүст ямар ажил бүтээж өгч байгааг мэдээгүй, сүүлд нь энэ хүн цагдаад хандаад би Чингэлтэйн цагдаа дээр уулзсан. Тэгээд би *** эгчид уурлаад юу болоод байгаа гэсэн чинь *** ***т хамаагүй гээд цаад хүмүүстээ хэлээд байсан. Тэр үед яриаг нь сонсоход барилгын тендерийн ажил яриад байсан. Үүнээс гадна 2015 ондоо *** эгч над руу утсаар яриад хүн над руу дансаар мөнгө өгөх гээд байна, надад данс байхгүй байна, чиний дансаар хийлгээд авъя гэхээр нь би зөвшөөрөөд 2 билүү 3 удаа дансаараа *** эгчид мөнгө гаргаж аваачиж өгсөн. Яг хэдэн төгрөг аваачиж өгснөө санахгүй байна. Би *** эгчээс ямар нэгэн мөнгө төгрөг юу ч аваагүй. *** эгч өөрөө мэдэж байгаа, би зүгээр л гуйсан болохоор тус болсон гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 41 дүгээр хуудас)

 

42. Н.*** 2015 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд “зээл гаргаж өгнө” гэж хуурч, С.***гаас 2 удаагийн үйлдлээр нийт 550 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо болон 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас дансаар авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.*** мэдүүлэхдээ:

 “Зээл чөлөөлнө, зээл авах хүнд тусална гэсэн зарын дагуу 89970992 дугаараар холбогдон Н.*** гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Роял пабад уулзаж орон сууц барьцаалсан 30 сая төгрөгийн зээл гаргаж өгөхөөр тохиролцоод урьдчилгаа 550 000 төгрөгөөс эхлээд 320 000 төгрөгийг өгсөн. Баянзүрх дүүргийн хорооны Хан банкаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ***гийн 5007442458 тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь *** дахиж яриад үлдсэн мөнгөө хий, зээлийг чинь хурдан гаргах гээд байна гэж хэлэхээр нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх зах дотор байдаг Хаан банкнаас данс руу нь 230 000 төгрөг шилжүүлсэн. Маргаашаас нь эхлээд *** утсаа авахаа больсон. Уулзаж ярилцахад санхүүгийн мэдлэг сайн, холбогдох мэдээлэл сайн өгч байсан, тэгэхээр нь итгэсэн юм гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 191-192 дугаар хуудас)

 

Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтууд. (хэргийн 7 дугаар хавтас, 132 дугаар хуудас)

 

43.Н.*** 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.***оос 200 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.*** мэдүүлэхдээ:

 “Хашаа байшингийн гэрчилгээгээр зээл хурдан гаргаж өгнө гэсэн зарын дагуу *** гэх хүнтэй уулзсан. Ингээд зээл гаргахад хэрэгтэй гээд байсан болохоор нь урьдчилгаа мөнгө болох 200 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 26-нд 13 дугаар хорооллын автобусны ар талд байдаг нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд өгсөн.., сүүлдээ утсаа авахаа больсон. Бичиг баримтаа нэхсээр байгаад 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээс нь очиж авсан, алдсан мөнгөө авмаар байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 144 дүгээр хуудас)

 

Г.***, Н.*** нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 7 дугаар хавтас, 198 дугаар хуудас)

 

44. Н.*** 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15-р хороо “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Д.***гээс 400 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.*** мэдүүлэхдээ:

 “...2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зар мэдээ сонин дээр зээл бүтээж өгнө гэсэн зарын дагуу ***тай ярьсан. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар зээлийн гэрээгээр 400 000 төгрөг өгсөн. Өгсөн зорилго нь Хаан банкнаас зээл бүтээлгэхээр өгсөн юм. Тэр өдрөөс хойш *** утсаа унтраагаад алга болсон, алдсан мөнгөө авмаар байна гэжээ.

 

 “Шуурхай зар” сонины тодорхойлолт болон сонин. (хэргийн 8 дугаар хавтас, 139-145 дугаар хуудас)

 

45. А.***, Б.*** нар бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.***, Д.****** нараар зуучлуулж 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөг хохирогч Б.***аас авч, 55 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.*** мэдүүлэхдээ:

 “Би тэр үед хувьдаа барилгын материал үйлдвэрлэдэг компанитай байсан. Тэгээд найз Эрдэнэ*** над руу утсаар яриад “барилгын нураах ажил байна, чи сонирхох уу” гэхээр нь би ямар ажил байна, хүнтэй нь уулзъя гэж хэлээд Хаш*** гэх залуутай холбож өгөөд, *** гэж хүнтэй танилцаад уулзахад “хуучин барилга нураах ажил байна, тендерийг гаргаж өгдөг хүн байгаа” гэж байсан. Тэгээд би Энхжин худалдааны төвийн урд талд байдаг барилгаас 2 барилга нураах ажлын нэгийг нь аваад хийж байя гэж хэлээд тохирсон. Ингээд *** чиний нураах барилгын ажил 900 сая төгрөгийн өртөгтэй тэгэхээр би өөрөө дундаас нь ашгаа авна гэж хэлээд 45 500 000 төгрөгийг надад өгчих 7-10 хоногийн дараа ажил чинь гарна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учраас өөрийн танил Баясгалан ах руу утсаар яриад 45 500 000 төгрөг зээлээч нэг ажил аваад хийх гээд байна удаахгүй мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь Баясгалан ямар ажил юм бэ гээд асуухаар нь би барилга нураах ажил хийх гэж байгаа гэсэн. Тэр үедээ *** бид хоёрын яриа бол би өөрийн тоног төхөөрөмжөөрөө барилгыг нураах туслан гүйцэтгэх хэлбэрээр орох байсан, харин *** өөрөө барилга нураах тендерийн ажлаа аваад надаар хийлгэх байсан. Ингээд Баясгалан ах надад мөнгө зээлье гэхээр нь би ажлаа хөнгөвчлөөд ***ыг дагуулж очоод шууд Баясгалан ахтай гэрээ хийгээд 45 500 000 төгрөгийг бэлнээр ***ад өгсөн. Ингээд ***ын хэлсэн хугацаа өнгөрөөд утсаар холбогдоод хойшилсон гэхээр нь би ***аас мөнгөө нэхсэн чинь ****** гэх залууг дагуулж ирээд “энэ залуу миний ажлыг бүтээж өгч байгаа хүн байгаа, энэ хүнтэй уулзчих” гэсэн. Тэгээд ******тай уулзахад өөрийгөө удахгүй ажлыг чинь гаргаж өгнө гээд байсан. Ингээд 2014 оны 12 сард ***тай ахиад уулзаад мөнгөө авъя гэсэн чинь нөгөө ажил чинь он гараад 2015 оны 01 сарын 15-нд гарахаар болсон гэж хэлсэн. Хэрвээ бүтэхгүй бол хүү алдангийг нь бодоод 65 500 000 төгрөг болгож өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***ыг ахиад Баясгалан ахтай зээлийн гэрээ байгуулаад өмнөх 45 500 000 төгрөгийг 65 500 000 төгрөг болгохоор хийсэн. Ингээд хэлсэн хугацааг хүлээгээд ажил бүтээгүй таг алга болоод 2015 оны 02 сарын эхээр ***тай уулзахад ахиад хойшлохоор боллоо, нөгөө ажлын чинь оронд 100-н айлын “Өндөр заяа” компанийн гүйцэтгэж байгаа барилга нураах ажил байна, үүнд туслан гүйцэтгэгчээр орох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд “Өндөр заяа” компанийн захирал Должинсүрэн гэх хүнтэй уулзахад “танайх тусгай зөвшөөрөл заавал авсан байх ёстой тэгж байж манай ажилд орж гэрээ хийх боломжтой” гэсэн. Тэгэхээр нь би ахын найз ***тын компани болох “Жин мандал” компанийг олж ирээд бичиг баримтыг нь бүрдүүлээд ***ад өгсөн. Ингээд Должинсүрэнтэй “Жин мандал” компаниар хамтран ажиллах гэрээ хийсэн. Тэгсэн чинь *** “энэ ажил найдвартай 600 сая төгрөгийн өртөгтэй, эхлээд баталгаа болгож 60 сая төгрөг байршуулах шаардлагатай гэхээр нь би надад 60 сая төгрөг байхгүй гэж хэлсэн. Тэгээд би хамаатны дүү ***т энэ ажлыг хэлээд мөнгө зээлээч гэсэн чинь 10 сая төгрөг байна, манай найзын Жи класс маркийн Бенз машин байна тэрийг түр барьцаанд тавьж болно гэсэн. Ингээд би тэр машиныг нь аваад *** ******аар үзүүлээд болно гэж хэлээд Бөхийн өргөөний урд талд нэг гражид тавьсан. Би 10 сая төгрөгөө бэлнээр нь ***ад өгсөн. Тэгсэн чинь *** за чиний 60 сая төгрөг болчихлоо одоо үлдэгдэл зуучлалын хөлс болох 30 сая төгрөгөө өгөх баталгаа гаргаж өг гэхээр нь би “өчнөөн юм өгчихөөд байхад юун баталгаа бэ” гэсэн. Тэгсэн чинь *** энэ ажил чинь явахгүй бүтэхгүй гэсээр байгаад нотариат ороод, надтай 30 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Ингээд ***ад хэлснээр 2015 оны 3 сарын 01-н болоход нөгөө ажил гарахгүй болоод ***аас асуухаар “Должинсүрэнтэй очоод уулзаад ажлаа сурагла” гэсэн. Тэгээд би Должинсүрэнтэй уулзахад ажил хойшилж байгаа гэсэн утгатай албан бичиг гаргаж өгсөн. Ингээд хэлсэн хугацаа өнгөрөөгөөд ажил бүтэхээ байгаад мөнгөө ***аас нэхэхээр би зохицуулна хүлээж бай гээд байсан. Тэгээд би машинаа эргүүлээд өөртөө авсан. Ингээд цагдаад хандахдаа 45 500 000 төгрөгөө залилуулсан гээд хандсан ер нь бол нийт 55 500 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Энэ мөнгөө *** гэж хүнд өгсөн. *** өөрөө ярихдаа “миний ард олон хүн байгаа, би ганцаараа мөнгийг чинь аваагүй, энэ мөнгө чинь тэр хүмүүст очиж байгаа ш дээ” гэдэг цаад хүмүүсийнхээ талаар огт хэлдэггүй. ****** гэх залуутай 3 удаа уулзсан энэ залуу миний ***ад өгсөн мөнгөнөөс авсан юм шиг байна лээ, яг хэдэн төгрөг авсныгаа надад хэлдэггүй. Одоо миний 55 500 000 төгрөгийн хохирлоос огт мөнгө барагдуулаагүй байгаа. Би өөрөө Баясгалан ахаас зээлсэн 45 500 000 төгрөгийг төлөөд дууссан.  Дүү ***өөс авсан 10 сая төгрөгийг ч гэсэн би өөрөө төлсөн. Ингээд л би 55 500 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би 2014 оны 12 сарын сүүлээр ***тай уулзаад мөнгөө нэхээд сууж байхад 11-р хорооллоос *** гэх хөгшин авгайг дуудаад энэ хүн чиний ажлыг чинь гаргаж өгнө гэж хэлээд *** ирээд “Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт миний таньдаг хүн байгаа тэр хүнээр ажлыг чинь гаргуулна, удахгүй ажлаа авна” гэж хэлсэн. Тэр *** гэдэг авгай өөрийнхөө ажлын талаар хэлээгүй, би мөнгөө нэхсэн чинь *** авгай мөнгө өгөхгүй ажлыг чинь гаргаж өгнө гэсэн. *** надаас авсан мөнгөнөөс хэдийг ***т өгсөн талаараа хэлээгүй *** ч хэдэн төгрөг авсан талаараа хэлээгүй. Анхнаасаа л Т.*** ажил зуучлалын хөлс авна гэж ярьж байсан, энэ утгаараа би мөнгөө өгсөн, миний өгсөн мөнгөнөөс яг хэдийг нь зуучлалын хөлс болгож аваад хэдийг нь цаашаа хэн гэж хүнд өгснийг мэдэхгүй байна. *** хэлэхдээ миний ажлыг ******, *** гэх хүмүүс гаргаж өгнө гэдэг, энэ хүмүүс хоорондоо ямар холбоотойг мэдэхгүй байна.  55 500 000 төгрөгөө Т.***аас нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Т.*** мэдүүлэхдээ:

“...2014 оны эхээр хамгаалалтын албандаа хамгаалуулах объект хайгаад явж байгаад 100 айлын баруун талд байдаг Дөлгөөн нуур нэртэй үйлчилгээний төвд байсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн хүмүүстэй уулзаж байгаад нэрийг нь одоо санахгүй байна. Нэг хүүхэнтэй танилцаад, ажил асууж байсан. Тэр танилцсан хүний охин нь гэх жаахан хүүхэн хажууд нь сууж байсан. Тэгээд тэр охин нь нэг өдөр над руу утсаар яриад “барилга нураалтын тендерийн ажил байна, авах компани байвал та зуучлаад өгөөч, манай таньдаг хүнд энэ ажил байгаа юмаа” гэхээр нь би тэр таньдаг хүнийх нь дугаарыг аваад ****** гэх залуутай холбогдоод утсаар асуухад ****** өөрийнхөө ажлын талаар хэлээгүй барилга нураалтын ажил гаргаж өгөх боломж байна, найдвартай компани байвал олоод ир гэсэн. Тэгээд танил дүү Хаш*** гэх залууд энэ ажлын талаар хэлсэн. Тэгсэн чинь Хаш*** хэд хоногийн дараа Б.*** гэх барилга угсралтын компанитай залуу дагуулж ирээд надтай уулзахаар нь би “миний нэг таньдаг хүнд барилга нураалтын ажил гаргаж өгөх боломж байна найдвартай би өөрөө зуучилж байгаа” гэж хэлсэн. Тэгээд ****** надад хэлэхдээ “100-н айлын ард талын дан шар барилгын 2-г нураах, 40-н мянгатын тэнд 1 барилга нураана, цайз 16-н урд талын цэргийн 72-р хотхоны барилгыг нураана гэж хэлээд *** 72-р хотхоны барилга нураах ажил авъя гэсэн. Уг барилга нураах ажлын төсөв нь нэлээд өндөр байсан. Тэгээд ****** 1 барилга нураалтын ажил авахад урьдчилгаа 45 сая төгрөг хэрэгтэй, наана цаана нь хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь би Б.***т хэлсэн чинь зөвшөөрөөд 45 500 000 төгрөгийг өгөхөөр болоод би Б.***ын танил ах Баясгалантай зээлийн гэрээ хийгээд авсан. Тэр үедээ би Б.***т зуучлалын хөлсөө авна шүү гэсэн. Гэхдээ яг хэдэн төгрөг авах талаараа би хэлээгүй, *** болохоор та нар хэдийгээ зуучлалд авахаа өөрсдөө шийд гэж хэлсэн. Ингээд би ******тай Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн тэнд уулзаад ах нь зуучлалын хөлсөнд 15 500 000 төгрөгийг авлаа, 30 сая төгрөгийг нь чи ав гэж хэлээд мөнгө хүлээлгэж өгсөн баримт үйлдээд өгсөн. ****** өөрөө зөвшөөрөөд зуучлалын хөлсөнд надад 15 500 000 төгрөгийг өгсөн. Ингээд ****** цаашаагаа хэн гэж хүнд мөнгөө өгөөд ажил гаргах гэж байгааг мэдээгүй. Тэгсэн ажил нь бүтэхгүй удаад ****** ***т барилга нураалтын ажлынхаа оронд 100-н айлын тэнд “Өндөр заяа” компанийн барилга нураах ажил байна тэрийг авах уу гээд асуучих гэсэн. Тэгээд би ***аас асуусан чинь зөвшөөрсөн. Тэгтэл ****** ахиад 10 сая төгрөг ***аас авчих хүмүүст өгөх хэрэгтэй байна, мөн өөр барилга нураалтын ажил авч байгаа болохоор барьцаа 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд *** надад 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд 50 сая төгрөгийн барьцаанд Бенз Си класс маркийн машинаа өгсөн. Тэгээд тэр машинаа *** өөрөө ******ын гражид хийсэн би хамт байсан. Тэгээд би ******т 10 сая төгрөгийг өгөхдөө зуучлалын хөлсөнд 7 сая төгрөгийг өөртөө авсан. 3 сая төгрөгийг нь ******т өгсөн. Ингээд ***ын сүүлийн авах гэж байсан “Өндөр заяа” барилга нураалтын ажил бүтэхээ байгаад *** машинаа эргүүлээд авсан. Харин 10 сая төгрөгөө аваагүй. Ингээд би өөрөө Б.***ын өгсөн мөнгөнөөс нийт 22 500 000 төгрөгийг а хөлсөнд авсан. Үүнийгээ хариуцаж төлнө, одоогоор төлөөгүй байгаа гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 68-69 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.****** мэдүүлэхдээ:

“...Би хувиараа барилгын ажил хийгээд явж байхад манай нэг танилаар дамжаад *** гэх хүнтэй 2014 оны 8 сард танилцахад өөрийгөө Ворлд компанид ажилладаг гэсэн. Тэгээд *** манай эгч сангийн яаманд ажилладаг нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын тендерийн ажил найдвартай гаргадаг, яаралтай нэг ажил гарах гэж байна, чи авах уу, авна гэвэл урьдчилгаа 30 сая төгрөг өгчих” гэж хэлсэн. Ингээд л танилцаад 30 сая төгрөгөө өгөөд би өөрөө энэ хэрэг дээрээ хохирогч болоод явж байгаа бөгөөд ***гээр дамжуулаад яаманд ажилладаг эгч гэх *** гэдэг авгайтай танилцсан. Тэгээд миний захиалсан ажил гарахгүй 2 сар болоод сүүлдээ ***ээс мөнгөө нэхээд уулзахад надад баахан барилга нураалтын ажлын жагсаалт үзүүлээд эд нараас танай компанид нэг ажил гаргах гэсэн чинь 2-3 компаниар багцалж ажил гаргана гээд байна чи ахиад хамтарч ажил хийх хоёр компанийг олоод ир гэж хэлсэн. Ингээд миний танил нэг хүүхний таньдаг хүн гэх *** гэж хүн надтай холбогдоод тэгээд барилга нураалтын ажил дүүтэйгээ нийлээд авъя гэсэн. Тэр дүү нь бол одоо ойлгож байгаагаар энэ Б.***ыг хэлсэн байна лээ. Тэгээд би урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд *** удалгүй 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30 сая төгрөгөө өгье гээд надтай 30 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд би бэлнээр 30 сая төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Тухайн үед *** ах ***аас 45 500 000 төгрөг аваад зуучлалын хөлсөнд 15 500 000 төгрөгөө авснаа хэлээгүй, дараа нь мэдсэн. Ингээд би 30 сая төгрөгийн 20 сая төгрөгийг нь ***ийн данс руу шилжүүлж өгсөн, 10 сая төгрөгийг би зуучлалын хөлсөнд авсан. *** тухайн үедээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар найдвартай ажилладаг манай нэг дүү байгаа гэдэг байсан, тэр хүнийхээ нэр хаягийг хэлдэггүй байсан, сүүлд цагдаа цэрэг болоод асуудал шалгагдаад ирэх үед *** нь өөрийнхөө ард талд байсан тэр нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэх дүү нь *** болж таарсан. Би ***тай уулзаад асуухаар ***ээс ч авна гээд учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг. Б.***ын ажил тухайн үедээ бүтэхээ байгаад “Өнөр заяа” компанийн нураах гэж байгаа ажлаас *** бид хоёр ярьж байгаад нэг барилга нураалтын ажил гаргаж өгөхөөр болоод тэр захирал Должинсүрэнтэй гэрээ хийгээд ***ыг уулзуулсан. Гэтэл санхүүжилт байхгүй гээд бас ажил нь гараагүй. Энэ ажлыг авахад ***ыг 60 сая төгрөг байршуул гэж хэлээд *** мөнгө байхгүй гээд 50 сая төгрөгт нь Жи класс маркийн жижиг суудлын Бенз машиныг манай гражид байлгаж, *** ах надад 3 сая төгрөг өгөөд энэ мөнгөөр нь хүмүүстэй уулзъя гэсэн. Гэтэл дараа нь сонсоход *** ах ***аас 10 сая төгрөг аваад 3 сая төгрөгийг нь надад өгсөн байсан. *** ах 7 сая төгрөгөө өөрөө хариуцаж байгаа. Ингээд Б.*** машинаа эргүүлж аваад нийт бэлнээр өгсөн 55 500 000 төгрөгийн 22 500 000 төгрөгийг нь *** ах зуучлалын хөлсөнд аваад би 13 сая төгрөгийг нь зуучлалын хөлсөнд авсан, үлдсэн 20 сая төгрөгийг *** авсан. Би өөрийн авсан зуучлалын хөлс болох 13 сая төгрөгөө хариуцаж төлнө гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 64-65 дугаар хуудас)

 

46. А.***, Б.***, Б.*** нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.***өөр зээлийн гэрээ байгуулуулан, хохирогч Б.***аас 30 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.*** мэдүүлэхдээ:

 “...2014 оны 11 сард *** эгчтэй танилцаад “Хаан тэс” барилгын компанид инженерээр ажилд ороод уг компанийн авсан ажил дээр туслан гүйцэтгэгчийн ажил хийе гэж бодсон. Миний нийгмийн даатгал “Хаан тэс”-ээс төлөгдөөд, тогтмол цалин авдаггүй байсан. Тэгээд надтай хамт Хятад улсад сургууль хамт төгссөн Мөнх-Очир гэх залуутай 2015 оны 02 сарын үед уулзаад ойр зуурын ажил яриад байж байхад Мөнх-Очир “манай компанийн нягтлан хүүхэн барилга нураалтын тендерийн ажил гаргадаг хүнийг таньдаг гэнэ, ажил аваад хийх боломж чамд байна уу” гэхээр нь би “надад компани байхгүй, Хаан тэс компанийг асуугаад үзье, эргээд хэлье” гэж хэлсэн. Тэгээд *** эгчтэй уулзаад “таны компанийн нэрээр барилга нураалтын тендерийн ажилд оролцох боломж байна уу, манай нэг найз надад хэллээ, удахгүй нураалтын тендерийн ажил зарлагдах гэж байгаа гэнэ” гэсэн. Тэгсэн чинь *** “манай компаниар тендерт орж болно чи өөрөө бүх зүйлээ хариуцаад хий” гэсэн. Ингээд Мөнх-Очиртой холбогдоод тендерт орох компани олчихлоо бичиг баримтаа бүрдүүлье нөгөө хүнтэй чинь уулзъя гэсэн. Тэгээд би Мөнх-Очирын компанийн  нягтлан хүүхэнтэй уулзахад цаад хүнтэйгээ утсаар яриад байсан. Тэр хүүхний яриаг сонсоход нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад “ямар ямар бичиг баримт бүрдүүлэх үү” гээд асуугаад надад хэлж өгөөд байсан. Тэр нягтлан хүүхэнтэй би 2-3 удаа уулзаад цаад хүнтэй нь яриулаад зөвлөгөө авсан. Би 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нөгөө нягтлан хүүхэн утсаар яриад “маргааш тендер зарлагдана гэнээ бичиг баримтаа бэлдээд дууссан уу” гэхээр нь би “ер нь бэлдээд дууссан” гэсэн чинь “маргааш өглөө тендер зарлагдахаар бичиг баримтаа барьцааны 30 сая төгрөгөө бэлдээрэй, өглөө 11 цагт Их дэлгүүрийн хойд талд чамтай уулзана гэж байна” гэсэн. тэгээд би тэр өдрөө 30 сая төгрөг бичиг баримтаа бэлдээд маргааш өглөө 11 цагт их дэлгүүр дээр очоод байж байхад Мөнх-Очир нягтлан хүүхнээ дагуулаад ирээд бид гурав байж байхад нягтлан хүүхэн ахиад нөгөө эмэгтэй хүнтэйгээ утсаар яриад “бид нар ирчихлээ” гэсэн чинь нөгөө эмэгтэй хүн нь “одоо наана чинь хүн очно бичиг баримт, мөнгөө өгөөд явуулчих манай итгэлтэй хүн байгаа” гэсэн. Тэгээд *** гэх залуу ирээд өөрийнхөө ажлын талаар хэлээгүй намайг явуулсан компанийн баримт, барьцааны 30 сая төгрөг аваад ир гэсэн гэж хэлэхээр нь би нягтлан хүүхнээс “би одоо энэ танихгүй хүнд зүгээр бэлэн мөнгө өгөөд явуулчих юм уу” гэсэн чинь *** хажуугаас тэгвэл ойролцоо нотариатын газар ороод гэрээ хийгээд баталгаажуулчих гэсэн. Ингээд би ***тэй хамт яваад хажуугийн нотариат ороод зээлийн гэрээ байгуулаад 30 сая төгрөгөө бэлнээр, баримтын хамт өгсөн. Ингээд тэр оройдоо эргээд тендер юу болсон бэ гээд нягтлан хүүхнээс асуухад “хойшлогдсон гэнээ” гэж хэлээд 7 хоног болоод сүүлдээ хойшилсон гээд наадам өнгөрсөн. Сүүлдээ би өөрөө хөдөө гадаа ажиллаад байсан болохоор Мөнх-Очироор асуулгаад хүлээгээд байсан. *** рүү нь ярих гэсэн утас нь холбогдохгүй байсан. Найз Мөнх-Очирын байрыг барьцаалаад 30 сая төгрөг олоод тэр мөнгийг нь би зээлж аваад барилга нураалтын ажил авна гээд өгсөн. Мөнх-Очир өөрөө 30 сая төгрөгийг олж өгсөн болохоор итгэсэн, ажлын хувьд би хийгээд ашгаа хуваая гэсэн тооцоотой байсан. Ингээд Мөнх-Очироос зээлсэн 30 сая төгрөгөө би төлөөд дууссан байгаа. Хаан тэс компанид энэ мөнгө ямар ч хамаа байхгүй.  Хохирлоо л барагдуулаад авмаар байна. 30 сая төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 74 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.*** мэдүүлэхдээ:

 “Би “Хаан тэс” компанийг 2012 онд барилга угсралтын чиглэлээр анх байгуулаад ажиллаж байна. Манай компани барилга барих тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Б.***ыг манай компанид 2013 оны үед барилгын инженерээр ажилд ороод ажиллаж байсан.., 2015 оны 02 сарын үед *** хувиараа миний компанийн нэрээр барилга нураалтын ажил авах гэж байгаа талаар ярьсан. Миний хувьд Б.***т барилга нураалтын ажил авахад нь мөнгө төгрөг огт өгөөгүй. Б.*** өөрөө хувиасаа мөнгөө гаргаж тэр барилга нураалтын ажлаа авах гэж хүнд мөнгөө өгөөд залилуулсан гэдгийг мэдээд “чи яах гэж дэмий найдваргүй хүнд мөнгөө өгдөг юм бэ” гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 79 дүгээр хуудас)

 

47. Б.***, А.*** нар бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.***, Ж.*** нараар зуучлуулж, хохирогч Д.***аас 20 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мө

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.***гийн хуурамч иргэний үнэмлэхийг устгаж,

шүүгдэгч Б.***тэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж гаргаж өгнө” гэж хуурч, залилан авч, хохирогч М.***ад 10 000 000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн холбогдогч *** нас барсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар    Ц.***ийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 150 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  хүртэл цагдан хоригдсон 119 хоног, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 273 хоног нийт 602 хоногийг эдлэх ял нь оруулан тооцож,

 

Б.*** 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 49  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 12 хүртэл  119 хоног, нийт 182 хоног,

 

Н.*** 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 17 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 32 хоног, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 45 хоног, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 3 сарын 12-ны өдөр хүртэл 43 хоног, нийт 137 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

Ц.*** 7-14 насны 2 хүүхдээ ганцаараа тэжээн тэтгэж, асран хамгаалдаг, өрх толгойлсон эцэг гэж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй байна.

 

Шүүгдэгч Б.*** би Ц.***ийн өмнөөс “РСТ” ХХК-д 86 000 000 төгрөг төлсөн тул энэ мөнгийг түүнээс авч бусдад төлөх төлбөртөө тооцуулна гэж мэдүүлж байгааг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд харин энэ талаар эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлэн Ц.***ээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

 Н.*** 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 279 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оноож, 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан ба уг хугацаа нь 2015 оны “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч    ***ийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 

   ***ийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 

  ***г үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.***, Н.*** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.***ийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.***т оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***, Н.*** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,  

            Ц.***т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар            Ц.***ийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 150 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 273 хоног нийт 602 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Б.*** 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 49  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 12 хүртэл  119 хоног, нийт 182 хоног,

 

Н.*** 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 17 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 32 хоног, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 45 хоног, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 43 хоног, нийт 137 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

            8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

            9. Б.***ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029341 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 9 дүгээр байрны 11б тоот орон сууцыг захиран зарцуулах,

              Ц.***ийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43/Б-84 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.  

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

шүүгдэгч-Б.***ээс

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.***д,

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.***д,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

4 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.***т / Ж.***/

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.***ид,

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.***д,

4 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***эд,

12 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.******т, нийт 103 000 000        төгрөг,

                         шүүгдэгч Ц.***ээс

70 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***д,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***д,

7 000 000 төгрөг гаргуулан хохирогч И.***ад,

40 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.***д,

17 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***д,

54 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.***ад, /Тулга констракшн ХХК-д / 

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Э.***д,

23 750 000 төгрөг гаргуулан хохирогч А.***д,

16 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.***д,

8 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***эд,

60 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.***д,

40 000 000 төгрөг гаргуулан хохирогч О.***д, 

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ү.***ад,

1 250 000 төгрөг гаргуулан хохирогч Н.***д,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***д,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.***т,  нийт  365 500  000  төгрөг,

                        

                         шүүгдэгч Н.***гаас-  

5 055 000 төгрөг гаргуулан хохирогч О.***т,

800 000 төгрөг гаргуулан хохирогч Т.***д,   

600 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***т, 

300 000 төгрөг гаргуулан хохирогч Л.***т,    

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.***д,

3 200 000 төгрөг гаргуулан хохирогч П.***т,   

1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.***од,     

600 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.***д,

550 000 төгрөг гаргуулан хохирогч С.***д,

200 000 төгрөг гаргуулан хохирогч Г.***од,

400 000 төгрөг гаргуулан хохирогч Д.***д,

Нийт  14 605 000 төгрөг тус тус олгосугай.

 

         11. А.*** нарт холбогдох 2012 0105 1319 дугаар хэргээс шүүгдэгч Б.***, Ц.***, *** нарт холбогдох энэ 2002 000000 0177 дугаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.***гийн хуурамч иргэний үнэмлэхийг устгасугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

            15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.***, Н.*** нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ц.***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ОЮУН