| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0029/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/378 |
| Огноо | 2022-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж А-т холбогдох эрүүгийн 2110000001188 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын ...........-ний өдөр, Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .......... хамт Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, .......... тоотод түр оршин суудаг, Сүхбаатар аймгийн ........ дүгээр баг, .............. тоотод оршин суух хаягтай,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сар хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, Х овгийн Ж А /РД:............/.
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” амралтын газарт хохирогч ******* маргалдаж толгойн тус газарт нь гараараа болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хоёр. Эрүүгийн 2110000001188 дугаартай хэргээс:
2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/
Хохирогч *******-ийн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/
Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний *******лэнгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11637 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, Боловсролын газрын сургуульд суралцаж байгаагүй гэх албан бичиг /хавтаст хэргийн 53 дахь тал/, нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөөгүй тухай албан бичиг /хавтаст хэргийн 55 дахь тал/, ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 26, 61-70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн *******нд шүүгдэгч ******* ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” амралтын газарт хохирогч ******* маргалдаж толгойн тус газарт нь гараараа болон архины шилээр цохиж бие махбодид нь “хамар ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* “цалин 200.000 төгрөг авчихлаа” гээд бид хоёр амралтын газрын дэлгүүр орж идэх юм авч, нэг шил Хараа архи авсан. Би *******ыг хонох газаргүй байна гэхээр *******д ир гээд дуудсан. Энэ үед ******* хоол хийж байсан би мужааны байр ороод ирье гээд яваад буцаад ирэхэд ******* П.М хоёр Хараа архи хуваагаад ууж байхаар би хувааж уусан. Би ******* аас өмнө авсан Хараа архи яасан гэхэд уусан гэсэн. ******* нь намайг “та надад мөнгө өг” гэхээр нь би “яагаад мөнгө өгдөг юм” гэсэн чинь “танай дүү чинь надаас гутал авсан. Та тэр мөнгийг өг” гээд ууж дууссан Хараа нэртэй архины 0.75 шилийг барьж босож ирээд цохих гэсэн чинь *******өнхбаатар салгах гээд тэвэрч авсан чинь ******* тухайн архины шилээрээ миний толгойн зүүн хэсэгт цохисон. Тухайн үед архины шил хагараагүй юм. Тэгээд би *******-ын гарыг тавиулаад эргээд харсан чинь дахиад цохисон газраа шилээрээ цохисон чинь тухайн шил нь хагараад цус гарахаар нь би толгойгоо бариад фудболкоороо толгойгоороо боогоод харуул дээр очоод цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/
Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* ууж байсан Хараа нэртэй архины шилээрээ *******-ийн толгой хэсэгт цохичихсон. Тэгэхээр нь би ******* т яаж байгаа юм гэсэн чинь дахиад *******-ийн толгой руу архины шилээрээ цохисон чинь тухайн архины шил хагараад *******-ийн толгойноос цус гараад эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний *******лэнгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11637 дугаартай шинжээчийн дүгнэлт:
*******-ийн биед хамар ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч ******* , хохирогч ******* нар нь 2021 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нийлж архидан согтуурсан байна. Шүүгдэгч ******* нь ийнхүү согтуурсан үедээ хохирогч *******аваасүрэнгээс “дүүгийнхээ авсан гутлын мөнгийг өгөхийг” гэж шаардаж маргаан үүсгэж улмаар ууж байсан архины шилээр хохирогчийн толгой болон нүүр рүү цохисны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хохирогчийн биед халдсан шүүгдэгч ******* ын дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сар хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн /хавтаст хэргийн 26, 61-70 дахь тал/ байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Батцэцэг: Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогчийн нүүр болон толгой руу архины шилээр цохиж гэмтэл учруулсан нөхцөл байдал болон тэрээр урьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлж хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг үйлдсний дараа 2021 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Free зочид буудлын 16 тоотоос бусдын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоов.
Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолтой эрүүгийн 2206000000006 дугаартай хэрэгт нийт 101 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, ******* ын биечлэн эдлэх ялыг 6 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* т мэдэгдэв.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн биед “хамар ясны далд хугарал, зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгч ******* нь хохирогч *******-ийн эмчилгээний зардалд 1.442.300 төгрөг төлж барагдуулсан байна. Хохирогч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэмж 882.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийн 99-100 дахь талд нийт 408.200 төгрөгийн баримт авагджээ. Үүнээс: хохирогч “Сон медикал”, “Дуб” эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон “Төргүүш” ХХК эм сангаас эм, тариа авсан зардал 288.300 төгрөгийг шүүгдэгч ******* аас гаргуулж хохирогч *******аваасүрэнд олгохоор шийдвэрлэв. Харин нэхэмжлэлийн шаардлагаас “Хаан” банк, “Хас” банкны автомат машинаас бэлэн мөнгө авсан баримтууд болон шатахууны зардал, хүнсний зүйл болох ундаа, жимст боов худалдан авсан зэрэг 119.900 төгрөгийн баримтыг хэрэгт хамааралгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******аваасүрэнд эмчилгээний зардалд 1.442.300 төгрөг төлсөн, хохирогч нь 882.000 төгрөг нэмж нэхэмжилснээс шүүгдэгч ******* аас 288.300 төгрөг гаргуулж хохирогч *******аваасүрэнд олгохоор шийдвэрлэсэн болно.
Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ******* аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Ж А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/490 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч ******* ын 2206000000006 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 101 хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон ял эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 6 сар 19 хоногийн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 6 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* т мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******аваасүрэнд эмчилгээний зардалд 1.442.300 төгрөг төлсөн, шүүгдэгч ******* аас 288.300 төгрөг гаргуулж хохирогч *******аваасүрэнд олгосугай.
8. Хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч ******* аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүгдэгч ******* нь иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР