Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 1130

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр нийт  77.792306 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж, БГД НД ЭМ Хнэхэмжлэлийг бүрэн хангасугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 546911 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 546911 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай

 

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНТУУЛ