Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/15

 

 

 

 

 

 

 

   2021         12          28                                        15

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго

 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд, 

хохирогч: Л.Н,

шүүгдэгч: Д.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/,

шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Л.Азжаргал /0113/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э, А нарт холбогдох эрүүгийн 1905050631105 дугаар, 4 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 Э.

 

            Монгол Улсын иргэн, 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Түшиг суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, сард 350 000 төгрөгийн тэтгэвэртэй, А.

 

            Шүүгдэгч Н.А ганцаараа үргэлжилсэн үйлдлээр

 

            1. Хохирогч Б.Болортуяад "Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүр дотор байрлах Хаан банкны АТМ-ээс өөрийн Хаан банкны 5082148981 тоот дансаар 3 000 000 төгрөгийг шилжүүлснийг авч залилсан,

 

            2. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Чингис хаан” нисэх онгоцны буудалд байсан хохирогч Ө.Гандиймаагаас мобайл банкаар өөрийн Хаан банкны 5681033422 дансаар 2 000 000 төгрөг,

            мөн  2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхонд дэлгүүр дотор байсан хохирогч Ө.Гандиймаагаас интернэт банкаар өөрийн Хаан банкны 5681033422 дансаар 6 000 000 төгрөг залилан авсан,

 

            шүүгдэгч Д.Э ганцаараа үргэлжилсэн үйлдлээр

 

            1. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Хад "АНУ-ын виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2 131 500 төгрөгийг бэлнээр авч залилсан,

           

            2. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Лхд "Япон улсын виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5115049928, 5031624993 дугаартай дансаар 1 960 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

 

            Д.Э, Н.А нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр

"Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

 

            1. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "Гэгээн Мандал" эмнэлэгт байсан хохирогч Х.Наранмандахаас Хаан банкны интернет банк ашиглан Хаан банкны 5720404645 данснаас Хаан банкны 5681033422 дугаарын данс руу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2 200 000 төгрөгийг тус тус шилжүүлснийг авч нийт 3 200 000 төгрөгийг залилан авсан,

 

            2. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "Гэгээн Мандал" эмнэлэгт байсан хохирогч Э.Мөнх- Оргилоос интернет ашиглан Хаан банкны 5017001181 дугаар дансаар 1 500 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан,

 

             3. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо явж байсан хохирогч Д.Сээс интернет ашиглан Хаан банкны 5270388698 дугаар дансаар 2 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан,

 

            4. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагт нэртэй захын урд талд байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч З.М нь Хаан банкны 5077190029 дугаар дансаар 2 710 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан,

 

            5. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын доод талд байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч Б.Баясгалан нь Хаан банкны 5991002729 дугаар дансаар 2 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан,

 

            6. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс Б.С нь өөрийн 5015167796 дугаарт дансаар 3 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан,

 

            7. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Б.О нь 5732015714 дугаарт дансаар 3 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан,

 

            8. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын үйлчилгээний төвийн урд байхдаа Б.Нар нь Төрийн банкны 106800567301 тоот дансаар 1 500 000 төгрөгийг,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 112 автобусны буудлын ойролцоо явж байхдаа Б.Нар нь Хаан банкны 5016132864 тоот дансаар 1 500 000 төгрөгийг тус тус 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч, нийт 3 000 000 төгрөгийг залилан авсан,

 

             9. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ээс 5925085047 тоот дансаар 1 000 000 төгрөгийг,

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 5925085047 тоот дансаар 500 000 төгрөгийг,

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын төвийн ойролцоо явж байхдаа 2 000 000 төгрөгийг хохирогч Л.Н нь 5681033422 дугаарын данс руу тус тус шилжүүлснийг авч, нийт 3 500 000 төгрөгийн залилан авсан,

 

10.  2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрдмийн Ундраа” сургуулийн орчим явж байхдаа М.А нь интернет банк ашиглан Хаан банкны 5023489533 дугаарт дансаар 5681033422 дугаарын данс руу 2 300 000 төгрөг шилжүүлснийг авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Д.Э  мэдүүлэхдээ:

Би 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр аялал зуучлалын компани байгуулж, гадаадад аялах хүмүүсийн визэнд орох материалыг нь бэлдэж өгдөг байсан. 2018 оны 11 дүгээр сард сонинд Солонгосын визинд зуучлана гэсэн зар өгдөг байсан. Зарын дагуу Сэргэлэн, А болон Сэргэлэнгийн охин надтай ирж уулзсан. Тэдэнд Солонгос улс руу зуучлуулах хүмүүст материалын эх бүртгэлийг хийж, элчин сайдын яаманд өгдөг талаар хэлж, тэдэнд визинд орох хүмүүс банкинд мөнгө байршуулж, нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай гэж хэлэхэд тэд тэр нь бэлэн байгаа гэж хэлсэн. Гэтэл надад 10 хүний гадаад паспортыг  өгсөн. Тухайн үед би 500 000 төгрөгөөр бүртгэл хийж байсан. Миний хувьд хэргийн зүйлчлэл болон прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна. Аээс хэдэн төгрөг авснаа мэдэхгүй байна. А, Сэргэлэн нар намайг дуудахаар нь очиход Н.А, Сэргэлэн болон тэдний найз гэх нотариатч байсан. Тэгээд зээлийн гэрээ хийе гэхэд нь би зээлийн гэрээ хийхгүй гэхэд тэд нар хамаатны хүмүүст үзүүлэх баримт байгаа юм гэж 11 190 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Н.А надад шууд мөнгө өгч байгаагүй, тэр Сэргэлэнд мөнгө өгч, гадаад паспортын хамт над руу явуулдаг байсан. Анх Сэргэлэн гэх хүнээс 4 хүний паспортыг 2 000 000 төгрөгтэй хамт авсан тул өөрийн компанийн нэрээр Сэргэлэнтэй гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ Сэргэлэн, бид хоёр нэг нэг хувийг авдаг байсан. Гадагшаа явна гэсэн хүмүүсийн материал бүрэн биш, бичиг баримт нь ирээгүй учраас би материалыг нь элчин сайдын яаманд өгч чадаагүй. Хохирогч нар ч өөрсдөө материалаа бүрдүүлж өгөөгүй. Хэрвээ материалаа бүрэн өгсөн бол би элчин сайдын яаманд өгөх байсан. Одоо хохирогч Наад 1 200 000 төгрөг, Мд 640 000 төгрөг, Сд 1 285 000 төгрөг, Мд 1 285 000 төгрөг, Ст 1 285 000 төгрөг, Оид 1 280 000 төгрөг, Нард 1 285 000 төгрөг, Нт 1 425 000 төгрөг, Ад 1 095 000 төгрөг, Ундармаад 2 031 500 төгрөг, Лхд 1 960 000 төгрөг төлөхөө зөвшөөрч байна. Хохирол төлөх гэж би “Гарьд” компанид 1 200 000 төгрөгийн харуул хамгаалалтын ажил хийж байсан. Одоо ах, дүү нараасаа тусламж авч төлнө гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.А мэдүүлэхдээ:

            Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би н.Баясгаланд 500 000 төгрөг өгсөн. Мөн Гандиймаа, Болортуяа нарын 770 000 төгрөг төлнө. Анх танилцуулахдаа нийт 8 100 000 төгрөг бөгөөд бичиг баримтын төлбөр нь нэг хүний 385 000 төгрөг, 2 хүний 770 000 төгрөг төлөөд, дараа нь үлдэгдэл 5 сая төгрөгийг хийнэ гэж хэлсэн. Гандиймаа, Болортуяа нараас мөнгийг аваад, бичиг баримтаа аваад ир гэхэд 10 дугаар анги төгссөн гэрчилгээ ч байхгүй байсан. Би Янжиндулам гэх хүн дээр очоод Гандиймаа, Болортуяа нар явахаа байсан тул мөнгийг нь авъя гэхээр тэр хүмүүсээ явуул гээд байгаа юм. Би 2-3 удаа очиход мөнгийг нь надад өгөөгүй. Д.Эт 11 900 000 төгрөг өгсөн. Д.Э хүмүүсийг гадагшаа гаргана гээд надаас мөнгө авдаг байсан. Нэг хүний 250 ам.доллар авч байсан. Долларыг төгрөгт шилжүүлэхээр 640 000 төгрөг болж байсан. Би хүмүүсээс мөнгө авч өгч байсан. Тэгээд явцын дунд хүмүүс ч надаас мөнгөө нэхээд эхлэхээр нь Д.Этэй уулзаад хүнээс авсан мөнгөө буцаагаад өгье гэж хэлсэн. Д.Эт өгсөн мөнгөө нотариатаар батлуулсан. Би уг нь Эт 11 900 000 төгрөг өгсөн. Гэтэл гэрээндээ 11 190 000 төгрөг гэж бичсэнээс дүн зөрүүтэй байгаа юм. Би өөрийн дансанд байсан мөнгөө буцааж хүмүүст өгсөн. Эт итгэх болсон шалтгаан нь манай багш Сэргэлэн нь Э гэх хүн солонгос руу найдвартай виз гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа уулзсан. Д.Эийн надад үзүүлсэн тамга, тэмдэг бүгд албан ёсных байсан нь итгэл төрүүлсэн. Мөнгө төлснөөс хойш сарын дараа хүмүүсийг гадагшаа гаргана гэсэн. Эхлээд миний таньдаг 3-4 хүн байсан. Сүүлдээ тэр хүмүүс таньдаг хүмүүстээ цааш хэлээд 10 гаран хүн болсон. Би асуудал хүндэрсэн тул 3 удаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэст очсон. Хэрэгт байгаа зуучлалын гэрээг Д.Э өгсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд Сэргэлэн нь Д.Эт 640 000 төгрөг өгсөн нэг баримт байгаа. Бусад баримтыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт бүгдийг нь өгсөн. Баясгаланд 500 000 төгрөгийн хохирол төлсөн. Гандиймаа, Болортуяа нарын 770 000 төгрөг, мөн зээлийн гэрээ хийхдээ 11 900 000, 11 190 000 төгрөгийн зөрүү буюу 710 000 төгрөг,  нийт 1 480 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Тухайн үед Гэгээн мандал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа визний талаар утсаар ярьж байхад хүмүүс сонсоод нэг, нэгэндээ хэлээд ийм зүйл болсон. Тэрнээс би тэдгээр хүмүүсийг гуйж, виз гаргана гэсэн зүйл байхгүй. Д.Эээс мөнгө нэхэхээр одоохон гэсээр байгаад хойшлуулсан. Тэгээд нотариатаар гэрээ хийсэн. Хүмүүс гадагшаа гараагүй, ажил бүтээгүй учраас мөнгийг буцаагаад өгсөн. Эдгээр хүмүүсээс авсан мөнгийг өөрийн дансандаа хадгалж байсан. Одоо би тэтгэвэрт байдаг. Хөнгөн ял оногдуулна уу. Өөрийн нэр төрийг гутаалаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Л.Н мэдүүлэхдээ:

Би Гэгээн мандал эмнэлэгт ажиллаж байхад Н.А нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тэгээд На эмчээс Аийн талаар мэдээлэл аваад өрөөнд нь орж уулзсан. Би нөхрийгөө солонгос явуулж чадахгүй байна гэхэд би гаргаж өгч чадна, материалаа бүрдүүлээд, хурдан өг гэж хэлсэн. Үүний дагуу 2-3 хоногийн дараа гадаад паспорт, зураг болон 1 000 000 төгрөгийг, дараа нь 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Бусдын адил виз 1 сарын дараа гарна гэсэн. Манай нөхөр материалаа өгсөн гэж ярьж байхад нөхрийн эгчийн охин Янжиндулам нь манай нөхрөөр дамжуулан бас материалаа явуулсан. Дэлгэрмаа гэх хүний дансаар 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Манай нөхөр материалыг Ат өгсөн. Гэрээгээр явах ганц л хүний орон тоо байна. Яг одоо материалаа өгчих гэж хэлсэн учраас орой нь аваачиж өгсөн. Материалаа өгснөөс хойш байнга холбоотой ярьж, гэрт нь олон удаа очсон. Би нөхрийнхөө өмнөөс 1 500 000 төгрөг өгснөөс 860 000 төгрөгийг буцааж авсан. Янжиндулам 2 000 000 төгрөг өгснөөс 715 000 төгрөг буцаан авч, 1 275 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Би Н.Ат итгэсэн. Д.Этэй уулзаж байгаагүй, ганц хоёр удаа утсаар ярьж байсан. На эмчийн нөхөр Аээр дамжуулан визэнд орж, гадагшаа явсан гэхээр нь итгэсэн. Одоо үлдэгдэл төлбөрөө авна. Бас 2 ширхэг гадаад паспортоо авна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ө.Гандиймаа мэдүүлэхдээ:

            ...Манай ээж Өнөржаргал нь 2019 оны 3 дугаар сард байхаа А гэх хүнээр засал, ном хийлгэхээр очоод байж байхдаа намайг дуудаад, ээжтэйгээ А гэх хүний гэрт хоносон юм. Энэ үед А гэх хүн “Солонгос улс руу гаргадаг найдвартай хүн байна, манай хуурай дүү байна, чи залуу хүн юм чинь сургалтын шугамаар Солонгос улс руу явсан дээр, 1 хүн 8 000 000 төгрөгөөр бүтнэ” гэж хэлэхээр нь би итгээд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр найз Болортуяагийн Төрийн банк дахь 1305111757 дугаарын данснаас А гэх хүний 5681033422 дугаарын данс руу 2 000 000 төгрөг, дараа нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн Хаан банк дахь 5585449985 дугаарын данснаас А гэх хүний Хаан банк дахь 5681033422 дугаарын данс руу 6 000 000 төгрөг шилжүүлсэн. А гэх хүн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр надаас 2 000 000 төгрөг аваад, миний гадаад паспорт, дансны хуулга гэх мэт бичиг баримтуудыг авсан. 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэхэд явуулна гэж хэлж байсан.

            2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг Болортуяа өөрийн Төрийн банкны данснаас ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр байхдаа АТМ-ээс шилжүүлсэн. Бусад мөнгийг нь хаанаас ямар байдлаар шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна. Харин 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгсөн 6 000 000 төгрөгийг би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхонд дэлгүүр дотор явж байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 23-24)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Болортуяа мэдүүлэхдээ:

            “...2019 оны 3 дугаар сүүлээр миний найз Гандиймаа “Надад Солонгос улсын виз гаргаж өгдөг найдвартай хүн байна, миний ээжийн найзынх нь багш байгаа юм аа, хоёулаа хамт Солонгос улс руу явах уу” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд А гэх хүнтэй 89922062 дугаарын утсаар холбогдоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиж уулзсан ба энэ үед “Надад Солонгос улсын сургалтын визээр хүн гаргаж өгдөг найдвартай хүн байгаа, нэг хүнийг 8 000 000 төгрөгөөр гаргана, урьдчилгаа нэг хүний 5 000 000 төгрөг авна, 2019 оны 7 дугаар cap гэхэд виз гаргаж өгнө” гэж хэлэхээр нь би итгээд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн Голомт банк дахь 1305111757 дугаарын данснаас А гэх хүний Хаан банк дахь 5681033422 дугаарын данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Дээрх шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг би өөрийн ажил буюу Чингис хаан нисэх онгоцны буудал дээр мобайл банк ашиглан шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн Хаан банк дахь 5071375925 дугаарын данснаас 5681033422 дугаарын данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн ба энэ мөнгийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүр дотор байрлах АТМ-ээс шилжүүлсэн. А гэх хүн одоог хүртэл виз гаргаж өгөөгүй ба мөнгөө нэхэхээр “түр байж бай, мөнгийг чинь өгнө, зээл хөөцөлдөж байна” гэж хэлээд, намайг залилаад байна. Би Н.А гэх хүнд Солонгос улсын виз гаргуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Хаан банк дахь 5071375925 дугаарын данснаас 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Гандиймаа бид хоёр нийт дансаар 11 000 000 төгрөгийг А гэх хүнд өгснөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 3 000 000 төгрөг нь миний мөнгө, үлдсэн мөнгө нь Гандиймаагийн мөнгө байгаа юм. Нийт өгсөн 11 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөгт тооцож Гандиймаа А гэх хүнээр хөөрөгний толгой хийлгэсэн байгаа. Н.А гэх хүн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр миний Хаан банк дахь 5071375925 дугаарын данс руу 1 800 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 500 000 төгрөг шилжүүлсэн. Нийт авсан 2 300 000 төгрөгөөс 900 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр би Гандиймаагийн данс руу шилжүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 27-31)

 

           

            Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Наранмандах мэдүүлэхдээ:

            2018 оны 7 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхад манай тасагт Ням-Очирын А гэх эмэгтэй хэвтэн эмчлүүлж байсан. Үүний дараа 8 дугаар сард би “Гэгээн мандал” эмнэлэгт ажилд орсон. Тэгээд А эгч над руу яриад манай ажил дээр өдрөөр ирж бариа эмчилгээ хийлгэж байсан. Тухайн үед манай нөхөр Жавхлан солонгос улс руу явах гээд материал бүрдүүлж байгаа талаар А эгчид санаандгүй хэлсэн чинь А надад хандаж “нэг таньдаг хүн байгаа, чи гадаад паспортоо өгчих” гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө 5720404645 гэсэн данснаас Ням-Очирын Аийн 5681033422 гэсэн данс руу 2 200 000 төгрөгийг шилжүүлээд гадаад паспорт, 2 хувь цээж зураг болон бусад материалын хамт өгсөн. Дараа нь би А эгч рүү яриад “виз чинь гарахгүй юм байна, би мөнгөө авъя, надад мөнгө хэрэгтэй байна" гэж хэлээд 1 000 000 төгрөгийг буцааж авсан. 1 200 000 төгрөгөө авч чадаагүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 84-88)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Э.М мэдүүлэхдээ:     

            Миний бие А гэх хүнтэй нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Гэгээн мандал” нэртэй эмнэлэгт сувилагч хийдэг дүү Оээр дамжуулж анх уулзаж, танилцаж байсан бөгөөд тэр хүн нь БНСУ-ын виз гаргадаг гэж өөрийгөө танилцуулсан. Ингээд би БНСУ-ын виз гаргуулахаар 1 500 000 төгрөгийг А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны 5017001181 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн Мандал” эмнэлэгт Аийн хажууд байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа виз чинь гарна гэж хэлээд гараагүй бөгөөд одоог хүрээд байгаа юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний данс руу 860 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 640 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 164)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч -Д.С мэдүүлэхдээ:

            Миний бие нь 2020 оны 01 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсын виз хөөцөлдөх санаатай байж байхад “Гэгээн манал” нэртэй эмнэлэгт их эмч ажилтай, На гэх гэр бүлийн найз нь “Би өөрөө Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар А гэх хүнд мөнгө, гадаад паспортоо өгчихсөн, энэ хүн найдвартай” гэж хэлэхээр нь би А гэх хүний утасны дугаарыг нь аваад холбогдсон юм. Тэгэхэд А нь “Би 2 жилийн хугацаатай Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргана, урьдчилгаа 2 сая төгрөг, виз гарсны дараа 1 сая төгрөгийг авна” гэж хэлэхээр нь би итгээд 2 сая төгрөгийг А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5270388698 тоот данснаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөрийн ойролцоо явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Тэр өдрөө Атэй Бөмбөгөрийн ойролцоо уулзаад, гадаад паспортоо өгч байсан. Үүнээс хойш миний виз 3 сарын дундуур гарна гэж хэлж байсан бөгөөд сүүлдээ виз бүтэх шинжгүй болохоор нь би мөнгөө авъя гэдгийг хэлсэн юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр миний данс руу 715 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 285 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 178-179)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-З.М мэдүүлэхдээ:

            Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эгч Нарандэлгэрэхийн найз болох Баясгалан гэх хүнээр дамжуулан Бүгд Найрамдах Солонгос улсын 3 сарын аяллын виз гаргадаг гэх А гэх хүнтэй анх Гандангийн ойролцоо уулзаж танилцсан юм. Тухайн үед А нь “Би найдвартай виз гаргана, би бөө хүн, хүн хуурч, буяндаа бузар хийхээр хүн биш” гэж хэлж байхаар нь нөхөр бид хоёр итгээд визний мөнгө гэж 2 500 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Наранбадрахын Хаан банкны 5077190029 тоот данснаас Аийн Хаан банкны 5681033422 тоот данс руу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зурагт нэртэй захын урд талд байхдаа шилжүүлж, гадаад паспорт, цээж зургийн хамт А гэх хүнд хүлээлгэн өгсөн юм. Ингээд байж байтал тэр оройдоо А гэх хүн нь над руу залгаад “Солонгос улс руу 2 жилийн гэрээгээр ажиллах 4 хүний орон тоо байна, энд чи хамрагдах уу” гэж асуухаар нь би зөвшөөрсөн юм. Тэгтэл А нь уг мөнгөн дээрээ нэмээд 210 000 төгрөг нэмж өгнө шүү гэхээр нь би “яг одоо өгөх мөнгө байхгүй байна, аргалаад өгье” гэж хэлээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөнгө олоод 210 000 төгрөгийг мөн нөхрийн Хаан банкны 5077190029 тоот данснаас Аийн Хаан банкны 5681033422 тоот данс руу шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлснээс хойш А нь виз гаргаж өгнө гэж хэлж явсаар, сүүлдээ худлаа болж мөнгийг чинь цааш нь хүнд өгөөд алдчихлаа гэж хэлж байсан. Мөн одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө авъя гэж шаардахад надад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхрийн данс руу 1 425 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 285 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 193-194)

             Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Баясгалан мэдүүлэхдээ:

             Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын орчимд А гэх хүнтэй Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Гэгээн манал” нэртэй эмнэлэгт эмчээр ажиллаж байх хугацаандаа ажлын газрын эмч Нааар дамжуулан танилцаж байсан бөгөөд энэ хүн нь бөө гэж анх танилцаж байсан. Мөн А гэх хүнд манай ажлын газрын хүмүүс Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар материалаа өгчихсөн найдвартай гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь А гэх хүнтэй ярилцаад БНСУ-ын виз гаргуулахаар 2 000 000 төгрөгийг А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны 5991002729 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Содон хорооллын доод талд байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа виз чинь гарна гэж хэлээд гараагүй бөгөөд одоог хүрээд байгаа юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр миний данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 сая төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 208-209)

 

             Мөрдөн байцаалтад хохирогч-Б.С мэдүүлэхдээ:

             “...Миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай бэр Наранмандахаар дамжуулж А хүнтэй танилцаж байсан бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, нэг хүний 1 500 000 төгрөг, виз гарсны дараа үлдэгдэл мөнгийг нь авна гэж хэлж байсан юм. Ингээд би болон өөрийн нөхөр Отгонбаатарын хамт Бүгд Найрамдах Солонгос улсын визний мөнгө гэж 3 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5015167796 тоот данснаас А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 17 цаг 23 минутад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээр шилжүүлэн өгч залилуулсан. Үүнээс хойш А гэх хүн нь 1 сарын дараа виз гарна гэж байсан боловч 1 сарын хугацаа нь өнгөрөөд удахгүй болно, бүтнэ гэж явсаар одоог хүрээд байгаа бөгөөд миний хохирлоос 1 720 000 төгрөгийг дансаар өгсөн юм. Одоо үлдэгдэл 1 280 000 төгрөгийн хохирол учраад байгаа юм гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 219-220)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Б.О мэдүүлэхдээ:

“...Миний бие А гэх хүнтэй 2018 оны 9 дүгээр сарын орчимд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Гэгээн манал” нэртэй эмнэлэгт сувилагч хийдэг байхдаа ажлын газрын эмч Нааар дамжуулан танилцаж байсан бөгөөд энэ хүн бөө гэж танилцаж байсан. Үүнээс 1 cap орчмын дараагаас тухайн А гэх хүн нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тухайн үедээ надад хандаж, “Би Солонгос руу визинд зуучилдаг, виз гаргуулж болно” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд виз гаргуулъя гэдгийг хэлсэн. 1 хүний виз гаргуулах мөнгө 1 500 000 төгрөг гэж хэлэхээр нь би өөрийн нөхрийн хамт виз гаргуулахаар А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 5732015714 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа виз чинь гарна гэж хэлээд гараагүй бөгөөд одоог хүрээд байгаа юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад миний данс руу 1 720 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 280 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн бөгөөд уг мөнгийг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 233-234)

            Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Нар мэдүүлэхдээ:

            “...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын эхээр манай бэр, “Гэгээн манал” эмнэлэгт ажилладаг Наранмандахаар дамжуулж А хүний талаар сонссон бөгөөд уг хүн нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгдөг гэнэ гэж хэлж байсан юм. Улмаар байж байтал Аийн ярьж байсан хүмүүс нь 14 хоногийн дотор виз нь гараад Бүгд Найрамдах Солонгос улс руу явчихсан юм. Тэгэхээр нь би асуудалгүй баттай юм байна гэж итгээд А гэх хүнтэй яриад өөрийн нөхөр Баярхүүгийн хамт Бүгд Найрамдах Солонгос улсын визний мөнгө гэж 3 сая төгрөгийг 2 хувааж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын үйлчилгээний төвийн урд байхдаа 1 500 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөгийг Баянхошууны 112 автобусны буудал дээр А гэх хүнд тус тус бэлнээр нөхөр бид хоёр гадаад паспортын хамт хүлээлгэн өгч залилуулсан юм. Үүнээс хойш А гэх хүн нь 1 сарын дараа виз гарна гэж байсан боловч 1 сарын хугацаа нь өнгөрөөд удахгүй болно, бүтнэ, гэж явсаар 3 cap өнгөрсөн юм. Тэгэхээр нь би Ат хандаж “виз гаргаж өгөхгүй юм байна, би мөнгөө, паспортоо авъя" гэж хэлэхэд А нь “Би паспорт мөнгөтэй нь хамт Э гэж хүнд өгчихсөн” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Э гэх хүнтэй нь гар утсаар холбогдсон бөгөөд царайг нь харж байгаагүй бөгөөд паспортоо Монгол шуудангийн нэг үйлчлэгчээс аваарай гэж хэлж байсан. Тэгээд тухайн газар нь очоод үл таних цэвэрлэгч эмэгтэйгээс авсан бөгөөд Э нь тэр хүнд үлдээчихсэн байсан. Одоогийн байдлаар миний хохирлоос 1 800 000 төгрөгийг дансаар өгсөн юм. Одоо үлдэгдэл 1 200 000 төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 248-249)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-М.А мэдүүлэхдээ:

            ...Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын визинд орох зорилгоор А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу Хаан банкны 5023489533 тоот данснаас 2 300 000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн Ундраа цогцолбор сургуульд байхдаа rap утасны интернет банк ашиглан шилжүүлсэн. Харин тухайн А гэх хүнтэй нь миний эгч Анхтуяа нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Гэгээн манал” нэртэй эмнэлэгт сувилагч хийдэг байхдаа танилцаж байсан бөгөөд энэ хүн нь Солонгос улс руу найдвартай гаргаж өгөх хүн байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд эгч Анхтуяагаас холбогдох мэдээллийг авсан юм. Үүнээс хойш буюу мөнгө шилжүүлснээс хойш А цааш нь хүнд өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад 2019 оны 5 дугаар сарын дундуур 800 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдсэн 1 500 000 төгрөгийг барагдуулж авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, хуудас 30-31)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-У.Ха мэдүүлэхдээ:

            “...Би 2018 оны 8 дугаар сарын орчим өөрийн танил болох Цэвэлмаа гэх хүнээр дамжуулан Э гэх эрэгтэйтэй танилцаж, АНУ-ын виз гаргуулахаар ярилцаж тохирсон юм. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын ордны орчимд уулзаж, 300 америк доллар бэлнээр өгсөн. Мөн Улаанбаатар зочид буудлын орчимд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр 200 америк долларыг өгсөн. Үүний дараа 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөн бэлнээр 900.000 төгрөгийг өгсөн юм. Эхний 300 долларыг виз гаргах мөнгө гэж, дараа авсан 200 долларыг визний цаг авах мөнгө гэж хэлсэн. Сүүлд авсан 900.000 төгрөгийг орчуулагчид зарцуулна гээд авсан юм гэжээ.  (хэргийн 3 дугаар хавтас, хуудас 160-162)

 

            Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Лх мэдүүлэхдээ:

            Зар мэдээний сонин уншиж байгаад Э гэх хүний талаар мэдээлэлтэй болсон. Э нь “Япон улс явах виз гаргаж өгнө” гэж зар өгсөн байсан. Түүнийг уншиж байгаад утасны дугаарыг нь авч уулзсан. Тухайн үед надад бичиг баримт үзүүлж итгэл төрүүлсэн. Э нь иргэний үнэмлэхийн лавлагаа гэж хэлээд том цаас өгсөн. Би анх 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 5115049928 дугаарын дансанд 1 000 000 төгрөг, түүнээс хойш 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 360 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5115049928 дугаарын дансанд 100 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Эхлээд надаас 1 000 000 төгрөг авахдаа урилга өгнө тэрний мөнгө гэж хэлээд авсан. Түүний дараа 360 000 төгрөг авахдаа элчин дээр мөн л хэрэг болно гэж хэлсэн. Мөн 100 000 төгрөг авахдаа бас л хэрэг болсон гэж хэлсэн. Дараа нь 500 000 төгрөг авахдаа өнөө маргаашгүй виз чинь гарна гэж хэлээд авсан гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, хуудас 42-43)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Д.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 182 дугаар хуудас)

            Н.А урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 241 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Э ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр

 

            1. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Хад "АНУ-ын виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2 131 500 төгрөгийг бэлнээр авч залилсан нь

 

            хохирогч У.Хагийн “...Би 2018 оны 8 дугаар сарын орчим өөрийн танил болох Цэвэлмаа гэх хүнээр дамжуулан Э гэх эрэгтэйтэй танилцаж, АНУ-ын виз гаргуулахаар ярилцаж тохирсон юм. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Тусгаар тогтнолын ордны орчимд уулзаж, 300 ам.доллар бэлнээр өгсөн. Мөн Улаанбаатар зочид буудлын орчимд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр 200 ам.долларыг өгсөн. Үүний дараа 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөн бэлнээр 900 000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг,

 

            хохирогч У.Ха, Д.Э нарын хооронд байгуулсан “Гадаад зуучлагчийн хоорондын гэрээ,

 

            2. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Лхд "Япон улсын виз гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5115049928, 5031624993 дугаартай дансаар 1 960 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь

 

хохирогч Г.Лхгийн “...Тухайн үед надад бичиг баримт үзүүлж итгэл төрүүлсэн. Э нь иргэний үнэмлэхийн лавлагаа гэж хэлээд том цаас өгсөн. Би анх 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 5115049928 дугаарын дансанд 1 000 000 төгрөг, түүнээс хойш 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 360 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 5115049928 дугаарын дансанд 100 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Эхлээд надаас 1 000 000 төгрөг авахдаа урилга өгнө тэрний мөнгө гэж хэлээд авсан. Түүний дараа 360 000 төгрөг авахдаа элчин дээр мөн л хэрэг болно гэж хэлсэн. Мөн 100 000 төгрөг авахдаа бас л хэрэг болсон гэж хэлсэн. Дараа нь 500 000 төгрөг авахдаа өнөө маргаашгүй виз чинь гарна гэж хэлээд авсан,

 

Г.Лхгийн эзэмшлийн Хаан банкны 5562004340 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,

 

шүүгдэгч Н.А ганцаараа, үргэлжилсэн үйлдлээр

 

            1. Хохирогч Б.Болортуяад "Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүр дотор байрлах Хаан банкны АТМ-ээс өөрийн Хаан банкны 5082148981 тоот дансаар 3 000 000 төгрөгийг шилжүүлснийг авч залилсан нь

 

хохирогч Б.Болортуяагийн “...2019 оны 3 дугаар сүүлээр “Надад Солонгос улсын сургалтын визээр хүн гаргаж өгдөг найдвартай хүн байгаа, нэг хүнийг 8 000 000 төгрөгөөр гаргана, урьдчилгаа нэг хүний 5 000 000 төгрөг авна, 2019 оны 7 дугаар cap гэхэд виз гаргаж өгнө” гэж хэлэхээр нь би итгээд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би өөрийн Голомт банк дахь 1305111757 дугаарын данснаас А гэх хүний Хаан банк дахь 5681033422 дугаарын данс руу 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Дээрх шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг би өөрийн ажил дээрээ байхдаа буюу Чингис хаан нисэх онгоцны буудал дээр мобайл банк ашиглан шилжүүлсэн, дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би өөрийн Хаан банк дахь 5071375925 дугаарын данснаас 5681033422 дугаарын данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн ба энэ мөнгийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүр дотор байрлах АТМ-ээс шилжүүлсэн. А гэх хүн одоог хүртэл виз гаргаж өгөөгүй ба мөнгөө нэхэхээр “түр байж бай, мөнгийг чинь өгнө зээл хөөцөлдөж байна” гэж хэлээд намайг залилаад байна гэсэн мэдүүлэг,

 

            2. “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн 10 дугаар хорооны нутаг байрлах “Чингис хаан” нисэх онгоцны буудалд байсан хохирогч Ө.Гандиймаагаас мобайл банкаар өөрийн Хаан банкны 5681033422 дансаар 8 000 000 төгрөг залилсан нь

 

хохирогч Ө.Гандиймаагийн“...А гэх хүн “Солонгос улс руу гаргадаг найдвартай хүн байна, манай хуурай дүү байна, чи залуу хүн юм чинь сургалтын шугамаар Солонгос улс руу явсан дээр, 1 хүн 8 000 000 төгрөгөөр бүтнэ” гэж хэлэхээр нь би итгээд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр найз Болортуяагийн Төрийн банк дахь 1305111757 дугаарын данснаас А гэх хүний 5681033422 дугаарын данс руу 2 000 000 төгрөг, дараа нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн Хаан банк дахь 5585449985 дугаарын данснаас А гэх хүний Хаан банк дахь 5681033422 дугаарын данс руу 6 000 000 төгрөг шилжүүлсэн. А гэх хүн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр надаас 2 000 000 төгрөг аваад миний гадаад паспорт, дансны хуулга гэх мэт бичиг баримтуудыг авсан гэсэн мэдүүлэг,

 

Б.Болортуяагийн Голомт банкны 1305111757 дугаартай дансны хуулга, Б.Болортуяагийн Хаан банкны 5071375925 дугаартай дансны хуулга, Ө.Гандиймаагийн Хаан банкны 5585449985 дугаартай дансны хуулга,

 

Д.Э, Н.А нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр

"Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,

 

            1. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "Гэгээн Мандал" эмнэлэгт байсан хохирогч Х.Наранмандахаас Хаан банкны интернет банк ашиглан Хаан банкны 5720404645 данснаас Хаан банкны 5681033422 дугаарын данс руу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2 200 000 төгрөгийг тус тус шилжүүлснийг авч нийт 3 200 000 төгрөгийг залилан авсан нь 

            хохирогч Х.Наын “...2018 оны 7 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхад манай тасагт Ням-Очирын А гэх эмэгтэй хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед манай нөхөр Жавхлан солонгос улс руу явах гээд материал бүрдүүлж байгаа талаар А эгчид санаандгүй хэлсэн чинь А надад хандаж “нэг таньдаг хүн байгаа, чи гадаад паспортоо өгчих” гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө 5720404645 гэсэн данснаас Ням-Очирын Аийн 5681033422 гэсэн данс руу 2 200 000 төгрөгийг шилжүүлээд гадаад паспорт, 2 хувь цээж зураг болон бусад материалын хамт өгсөн. Дараа нь би А эгч рүү яриад “виз чинь гарахгүй юм байна, би мөнгөө авъя, надад мөнгө хэрэгтэй байна" гэж хэлээд 1 000 000 төгрөгийг буцааж авсан. 1 200 000 төгрөгөө авч чадаагүй гэсэн мэдүүлэг,

           

             Х.Наранмандахын Хаан банкны 5585449985 дугаартай данснаас 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны 5681034422 дугаартай дансанд 2 200 000 төгрөг шилжүүлсэн хуулга,

 

            2. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр "Гэгээн Мандал" эмнэлэгт байсан хохирогч Э.Моос интернет ашиглан Хаан банкны 5017001181 дугаарт дансаар 1 500 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан нь

хохирогч Э.Мын “...БНСУ-ын виз гаргадаг гэж өөрийгөө танилцуулсан. Ингээд би БНСУ-ын виз гаргуулахаар 1 500 000 төгрөгийг А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкны 5017001181 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэгээн Мандал” эмнэлэгт Аийн хажууд байхдаа гар утасны мобайл банк ашиглан шилжүүлсэн юм. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа виз чинь гарна гэж хэлээд гараагүй бөгөөд одоог хүрээд байгаа юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр миний данс руу 860 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 640 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн мэдүүлэг,

 

             3. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөмбөгөр худалдааны төвийн ойролцоо явж байсан хохирогч Д.Сээс интернет ашиглан Хаан банкны 5270388698 дугаарт дансаар 2 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан нь

            хохирогч Д.Сийн “...На гэх гэр бүлийн найз нь “Би өөрөө Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар А гэх хүнд мөнгө, гадаад паспортоо өгчихсөн, энэ хүн найдвартай” гэж хэлэхээр нь би А гэх хүний утасны дугаарыг нь аваад холбогдсон юм. Тэгэхэд А нь “Би 2 жилийн хугацаатай Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргана, урьдчилгаа 2 сая төгрөг, виз гарсны дараа 1 сая төгрөгийг авна” гэж хэлэхээр нь би итгээд 2 сая төгрөгийг А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн Хаан банкны 5270388698 тоот данснаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөрийн ойролцоо явж байхдаа гар утасны интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Тэр өдрөө Атэй Бөмбөгөрийн ойролцоо уулзаад гадаад паспортоо өгч байсан. Үүнээс хойш миний виз 3 сарын дундуур гарна гэж хэлж байсан бөгөөд сүүлдээ виз бүтэх шинжгүй болохоор нь би мөнгөө авъя гэдгийг хэлсэн юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр миний данс руу 715 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 285 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

            4. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах зурагт нэртэй захын урд талд байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч З.М нь Хаан банкны 5077190029 дугаарт дансаар 2 710 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан нь

            хохирогч З.Мгийн “...А гэх хүнтэй анх Гандангийн ойролцоо уулзаж танилцсан юм. Тухайн үед А нь “Би найдвартай виз гаргана, би бөө хүн, хүн хуурч буяндаа бузар хийхээр хүн биш” гэж хэлж байхаар нь нөхөр бид хоёр итгээд визний мөнгө гэж 2 500 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарн 28-ны өдөр нөхөр Наранбадрахын Хаан банкны 5077190029 тоот данснаас Аийн Хаан банкны 5681033422 тоот данс руу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зурагт нэртэй захын урд талд байхдаа шилжүүлж, гадаад паспорт, цээж зургийн хамт А гэх хүнд хүлээлгэн өгсөн юм. Ингээд байж байтал тэр оройдоо А гэх хүн нь над руу залгаад “Солонгос улс руу 2 жилийн гэрээгээр ажиллах 4 хүний орон тоо байна, энд чи хамрагдах уу” гэж асуухаар нь би зөвшөөрсөн юм. Тэгтэл А нь уг мөнгөн дээрээ нэмээд 210 000 төгрөг нэмж өгнө шүү гэхээр нь би “яг одоо өгөх мөнгө байхгүй байна, аргалаад өгье” гэж хэлээд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөнгө олоод 210 000 төгрөгийг мөн нөхрийн Хаан банкны 5077190029 тоот данснаас Аийн Хаан банкны 5681033422 тоот данс руу шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлснээс хойш А нь виз гаргаж өгнө гэж хэлж явсаар, сүүлдээ худлаа болж мөнгийг чинь цааш нь хүнд өгөөд алдчихлаа гэж хэлж байсан. Мөн одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө авъя гэж шаардахад надад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхрийн данс руу 1 425 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 285 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

            5. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын доод талд байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч Б.Баясгалан нь Хаан банкны 5991002729 дугаар дансаар 2 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан нь

            хохирогч Б.Баясгалангийн “...А гэх хүнд манай ажлын газрын хүмүүс Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар материалаа өгчихсөн найдвартай гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь А гэх хүнтэй ярилцаад БНСУ-ын виз гаргуулахаар 2 000 000 төгрөгийг А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны 5991002729 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Содон хорооллын доод талд байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа виз чинь гарна гэж хэлээд гараагүй бөгөөд одоог хүрээд байгаа юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр миний данс руу 1 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн 1 сая төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

Б.Баясгалангийн Хаан банкны 5991002729 дугаартай дансны хуулга,

 

            6. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс Б.С нь өөрийн 5015167796 дугаарт дансаар 3 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан нь:

            хохирогч Б.Сийн “...Миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай бэр Наранмандахаар дамжуулж А гэх хүнтэй танилцаж байсан бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, нэг хүний 1 500 000 төгрөг, виз гарсны дараа үлдэгдэл мөнгийг нь авна гэж хэлж байсан юм. Ингээд би болон өөрийн нөхөр Отгонбаатарын хамт Бүгд Найрамдах Солонгос улсын визний мөнгө гэж 3 сая төгрөгийг өөрийн Хаан банкны 5015167796 тоот данснаас А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны 17 цаг 23 минутад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээр шилжүүлэн өгч залилуулсан. Үүнээс хойш А гэх хүн нь 1 сарын дараа виз гарна гэж байсан боловч 1 сарын хугацаа нь өнгөрөөд удахгүй болно, бүтнэ гэж явсаар одоог хүрээд байгаа бөгөөд миний хохирлоос 1 720 000 төгрөгийг дансаар өгсөн юм. Одоо үлдэгдэл 1 280 000 төгрөгийн хохирол учраад байна гэсэн мэдүүлэг,

 

             Б.Сийн Хаан банкны 5015167796 дугаартай дансны хуулга,

 

            7. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс Б.О нь 5732015714 дугаарт дансаар 3 000 000 төгрөгийг 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч залилсан нь

хохирогч Б.Оийн “...Миний бие А гэх хүнтэй 2018 оны 9 дүгээр сарын орчимд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Гэгээн манал” нэртэй эмнэлэгт сувилагч хийдэг байхдаа ажлын газрын эмч Нааар дамжуулан танилцаж байсан бөгөөд энэ хүн бөө гэж анх танилцаж байсан. Үүнээс 1 cap орчмын дараагаас тухайн А гэх хүн нь манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тухайн үедээ надад хандаж, “Би Солонгос руу визинд зуучилдаг, виз гаргуулж болно” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд виз гаргуулъя гэдгийг хэлсэн. 1 хүний виз гаргуулах мөнгө 1 500 000 төгрөг гэж хэлэхээр нь би өөрийн нөхрийн хамт виз гаргуулахаар А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрийн Хаан банкны 5732015714 тоот данснаас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн юм. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 1 сарын дараа виз чинь гарна гэж хэлээд гараагүй бөгөөд одоог хүрээд байгаа юм. Сүүлдээ А цааш нь Э гэх хүнд мөнгөө өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад он cap өдрийг нь санахгүй байна миний данс руу 1 720 000 төгрөгийг шилжүүлсэн Үлдсэн 1 280 000 төгрөгийг чи Э гэх хүнээс аваарай гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,

 Б.Оийн Хаан банкны 5732015714 дугаартай дансны хуулга,

 

            8. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын үйлчилгээний төвийн урд байхдаа Б.Нар нь Төрийн банкны 106800567301 тоот дансаар 1 500 000 төгрөгийг,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 112 автобусны буудлын ойролцоо явж байхдаа Б.Нар нь Хаан банкны 5016132864 тоот дансаар 1 500 000 төгрөгийг тус тус 5681033422 дугаарын данс руу шилжүүлснийг авч нийт 3 000 000 төгрөгийг залилан авсан нь

хохирогч Б.Нарийн “...Аийн ярьж байсан хүмүүс нь 14 хоногийн дотор виз нь гараад Бүгд Найрамдах Солонгос улс руу явчихсан юм. Тэгэхээр нь би асуудалгүй баттай юм байна гэж итгээд А гэх хүнтэй яриад өөрийн нөхөр Баярхүүгийн хамт Бүгд Найрамдах Солонгос улсын визний мөнгө гэж 3 сая төгрөгийг 2 хувааж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын үйлчилгээний төвийн урд байхдаа 1 500 000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 500 000 төгрөгийг Баянхошууны 112 автобусны буудал дээр А гэх хүнд тус тус бэлнээр нөхөр бид хоёр гадаад паспортын хамт хүлээлгэн өгч залилуулсан юм. Үүнээс хойш А гэх хүн нь 1 сарын дараа виз гарна гэж байсан боловч 1 сарын хугацаа нь өнгөрөөд удахгүй болно, бүтнэ, гэж явсаар 3 cap өнгөрсөн юм. Тэгэхээр нь би Ат хандаж “виз гаргаж өгөхгүй юм байна, би мөнгөө, паспортоо авъя" гэж хэлэхэд А нь “Би паспорт мөнгөтэй нь хамт Э гэж хүнд өгчихсөн” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Э гэх хүнтэй нь гар утсаар холбогдсон бөгөөд царайг нь харж байгаагүй бөгөөд паспортоо Монгол шуудангийн нэг үйлчлэгчээс аваарай гэж хэлж байсан. Тэгээд тухайн газар нь очоод үл таних цэвэрлэгч эмэгтэйгээс авсан бөгөөд Э нь тэр хүнд үлдээчихсэн байсан. Одоогийн байдлаар миний хохирлоос 1 800 000 төгрөгийг дансаар өгсөн юм. Одоо үлдэгдэл 1 200 000 төгрөгийн хохирлоо барагдуулах хүсэлтэй гэсэн мэдүүлэг,

 

            Г.Ганбаатарын Хаан банкны 5016132864 дугаартай дансны хуулга,

 

Хохирогч Б.Нарийн Төрийн банкны 106800567301 дугаартай дансны хуулга,

 

             9. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-ээс 5925085047 тоот дансаар 1 000 000 төгрөгийг,

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 5925085047 тоот дансаар 500 000 төгрөгийг,

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын төвийн ойролцоо явж байхдаа 2 000 000 төгрөгийг хохирогч Л.Н нь 5681033422 дугаарын данс руу тус тус шилжүүлснийг авч, нийт 3 500 000 төгрөгийг залилсан нь

хохирогч Л.Нийн “...А гэх хүнд Солонгос улсын виз гаргуулахаар нийт 1 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч залилуулсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөгийг Аийн Хаан банкны 5681033422 тоот данс руу нөхөр 5925085047 тоот данснаас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн АТМ-ээс шилжүүлж байсан.

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 500 000 төгрөгийг уг хоёр дансны хооронд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс тус тус шилжүүлсэн юм. Үүнээс хойш А гэх хүн нь удахгүй болно, бүтнэ гэж явсаар одоог хүрээд байгаа бөгөөд миний хохирлоос 860 000 төгрөгийг дансаар буцаан өгсөн юм. Одоо үлдэгдэл 640 000 төгрөгийн хохирол учраад байгаа юм. Миний бие нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргуулахаар А гэх хүнд 1 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Би А гэх хүнд итгэчихсэн, виз асуудалгүй гарах юм байна гэж тухайн үед бодоод хамаатны дүү Энхмэндийн Янжиндулам /хөдөө байдаг одоо хаана байгааг нь мэдэхгүй/-ыг Солонгос улс руу явуулах зорилгоор 2 сая төгрөгийг мөн эгч Дэлгэрмаагийн Хаан банкны 5011211991 тоот данснаас Аийн Хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Уг 2 000 000 төгрөг нь миний мөнгө бөгөөд үүнээс 715 000 төгрөгийг Аээс буцааж авсан, одоо үлдэгдэл 1 285 000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

             А.Цэдэнсодномын Хаан банкны 5925085047 дугаартай дансны хуулга, Дэлгэрмаагийн Хаан банкны 5011211991 дугаартай дансны хуулга,

 

10.  2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрдмийн Ундраа” сургуулийн орчим явж байхдаа М.А нь интернет банк ашиглан Хаан банкны 5023489533 дугаарт дансаар 5681033422 дугаарын данс руу 2 300 000 төгрөг шилжүүлснийг авч залилсан нь

 

хохирогч М.Алтанбаганын “......Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын визинд орох зорилгоор А гэх хүний Хаан банкны 5681033422 тоот данс руу Хаан банкны 5023489533 тоот данснаас 2 300 000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрдмийн Ундраа цогцолбор сургуульд байхдаа rap утасны интернет банк ашиглан шилжүүлсэн. Харин тухайн А гэх хүнтэй нь миний эгч Анхтуяа нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Гэгээн манал” нэртэй эмнэлэгт сувилагч хийдэг байхдаа танилцаж байсан бөгөөд энэ хүн нь Солонгос улс руу найдвартай гаргаж өгөх хүн байна гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд эгч Анхтуяагаас холбогдох мэдээллийг авсан юм. Үүнээс хойш буюу мөнгө шилжүүлснээс хойш А цааш нь хүнд өгөөд алдчихлаа гэж хэлээд одоог хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд Аээс өгсөн мөнгөө шаардахад надад 2019 оны 5 дугаар сарын дундуур 800 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдсэн 1 500 000 төгрөгийг барагдуулж авах хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг,

 

             М.Алтанбаганын Хаан банкны 5023489533 дугаартай дансны хуулга,

 

            гэрч Д.Сэргэлэнгийн “...2018 онд би зар мэдээ гэдэг сонин дээрээс зар харж байхад “Солонгос улс руу байнга виз гаргана” гэсэн зарыг хараад, сонирхоод 88777451 гэсэн дугаар луу залгаж уулзахад Дорлигсүрэнгийн Э гэдэг 1972 онд төрсөн залуу “манайх албан ёсны компани байгаа юм, иргэдийг гадаад улс руу гаргадаг” гээд надад компанийн тамга тэмдэг, гэрчилгээ үзүүлж байсан. Тэгээд би энэ талаар Ат хэлээд 2 уулаа энэ хүнээр дамжуулж, ойр дотны хүмүүсээ Солонгос улс руу явуулчих юм сан гэж ярьж, 2018 оны 11 сарын орчим Э, А бид 3 уулзсан. Тэгэхэд Э бид хоёрт хэлэхдээ Солонгос улс руу 3 сарын виз гаргахад 250-500 ам.доллар авна гэж хэлж байсан. Тэгээд би дахиж уулзаагүй, А уулзсан юм шиг байна лээ гэх мэдүүлэг,

 

            Н.Аээс Д.Эт 11 190 000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ,

 

Н.Аийн Хаан банкны 5681033422 дугаартай дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, банкны шилжүүлэг, зарлагын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч нараас мөнгө шилжүүлсэн дансны хуулга, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч

Д.Э нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэж, 12 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 30 301 500 төгрөгийн үлэмж хэмжээний,

 

Н.А нь 2018 оны  11 дүгээр сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд, ганцаараа болон бусадтай бүлэглэж, 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 37 210 000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх ба өмгөөлөгчид нь энэ талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Д.Э, Н.А нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Прокуророос  тэдний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь зөв тул үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нарын залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд хохирол төлж барагдуулсан тухай баримт, яллах дүгнэлтийн хавсралт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг харгалзан үзэв.

12 дугаар сарын 22-ны өдрийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт Н.Аээс 770 000 төгрөг гаргуулан хохирогч Ө.Гандиймаад, 500 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Нт, 405 000 төгрөг гаргуулан хохирогч М.Ад,

 

Д.Эээс 1 200 000 төгрөг гаргуулж, Х.Наад, 640 000 төгрөг гаргуулж, Э.Мд, 1 285 000 төгрөг гаргуулж, Д.Сд, 1 285 000 төгрөг гаргуулж, З.Мд, 1 280 000 төгрөг гаргуулж, Б.Ст, 1 280 000  төгрөг гаргуулж, Б.Оид, 1 200 000 төгрөг гаргуулж, Б.Нар, 1 425 000 төгрөг гаргуулж, Л.Нт, 1 095 000 төгрөг гаргуулж, М.Ад, 2 131 500 төгрөг гаргуулж, У.Хад, 1 960 000 төгрөг гаргуулж, Г.Лхд олгохоор шийдвэрлэхэд шүүгдэгч нар хохирол төлөх боломжоор хангана уу гэж шүүх хуралдаан завсарлага авсан болно.

 

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд Н.А хохирогч Ө.Гандиймаад 770 000 төгрөг, хохирогч Л.Нт 500 000 төгрөг, хохирогч М.Ад 405 000 төгрөг төлсөн бөгөөд харин Д.Э нь хохирол төлөөгүй бөгөөд цаашид хохирол төлөхөө илэрхийлж байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх,

Д.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх,  нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нарын 2018 оны 8 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл үйлдсэн хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан үйлчлэлд,

 

мөн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заалтад хамаарч байх боловч шүүгдэгч Д.Э нь хохирол төлөөгүй, хохирлыг төлөхөө илэрхийлсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирол төлөх талаар тодорхой үйлдэл хийгээгүй, хохирол төлөх эд хөрөнгө, хадгаламж, боломжтой эсэхээ нотлох баримтаар нотлоогүй тул шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар түүнд хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихгүйгээр, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах,

 

Н.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагыг тус тус оногдууллаа.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар    Д.Эийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл баривчилсан 2 хоног, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр 27-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 30 хоног, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 154 хоног, нийт 186 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Д.Эийн Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг 544 хоногоор тогтоов.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Н.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Халх овогт Дорлигсүрэнгийн Эийг бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн,

Боржигон овогт Ням-Очирын Аийг бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эийг “Улаанбаатарын хотын бүсчлэлээс 2 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Аийг “Улаанбаатарын хотын бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Э, Н.А нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Э, Н.А нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Эийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-нийг хүртлэх 2 хоног, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр 27-ны өдрийг хүртлэх 30 хоног, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх 154 хоног, нийт 186 хоногийг зорчих эрх хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар,

            шүүгдэгч Д.Эээс

            1 200 000 төгрөг гаргуулж, Х.Наад,

            640 000 төгрөг гаргуулж, Э.Мд,

            1 285 000 төгрөг гаргуулж, Д.Сд,

            1 285 000 төгрөг гаргуулж, З.Мд,

            1 280 000 төгрөг гаргуулж, Б.Ст,

            1 280 000  төгрөг гаргуулж, Б.Оид,

            1 200 000 төгрөг гаргуулж, Б.Нар,

            1 425 000 төгрөг гаргуулж, Л.Нт,

            1 095 000 төгрөг гаргуулж, М.Ад,

            2 131 500 төгрөг гаргуулж, У.Хад,

            1 960 000 төгрөг гаргуулж, Г.Лхд тус тус олгосугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч,

шүүгдэгч Н.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

            улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Н.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН