Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022          04            27                                            2022/ШЦТ/318

                      

           

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,     

улсын яллагч В.Батдэлгэр    

шүүгдэгч ______ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210501206017 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1______4 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамтаар Баянгол дүүргийн ________ тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___________

 

 Холбогдсон хэргийн талаар  

Шангас овогт ________/ нь цахим хэрэгсэл ашиглан “Amarsaihan Amraa” гэх хуурамч фэйсбүүк хаяг нээж өөрийгөө “Монгол Улсын начин ********” гэж танилцуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, улмаар “Покер-RR2" гэх апп-д мөрийтэй тоглох зорилгоор Австри улсад амьдардаг __________ “2021 оны 04 оны 12-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 удаагийн үйлдлээр нийт 6,670,000 төгрөгийг ________ эзэмшлийн ______________ дугаарын дансуудаар шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________  мэдүүлэхдээ:  

“...Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэв...” гэх мэдүүлэг,

-Мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн: Би Австри Улсад амьдарч байхдаа өөрийн “Krollemblume Ham” гэх фейсбүүк цахим хаягтай үл таних хүнтэй чатаар танилцаж мөнгө зээлүүлээч гэсний дагуу 4-5 удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөгийг шилжүүлж бусдад залилуулсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн хүнтэй 2021 оны 03 дугаар сараас эхлэн 2, 3 сарын хугацаанд чат бичин харилцаж байсан. Би тухайн хүнийг бол өмнө нь харж байгаагүй. Гэхдээ тухайн хүн өөрийгөө Монгол Улсын начин Амарсайхан гэдэг гэж танилцуулж над руу өөрийн зургаа явуулж байсан. Би тэгэхээр нь начин Амарсайхан гэдэг хүн юм байна гэж ойлгож байсан. Тухайн хүнийг одоо харвал танихгүй өмнө харж байгаагүй. ...Тухайн шилжүүлсэн мөнгө нь миний өөрийн мөнгө байсан. Би мөнгөө шилжүүлэхдээ Хаан банкны __________тоот данснууд руу хувааж шилжүүлсэн. ... Надад мөнгө шилжүүлэх үеийн чат байгаа. ...Тухайн мөнгийг харилцан чат бичиж байгаад би өөрөө шилжүүлж өгсөн. Тэрнээс бусдын дарамт шахалтад орж шилжүүлсэн зүйл байхгүй. Би гэхдээ тухайн хүнийг Амарсайхан гэдэг хүн гэж бодоод шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 104-106 дугаар хуудас/,

 

- Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн “.... 2021 оны 03 дугаар сарын 20-оос эхлэн манай найз ________ нь Австри Улсаас “Amarsaihan Amraa” гэсэн фейсбүүк хаягтай хүнтэй чатаар харьцаж эхэлсэн гэсэн. Тэр хүн өөрийгөө Монгол Улсын начин Амарсайхан, эхнэрээсээ салсан 2 хүүхэдтэй гэж танилцуулж өдөр болгон чаталж сарын хугацаанд холбоотой байсан. Амарсайхан нь утсаар бол манай найз _______ ярьдаг байсан мөртлөө дүрсээ харж огт ярьдаггүй, видео дуудлага хийх гэхээр машин барьж байна, бэлтгэлтэй байна гэх мэтээр булзааруулаад дүрсээ огт харуулдаггүй байсан гэсэн. Манай найз _________ нь нөхөргүй, 2 хүүхэдтэйгээ Австри Улсад амьдардаг, нөхөр нь 2 жилийн өмнө өөд болчихсон. 05 дугаар сарын 10-ны үед **** нь холбоо барихгүй таг 7 хоног алга болчихоор нь манай найз гайхаад Монголд байдаг хүнээр дамжуулаад Улсын начин ****** гэх хүний гар утасны дугаарыг олоод холбогдоход би чамайг танихгүй, мэдэхгүй, 2020 оны 09 дүгээр сараас хойш фейсбүүк ашиглаагүй, би “нокиа” маркийн гар утас барьдаг, өөрийг чинь танихгүй чамтай фейсбүүкээр харьцаагүй гэж хэлсэн юм билээ. “Amarsaihan Amraa гэх хаягаас чаталж байх 2 сарын хугацаанд Амарсайхан гэгч нь янз бүрийн байдлаар мөнгө зээлээч, ээж аваарт орчихлоо гэх мэтээр 5 удаагийн үйлдлээр нийт 6.000.000 төгрөгийг _______ шилжүүлж авсан байдаг. 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 337.600 төгрөг, 462.400 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1.700.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг, мөн 500.000 төгрөгийг Хаан банкны ****** дугаарын ***** гэх хүний дансаар шилжүүлж авсан байсан. _______ нь Энхбаяр гэх хүний утасны дугаарыг олоод утсаар холбогдоход би тэр мөнгийг аваагүй гүйлгээ бүрээс 10.000 төгрөг аваад Хаан банкны ****** гэсэн данс руу шилжүүлж өгдөг байсан. ______ гэх хүнийг танихгүй гэж хэлсэн гэсэн. Ингээд манай найз ________ залилуулснаа мэдсэн гэсэн. *******нь чатлахдаа чи 2 хүүхэдтэй, би 2 хүүхэдтэй 2-лаа нийлээд хүүхэдтэй хамт амьдарна, Монголд юм уу Австралид амьдаръя гэж ярьдаг байсан гэсэн.“ гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

-Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн “...Би 2021 оны 03 дугаар сарын сүүлээр “Amarsaihan Amraa” гэх фейсбүүк хаягтай хүнтэй чатаар танилцсан. Тэгээд Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 15:40 цагийн үед над руу “Мобайл банк” байгаа юу” гэсэн чат ирсэн. Тэгэхээр би надад мобайл банк байгаа гэж хэлсэн. Тэгсэн чи надад дансаа өгчих би чиний данс руу чинь мөнгө хийлгээдэхье тэгээд чи тэрийг өөр данс руу шилжүүлээд өгчих үү гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны ****** тоот дансыг өгсөн. Тэгээд эхлээд миний данс руу 1,500,000 төгрөг орж ирсэн. Тэгээд мөнгө орж ирсний дараа “Чи 1,480,000 төгрөгийг нь Хаан банкны 5________дугаарын данс руу шилжүүлээд өгчих. 20,000 төгрөгийг нь чи аваарай” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр миний дансанд орж ирсэн мөнгийг дээрх данс руу шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн оройны 19 цаг 30 минутад дахин чат ирээд “Дүү чиний данс руу 1,700,000 төгрөг орж ирвэл ахдаа хэлээрэй” гэсэн. Тэгээд удаагүй байж байтал мөнгө нь орж ирсэн.Тэгээд би мөнгө орж ирсэн талаар чат бичихэд надад дахин Хаан банкны ________ дугаарын данс өгсөн. Би тухайн данс руу 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн оройны 18 цаг 27 минутад дахин чат ирээд “Данс руу чинь 1,500,000 төгрөг орно. Тэрийг данс руу хийгээд өгөөрэй” гэхээр нь дээрх мөнгийг дахин _________ гэх хүний данс руу шилжүүлсэн.Мөн 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дээрх хаянаас байна уу гэсэн чат ирсэн. Тэгээд би байна гэсэн чинь данс руу чинь 500,000 төгрөг орно данс руу хийгээд өгөөрэй гэсэн. Тэгээд тэр мөнгийг би дахиад П________ гэх хүний данс руу шилжүүлсэн.Ингээд миний дансаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 5 сая гаруй төгрөг авсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр над руу фейсбүүк “_______” гэсэн хаягаар Шүрээ гэх хүн чат бичээд энэ таны данс мөн үү хэлсэн. Тэгэхээр нь би мөн байна гэсэн чинь “_______” гэх хаягаар надтай чат бичээд надаас мөнгө залилчихлаа, чинийгдансыг өгөөд манай дүү гэж хэлсэн. Дахиж битгий мөнгө шилжүүлээрэй гэсэн. Тэгээд тэрнээс хойш надад “___________ гэх хаягаас дахиж чат ирээгүй, миний дансанд дахиж мөнгө ороогүй. ...”гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 41-43 дугаар хуудас/,

 

-Мөрдөн байцаалтанд гэрч __________ өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр миний ***** тоот дансанд 1,480,000 төгрөгийг гүйлгээ хийгдсэн. Тухайн гүйлгээг манай нутгийн дүү болох Эрхэмээ /_______/ гэх залуу хийлгэсэн. Над руу _______ гэх дугаараас яриад "Ах таны данс руу зээлсэн мөнгөө хийе дансаа өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа өгсөн. Тэгсэн чинь миний дансанд 1,480,000 төгрөг орж ирсэн. Тэгээд би **** утсаар холбогдож илүү мөнгө ороод ирлээ гэсэн чинь "Би хүнээс мөнгө авах ёстой байсан тэр мөнгийг хийж байгаа юм гэсэн". Тэгээд наад мөнгөнийхөө 600.000 төгрөгийг энэ данс руу хийчих гээд аав ________ тоот дансыг өгсөн. Тэгээд би тэр мөнгийг нь ______ данс руу хийсэн. Үлдсэн 880.000 төгрөгөөс өмнө надаас 280.000 төгрөгийг зээлсэн байсан. Би тэр мөнгөө авсан. Бид нар тухайн үед найзуудаараа цахим групп үүсгээд "Покер-RR2" гэх апп-д тоглосон. Тэгээд тэр мөнгөө хожигдоод хамт тоглож байсан хүмүүс хуваагаад авсан. ...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 53-54 дугаар хуудас/,

 

-Мөрдөн байцаалтанд яллагдагч _________ өгсөн“...Би 2018 оноос эхлээд цахим орчинд мөрийтэй тоглоом явуулдаг сайтаар орж тоглодог байсан бөгөөд өөр хаяг нээж тоглох шаардлагатай болсон учраас 2020 оны 12 дугаар сард Улсын начин Амарсайханы нэрээр интернэтээс зургийг нь хайж байгаад хэд хэдэн зураг байршуулан “_______”  нэртэй фейсбүүк хаяг нээсэн. Тэгсэн “________” нэртэй хаягаас найзын хүсэлт илгээгээд сайн уу гээд л чат бичээд байдаг байсан би уншсан боловч хариу өгөхгүй нэлээн удсан, тэгээд өөрийгөө Шүрээ гэж танилцуулсан бөгөөд би ганц нэг удаа хариу өгч эхэлсэн тэгээд 2020 оны 12 дугаар сараас хойш тогтмол чат бичиж эхэлсэн. Нэг удаа покер тоглож байгаад Шүрээ гэх хүн рүү мөнгө байна уу гэж асуухад чамд бол байгаа шүү дээ, харин намайг Монголд очихоор уулзана шүү гэж хэлсэн тэгээд би хамт тоглодог Энхбаяр гэх залуугийн Хаан банкны дансыг аваад Шүрээд өгсөн. Тэгээд-

-2021 оны 04-р сарын 17-ны өдөр _________ тоот дансаар 1,480,000  төгрөг,

-2021 оны 04-р сарын 24-ний өдөр Д.Пүрэвдоржийн _________ тоот

дансаар 1,500,000  төгрөг

-2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Пүрэвдоржийн _________ тоот

дансаар 490,000  төгрөг

        -2021 оны 04-р сарын 17-ний өдөр ________ тоот дансаар

1,500,000  төгрөг

        -2021 оны 4-р сарын 21-ний өдөр __________ тоот дансаар

1,700,000 төгрөгийг авсан. Өөрөөр нэмж мөнгө аваагүй ээ, ингээд нийтдээ 6,670,000 төгрөг авсан... гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 147-148 дугаар тал/,

 

-Эрдэнэбаатар ___________ эзэмшигчтэй Хаан банкны ________ дугаарын депозит дансны хуулга, /хавтас хэргийн 45-48 дугаар хуудас/,

-Цээжав _________ эзэмшигчтэй Хаан банкны ________3 дугаарын депозит дансны хуулга, /хавтас хэргийн 56 дугаар хуудас/,

-Дүгэр ________ж эзэмшигчтэй Хаан банкны _______ дугаарын депозит дансны хуулга, /хавтас хэргийн 126-129 дугаар хуудас/,

-“__________” гэх фейсбүүк хаягтай харьцаж байсан мессенжер чатны хуулбар /хавтас хэргийн 112-125/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ нь хохирогч _________ Amarsaihan Amraa “нэртэй фейсбүүк нэртэй хаягнаас  өөрийгөө улсын начин ***** байна гэж танилцуулж, хохирогчийг төөрөгдөлд  оруулж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч ***** эд хөрөнгө буюу 6,670,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн авсан

хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

Улсын яллагч “...Шүүгдэгч _________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэжээ.

Шүүгдэгч __________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч _________ нь улсын начин **** байна гэж танилцуулж, хохирогчийг төөрөгдөлд  оруулж, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч ________ эд хөрөнгө буюу 6,670,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан шилжүүлэн  авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь

-2021 оны 04-р сарын 17-ны өдөр ___________ тоот дансаар 1,480,000  төгрөг,

-2021 оны 04-р сарын 24-ний өдөр Д________ тоот

дансаар 1,500,000  төгрөг

-2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр _________ тоот

дансаар 490,000  төгрөг

-2021 оны 04-р сарын 17-ний өдөр ___________ тоот дансаар

1,500,000  төгрөг

2021 оны 4-р сарын 21-ний өдөр _________ тоот дансаар

1,700,000 төгрөгийг авсан. Өөрөөр нэмж мөнгө аваагүй ээ, ингээд нийтдээ 6,670,000 төгрөг авсан... гэх мэдүүлэг  /хавтас хэргийн 147-148 дугаар хуудас/,

 

-Эрдэнэбаатар _________ эзэмшигчтэй Хаан банкны ________ дугаарын депозит дансны хуулга /хавтас хэргийн 45-48 дугаар хуудас/,

-________ эзэмшигчтэй Хаан банкны _________ дугаарын депозит дансны хуулга, /хавтас хэргийн 56 дугаар хуудас/,

-Дүгэр П__________эзэмшигчтэй Хаан банкны __________ дугаарын депозит дансны хуулга, /хавтас хэргийн 126-129 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудал хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч __________ нь улсын начин __________ гэгчийн нэрийг ашиглан бусдыг хуурч төөрөгдөлд оруулан 6,670,000 төгрөг шилжүүлэн авч гэмт санаагаа залилан мэхлэх аргаар хэрэгжүүлсэн нь объеэктив талын шинжийг, шууд санаатай шунахайн сэдлээр залилах гэмт хэргийг үйлдэж гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг бүрэн хангасан байна.

 

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч _____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар  

Хэргийн хохирогч _________ хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иймд шүүгдэгч ___________ 6,670,000 /зургаан сая зургаан зуун далан мянга / төгрөгийг  гаргуулж, хохирогч **** олгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтод нийцнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

  1. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч ____________ Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 /нэг/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар

шүүгдэгч ___________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт

зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг ___________  сануулсугай. 

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө

битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 6,670,000 /зургаан сая зургаан  зуун далан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч _____________/-т олгосугай.        

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2

дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ