Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

 

 

 

 

 

 

 

2022           04              28                                          2022/ШЦТ/ 323

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

иргэдийн төлөөлөгч Н.Оюунцэцэг

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч ____________, түүний өмгөөлөгч  Ц.Даваажаргал, М.Цогтбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ___________, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, Б.Балжидмаа,

шинжээч ________ /цахимаар/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105010840929 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ***** оны ***** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт __________ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан __________

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч _______ нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн _________дугаар хороо “Хүслэн” төвийн зүүн талд байрлах ус зайлуулах далангийн дээгүүр тавигдсан гүүрний доор хамтран амьдрагч _____ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ:  “...Хэрэг болсон 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ______ хамт Багшийн дээдийн тэнд байрлах Хаан банкнаас _________ халамжийн мөнгийг авах гэж очсон. Тухайн үед 12 цаг болж байсан. Хаан банкнаас 250.000 төгрөг аваад 0,75 граммын архи аваад 4 замын “Элба” дэлгүүрийн эсрэг талын гүүрэн доор орж архиа уусан. Дахин нэг шил архи авч уугаад би тэр гүүрэн дор согтоод унтсан байсан. Сэрээд харахад ________ байхгүй байсан. Уух юм авах гээд явсан юм байх гээд хүлээж байтал нэлээн согтуу хүрээд ирсэн. Шууд ирээд хэвтээд өгсөн. Толгой өвдөөд байна гэсэн. Тэгж байснаа намайг хүн цохиод мөнгө булаагаад авчихлаа гэж хэлсэн. Хэн, хэнтэй архи уусан юм гэж асуухад нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн уусан, нэрийг нь би санахгүй байна гэж хэлсэн. Надаас хадгалуулсан мөнгөө асуусан. Мөнгө байгаа гэж яг хэлээд байж байтал _____ хүрээд ирсэн...н_______ яачихсан юм, цохиулсан юм уу гэж асуусан...Тэгэхээр нь би н_________ дуудсан чинь н_______ босохгүй, унтаад байсан...Тэгсэн н______ 3 дугаар эмнэлгийн тийшээ явж ганц, хоёр юм ууя гэсэн. Тэгээд 3 дугаар эмнэлгийн тэнд очиж архи ууж байгаад н.Баярбат тэндээ үлдээд би 4 замын тэнд байдаг цайны газрын урд талын модон дээр ганцаараа унтсан. Тэгээд өглөө босоод гүүрэн дор очиход тэнд хэн ч байхгүй байсан. Тэгээд цаашаа явж байтал н_______ таарсан. ***** болсон явдлыг яриад цуг архи ууж байгаад 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүлжүүлэхэд саатуулагдсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өглөө Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах төлөөлөгч н.___ат гэдэг хүний өрөөнд ороход н_______ надаас н__________ таних уу гэж асуусан. Танина гэж хэлэхэд тэр хүн чинь тархиндаа хүнд гэмтэл аваад одоо хагалгаанд ороод ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд намайг чи цохисон биз дээ, чамаас өөр цохих хүн байхгүй пизда минь гээд гараараа цээж рүү 2-3 удаа цохисон. Тэгээд шууд хаалгаа түгжээд ширээний хажуу талаас бороохой гаргаж ирээд намайг шууд зодож эхэлсэн... Тэгээд өөр байцаагчийн өрөө рүү хэргээ хүлээчих гээд дагуулаад явсан. Тэгээд байж байтал ***** байцаагч чи цохисон биз дээ гэж над руу тулгаж асуусан. Өөрийнхөө асуусан асуултад өөрөө хөтөлж бичиж байсан. Өмгөөлөгч гэх хүн орж ирсэн. Тэр өмгөөлөгчид *****байцаагч хэргээ хүлээчихсэн, гарын үсгээ зурчих гэж хэлсэн. Гэтэл тэр өмгөөлөгч гарын үсгээ зураад н**** ганц, хоёр юм ярьж байгаад гараад явсан. Тэгээд *** хэлэхдээ _____ цохисон гэж чи хэлсэн байна гэж тулгасан. Хурдан гарын үсгээ зур гэж намайг дарамталсаар байгаад хүчээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед дахин зодуулахаас би айсан...тэр өрөөнд 102-д ажилладаг 3 зураастай цагдаа гэх ажилтан байсан. Энд зөндөө их архи байна, наадхаа уучих гэж байгаад уулгасан. Тэгээд дахин өөр өрөөнд оруулсан. Тэгсэн ****л тэнд надад архи өгсөн, дотор одоо гайгүй болж байна гээд нэлээн согтуу халсан байдалтай байсан. Тэгээд н._______ өрөөнд оруулж чи цохисон биз дээ гэж шууд тулгаж байцаалт авсан. Би тэгэхэд цохиулаад ирсэн гэж удаа дараа хэлсэн боловч миний үгийг огт аваагүй. Би сэрээх гэж дуудсан гэж хэлсэн. Тэгсэн чинь чи н______ цохисон гэж хэлсэн байсан, чиний дотрыг чинь засах гэж архи өгсөн биз дээ гэж хэлсэн. Яг тэгээд ярьж байхад ________ ороод ирсэн. Тэгээд **** орж ирээд утсан дээрээсээ зураг үзүүлээд энэ н.Баярбат гэж хулгайч чинь мөн үү гэж асуусан. Тухайн үед масктай байсан болохоор би таниагүй...Намайг энд зур, энд зур гээд шууд хүчээр н._________ хоёр зуруулсан...Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр намайг хорьсон. Маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр надаас ирж мэдүүлэг авахдаа өмгөөлөгч гэх хүнтэй ирсэн. Тэгээд би шууд н________ асуухад хөөрхий өнгөрсөн ш дээ гэж уг мэдээг цочтол дуулгаж мэдүүлэг авсан. Тухайн үед сэтгэл зүйн гүн дарамт дор мэдүүлэгтээ танилцахад огт миний мэдэхгүй мэдүүлэг байсан бөгөөд өгөөгүй мэдүүлгийг шалганы цагдаа буцааж барьж ирсэн. Тэгээд өмгөөлөгч чинь зурсан юм чинь чи зүгээрээ зурчих гэж хэлсэн. Тэгээд би зурсан...Би тэр зодооноос болж эмнэлэгт 3 удаа хэвтсэн. Эмнэлгийн хяналтад байнга эм ууж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тэнд очсоны дараа ухаан алдаж унасан. Тэгээд эмч яасан гэхэд зодуулаад ирсэн. Би тэнд 8 сард эмнэлэгт хэвтээд 12 сард дуудлагаар намайг авч явж дахин хэвтүүлсэн. Тэгээд 3 сард дахин хэвтсэн. **** 3-4 жилийн өмнөөс таньдаг болсон. Архи ууж явж байгаад танилцсан.Хүнд дээрэлхүүлээд ганцаараа явж байдаг юм...*****й дотно ямар ч харилцаа холбоо байгаагүй. Архи уухдаа ч цуг нийлж уудаг байсан. Өөрөө ирэхдээ би хүүгийндээ байж байгаад ирлээ гэдэг байсан. _______ тусламж үзүүлэх ямар ч боломж байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________  мэдүүлэхдээ:  “...Би мэдүүлэгтээ дэлгэрэнгүй бичсэн байгаа. Хэргээс өмнө ээжтэйгээ байнга холбоотой байж, ээж над руу залгаад миний охин яаж байна гэж асуудаг байсан. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн орой над руу залгаад ярихад халамцуу байсан. Надаас намайг ямар байна, яаж байна гэж асуухад цаана нь _____о ах дуугарч байсан. Тэгээд энд ___ ах нь байна, чи _____ ахтайгаа ярих уу гэж хэлсэн. Би тэгэхэд согтуу хүнтэй юу ярих билээ дээ гээд шууд утсаа тасалсан. Хамгийн сүүлд ярьсан нь тэр байсан. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ ирэхэд эмээ маань надад ээж нь өнгөрсөн байна, 2-уулаа Баянгол дүүргийн Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөх ёстой юм байна гэж хэлсэн. Тэр үед би ээжийгээ өнгөрсөн гэдгийг мэдсэн. Тухайн гэмт хэргээс учирсан хор уршиг, хохирол гэвэл миний сэтгэл санаанаас эхлэн маш их хохирол байгаа. Гэхдээ би тэрийг баримтаар нотолж чадахгүй. Баримтаар нотолж чадах хохирол бол “________-ийн оршуулгын зардлын баримт байгаа. ________ гэж Товчинжунай  гэдэг хүнийг хэлж байгаа юм. _____ гэдэг  хүн анх 2020 онд Гэмтэл согогийн эмнэлэгт ээжийг асарч байсан. Тэр үед ямар харилцаатайг нь би  мэдээгүй. Тухайн үед би ээжид охин нь юм чинь таныг би асаръя гэсэн чинь энэ хүнтэй хамт амьдардаг юм, энэ хүн ч гэсэн над шиг гэр оронгүй гэж хэлж байсан. Ядаж энд байвал дулаахан, цаанаасаа халуун хоолтой байна гэж хэлсэн. Тэглээ ч ээжийнх нь хөл хөдлөхгүй байна, эмэгтэй хүн бие засахад дээшээ өргөж, босгоход энэ хүн хэрэгтэй, миний охин ээжийгээ дийлэхгүй гэж хэлж байсан...” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 13- 16 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 18- 25 дахь тал/,

          Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс-1, Шуурхай удирдлагын тасгийн “Дуудлагын лавлагааны хуудас” /1-р хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ өгсөн: “...Талийгаач ээж маань 1971 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. ...Би айлаас хоёулаа бөгөөд дээрээ нэг ахтай, ах маань одоо Солонгос улсад ажил хийж байгаа. ...2017 онд аав Чех улсад очиж ажил хийхээр яваад, би эмээтэйгээ одоог хүртэл хамт амьдардаг. ...2020 оны 01 сард ээж маань автын осолд ороод ГССҮТ-д хэвтэж байна гэж ар гэрийнхэнд нь мэдэгдээд бид нар ГССҮТ дээр очиход ээж маш их турж, эцсэн байдалтай харагдаж байсан... бид хоёр уулзалгүй явсаар уржигдар буюу 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ээж маань өөрийнхөө 94547100 гэсэн дугаарын утаснаас над руу залгаж ярьсан. Ээж над руу тухайн үед залгаж ярихдаа дунд зэргийн согтолттой байсан ба намайг Хонгороо ахтайгаа ярих уу гэж асуухаар нь би үгүй, _________ ахтай ярихгүй гээд гар утсаа тасалсан. ...Тухайн өдөр ээжийн намайг ярих уу гэсэн _______ гэдэг эрэгтэй ямар учиртай эрэгтэй хүн бэ гэхээр 2020 оны 1 сард ээж маань автын осолд ороод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна гэдгийг манай гэр бүл мэдээд ГССҮТ дээр очиход ээжийг огт танихгүй нэгэн эрэгтэй хүн сахиж байсан юм. Тэгээд би ээжээс тухайн эрэгтэй хүн ямар учиртай эрэгтэй хүн юм бэ гэж асуухад тухайн эрэгтэй хүнтэй хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. ...ээж өөрийгөө ________ гэх эрэгтэйгээр сахиулах санал гаргаж байсан бөгөөд би тухайн үед анх Хонгороо гэх эрэгтэйг харж байсан...Тэгээд өнөөдөр ээж маань нас барсан байна гэдгийг цагдаагийн газраас хэлснээр би ээжийгээ нас барсан гэдгийг мэдсэн. ...Ээж тухайн өдөр надтай ярихдаа...Дунд зэргийн согтуу байсан ба намайг сайн уу, хичээл нь амарсан уу гэж ойр зуурын юм асууж байгаад ________ ахтайгаа ярих уу гэхээр нь би гар утсаа тасалчихсан... Миний ойлгосноор тухайн эрэгтэй хүний жинхэнэ нэр нь Хонгороо биш, хоч нь Хонгороо юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 33-38 дахь тал/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 01-нд бэр Хулан над руу залгаад ээж авто осолд орсон байна гэмтэлд хэвтэн эмчлүүлж байна гэж байна гэхээр нь ах дүү нараараа очсон... очиход тэнэмэл амьдралтай бололтой Хонгороо гэх хүнтэй хамт байсан бөгөөд уг ****гэгч нь сахиж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн“...Би хот тохижилтын газарт зам талбайн үйлчлэгч хийдэг ба баруун 4 замын уулзвараас Бөмбөгөр худалдааны төвийн гэрлэн дохио хүртэлх зайг хариуцан цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг ба энэ хэсгийг хариуцаад 5-6 сар болж байна. ...Өчигдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн ________ дугаар хороо Хүслэн төвийн харалдаа зам цэвэрлээд явж байхад явган хүний шаттай гарцын доод талд дээшээ хараад хэвтсэн эмэгтэй хүн байсан. Дээгүүрээ цагаан өнгөтэй хөнжлийг цээжийг бие хүртлээ нөмөрчихсөн байсан ба хажуу талд нь ууттай лааз, хуванцар сав байсан. Тэгээд би ажиглаад хараад байсан чинь ерөөсөө хөдлөхгүй байхаар нь би дотроо нас барчихсан байна гэж бодоод өөрийн **** дугаараас 102 дугаарт “Гүүрэн гарц доор нь хүн үхчихсэн байна” гэж дуудлага өгчхөөд тэндээсээ алхаад шууд гэр рүүгээ харьсан юм...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн“...Би талийгаачийн хамтран амьдрагч **** найз нөхдийн харилцаа холбоотой. Хонгороотой уулзахдаа талийгаачтай 1-2 удаа таарч байсан. ...2021 оны өвөл ***** надтай тааралдаад талийгаач _________ автын осолд ороод ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа, хоол аваачиж өгөх гээд явж байна гээд хоол барьчихсан явж байсан. ...Миний мэдэхээр 2019 оноос хойш манай найз _______й хамт амьдрах болсон. ______о, талийгаач хоёр гэхдээ тогтсон орон гэр байхгүй, гадуур хоноглодог байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “..._______ манай найз нөхдийн хүрээнд *** гэж хочилж, дууддаг...Би 2021 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед ****, _______ нар унтаж амардаг оромжид очиход ****, ________тэвэрчихсэн унтаж байсан...Тэгээд миний хажууд ****р, *** татаж, чангаагаад сэрээх гэсэн боловч _______огт сэрэхгүй байсан, тэгэхээр нь Баярмаагийн гар хөлийг нь Хонгор барьж үзээд нас барчихсан байна гэж хэлэхээр би тэндээс яваад өгсөн. Тэгээд удалгүй би _______ Их-Шавь сургуулийн ойролцоо таарсан бөгөөд **** бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...түүсэн шил, лаазаа тушаагаад олсон мөнгөөрөө хоёр шил “Сэржим" нэртэй, 750 граммын савлагаатай архи худалдаж аваад хоёулхнаа хуваагаад ууж байтал Х*** надад ярихдаа “Хамтран амьдрагч ________хамт Гандангийн зүүн урд талд засмал зам дагуу байрлах ус зайлуулах далангийн дээгүүр тавигдсан гүүрэн доор архи ууж байгаад маргалдаж, нүүр, толгой хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон чинь нүүрнийх нь цохиулсан хэсгээр нь битүү хавдаад, ухаан алдаад уначихсан, тэгээд ухаан алдсан чигээрээ огт босохгүй байж байгаад нас барсан” гэж надад хэлсэн. Тэгээд ***** бид хоёр архиа ууж дуусгаад салцгаасан. ...Надад хэн ч ингэж мэдүүл, тэгж мэдүүл гэж үг зааж өгөөгүй, би зөвхөн _____ ярьсан зүйлийг үнэн зөвөөр нь цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна. ...2021 оны 06 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед ________ хоёртой уулзахаас өмнө ***** урьд өдрүүдэд нь байнга уулзаж байсан юм. Өмнөх өдөр нь _______ уулзахад нүүр ам нь хөхөрч, хавдсан зүйл байхгүй, зүв зүгээр байсан юм. ...Зүүн талынх нь нүд нь маш том хавдаж, хөхрөөд, эргэн тойрных нь арьс нь шалбарсан бололтой шархнууд надад харагдаж байсан. Биедээ хувцас өмссөн байсан учир би бусад биеийн хэсэгт нь гэмтэл бэртэл учирсан байсан эсэхийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

 

                 Мөрдөн байцаалтад гэрч С_______ өгсөн “...Намайг *****с өөрөөр *** гэж дууддаг юм. ...миний мэдэхээр сүүлийн 3 жил гаран _________ хамтран амьдарч байгаа. Тэр хоёр хамтран амьдрагчийн харилцаа холбоотой бөгөөд хааяа нийтийн байр түрээслэн хамт амьдардаг боловч нийтийн байр түрээсэлж амьдрах нь ховор, гадуур гудамжаар Баянгол дүүргийн эх нялхасын урд талын траншейнд амьдардаг, сүүлд нэг хэсэг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны далангийн гүүрэн доор амьдарч байсан. Би ___________ нартай хамгийн сүүлд 5 сарын сүүлчээр Баянбүрдийн түүхий эд авах цэг дээр тааралдсан... Тэр хоёр хамт нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ маргах нь их байдаг. Баярмаад архи надад бага хийлээ, өөртөө их хийлээ гээд их маргаад байдаг. Товчинжунай буюу Хонгороо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам зантай. Баярмаагаа зодож байхыг ганц хоёр удаа харж байсан... Би ________ нартай хамгийн сүүлд, наадмаас хамаагүй өмнө 6 дугаар сарын эхэн хавьцаа 14-нөөс 15-ны үеэр Бөмбөгөрийн урд ажлаа хийгээд цалингаа авах гэж байхдаа эхлээд ____ таараад байж байхад удалгүй араас нь Буурлаа буюу Баярбат ирж таараад бид гурав Бөмбөгөрөөс нэг шил 0.75 литрийн архи авчхаад Тасганы овооны тэнд очиж хамт авсан архиа хувааж уугаад салцгаасан. Тухайн үед Буурлаа бид хоёрт Хуягаа “________ эхнэрээ зодоод алчихлаа гээд гайхуулаад явж байна” гэж хэлсэн. Тухайн үед бид гурав л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 82-85 дахь тал/,

 

           - Мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн“...Би _____ хочтой _________ хочит ______ нарыг танина. Тухайн хүмүүсийг 2-3 жилийн өмнөөс танина...Намайг **** гэж дууддаг. ...таньж мэддэг болсноос хойш ________ нар нь байнга нийлээд хамт яваад байдгийг мэднэ. 2021 оны 6 дугаар сарын арван хэднээр билээ, одоо сайн санахгүй байна, ямар ч л байсан арван гарсан байсан. ______ Баянбүрдийн шил лааз тушаадаг газар таарсан бөгөөд намайг архи аваад өгчих гэсэн...Тухайн үед ______ нь “би _____а алчихлаа” гээд яриад явж байсан. _________ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...Тухайн үед хогийн цэгийн шил лааз авдаг газрын хүн байсан. ...Би **** буюу _______ ****й буюу ______ нартай хамгийн сүүлд 6 дугаар сарын эхэн хавьцаа буюу *** таарчхаад байж байхад Буурлаа буюу _________ ирж таараад бид гурав Бөмбөгөр худалдааны төвөөс нэг шил 0.75 литрийн архи аваад Тасганы овоон дээр очиж хамт авсан архиа хуваад уугаад салцгаасан. Тухайн үед би _________буюу Хонгороог “***** алчихлаа" гээд яриад явж байсан талаар тэр хоёрт хэлсэн. Тухайн үед бид гурав л байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

 

                 - Мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн “...________ нь миний төрсөн ах байгаа юм. ...2020 оны өвөл залгаад “нэгдүгээр хорооллын арын зам дагуу байрлах эмнэлэгт байна” гэхээр нь “яасан бэ” гээд яваад очиход _______ гэх хүнийг аваарт орж гэмтсэн, би сахиж байна, ар гэр нь намайг сахиж байгаарай гэсэн” гэж хэлсэн тэгээд сахиж байна гэсэн. Уг ______ гэх эмэгтэй ямар учиртай эмэгтэй вэ гэж асуухад _______“миний хамтран амьдрагч эмэгтэй байгаа юм” гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

 

                 -Мөрдөн байцаалтад гэрч Г.______н өгсөн “..._______ нар нь манай түүхий эд авах цэг дээр түүж цуглуулсан архины шил, саваа өгдөг учир танина. ________ нар нь хамтран амьдрагч гэж явдаг, байнга хамт ирдэг байсан. ***** манай түүхий эд авах цэгт түүхий эд зараад бараг 7 жил болж байна. _____а нь сүүлийн 4, 5 жил ________й хамтран амьдрагч гээд хамт ирдэг байсан. ...Товчинжунай хамт архи ууж гадуур шил, лааз түүдэг ******* гэж ахтай хамт ирж түүхий эд тушаасан. 2021 оны 06 дугаар сарын 13 юм уу, 14-ний өдөр байсан байх. _________ хоёр согтуу ирсэн бөгөөд _______“_________маа нас барчихсан” гэж хэлэхээр нь “яасан юм, зүгээр байсан биз дээ” гэхэд “унтаад, тэр чигээрээ нас барсан” гээд инээгээд байсан, би худлаа ярьж байгаа байх гэж бодоод тоогоогүй. ..._______ эгч хааяа нүд, нүүр нь хөхөрчихсөн ирдэг байсан, яагаад хэн тийм болгосон талаар асуудаггүй...” гэх мэдүүлэг/1-р хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

 

                 -Мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн “...намайг зарим хүмүүс **** гэж хочилж дууддаг. Би тухайн дуудлага мэдээллийг өгсөн бөгөөд би Хархорин захаас үл таних хүнээс ажиллагаа дутуу утас 5000 төгрөгөөр авсан бөгөөд тэр утсанд ***** дугаар байсан. Би тухайн дуудлагын өгсөн шалтгаан нь тухайн дуудлага өгсөн өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн авто замын баруун талд байдаг далангийн хажуугаар урд зүгээс хойд зүг рүү явж байтал далангийн гүүрний хажууд ****** гэж хочилдог залуутай тааралдсан. Тэгээд ****жаахан уух архи барьчихсан, намайг хамт ууя гэхээр нь далангийн гүүрний доод талд очоод тухайн архинаас хувааж уугаад, Хонгороо хамтран амьдрагч ________хажуугаар ороод хэвтсэн бөгөөд би тухайн үед Б________харахад хөдлөхгүй, хөшсөн байдалтай байхаар нь би **** биеийн гаранд нь хүрэх үед хүйтэн болсон байхаар нь ______ “наад хүн чинь үхчихсэн байна шүү дээ” гэж хэлэх үед _______ “зүгээр байгаа, би наад _____г чинь зодчихсон юм аа, наадах чинь үхээгүй” гээд ________ шанаа, нүүрэн хэсэгт дарах үед Б________н хамар хэсгээс цустай, шингэн зүйл гоожсон. Тэгэх үед ***** “би үхсэн хүн тэврээд хэвтээд байсан юм болж байна уу, явъя, зугтаая, би Баярмааг зодчихсон юм аа” гэж хэлээд, намайг дагуулаад явсан. ..***** архи аваад, бид хоёр 3 дугаар эмнэлгийн ард талын “Нархажид” нэртэй сүмийн хойд талын зүлэгтэй хэсэгт архи уугаад сууж байтал Хонгороо “________ зодсон юмаа” гэж яриад архиа дуусгасан...Би тухайн өдрийн маргааш нь **** ах хоёртой Бөмбөгөр худалдааны төвийн орчим таарах үед *****о, би эхнэрээ зодоод алчихлаа гээд гайхуулаад явж байна” гэж ***й бид хоёрт хэлсэн. Тэгээд ***й бид гурав Тасганы овооны сандал дээр сууж байгаад 0.75 литрийн “Их монгол” нэртэй архи хувааж уугаад, бид гурав салаад явцгаасан. ...Би _______ салж яваад, дахиад архи уухаар Хархорин зах орчим явж байх үед үл таних хүнээс “Самсунг” загварын цагаан өнгийн утас худалдаж аваад, “хүн үхсэн байхыг харсан, **** надад хамтран амьдрагч Б________зодож алсан тухайгаа хэлсэн болохоор би уг худалдаж авсан утасныхаа нэгжийг шалгах үед нэгжтэй байхаар нь цагдаагийн байгууллагын 102 дугаарт залгаж “нэг хүнийг хамт байсан хүн нь зодсоор байгаад алчихлаа, амьсгалахгүй, бие нь хөшсөн байна” гэсэн дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 107-111 дэх тал/,

 

                 -Шинжээч _______ “...Тухайн гэмтлүүдийг цохиж, арагшаа савж унаад учирсан гэмтлүүд байсан... Задлан шинжилгээгээр нас барсан хугацааг баримжаалж тогтоодог. Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн, тэгээд 24 цаг гэж баримжаалж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 165- 168 дахь тал/,

 

                 -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн “,..

                 1.Д_______ цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн дагз, суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, нүүр, мөчдийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...

                 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

                 3.дээрх гэмтлүүдээс гавлын зүүн дагз,суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины  баруун  тал  бөмбөлгийн  хатуу хальсны  доорх цусан хураа, тархины няцралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины няцралт, аалзан доорх цус харвалт, гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, нүүр мөчдийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

                 4. Талийгаач ________ нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. ...

                 5. Талийгаач ________ нь АВО системээр АВ/II/ бүлгийн цустай байжээ.

                 6. Талийгаач __________ нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...”

                 7.Талийгаач ________ нь 2021 оны 06 сарын 13-ны 20 цаг 30 минутад нас бараад 24 цаг  болсон  байжээ.

                 8.Талийгаачид яаралтай эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн  бол амь насыг нь аврахыг үгүйсгэхгүй

                 9.Талийгаачийн үтрээнээс авсан арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болно.

                 10. Талийгаач _________ заг  хүйтэй, трихомонадын халдвар илрээгүй болно... гэх дүгнэлт, химийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 113-124 дэх тал/,

 

             -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/155 дугаартай криминалистикийн шинжээчийн гарын мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 128-134 дэх тал/,

 

            -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1798 дугаартай криминалистикийн шинжээчийн мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтаст хэргийн 137-144 дэх тал/,

 

            -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2996 дугаартай ДНХ-ийн шинжээчийн ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 147-149 дэх тал/,

 

           -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын

  1. ний өдрийн 01/237 дугаартай криминалистикийн шинжээчийн гарын мөрний адилтгалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 153-157 дахь тал/,

           -Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 08 дугаар сарын

  1. ны өдрийн 595 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын

           1. _______ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...

            3. ______ нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт/1-р хавтаст хэргийн 161-163 дахь тал/,

 

             -Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 183-189 дэх тал/,

 

            -Эд зүйлд бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 174-180 дахь тал/,

 

             -Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хавтаст хэргийн 182 дахь тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 242 дахь тал/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 244 дэх тал/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 246 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _________ нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн _________дугаар хороо, Хүслэн төвийн зүүн талд байрлах ус зайлуулах далангийн гүүрний доор өөрийн хамтран амьдрагч ________ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ нь “...Хэрэг болсон 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хохирогч ______ намайг хүн цохиод мөнгө авчихлаа гэж хэлсэн..._______т гэх төлөөлөгч цохиж зодсон...байцаалтын үеэр...н.__________ бичсэн...хурдан гарын үсгээ зур гэж намайг дарамталсаар байгаад хүчээр гарын үсэг зуруулсан...хамтран амьдарч байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

                        шүүгдэгчийн өмгөөлөгч _______ шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд цогцсыг хүлээлгэж өгсөн цаг хугацаа зөрүүтэй ________ нь эрх бүхий албан тушаалтанд зодуулсан, талаар гомдол гаргасан ба гэмтэл учирсан эсэхийг шалгаж, биед нь үзлэг хийсэн бол нотлогдох байсан... Мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутаас 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12 цаг 17 минут хүртэлх бичлэг байдаг. Бичлэгээс харахад амь хохирогч тэр гүүрний доор хэзээ орсон нь тодорхойгүй...Бичлэгт тусгагдсан хар хувцастай хүн хэн байсан нь тодорхойгүй...______ нь амь хохирогчтой гэр бүлийн баталгаа байхгүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй. Энэ хэрэгт _______ холбогдуулан шалгахдаа хүндрүүлэн зүйлчилж байгаа нь үндэслэлгүй юм...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.  ” гэх саналыг,

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “...Ерөнхийдөө Ц.Даваажаргал өмгөөлөгч бүгдийг хэллээ...хэргийн газар үзлэг хийхдээ тэмдэглэлд 17 цаг 22 минутад тусгасан байж цогцсыг нь 17 цаг 20 минутад эмч нар аваад явсан байдаг. Үүнээс харахад цогцсыг байхгүй үед нь тэмдэглэл үйлдээд байна уу. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад үнэн зөв, бодитой үзлэг хийсэн эсэх нь учир дутагдалтай байна.... Мөн _______ мэдүүлэгт зөрүү гардаггүй талаар прокурор шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлж байна. 6 дугаар сарын 14-ний өдөр уулзсан гэдгийг хэлээд 14-ний өдөр болсон асуудлыг 13-ны өдрийн 10 цагт болсон гэдэг. Энэ мэдүүлгийг хэрэгт авагдсан камерын бичлэгтэй харьцуулж үзэхэд таарахгүй байгаад байна...” гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

                        1. Шүүгдэгч _______ нь амь хохирогч ________ талаар өөрийн дүү гэрч _________ “...Уг Б________ гэх эмэгтэй ямар учиртай эмэгтэй вэ гэж асуухад Т______“миний хамтран амьдрагч эмэгтэй байгаа юм” гэж хэлж байснаас /1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал/ үзэхэд шүүгдэгч амь хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д заасан гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан хамтран амьдрагч нар гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч амь хохирогч нар нь хамтын амьдралтай байсан болох нь гэрч _______ өгсөн “...Намайг ______с өөрөөр ________й гэж дууддаг юм. ...миний мэдэхээр сүүлийн 3 жил гаран Товчинжунай нь Б______атай хамтран амьдарч байгаа. Тэр хоёр хамтран амьдрагчийн харилцаа холбоотой бөгөөд хааяа нийтийн байр түрээслэн хамт амьдардаг боловч нийтийн байр түрээсэлж амьдрах нь ховор, гадуур гудамжаар Баянгол дүүргийн эх нялхсын урд талын траншейнд амьдардаг, сүүлд нэг хэсэг Баянгол дүүргийн 16 дугаар хорооны далангийн гүүрэн доор амьдарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч _______ өгсөн “..._________ нар нь манай түүхий эд авах цэг дээр түүж цуглуулсан архины шил, саваа өгдөг учир танина. _____й, _____аа нар нь хамтран амьдрагч гэж явдаг, байнга хамт ирдэг байсан. Товчинжунай манай түүхий эд авах цэгт түүхий эд зараад бараг 7 жил болж байна. _____а нь сүүлийн 4, 5 жил _________йтай хамтран амьдрагч гээд хамт ирдэг байсан...” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.

 

                        2. Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгссөнд тооцогддог. Шүүгдэгч ________ нь амь хохирогч ______ толгой, нүүр хэсэгт цохиж гавлын зүүн талд, суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины баруун талын хатуу ясан дээрх цусан хураа, тархины няцрал зэрэг гавал тархинд цохиж гэмтэл учруулсны улмаас амь хохирогч нь төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь гэрч _______ “...Хонгор надад ярихдаа “Хамтран амьдрагч ________хамт Гандангийн зүүн урд талд засмал зам дагуу байрлах ус зайлуулах далангийн дээгүүр тавигдсан гүүрэн доор архи ууж байгаад маргалдаж, нүүр, толгой хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон чинь нүүрнийх нь цохиулсан хэсгээр нь битүү хавдаад, ухаан алдаад уначихсан, тэгээд ухаан алдсан чигээрээ огт босохгүй байж байгаад нас барсан” гэж надад хэлсэн..” гэх мэдүүлэг, гэрч _______ “..би _____ биеийн гарт нь хүрэх үед хүйтэн болсон байхаар нь ______д “наад хүн чинь үхчихсэн байна шүү дээ” гэж хэлэх үед ______о “зүгээр байгаа, би наад ******** чинь зодчихсон юм аа, наадах чинь үхээгүй” гээд _______оо _______йн шанаа, нүүрэн хэсэгт дарах үед ______н хамар хэсгээс цустай, шингэн зүйл гоожсон. Тэгэх үед ******о “би үхсэн хүн тэврээд хэвтээд байсан юм болж байна уу, явъя, зугтаая, би ______г зодчихсон юм аа” гэж хэлээд, намайг дагуулаад явсан...” гэх мэдүүлгээр нотлогдох бөгөөд дээрх мэдүүлгийг шууд бусаар гэрч ________ “...2021 оны 06 дугаар сарын 13 юм уу, 14-ний өдөр байсан байх. ________ хоёр согтуу ирсэн бөгөөд Т***** “________а нас барчихсан” гэж хэлэхээр нь “яасан юм, зүгээр байсан биз дээ” гэхэд “унтаад, тэр чигээрээ нас барсан” гээд инээгээд байсан, би худлаа ярьж байгаа байх гэж бодоод тоогоогүй...” гэх мэдүүлэг давхар нотолж байна.

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн “...1.Д________ цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын зүүн дагз, суурь яс, зүүн чамархай ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины няцралт, аалзан хальсан доорх цус харвалт, нүүр, мөчдийн зулгаралт, цус хуралт, шарх гэмтлүүд тогтоогдлоо. 6.Талийгаач _______ нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.7.Талийгаач _________ нь 2021 оны 06 сарын 13-ны 20 цаг 30 минутад нас бараад 24 цаг  болсон  байжээ... гэх дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч ________ гэмт үйлдлийн улмаас амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаант холбоо нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байна.

 

            Хэргийн үйл баримтын талаар гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч ________ нь өөрийн үйлдлийн улмаас үүсэх дагаврыг ухамсарлаж хамтран амьдрагч хохирогч ________ зодсон үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн бөгөөд энэхүү үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

 

            3. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг гэрч ______ 2021 оны 6 дугаар сарын 13-ны 16 цагийн орчим цагдаагийн байгууллагад мэдэгдсэн талаар мэдүүлсэн /1-р хавтаст хэргийн 54-56 дахь тал/.  2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр _________ гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг 17 цаг 20 минутад хөтөлж хэргийн газар үзлэгийг 17 цаг 22 минутад хэргийн газрын үзлэгийг хийсэн байна. Д__________ нас барсан тэмдэглэлийг түргэн тусламжийн эмч н.Бат-Ирээдүй  2021 оны 6 дугаар сарын 13-ны 17 цаг 20 минут буюу гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлтэй ижил цаг хугацаанд тэмдэглэсэн /1-р хавтаст хэргийн 4, 12 дахь тал/ байх тул энэхүү тэмдэглэлийг цогцсыг авч явсан тэмдэглэл гэж үзэхгүй. Харин цогцост үзлэгийг 2021 оны 6 дугаар сарын 13-ны 20 цаг 25 минутад хийжээ /1-р хавтаст хэргийн 13 дахь тал/. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...7.Талийгаач ____ нь 2021 оны 06 сарын 13-ны 20 цаг 30 минутад нас бараад 24 цаг  болсон  байжээ... гэх дүгнэлт шинжээч эмч М.Энхбаяр гаргасан байна.

 

            4. Гэмт хэрэг үйлдэгдсэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэн төвийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд ач “...холбогдол бүхий зүйл алга байна...” мөн бичлэг дээрх цаг болон бодит байдал дээрх цагийн хооронд 7 цаг 11 минутын зөрүүтэй гэсэн байх тул  гэрч _______ мэдүүлэгтэй харьцуулан хэргийн талаарх бодит цаг хугацааг тогтоох боломжгүй юм. Харин хэргийн үйл баримтын талаар гэрчүүд тогтвортой мэдүүлсэн учраас дээрх мэдүүлгүүдийг үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

                        5.Шүүгдэгч _______ нь Эрүүдэн шүүгдсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч урьд нь энэ талаарх гомдлын дагуу шалгаад Баянгол дүүргийн прокурорын газраас Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэсэн /2-р хавтаст хэргийн 76 дахь тал/ байх тул энэ талаар дахин шалгуулах шаардлагагүй юм.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал няцаагдаж байх тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч ******д овогт _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

        Хохирлын талаар

                        

          Шүүгдэгч _______ үйлдсэн гэмт хэргийн улмаас _________ амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал болох 8,647,000 /найман сая зургаан зуун дөчин долоон мянга/-н төгрөгийн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 8,647,000 /найман сая зургаан зуун дөчин долоо/-н төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________  олгох нь зүйтэй.

 

            Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч _________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...” санал гаргав.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах байр суурьтай оролцож байсан. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул саналгүй...” гэв

Шүүгдэгч ___________ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Шүүгдэгч ________ эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг /CD/-г тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 317 хоногийг эдлэх ялд нь оруулан тоолох нь зүйтэй.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 14 /арван дөрөв/-н жил хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  34 дэх хэсэгт зааснаар ______________ оногдуулсан 14 /арван дөрөв/-н жилийн хорих ялыг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ______ цагдан хоригдсон 317 /гурван зуун арван долоо/-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 8,647,000 /найман сая зургаан зуун дөчин долоон мянга/-н төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ________ олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

         7. Шүүгдэгч __________ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА

 

 

                        ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР