Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/334

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбулган  

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,        

шүүгдэгч __________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн __________ овогт ____________ холбогдох эрүүгийн 2205000001101 тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, _________ оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол дүүрэг дэх _____________тасагт хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч ажилтай, ам бүл 3 эхнэр 1 хүүхдийн хамт ___________ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ___________

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч __________ нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын _________ хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 6 дугаар хороо хариуцсан, цагдаагийн дэд ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Баянгол дүүргийн 06 дугаар хороо __________ байрны гадаа согтуу эмэгтэй орилоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч ________ “Та олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас зөрчлийн тухай хуулиар 100.000 /Зуун мянга/ төгрөгөөр торгодог” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны дугаар ****** тоот дансанд 100,000 /Зуун мянга/ төгрөгийг шилжүүлснийг авч залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нэмж мэдүүлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

“...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч  _________  өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найзуудын хамт сууцгааж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан юмаа. Тэгээд нөхрийнхөө найзынхаас өөрийн эд зүйлийг авах гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд                                                                    байрлах орон сууцанд очсон.        Тэгээд тухайн айлынхаа хаалгыг нүдээд хаалгаа тайлахгүй болохоор нь 20 гаруй минут нилээн чанга нүдчихсэн юмаа. Гэтэл удалгүй эргүүлийн хоёр цагдаа ирж, намайг төмөр  замын   эрүүлжүүлэх  байранд                                                                          эрүүлжүүлсэн Цагдаагийн албан хаагч  _______ надаас мэдүүлэг авчихаад намайг олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас зөрчлийн тухай хуулиар 100.000 /Зуун мянга/ төгрөгөөр торгодог гээд данс руу        мөнгө хийнэ гэж хэлсэн.                                     Тэгээд надад

 Төрийн банк руу хийчих гэснээ болиод би өөрөө тушаачихна миний   хувийн данс руу хийчих гээд Хаан банкны ________ дугаарын данс өгсөн. Тэгээд би өөрийн Хаан банкны ________ дугаарын данснаас цагдаагийн албан хаагч __________ дугаарын данс руу 100.000 /Зуун мянга/-н төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэн хийсэн...” гэх мэдүүлэг /1 х-111-113 хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн “...Торгуультай холбоотой ямар ч баримт өгөөгүй... ...Цагдаагийн албан хаагч ___________ манай эхнэрийг олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас зөрчлийн тухай хуулиар 100.000 /Зуун мянга/ төгрөгөөр торгодог болчихсон гээд Хаан банкны __________ дугаарын дансыг өгсөн. Бид торгуулийн мөнгийг цагдаагийн албан хаагчийн хэлсэн данс руу шилжүүлэн тушаасан...” гэх мэдүүлэг /1х -116-118 хуудас/,

_________ 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хаан банкны **** тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1х-28 хуудас/

___________ Хаан банкны ****** дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1х-82 хуудас/,

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27/313 дугаартай “Танилцуулга хүргүүлэх тухай” албан тоот /1х -49-50 хуудас/

2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн танилцуулга /1х -53-57 хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаартай “Албан тушаалд томилж, цол олгох тухай” тушаал /1х -99- 100 хуудас/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч __________ өгсөн ...би иргэн _______ 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө ________ дугаарын дансаар дамжуулан нэг зуун мянган төгрөг авсан нь үнэн. Би энэ мөнгийг төрийн сангийн дансанд болон байгууллагын тушаагаагүй, бүртгэлд оруулаагүй нь үнэн. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /1х-32 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/101/

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н /

-төрсний бүртгэлийн лавлагаа/хх-96/

-гэрлэлт бүртгэлгүй  тухай лавлагаа/хх-34/

-бакалаврын дипломын хуулбар /хх-98/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч ________ нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн 6 дугаар хороо хариуцсан, цагдаагийн дэд ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр __________ дугаар хороо 16 дугаар байрны гадаа согтуу эмэгтэй орилоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч ___________ “Та олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан учраас зөрчлийн тухай хуулиар 100.000 /Зуун мянга/-н төгрөгөөр торгодог” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн _____________ тоот дансанд 100,000 /Зуун мянга/-н төгрөгийг шилжүүлснийг авч залилан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Шүүгдэгч _______ өгсөн “...би иргэн __________ 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнхөө _______ дугаарын дансаар дамжуулан нэг зуун мянган төгрөг авсан нь үнэн. Би энэ мөнгийг төрийн сангийн дансанд болон байгууллагын тушаагаагүй, бүртгэлд оруулаагүй нь үнэн.... “ гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч _________ нь шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хохирогч _______ 100,000 төгрөг авсан нь хохирогч _________ өгсөн “..би өөрийн Хаан банкны ___________ дугаарын данснаас цагдаагийн албан хаагч __________ хэлсэн Хаан банкны _________ дугаарын данс руу 100.000 /Зуун мянга/ төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлэн хийсэн...” гэх мэдүүлэг  зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна. Хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч _________ гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч __________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч _______ бусдыг төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуух замаар бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч _________ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн боловч шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл, хэсгийг эрүүгийн хариуцлагын санал, яллах дүгнэлтэд тусгасан боловч заалтыг тусгаагүй алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу шүүгч өөрийн санаачилгаар урьдчилан хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжийг талуудад олгож хэргийг шийдвэрлэсэн.

Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

Хохирлын талаар

Шүүгдэгч нь хохирогч __________ хохирлыг бүрэн барагдуулж дууссан.Бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

Хоёр.Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 Шүүгдэгч _______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

  Шүүгдэгч ________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ***** 10.000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч __________ 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/-н  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар  албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар _________ 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ