Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/345

 

 

   2022            05        02                                          2022/ШЦТ/                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Эрдэнэбулган

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

шүүгдэгч _______ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн _________ холбогдох эрүүгийн 2205006561192 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны **** дугаар сарын ****-ны өдөр төрсөн, халх, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эмээ, эхнэр, хүүхэд, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ________ тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ____________

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч _________ нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “______” нэртэй засварын газарт ________ биед халдаж уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

-Мөрдөн байцаалтад шүүгдэгч ________ өгсөн: “...Спортын төв ордонд барилдана гээд хэлээд байсан. Тэгээд маргаанаас болоод би ****** маргалдаад нүүрэн хэсэгт нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон_________ явахгүй зодоон болгоод байхаар нь Саруул ах яв  гэртээ харь гэсэн тэрийг ойлгохгүй,  болохоор нь нэг удаа хацар хэсэгт нь алгадсан гэсэн. Би архи согтуруулах ундаа хэрэглэсэн байсан. Сайн санахгүй байна.  Би өрөө нэг удаа цохиж байснаа санаж байна. Тэгээд би ______с маргааш нь уучлал гуйсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч ________ дахин өгсөн: Би баруун гараараа ______н уруул хацар хавьцаа газарруу нь нэг удаа цохьсон чинь уруулнаас нь тэр дороо цус гараад байсан. Шинжээчийн  дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй ... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 43 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: Миний бие 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр “______” кино театрын хойно байрлах “Мастер” нэртэй машин засварын газарт Саруул ах, Хосоо, Төрөө гэх хүмүүсийн хамтаар ажилладаг байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хамт ажилладаг Саруул ах, Хосоо, Төрөө нарын хамтаар засварын газар дотроо архи ууцгааж байгаад гараад караоке ороод хэсэг байж байгаад буцаад засварын газар дээрээ ирээд үргэлжпүүлэн архи ууж байтал Хосоо надтай барилдъя гэхээр нь би цементэн шалан дээр яаж барилдах гээд байгаа юм бэ? Маргааш зааланд очоод барилдъя гэсэн чинь Хосоо миний цээж рүү түлхэж газар унагаагаад нүүр лүү маань хөлөөрөө өшиглөсөн чинь миний хамар, амнаас цус гарахаар нь босч ирээд Хосоотой зууралдаад байж байтал Саруул ах бид хоёрын дундуур орж ирээд салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд ирэхгүй удаад байхаар нь найз охиноо дуудаад ирэхээр нь хамтдаа цагдаагийн газар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Мөрдөн байцаалтанд Гэрч _______ “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр миний бие хамт автомашины кузов засварын газарт цуг ажилладаг __________, Төрболд нарын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд бид нар гадуур караокед орж хэсэг байж байгаад гараад кузов засварын газраа буцаж ирээд үргэлжлүүлж архи ууж байтал манай ажлын ****** хоёр үл зүйлээс болж маргалдаад байхаар нь би **** гэртээ харьж амар гээд 10.000 төгрөг өгтөл миний өгсөн мөнгийг авч гарснаа буцаж орж ирэхдээ пиво барьчихсан орж ирээд _______ хоёр бөх барилдана гэцгээж байсан. Би тэр үед нойлын өрөө орж бие засчихаад гараад иртэл Мөнгөншагай хоёр газар уначихсан дээр, доороо ороод зууралдаж байхаар нь би очиж тэр хоёр салгахад ______н амнаас нь цус гарчихсан байж байсан. Тэр үед *** нь ________ намайг цохисон, цагдаа дууд гээд орилоод байхаар нь би цагдаад дуудлага өгөөд хүлээж байтал _____ улам агсраад Хосбаяртай зодолдоно гээд орилоод үгэнд орохгүй байхаар нь би _________ийн хацар луу гараараа нэг удаа зөөлхөн алгадаад “наад асуудлаа маргааш шийд, одоо боль” гэхэд миний үгэнд ороод орилж агсрахаа болиод байж байтал _______йн найз охин нь ирээд түүнийг аваад явсан. Тэгээд бид нар засварынхаа газраас гараад явсан бөгөөд цагдаа бид нарыг явсны дараа ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч _________ “...Гаргачихаад машинруу очоод хоорондоо барилдая гээд барилдсан. Тэр 2 хоорондоо 3-н удаа барилдсан. Сүүлийнх дээр нь *** барилдаж байхдаа **** амаас цус гарсан босч ирсэн. Тэгээд тэр 2 маргалдах болсон. Тэгээд юу юугүй Мөнгөншагай орилоод хашгираад эхэлсэн би цагдаа дуудна, та нар алнууд намайг бөөрөлхлөө хүний олон хүнээ барихгүй гээд орилоод байсан. Тэгсэн Саруул ах амыг нь харсан гайгүй байна шдээ гээд хэлсэн тэгсэн *** та нар намайг бөөрөлхлөө хүний олон хүнээ барилаа гээд гээд орилоод байсан. Тэгээд орилоод байсан **** дайраад л чи намайг цохилоо би чиний урдаас хөдлөөгүй гэх зэргээр хэлээд байсан. Тэгээд орилоод хашгираад байхаар нь Саруул ах цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11- 12 дахь тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн 1231 дугаартай шинжээчийн “...Н__________ биед уруулд няцарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр.м 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, / хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 58 дахь тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх  тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дахь тал/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 50 дахь тал/,

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч ________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 23 цагийн үед ________л дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “__________ нэртэй засварын газарт **** биед халдаж уруулд няцарсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч _________ “...Би баруун гараараа ____ийн уруул хацар хавьцаа газарруу нь нэг удаа цохьсон чинь уруулнаас нь тэр дороо цус гараад байсан...” гэх мэдүүлэг, 

хохирогч ________ “...Хосоо надтай барилдъя гэхээр нь би цементэн шалан дээр яаж барилдах гээд байгаа юм бэ? Маргааш зааланд очоод барилдъя гэсэн чинь Хосоо миний цээж рүү түлхэж газар унагаагаад нүүр лүү маань хөлөөрөө өшиглөсөн чинь миний хамар, амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2925 тоот дүгнэлт,   зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч _______ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар

Шүүгдэгч ________ нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр.Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Э_______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

  Шүүгдэгч ________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ****** 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ___________ оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ