Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2018/00172

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр           Дугаар 153/ШШ2018/001                    Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын нутагт оршин суух, регистрийн дугааргүй, ******* овогтой *******ийн *******ы нас тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь эцэг эхээс наймуулаа гэтэл 5 ах дүү маань улсын иргэн болсон. Монголд А.*******, А.*******, миний бие үлдсэн боловч эгч А.******* 2016 онд нас барсан. Би айлын доороосоо 2 дахь хүүхэд. Би онд Мянгад суманд төрөөд тэндээ 8 дугаар анги төгссөн. Мөн би анхны 2 жилийн цэрэгт явж байсан. Би иргэний үнэмлэхтэй болмоор байна. Би Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр бригадын иргэн байсан. Аав нас барахад би А.Хурамхан ахын гэрт очиж амьдарсан бөгөөд ахын гэр шатахад паспорт хамт шатсан юм шиг байна, олдохгүй байна. Би 5 настайдаа ахындаа ирж амьдарсан ба 20 нас хүртлээ ахындаа амьдарсан, энэ хугацаанд айл айлын мал малладаг байсан. Надад ямар нэгэн бичиг, баримт байхгүй. Миний нүд юм харахгүй болж байна. Тэгээд эмнэлэгт үзүүлэх гэхэд бичиг баримтгүй гээд үзэхгүй байна. Би Эх ороны хишиг ч авч байгаагүй. Би эхээс наймуулаа бөгөөд А.*******,  А.*******, А.*******, А.*******, А., А. тэгээд би. Би доороо ганц дүүтэй.  Манай А.******* ахаас бусад нь бүгд улс руу явсан. Одоо би өөрийгөө 50 настай гэж боддог. Намайг төрхдөө зүрхний эмч н.Баасанжавын гар дээр төрсөн гэдэг. Намарын улиралд төрж байсан гэж хэлж байсан. Би А.******* ахын гэрт бас байсан. Иймд миний насыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.******* нь нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

-Улсын бүртгэлийн хэлтсийн А.*******д Төрөлтийн бүртгэл гараагүй тухай лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 557 дугаартай “А.******* төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй” гэх албан бичиг,

-Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/128 дугаартай “А.*******д төрсний бүртгэлийн бүртгэл гарахгүй байна” гэх албан бичиг,

-Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 342 дугаартай “А.******* нь тэнэмэл амьдралтай, иргэний үнэмлэхгүй, төр засгийн ямар нэгэн тусламж, дэмжлэгт хамрагдаагүй иргэн мөн” гэх тодорхойлолт,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн гэрлэгсдийн бүртгэлийн хуулбар,

-Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/78 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 1989, Жаргалант сумын 2000 оны архивын лавлагаа,

-Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/2/511 дугаартай “Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 171 дугаартай хуудаст Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн оршин суугч өрхийн тэргүүн Адуашийн Жалдабай эрэгтэй, оны 11 сард төрсөн, 32 настай хүү Жолдвайн Холнбай оны 03 сард төрсөн, 12 настай, охин Жолдвайн Хапура 1988 оны 10 сард төрсөн, 11 настай, хүү Жолдвайн Нагашбай 1990 оны 04 сард төрсөн, охин Жолдвайн Магрипа 1992 оны 02 сард төрсөн, 7 настай, хүү Жолдвайн Онашыбай 1994 оны 01 сард төрсөн, 5 настай, дүү Адывашийн ******* эрэгтэй, оны 04 сард төрсөн, 31 настай гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/2/510 дугаартай “Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 38 дугаар хуудаст Ховд аймгийн Ховд сумын харьяат ийн ******* эрэгтэй настай, *******ийн ******* эрэгтэй 21 настай, *******ийн Кылымхан эмэгтэй 15 настай гэж бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

-Гэрч А.*******ы “би А.*******ы төрсөн ах. Бид эхээсээ арван нэгүүлээ байсан. Үүнд А.Ажкей эрэгтэй онд төрсөн, А.Хурман эрэгтэй 1948 онд төрсөн, А.Хурманбай эрэгтэй онд төрсөн. А. эмэгтэй онд төрсөн, А.******* эрэгтэй 1960 онд төрсөн, А.******* эрэгтэй онд төрсөн, А.******* эмэгтэй онд төрсөн, А.******* эрэгтэй онд төрсөн, А. эмэгтэй онд төрсөн, А. эмэгтэй 19 онд төрсөн, хамгийн том эгчийнхээ нэрийг сайн мэдэхгүй байна. Намайг бага байхад нас барсан. Одоо А.*******,  А.*******, А.*******, А.*******, А., А. нар амьд мэнд байгаа. Эдгээрээс А.******* ганцаараа Ховдод байгаа. А.******* нь 1983-1985 онд цэргийн алба хаасан. Тэрээр онд эхнэр аваад гурван жилийн дараа гэр нь шатсан. Дараа нь эхнэр нь салсан. Тэд нэг хүүхэдтэй байсан. А.******* эхнэрээсээ салсны дараа архи уудаг болсон. А.******* 1998-2003 оны хооронд А.*******н гэрт амьдардаг байсан. Манай аавыг М.******* гэдэг, ээжийг Х.Хумархан гэдэг. А.******* оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Тухайн үед Баасанжав эмч эх барьж авсан. Тэрээр Мянгад сумын эмнэлэгт төрсөн. А.******* ихэнхдээ тэнэмэл амьдралтай амьдардаг байсан. Одоо А.******* нэг хүүхэдтэй буюу хүүхэд нь ээжээрээ овоглодог” гэх мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагчийн хүсэлтийг  хангаж, *******ийн *******ыг онд төрсөн болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч А.*******ы төрсөн сар, өдрийн талаар хэрэгт авагдсан гэрч А.*******ы мэдүүлэгт “...А.******* оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн” гэж, Үндэсний төв архивын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/2/511 дугаартай лавлагаагаар “...Адывашийн ******* эрэгтэй, оны 04 сард төрсөн, 31 настай” гэж дурдагдсан тул эдгээр баримтуудад авагдсан А.*******ы төрсөн сар, өдөр зөрүүтэй байна. Иймд А.*******ы төрсөн сар, өдрийг тогтооход шууд нотлох баримт байхгүй учир шүүхийн практикт 1951 оноос өмнө төрсөн хүмүүсийн төрсөн сар, өдрийг тухайн жилийн 1 дүгээр сарын 1, 7 дугаар сарын 1-ний өдрөөр бүртгэдэг байсан тул энэхүү практикийг анхаарч А.*******ы төрсөн сар, өдрийг 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэж тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар *******ийн *******ыг оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батцэнгэлд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА