Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

 

 

 

 

 

 

 

2022            05              04                                      2022/ЦШТ/345

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,                

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,       

шүүгдэгч __________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,       

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн _____________холбогдох эрүүгийн 2205010561204 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, __________ оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ___________ дүгээр байрны 20 тоотод оршин суух хаягтай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй __________

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч __________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ байрны гадна иргэн _________ нүүр рүү цохиж түүний биед дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв”

 

Мөрдөн байцаалтад хохирогч _________  өгсөн:

 

“...Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны орой ажпаасаа 17 цагийн үед гараад Баянгол дүүргийн 09 дүгээр Дулаан байр 20 тоотод байх хадам ээж ________гэрээс эхнэрийн эд зүйлийг аваад 2022 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 22 цагийн үед хадам ээжийн гэрээс ганцаараа гараад эхнэрийн захисан эд зүйлийн өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай авто машинд оруулж тавиад машиныхаа гадаа тамхи татаад зогсож байсан чинь миний хажуугаар үл таних залуу гүйгээд явсан, түүний араас 40 орчим настай согтуу эрэгтэй хүн хөөж явсан. Би юм бодолгүй тамхи татаад машиныхаа хажууд зогсож байсан чинь хүн хөөж явсан үл таних 40 орчим настай эрэгтэй хүн над дээр хүрч ирээд чи намайг зодсон гэж хэлээд миний шүд хэсэг рүү гартаа чулуу барьж байгаад нэг удаа цохисон. Миний эрүүл мэндэд халдсан үл таних залууг барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний 3876 дугаар дүгнэлтэд:

 1.________ биед дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/,

-үл хөдлөр эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ___________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах СОТ байрны гадна иргэн ________ нүүр рүү цохиж түүний биед дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахсан  гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч __________ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч __________  өгсөн “...миний шүд хэсэг рүү гартаа чулуу барьж байгаад нэг удаа цохисон. Миний эрүүл мэндэд халдсан үл таних залууг барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний 3876 дугаар дүгнэлтэд:

 1._________ биед дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт, дээд уруулын салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч __________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

2. Шүүгдэгч __________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:       

 

Шүүгдэгч _________ нь хохирогчид 980,000 төгрөгийг төлсөн байх ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах  саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Шүүгдэгч _________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч _________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас __________ зорчих эрхийг хязгаарлах ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 1 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар __________ оногдуулсан 1 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  энэ хугацаанд биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тольтон _________ Баянгол дүүргийн нутаг дэвгсгэрийн бүсчлэлээс 1 /нэг/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч _________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг __________ сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ