Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 153/ШШ2018/00173

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр          Дугаар 153/ШШ2018/00173                  Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Мөнхнасан, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхнасан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. Би 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан. 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 он буюу өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* суманд малчнаар ажиллаж байна. Улсаас өгсөн 11 жилээ нөхөн бичилт хийлгэж авсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нэгдэлд малчнаар ажилд орсон гарсан тушаал архив болон бусад байгууллагаас олдохгүй байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд намайг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхнасан нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 106 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн ******* сумын ******* бригадын За.*******ын 1976-1978 оны, Б.Мөнхнасангийн 1982-1985, 1988-1991 оны 70-р дансны хуулбар,

-Б.Мөнхнасангийн 01248969 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Г.*******гийн “Б.Мөнхнасан 1975 онд аав, ээжийн хамт Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3-р бригадад мал маллаж байгаад, 1978-1981 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад 1993 он хүртэл нэгдэл тартал мал маллаж байсан. 1979 онд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэл нь хоёр хуваагдаад, Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэл, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэл болж хуваагдсан. Би мөн 1971-1974 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд 1977-1987 хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт, 1987-1990 он хүртэл ******* сумын Агваш бригадад аж ахуйн нярав хийж байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч С.рын “Б.Мөнхнасан 1976 онд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3-р бригадад мал маллаж байгаад, 1978-1981 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдлийн ******* бригадад 1981-1993 он хүртэл нэгдэл тартал мал маллаж байсан. Би 1962 оноос хойш Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд мал маллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Мөнхнасан нь 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульзүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт хүсэлт гаргагч Б.Мөнхнасан нь 1986 онд шагнагдсан гэх баярын бичгүүдийг хавсаргасан байх бөгөөд тус баярын бичигт бичигдсэн “Б.Мөнхнасан” гэх нэр засвартай, энэхүү баярын бичгүүд нь хүсэлт гаргагч Б.Мөнхнасангийн баярын бичгүүд мөн эсэх нь эргэлзээтэй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын*******гийн 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА