Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 92

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймаг, ........ оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ........., Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймаг, ...................т оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ................., Д.Т-т холбогдох,   

       Охин И.О-ын төрсөн эцэг нь Д.И мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:  

        Нэхэмжлэгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Д.И-тай танилцаж, гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр охин И.О төрсөн. Тухайн үед бид тусдаа амьдарч байсан бөгөөд гэрлэлтээ батлуулаагүй байсан ч охин И.О-ын төрсний гэрчилгээг Завхан сумын иргэний бүртгэлийн ажилтнаас авч Д.И нэрээр овоглосон. Бид өөрийн гэсэн гэр оронгүй учир би охинтойгоо өөрийн төрсөн аавын гэрт амьдарч байна. Тэрээр хүүхдээ анх төрөхөд байсан хэдий ч төрөөд 2 сар гаруй хугацааны дараа буюу 2017 оны 5 дугаар сараас хойш өдийг хүртэл хүүхэдтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй. Одоо охин маань 10 сар хүрч байна. Би ажлаасаа гарч охиноо асарч байгаа. Д.И нь надтай утсаар ярьдаггүй, охин бид хоёрыг эргэж тойрдоггүй, аав ээж нь хааяа холбоо барьж хүүхэд асуудаг, өөрөө бол надтай хамтран амьдрах сонирхолгүй, аймаг орж ирсэн сураг дуулддаг ч ирдэггүй. Өөрийнхөө хүүхдийг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн өөрөө ирж уулздаггүй, халамж анхаарал тавьдаггүй, өөрөө “Шүүхэд өг, хоёулаа 2 тийшээ болоё” гэсэн учир би нэгэнт шийдсэн. Ганцаараа хүүхэд асарч сувилаад өсгөх үнэхээр хэцүү байна. Би Монос эмийн санд эмзүйчээр ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд одоо хүүхэд харах хүнгүй учир ажлаа хийж чадахгүй байна. Мөн хүүхдийн сарын хэрэглээ болон өдөр тутмын асаргаа сувилгаа гээд санхүүгийн хувьд хүндрэл их байна. Тиймээс 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн эцэг нь Д.И мөн болохыг тогтоож, Д.И-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.     

            Хариуцагч Д.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б.Д-тай танилцаж, бид хоёрын дундаас 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр охин И.О төрсөн. Миний бие өөрийн охин И.О-ын төрсөн эцэг нь гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу тэтгэлэг тогтооход татгалзах зүйлгүй, хүүхдээ цаашид боломжоороо харж хандаж байх болно” гэжээ.  

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.И-т холбогдуулан, охин И.О-ын төрсөн эцэг нь Д.И мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд хэдийгээр Б.Д, Д.И нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч 2016-2017 оны хооронд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр охин ........овогтой И-ын О /регистрийн дугаар .................../ төрсөн болох нь тогтоогдож байна.

       Мөн хариуцагч нь И.О-ын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, хариу тайлбар гаргасан байна.

       Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин ....... овогтой И-ын О-ын эцэг Д.И мөн болохыг тогтоож, охин И.О-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.И-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.И-аас 46.918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-аад олгох нь зүйтэй байна.

      Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.