Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0359

2016 оны 6 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0359

Улаанбаатар хот

Иргэн Ц.Г  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Б.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.Г  нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Г  2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Ү-2206039282 дугаарт бүртгэж 000371497 дугаартай гэрчилгээ олгогдсон бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Иргэн Ц.Г  нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 54/3 дугаар байрны 3 тоот 75 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай эд хөрөнгөө 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эхнэр 2 хүүхдийн хамт мэдүүлэг гаргаж, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, захиалгын гэрээ, төлбөр тооцоогүй албан бичиг, план зураг, фото зураг, албан ёсны хаяг гэх мэт нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039282 дугаартай 00371497 тоот гэрчилгээ олгосон.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах зүйл байгаагүй тул эрхийн улсын бүртгэлийг хууль, дүрэм журамд заасны дагуу хийсэн байна.

Иргэн Ц.Г  нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зг-rсс2014081305-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039282 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан байна.

Өнөөдрийн байдлаар албан ёсоор барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийгдээгүй байна. Иймээс барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.9-т “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж хуульд заасан байдаг.

Иргэн Ц.Г  нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Б.У 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Б.У миний бие нэхэмжлэгч Ц.Г тай 2013 онд анх танилцаж, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулсан. Энэ үед 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр төрсөн миний 2 ихэр хүү М.Э, М.И нар нь 3 настай байсныг Ц.Г  мэдэж байсан бөгөөд цаашид төрсөн эцгээс нь ялгаагүй асран хүмүүжүүлж явахаа амлаж байсан. Энэ талаар нууж хаасан зүйл байхгүй, бүх талаар нээлттэй байсан.

Нөхөр Ц.Г  бид хоёр гэр бүлээ батлуулсны дараа харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 дугаар байрны 3 тоот, 3 өрөө орон сууцыг Ц.Г  үндсэн зээлдэгчээр, Б.У миний бие хамтран зээлдэгчээр Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээлийн нөхцөлөөр худалдаж авсан.

Иймд хууль ёсны дагуу гэр бүл батлуулснаас хойш бий болж байгаа тул Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Ү-2206039282 дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр хууль ёсны өмчлөгчөөр Ц.Г , Б.Уа, М.Э, М.И нар бүртгүүлсэн гэж би ойлгож байгаа.

Ийм учраас Ц.Г  бичсэн нэхэмжлэлтэй уншиж танилцахад хүү бид гурвын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөх хэмжээнд хүрээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Ү-2206039282 дугаарт бүртгэсэн 000371497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хууль ёсны дагуу гарсан гэж гуравдагч этгээд миний бие үзэж байна.

Харин Ц.Г  нэхэмжлэлд дурдсанаар бүртгэлийн мэдүүлэг болон холбогдох бичиг баримтууд дээр зурагдсан гарын үсэг минийх биш гэдэгт үндэслэн хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад анх миний гараар бичсэн мэдүүлэг, бусад баримт биш байсныг олж мэдсэн. Дээрх баримтууд солигдсон явдалтай гуравдагч этгээд Б.Уянга миний бие ямар ч хамааралгүй.

Баримт солигдсон, гарын үсгүүд биш болох, маргааныг яаж зөвтгөж хууль ёсны болгохыг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэх байх гэж найдаж байна. гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын орлогч С.О 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  

“...Ү-2206039282 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гэр бүлийн гишүүд болох Ц.Г  /нөхөр/, Б.У /эхнэр/, М.И /хүү/, М.Э /хүү/ нарыг бүртгэсэн байгаа нь хэн нэгнийх нь эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Учир нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаанд иргэн Ц.Г  болон Б.У нар нь 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн байна.

Улмаар Ц.Г  дагавар хүүхдүүд болох М.И, М.Э нар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж заасны дагуу гэр бүлийн гишүүн болсон байна.

Хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Оюунбаттай байгуулсан Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тус банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, Орон сууцны зээлийн нэмэлт гэрээг үзэхэд уг үл хөдлөх хөрөнгө нь Ц.Г , Б.У нар гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байгаа тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь харагдаж байна. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлд заасан Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөнд хамаарахгүй ойлголт юм.

Тиймээс М.И, М.Э нар нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу бий болсон Ү-2206039282 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Энэ талаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан байна.

Иймд Ц.Г  нэхэмжлэлийн шаардлагаас харахад Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу иргэний эрх зүйн хамгаалалт эдлэхээр шүүхэд хандах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо захиргааны шүүхээр хамгаалуулах боломжгүй харагдаж байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр тус банктай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон барьцаалбарт 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр олгосон Ц.Г  итгэмжлэлийг үндэслэн эхнэр Б.У нь Ц.Г төлөөлж, мөн Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг үндэслэн М.И, М.Э болох хоёр хүүхдээ төлөөлөн гарын үсэг зурсан. Улмаар гэрээ байгуулагдсаны дараа Ц.Г  нь гэрээнд нөхөж гарын үсэг зурсан байна. Үүнээс харвал Ц.Г  нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.У дагавар хүүхдүүд болох М.И, М.Э нарыг бүртгүүлсэн байсныг мэдэх боломжтой байсан ба түүнийг хүлээн зөвшөөрч байсан гэж үзэхээр байна.

Иймд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ц.Г , Б.У, М.И, М.Э нар нь хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардаж буй Ц.Г  нэхэмжлэлийн шаардлагыг тус банкны зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Тав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр:

“...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.9-д заасныг баримтлан Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн V-2206039282 дугаарт бүртгэж 000371497 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах иргэн Ц.Г  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Зургаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс өгсөн бичгийн нотлох баримтаар мэдүүлэг гаргагч нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлгийг бөглөж өгсөн нь нотлогддог. Гэтэл 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ү-2206039282 дугаарт бүртгэж 000371497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч бүртгэлийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг программын онцлогоос шалтгаалж мэдүүлгийг хүлээн авсан, бүртгэсэн огноог 1 өдрийн зөрүүтэй бичсэн техникийн алдаа зөрчил байгаа хэдий ч энэ нь бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй” гэжээ.

Шүүх хариуцагчийн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг программын онцлогийг /ямар онцлогтой ямар нэртэй программ/ яаж нотлоод байгаа мөн мэдүүлгийг нэг өдрийн дараа авсан уу аль эсвэл мэдүүлгээс өмнө нь гэрчилгээг гаргасан уу гэдгийг нотлох баримтаар нотлоогүй байж харсан үзсэн мэтээр хийсвэр таамаглалд үндэслэсэн.

Мөн хариуцагчийн бүртгэлийн программын онцлогийн талаар эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт байхгүй. Эндээс үндэслэн шүүх нотлох баримтгүй, нотлох баримтын эх сурвалж байхгүй зүйлд хийсвэр дүгнэлт хийлээ. Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч тухайн мэдүүлгийн хуудас дээрх он сарыг зассан нь тодорхой байхад ямар ч хариуцлага тооцохгүйгээр нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Ц.Г  хувьд өөрийн өмчлөлийн хөрөнгөөр орон сууц захиалах гэрээг дангаараа бие даан байгуулсан байтал ямар ч төлөөлөх бүрэн эрхгүй итгэмжлэлгүй этгээд болох Б.Уянгын мэдүүлгийг үндэслэн гэрчилгээг гаргуулсан. Гуравдагч этгээд Б.У тайлбараар түүний бичиж өгсөн бүртгэлийн мэдүүлэг солигдсон анх миний гараар бичсэн мэдүүлэг, бусад баримт биш байсан гэдгийг нотолж өгсөн. Хэн дуртай этгээд нь өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан.

Мөн Ц.Г  гарын үсэг огт зураагүй нь илт байхад шүүх үнэн зөв бүртгэл гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Худалдаа хөгжлийн банкинд орон сууцны 8 хувийн зээлэнд хамрагдахад Ц.Г д орон сууцны өмчлөлийн гэрчилгээг үзүүлээгүй, зөвхөн зээлийн гэрээнд нөхөн гарын үсэг зуруулсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар хуурамч баримт бичигт үндэслэсэн нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаад шүүх дүгнэлт хийсэнгүй.

Энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-т зааснаар “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг...” гэж заасан. Тэгвэл иргэн Ц.О нэхэмжлэгч Ц.Г  2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг ганцаараа байгуулсан.

Гэрээнд захиалагч талаас өөр хэн нэгэн этгээд хамтран байгуулаагүйг шүүх анхаарсангүй. Ц.Г  хувьд тухайн орон сууцны өмчлөгчөөр хэнийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх нь захиалагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал. Харин хэн нэгэн төлөөлөх эрхгүй болон итгэмжлэлгүй этгээд хуурамч баримт бүрдүүлэн өгснийг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч байгаа нь шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна .

Гэр бүлийн тухай болон Иргэний хуулийн 126, 127 дугаар зүйлд заасан хуваарьт болон гэр бүлийн хамтаар өмчлөх дундын өмчийн талаарх асуудал хэрэгт ямар ч хамааралгүй байхад гуравдагч этгээдээр татагдсан Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчиж байна. Учир нь дээрх орон сууцыг иргэний хэргийн шүүхээр гэр бүлийн хамтаар өмчлөх дундын өмч, аль эсвэл хуваарьт өмч гэдгийг тогтоогоогүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 54/3 дугаар байрны 3 тоот орон сууцыг нэхэмжлэгч Ц.Г , мөн Б.У, М.Э, М.И нарын өмчлөлд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2206039282 дугаарт бүртгэж, 000371497 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх бөгөөд энэхүү бүртгэлийг хийхэд бүрдүүлсэн баримтууд болон мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцээгүй байна.

Тухайлбал уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, ...эрхийг улсын бүртгэлд мэдүүлэх тухай мэдүүлгийг ...бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулж гаргаж болно”, 13.3-т “Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна”, 13.5.8-д “...эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдлийг хавсаргана” гэж тус тус заасныг зөрчжээ.

Дээрх орон сууцыг захиалан бариулах тухай 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 тоот гэрээг нэхэмжлэгч Ц.Г  иргэн Ц.О байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болсон нотлох баримт болох Ц.Г ас Б.У олгосон итгэмжлэл нь цаг хугацааны хувьд маргаан бүхий бүртгэл хийгдсэнээс хойш буюу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр олгогдсон, мөн уг итгэмжлэлийн агуулга, зорилго нь үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бус харин зээлийн нэмэлт гэрээ байгуулах, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой барьцааны гэрээг бүртгүүлэх, буцаан авах эрхийг олгосон, өөрөөр хэлбэл энэхүү итгэмжлэл нь өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй ямар ч хамааралгүй байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт энэхүү итгэмжлэлийн талаар “...Ц.Г  нь Б.У олгосон итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгөнд бүртгүүлэх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгосон...” мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /өдрийг 11 гэж засварласан мэдүүлэг мөн адил/ нь Ц.Г  эхнэр Б.У анх бөглөсөн мэдүүлэг биш, чухам ямар үндэслэлээр ийнхүү солигдсон талаар огт мэдэхгүй болохоо тэрбээр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно.

Нэхэмжлэгч Ц.Г  тухайд ч энэхүү мэдүүлгийг бөглөөгүй, гарын үсэг нь өөрийнх нь биш гэдгийг нэхэмжлэлдээ дурдсан, шүүх хуралдаанд оролцсон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч үүнийг дэмжих бөгөөд тухайн үед уг мэдүүлэг болон Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт гаргасан Ц.Г , Б.У нарын гарын үсэг бүхий өргөдлийг орон сууц захиалан бариулах гэрээний гүйцэтгэгч тал болох Ц.О 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр олгогдсон итгэмжлэлийн хүрээнд Д.Б тэдгээрийн өмнөөс бичсэн болохоо 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрчээ.

Мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулж гаргах эрх зүйн зохицуулалттай ч энэ тохиолдолд орон сууц захиалгын гэрээг байгуулсан нэхэмжлэгч Ц.Г ас хэнд ч ийм эрх олгосон итгэмжлэл олгогдоогүй, өөрөөр хэлбэл бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлага бүрэн хангагдаагүй байхад “...Ц.Г , Б.У нар харилцан тохиролцож, худалдаж авсан байраа улсын бүртгэлд бүртгүүлэхдээ ихэр хүүхдүүд болох М.Э, М.Инарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр өөрсдийн болон хүүхдүүдийн бичиг баримтыг гүйцэтгэгч компанийн төлөөлөгчид өгсөн гэх...” Д.Б, Д.Д нарын гэрчийн мэдүүлгийг үндэслэн, мөн ийнхүү бичиг баримтаа өгсөн үйлдлийг тэдгээрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх нэхэмжлэгчийн хүсэлт зоригийн илэрхийлэл гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Харин мэдүүлгийн огноог тухайн үед “2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр” гэж ташаа бичсэнийг дахин завсарлуулж 11-ний өдөр болгосныг цахим мэдээллийн санд залруулан оруулаагүйгээс гэрчилгээнд бичигдсэн өдөр зөрсөн талаар нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс тайлбарлаж, засварласан гэх мэдүүлгийн хувийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул энэ талаарх гомдол шаардлага үндэслэлгүй.

Иймд улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц.Г , Б.У, М.И, М.Э нарыг бүртгэсэн байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь ханган, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Ү-2206039282 дугаарт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 54/3 байр, 3 тоот хаягт байршилтай орон сууцыг Ц.Г , М.Э, М.И, Б.У нарын нэр дээр бүртгэсэн 000371497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Дээрх орон сууц Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй байх тул магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноор бүртгэлийг хуульд нийцүүлэн нэн даруй дахин хийлгэж, барьцааны бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагатай болохыг тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл бүртгэл хуульд нийцсэн эсэхээс үл хамааран барьцаалагчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх учиргүй.    

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.7, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 13.5.8-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 54/3 дугаар байрны 3 тоот орон сууцыг Ц.Г , Б.У, М.Э, М.И нарын өмчлөлд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2206039282 дугаарт бүртгэж, 000371497 тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН