Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/403

 

               

 

 

 

 

 

 2022         5              23                                       2022/ШЦТ/403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган     

улсын яллагч Т.Баянмөнх,   

шүүгдэгч __________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Удган овгийн _________ холбогдох эрүүгийн 2205010621402 тоот дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Франц хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа гэх. ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны _________ тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч ______ нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-340 тоотод “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү хохирогч _________ эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт. баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хэвлий, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Би 19 настайгаасаа эхлэн ажил хийж эцэг, эх болон 5 дүүгээ тэжээж ирсэн. 3 дүүдээ тусалдаг байсны хүчинд одоо бүгд гэр бүл, ажил төрөлтэй сайхан амьдарцгааж байна. 2 ихэр дүүгээ төрсөн цагаас нь эхлэн харж хандаж, бүхий л зүйл дээр тусалж, дэмжиж байсан. 2 ихэр маань сурагч байхдаа ядуу амьдралдаа гутарч байна гэж амиа хорлох оролдлого хэд хэдэн удаа хийж байсан. Энэ нөхцөл байдлаас үүдэн ээж минь дүү нараа гэртээ байлгахыг гуйсан тул цар тахлын үеэр би гэртээ байлгасан. 2 ихрийг их сургуульд оруулж, төлбөрийг нь төлдөг байсан. Мөн тухтай байлгах үүднээс хажуу өрөөгөө тохижуулж, шаардлагатай хэрэгцээний эд зүйлсээр хангаж өгсөн. Нөхөр маань архи, тамхи хэрэглэдэггүй тул манай гэр бүл тайван амьдралтай. Би дүү нартаа санаачилгаараа аяга таваг угааж, гэрээ цэвэрлэж, хувцсаа угааж бай. Аав, ээжтэйгээ утсаар ярьж, 7 хоногт 1 удаа очиж, хайрлаж, ах эгч нараа хүндэлж, мэндийн зөрүүтэй бай гэсэн шаардлагуудыг тавьдаг байсан. Миний хэлж байгаа үгийг сөргөөр хүлээж авдаг. Өөрсдөө их сөрөг сэтгэлгээтэй хүүхдүүд. Миний 13 настай охиныг уруу татаж, эцэг эхийг нь үзэн ядуулж,  гэдсэн дэх хүүхдэд нь үхээсэй гэх зэргээр хорондоо зүй бус үг хэллэгтэй мессежээр харилцсан байсан. Би Ковид-19-г хүнд хэлбэрээр туссан. Гэтэл намайг үхээсэй гэх зэргээр миний хүүхдэд эгчийн үлгэр дуурайллыг үзүүлээгүй. Хоорондоо харилцсан мессежийг хэвлэн хэргийн материалд өгсөн. Хүний хэлсэн үгийг хэзээ ч эергээр хүлээж авдаггүй. Эгчийн хувьд дүү нараа хүнд битгий ад үзэгдээсэй, нийгэмшээсэй гэсэн үүднээс хэлдэг байсан ч хүлээж авдаггүй байсан. Ингэж явсаар би төрөх дөхсөн аав, ээжийн гэр рүү буцааж явуулсан. Тэрнээс хойш надтай холбоогүй байж байгаад хэрэг болсон өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр аавын гэрт таарсан. Би орж ирээд мэндлэхэд дугарахгүй байснаас үүдэн ийм хэрэг болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Гар хүрсэн нь миний буруу ....” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч __________  өгсөн:

 

би эцэг эхээс 6-уулаа бөгөөд би ихрийн хамт айлын бага охидууд юм. ... дээрээ төрсөн, ах, эгч нартай одоогоор аав, ээжийн хамт тус дүүргийн 22 дугаар хороо, 13-340 тоотод оршин суудаг. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай эгч Дамцагдуламын хүүхдийнх нь төрсөн өдөр болсон бөгөөд бид нарыг гэртээ урьсан юм. Би ээжтэйгээ хамт гарах гээд байж байтал манай гэрт том эгч Бүжинлхам орж ирээд ээжтэй юм яриад сууж байснаа над руу хараад чи эгчтэйгээ мэндэлдэггүй юм уу гэхээр нь дуугүй сууж байтал одоо байтлаа аавындаа ирэх нүүргүй болох юм байна л даа энэ 2 гичийгээс болж гэхээр нь дуугүй болоосой гээд амандаа чимээгүй хэлтэл чи миний өөдөөс ингэх болоогүй шүү чамаас цаадах нь надтай ингэж харьцдаггүй шүү гэх мэтчилэн загнаад байхаар нь би юу ч дуугарахгүй сууж байгаад зодмоор байвал зод гэж хэлсэн яагаад ингэж хэлсэн гэхээр өмнө нь намайг олон удаа зодож. элдвээр хэлж хэл амаар доромжилдог байсан болохоор зодох нь тодорхой гэж бодоод ингэж хэлсэн тэгсэн чинь шаазан хавтгай аяга, сэнжтэй шаазан аяга, хайч. хумс хатаагч аппарат, миний гар утас зэргийг над руу шидээд байсан эдгээр зүйлүүд бүгд миний баруун нүд, хөмсөг, духанд оносон. Энэ үед миний нүд өвдөөд би доошоо хараад нүдээ нээж чадахгүй байж байтал ширээн дээр байсан төмөр данхаар миний нүүр нь тус газар толгой, хамар орчим олон удаа цохиод байсан. Би маш ихээр уурлаж айсан учраас ширээн дээр байсан халуун сав аваад ойртох юм бол би энэ халуун савтай цайг цацаж шидэн шүү гэсэн чинь манай хүргэн ах Батболд миний гараас халуун сав авсан энэ үед бөлгөө нь жаахан суларсан байсан учраас зүүн гар орчим бага зэргийн цай асгарсан. Тэгээд ээж намайг гэрээс чирээд гаргаснаар зодоон зогссон би тухайн үед их айж, гомдсон болохоор цагдаагийн байгууллага дуудсан юм. Ер нь манай эгч, ах нар манай ихэр Гиймаа бид 2-т их дургүй байнга бид хоёрыг загнадаг. ... бид хоёрын ямар ч үйлдэл таалагддаггүй. ... _______ эгч миний толгой руу, хамар руу төмөр данхаар хэд хэдэн удаа цохисон, духны хавдар, хэвлий хэсэг рүү аяга, гар утас, хумсны аппарат зэргийг шидсэнээр учирсан. Харин зүүн шууны 2 дугаар зэргийн түлэгдэлт нь хүргэн ах Батболд миний гараас халуун савтай цай авах үед цай жаахан асгарснаар учирсан. Гэхдээ Батболд ахын тухайд санаатайгаар цай асгасан зүйл байхгүй. ... ээж намайг арай гэж түлхэж гэрээс гаргасан энэ үед л зодоон зогссон. ...нэхэмжлэх зүйл байхгүй байна. ...тиймээ манай ихэр болох ______а бид хоёрыг тэдний гэрт амьдардаг байх үед буюу 2019 онд ялахгүй зүйлээс шалтаглаж “нуруу алагдах, хацар руу алагдах, нуруу руу гараа зангидаж байгаад цохих” болон юу ч хийж чадахгүй арчаагүй дорой юмнууд гэх мэтээр хэл амаар доромжилдог. ...ер нь багаасаа эгчийг загнаж, цохиж зодоход нь ийм юм байх ёстой гэж хүлээж авдаг байсан бөгөөд ийм нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй” /хавтас хэргийн  22-23, 43 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн"... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай охин _______н хүү Санчирын төрсөн өдөр болж байсан юм. Тэгтэл ойролцоогоор 14 цагийн орчимд _____ хүүхдүүдтэйгээ хамт гэрт ирсэн бөгөөд би хоол цай хийж байсан чинь _________ын нуруу өвдөөд байна гээд дүү ______аг дугуйтай сандлаа өгчхөөч гэж хэлсэн чинь дугарахгүй хумсаа будаад суугаад байсан. Тэгээд ______м дүүдээ орж ирэхэд хүнтэй мэнд усч байхгүй яачхаад байгаа юм бэ гээд хэлэхэд нь _______ юу ч дугарахгүй суугаад байхаар нь ______ цохиод авч байсан ...тухайн өдөр л эгч нь дүүгээ дугарсангүй эгчийгээ гэж тоосонгүй гэж цохиж авснаас болж маргалдсан” /хавтаст хэргийн  25  дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн “... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэрийн дүү ________н хүү Санчирын төрсөн өдөр болж байсан бөгөөд ах дүүсээрээ хадам аав, ээжийн гэрт цугларцгаасан юм. Тэгээд би эхнэртэйгээ хамт _______г гэрээс нь очиж аваад хадмынд иртэл эхнэрийн дүү нар дугарахгүй, дугарч цөхөөд байхаар нь ______ам уурлаад загнасан чинь өөдөөс нь элдвээр хэлээд л маргалдаад эхэлсэн юм. Тэгэхэд ___ цохиод авах шиг болж байсан, тэгтэл ________ хүүхэд рүү халуун савтай цай цацах гэж байх үед нь хадам ээж, бид хоёр дундуур нь ороод халуун савтай цайг нь булаагаад автал хадам ээж _______ дагуулаад гэрээс гарчихсан юм” / хавтаст хэргийн  45  дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад шинжээч эмч _______ өгсөн "... _____ биед тархи доргилт, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хэвлий, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, зүүн шуунд 2-р зэргийн түлэгдэг гэмтлүүд тогтоогдсон. ... үзлэг хийх үед _______ биед учирсан тархи доргилт болон гарын шууны дотор хэсэгт 6x4 см түлэгдэл нь мөн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... түлэгдэл гэмтлийг санаандгүйгээр цай асгачихсан гэж хэлж байсан. ...тархи доргилт гэмтлийг манай эгч миний толгой руу данхаар цохисон гэж хэлж байсан” /хавтаст хэргийн  50-51 дүгээр хуудас/,

 

хохирогч _______ биед үзлэг хийсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Нансалмаагийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4656 дугаартай ‘______ биед тархи доргилт, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хэвлий, баруун гуянд цус хуралт. хамрын нуруунд зулгаралт, зүүн шуунд 2-р зэргийн түлэгдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Тархи доргилт, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хэвлий, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт нь мохоо зүйлийн зүүн шуунд 2-р зэргийн түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр тус тус үүсгэгдсэн шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас /,

 

                  Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 13-р хуудас/,

                 Мөрдөн байцаалтад яллагдагч ________ өгсөн “.... би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ... над руу хувцас хунираа шидлээд байхаар нь данхны цоргоор нь 2-3 удаа цохиод авсан” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 56 дугаар хуудас /,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ______ нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _______ тоотод “хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү хохирогч ______ эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, хэвлий, баруун гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч _____ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгч _______ холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч ______ нь 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах _______ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн дүү _____ эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ... ” гэх дүгнэлт

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ нь “..2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр аавын гэрт таарсан. Би орж ирээд мэндлэхэд дугарахгүй байснаас үүдэн ийм хэрэг болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Гар хүрсэн нь миний буруу ...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/  саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч _______ “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч _____ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

            Хохирогч ______ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

  Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэж үзэн мөн хуульд зааснаар 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн  торгох ял оногдуулах ... ” санал гаргав.

 

Шүүгдэгч _______ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгийн  торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ________ нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан аснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ